gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Р.Содхүү: Энэ жил 300 гаруй мянган га-д тариалалт хийнэ

Эдийн засаг
2009-04-16
0
Twitter logo

-Гэхдээ 150 мянган га-д тариалалт хийх техник, хүн хүчний боломжтой-
 
Монголын тариаланчдын "Ургацын далай" холбооны тэргүүн Р. Содхүүтэй хаврын тариалалтын бэлтгэлийн талаар ярилцлаа.

-"Атрын-III" аяны хоёр дахь жил эхэлж байна. Өнгөрсөн жилийн үр дүнд хэр сэтгэл хангалуун байгаа вэ?
-Газар тариалангийн салбарын хувьд энэ он ихээхэн онцлогтой байгаа. "Атрын-III" аяныг 2010-2011 он гэхэд хэрэгжүүлэх ёстой. Иймээс бидэнд хоёр жил үлдээд байна. Атрын аяны гол зорилт нь атаршсан талбайг эргүүлэн авах явдал. Өмнө нь манай улс 1.2 сая га-д тариалан эрхэлдэг байсан. Гэвч 150 мянган га болтол ухарсан. Өнгөрсөн жил 50 мянга га- г эргүүлэн авч чадах болов уу гэж ярьж байлаа. Гэтэл 100 гаруй мянган га-г эргүүлэн авсан. Энэ жил дахиад 100 мянган га-г эргүүлээд авчихвал "Атрын-III” аяны зорилт үндсэндээ биелэгдэх учиртай. Тариаланчид энэ онд 280 гаруй мянган га-д тариалалт явуулна гэж байна. Хэрэв ингэж чадвал нийт эргэлтийн талбай 500 мянган га-д хүрчих байх. Ингэсэн тохиолдолд бусдаас улаанбуудай гуйх шаардлагагүй болно.

"Атрын-III” аяныг эхлүүлснээр хамтраад зүтгэвэл эх орны минь хөрс биднийг тэжээж чадна гэдгийг бид харууллаа. Мөн хүмүүсийн сэтгэл санааг нэгтгэж чадлаа. Тариаланчдыг дэмжээд өгвөл хүнстэй байж болох юм байна гэдгийг ойлгууллаа.

Хямралаас гарах хамгийн чухал арга нь дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм шүү дээ. Улаанбуудайн хэрэгцээгээ өөрсдөө хангаснаар гадагш валют алдахгүй. Хямралаас гарахад тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн байгуулах гавьяа энэ байх болно.

-Тариалалтыг явуулахад энэ тэргүүнд юу шаардлагатай байна вэ?
-Тариалан эрхэлэхэд гурван зүйл чухал байдаг. Нэгдүгээрт хүн хүч, техникийн хүчин чадал. Байгаль дэлхийн өгөөжөөр өнгөрсөн жил 250 мянган тонн тариа ургасан. Гэхдээ бид 200 мянган тонныг нь хурааж авсан. Үлдсэн ургацаа алдсан. Учир нь тариаланчдын гар дээр байгаа техник, машин механизм бүрэн хүчин чадлаараа зүтгэлээ гэхэд хамгийн дээд тал нь 200 мянган тонныг л хураах боломжтой байсан. Үүнээс шалтгаалж 50 мянган тонн буудайг алдсан юм.

Энэ жил зөвхөн уринш хийсэн 280 мянган га талбай бий. Дээрээс нь гуурсанд тарих 30 мянган га-г нэмбэл 300 мянган га-д тариалалт явуулна. Гэтэл энэ хэмжээнд тариалалт хийх техникийн хүчин чадал, хүний хүчний нөөц байна уу. Одоогийн нөөц боломжоор тариаланчид 150 мянган га-д тариалалт явуулах боломжтой. Ний нуугүй хэлэхэд тариаланчид энэ жил хүч тэнцвэргүй тулалдаанд орох гэж байна. Засгийн газар болон салбар хариуцсан яам яаралтай арга хэмжээ авах ёстой. "Атрын-III" аяны хөтөлбөрт тусгагдаж, 2009 онд нийлүүлэх техник одоо болтол орж ирээгүй байна. Мөн тариалалт дууссаны дараа тариалалтын техник орж ирдэг. Тариагаа хураасны дараа комбайн, цэвэрлэгээний техник олгодог буруу зуршлыг давтах гээд байх юм. Ийм зүйл байж таарахгүй.

Дараагийн асуудал бол шатахуун. Өнгөрсөн жил тариа хураалтын үед 1900 төгрөг хүрсэн шатахуун хямдарч өвөл 1000 төгрөг болсон. Гэтэл эргээд өсч 1350-1400 төгрөгт хүрлээ. Өртөг ихтэй шатахуун хэрэглэвэл улаанбуудайн үнэ өснө. Үүнийг дагаад гурилын үнэ нэмэгдэнэ. Монголчуудыг хямд үнэтэй гурил идүүлэхгүй гэж нефть импортлогч компаниуд зүтгэж байна гэвэл хилсдэхгүй.

-Энэ жил тариалалт явуулахад хэдэн тонн үр шаардлагатай вэ. Үрийн чанар, хүрэлцээ хангалтгүй байгаа гэж сонссон. Жил бүр үрийн чанар, хүрэлцээ муу байгаа талаар яригддаг?
-Тариалалтыг явуулах гурав дахь чухал зүйлийн нэг нь үр. Сайн уринш, чанартай үр, хур борооноос шалтгаалж тариа сайн ургана. Хүн үүний хоёрыг нь хийж чадна. Харин хур бороог хүссэнээрээ оруулж чадахгүй. Чанартай уринш, сайн үр тариа ургалтын 70 хувь байдаг.

