Мөнгө аз жаргалын түлхүүр ээ, мөнгөтэй байхад бүх юм бүтнэ, мөнгөгүй бол бүх юм нүүр буруулна гэсэн утга бүхий дууг хэсэг залуу дуулж байсныг уншигч та сайн санаж байгаа. Энэ дуу тухайн үедээ төр засгийн удирдлагуудын сэтгэлд нийцээгүй ч ард түмний санаа сэтгэлд яв цав нийцсэн, одоо ч дуулагдсаар.. Гэхдээ энэ дууг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Х.Энхтайвангүйгээр төсөөлөхийн аргагүй юм. “Нюанс”, “Классик жем” хамтлагийг үүсгэн байгуулагч, нийслэлээрээ овоглосон “Улаанбаатар” чуулгын уран сайхны удирдагч түүнтэй уулзаж ярилцсан юм.
-Олны нэрлэдгээр “Классик жем”-ийн Х.Энхтайваны унаган мэргэжил нь ёочин хөгжимчин гэдэг. Гэтэл яагаад дуучин болж орхио вэ?
-Би Завхан аймагт төрж өссөн. Завханы Хөгжим бүжгийн дунд сургуулийн ёочин хөгжмийн ангид сурч байгаад 1991-1994 онд Улаанбаатар хотын Хөгжим бүжгийн коллежид ирж суралцаж төгссөн. 2001 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр дүүргэсэн. Хөгжимдөхөөсөө илүү дуунд татагдаад тэр. Дуучин болсон түүх гэвэл энэ.
-”Классик жем”-д дуулж байхдаа удирдлагын академийг дүүргэсэн гэсэн. Ямар чиглэлээр суралцаж төгссөн бэ?
-Менежментийн чиглэлээр 2002-2007 онд суралцаж төгссөн. Аливаа зүйлийг хийхэд менежмент муу бол явахгүй шүү дээ.
-”Классик жем”-ийн уран бүтээлчид дуурийн дуучин хэрнээ зохиолын дуу дуулдаг гэсэн шүүмжлэлд их өртдөг. Үзэгчдийн хүсэл сэтгэл нь “Нюанс” хамтлаг шиг өөрөөр хэлбэл, “Нюанс”-ийн сайн өрсөлдөгч байлгах гээд тэр юм болов уу?
-Өөрсдийн өнгө төрх, хэв маягаа харуулсан тэр хамтлаг байхад бид арай өөрийг эрэлхийлэх хэрэгтэй гэж үзсэн. Тэгээд ч сонгодог дуу дуулж гарч ирэхэд бэрхшээлтэй байсан. Бид адилхан л мэргэжлийн дуучид шүү дээ.
-Хамтлаг, чуулга хоёр их ялгаатай. Тэр тусмаа чуулгын уран сайхны удирдагч гэдэг хэн хүний хийх ажил биш. Хамгийн залуу чуулгын ажил их байгаа нь мэдээж. Энэ ажлын хажуугаар “Классик жем”-ийнхэнтэйгээ дахин уран бүтээл туурвих болов уу гэж уншигчид бодож байгаа байх?
-Хийнэ ээ. Хийлгүй яахав. “Классик жем”-ийнхэнтэй уран бүтээлийн холбоотой. “Улаанбаатар” чуулга маань байгуулагдаад гурван жил болсон хэдий ч залуу, нялх чуулга тул хийх ажил их байна. Гэхдээ өөрийнхөө уран бүтээлийг орхиж болохгүй. Ер нь хүн завгүй, ажил ихтэй байх тусам гэгээлэг байж үргэлж сайн сайхан байдаг гэдэг шүү дээ. Тийм болохоор би завгүй байх дуртай.
-Сүүлийн үед ихэвчлэн ээж, аав, найз, нөхөд хайр дурлалын сэдэвтэй дуутай CD, DVD зонхилон гарах болсон. Харин эх орны тухай дуутай CD гаргах санаа хэзээ, хэнээс төрсөн юм бол?
-Үнэхээр сүүлийн үед гарч байгаа CD-нүүд нэг хэвийн шүү. Харин бидний гаргасан CD-нд эх орны тухай 16 дуу багтсан. Сүүлийн үед эх орноо магтан дуулах нь багассан. Тогтоц муутай шүлгэнд хийсэн ойлгомжгүй, хөгжим, ая, аялгууг тоглох дуулах болж. Эх орноо хайрлан шүтэхгүйгээр, эх оронгүйгээр бид хэн юм бэ. Бидэнд дуулвал олон сайхан дуу бий шүү дээ.
Бүргэд цуцам халил хаданд нь
Буурал тэх сүргээрээ бэлчсэн
Хараа сунгам цэлгэр говьд нь
Хулангийн сүрэг хуйлран бэлчсэн
Миний эх орон сайхан орон
Минж булгын сор шиг орон…гээд төсөөлөөд бодоод үз дээ. Миний эх орон шиг унаган төрхөөрөө байгаль хаана ч байхгүй шүү.
-Эх орны тухай дуунаас гадна “Холын тэнгэр аав”,”Сүнжээ” гээд таны дуулж амьдруулсан олон сайхан дуу байдаг. Ялангуяа “Холын тэнгэр аав” олны сэтгэлд хүрч чадсан. Үүн шиг сайхан уран бүтээл гарах болов уу?
-Гаралгүй яахав. Гарна гэдэгт би итгэлтэй байна. “Холын тэнгэр аав”,”Сүнжээ” дуунууд бол нөгөө “Мөнгө аз жаргалын түлхүүр ээ” гэдгээс ч илүү намайг олонд таниулж чадсан дуу гэж би хувьдаа боддог.
-Олны нүдэн дээр байдаг хүмүүсийн ар гэр, амьдралыг мэдэхийг хүсч байдаг нь үзэгч, уншигчдын гэм биш зан нь. Та ер нь хэр нээлттэй хүн бэ?
-Нээлттэй. Миний хань барилгын инженер мэргэжилтэй, бид нэг хүү, хоёр охинтой.
-Би таныг Монголоороо байх дуртай хүн гэж сонссон. Саяхан нэг өдөр, нэг ангийн 3-4 дуучинд гавьяат цол гардуулсан нь олны дургүйцлийг хүргэсэн. Та уран бүтээлч хүний хувьд үүнд ямар бодолтой байдаг вэ?
-Намайг үүний тухай ярихаар “Нээрээ ч тийм юм уу” гэхээсээ илүү “атаархаад” гэх биз. Би гавьяатад горилох болоогүй. Яагаад гэхээр төрдөө юу ч хийж өгч чадаагүй байна. Төр, улсдаа хийсэн бүтээснээ үнэлүүлж байж дараа нь гавьяат болдог байх. Г.Хонгорзулын хувьд бол өөр шүү. Дэлхийд Монгол гэдгийг таниулж, Монгол Улсад ийм сайхан дуу байдаг гэдгийг мэдрүүлж чадсан хүн. Бусдыг нь гадаад улс оронд хэн таниад байгаа юм бэ. “Гавьяат гэдэг сайхан цол. Үүнийг авсны дараа дааж явах нь бүр ч хүнд” гэж ахмадуудын ярьж байхыг би олон удаа сонссон. Насаараа боловсролын салбарт ажилласан миний аав, ээж хоёр боловсролын тэргүүн аваагүй. Багш гэдэг дуучдаас тэс өөр ажил. Миний багш Ерөө Монголын дуурийн урлагт 40 жил зүтгэсэн гавьяатай ч төр үнэлээгүй л байна.
-Та үгээрээ юу хэлэхийг хүсч байна вэ. Араас нь хэнд гавьяат өгөх нь тодорхой гээд байгаа юм уу?
-Бараг л тийм дээ. Б.Энхмэнд, Х.Чинболор, Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан гээд эд нэг үеийн дуучин. Миний санаа бол дэлхийн хэмжээнд танигдсан тэр Алла Пугачёва, Борис Киркоров Людмила Гурченко шиг хүмүүст өгөх шагнал гэж хэлэх гээд байна. Гэхдээ нэгэнт шагначихсан юмыг тэр уран бүтээлчид авахгүй гэж хэлэх аргагүй. Хэрэв татгалзвал үүнээс ч илүү байдалд орно шүү дээ.
-Мэргэжлийн дуучнаар төгссөнөөс хойш хэдэн жилийн дараа Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол хүртсэн бэ. Өөр ямар ямар шагналаар шагнуулав. Таныг нэгэн үе шагналын хур дарж байсан гэдэг?
-Соёлын тэргүүний ажилтан цолыг 2007 оны аравдугаар сарын 13-нд авсан.
Монголын залуучуудын холбоо, Ардчилсан намын “Шилдэг залуу” алтан медаль, МАХН-ын “Алтан-Од”, “Нийслэлийн шилдэг залуу” алтан медалиар шагнуулж байсан.
С.Туул