Энэ жил 300 мянган га-д тариа тарихад 45 мянган тонн үр шаардлагатай. Хэрэв чанартай уриншид ахиу нормоор үр суулгавал 50 мянган тонн үр хэрэгтэй болно. Үрээ авч үлдсэн аж ахуйн нэгжүүдэд найдаж байгаа. Өөрсдөө тариалалт хийх тул сайн үр нөөцөлсөн нь ойлгомжтой. Энэ нь ойролцоогоор 30 мянган тонн үр болох байх. Дээрээс нь өнгөрсөн жил улсын нөөц, Тариаланчдыг дэмжих санд үрийн зориулалтаар авч хадгалсан буудай "но"-той болж эхэллээ. Энэ нь 10 орчим мянган тонн үр юм. Мэргэжлийн хяналтын газраас дээрх буудайн 70 гаруй хувь нь үрийн чанар хангахгүй гэдгийг тогтоосон сурагтай. Эндээс шалтгаалж сайн уриншид муу үрээр тарих нөхцөл бүрдэж байна. Ийм зүйл байж болохгүй.

-Улсын нөөцийн үр яагаад чанаргүй байгаа юм бэ. Буруу хадгалсан гэсэн үг үү?
-Хадгалалтад ямар ч асуудал гарахгүй. Харин нөөц хариуцсан хүн, эрх мэдэлтэн, шинжилгээний байгууллагууд хариуцлагагүйгээс болж чанаргүй буудайг үрэнд өгч тэнцүүлээд, өндөр үнэ төлсөнд л байгаа байх. Ийм дүгнэлт хийхээс өөр арга алга. Хуйвалдан, ашиг хонжоо харсан үйлдэл эргээд улсын бодлогод нөлөөлж байна. Таваар, үрэнд авсан буудайг хольж, цэвэрлээд үр гарган тариаланчдад өгнө гэж байна. Ухаандаа таваарын буудайгаар тариалалт явуулах нь. Ингэж ажил хийдэггүй юм. Өнгөрсөн жил таваарын буудайг 360, үрийн буудайг 550-600 мянган төгрөгөөр авсан.

Үрийн чанар муу байгаа нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж, тариа тарьдаг хэдэн хүний хийсэн ажил. Жишээ нь өнгөрсөн жил Хөтөлийн тариа хадгаламж, тэжээлийн үйлдвэр дээр стандартад тэнцэхгүй үр авсан. Үүнийг би холбогдох байгууллагуудад мэдэгдсэн. Анхаарал тавиагүй. Тариаланг дэмжих сангийн Хөтөл дэх салбарын дарга нь тариа тариад өөрийнхөө буудайг цэвэрлэгээ хийлгүй үрэнд тэнцүүлээд авчихаж байгаа юм. Гэтэл шалгалтаар одоо илэрч байна. Харин Онцгой байдлын ерөнхий газарт хадгалагдаж байгаа улсын нөөцийн үр гайгүй болов уу гэж найдаж байна. 4-5 мянган тонн байгаа байх. Мөн гаднаас оруулж ирэх үрийг яаравчлах хэрэгтэй. Буриадаас 5000 тонн үр авна гэсэн. Үүнд найдахгүй байна. Учир нь Буриадаас орж ирсэн үр чанаргүй байдаг. Харин шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үр бэлтгэдэг газруудаас татах шаардлагатай байна.

Монголын тариаланчдын холбоо гурван зүйлийг Засгийн газар, ХХААХҮЯ-нд тавих гэж байна. Юуны өмнө, бидэнд ямар үнээр, хэдий хэмжээний улаан буудай захиалж байгааг хатуу тохирно. Ингэж байж тариалалтад орно. Өнгөрсөн жил тариаланчдын буудайг нөөцөд аваад таван cap мөнгийг нь өгөөгүй. Тариаланчид таван cap зээлийн хүүнд идэгдсэн. Хэрэв улс ингэж авч чадахгүй юм бол бид тариагаа гадагш экспортолж, мөнгөтэй байхыг бодно.

-Гадаад зах зээлд буудайгаа боруулахад ашигтай байж чадах уу?
-Дотооддоо байхгүй үнээр зарж чадна. Урд хөрш Канад, Аргентинаас улаанбуудай авч байна. Тус улс манай 300 тонн буудайг дээд зэргийн өндөр үнээр авна. Өнгөрсөн жил БНСУ, Хятадын талаас олон хүн улаанбуудай авах хүсэлтэй байсан. Бид улсдаа тушаана гээд өгөөгүй. Энэ сарын сүүлээр тариаланчдын холбооны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаан болно. Бид энэ хурлаараа дээрх асуудлыг хэлэлцэнэ. Мөн тариаланчдаас авсан буудайны үнийг 15 хоногоос хэтрүүлэлгүй төлөх жишиг тогтоох болно.

-Импортын гурил, улаанбуудайн татварыг бууруулснаар гурилын үнэ хямдрах боломжтой юу. УИХ-ын зарим гишүүн импортын гурил, улаанбуудайн татварыг бууруулснаар дотоодод гурилын үнэ буурах боломжтой гэж үзэж байгаа?

-Манай орны гурилын үнэ дэлхийн зах зээлээс өндөр үнэтэй байгаа юм уу. Үгүй. Дэлхийн түвшинтэй л адил байгаа. "Алтан тариа"-н нэгдүгээр зэргийн гурил 700 төгрөг байна. Тэгвэл ОХУ-д манай үнээр тооцвол 1000 төгрөг гарсан. Гаднаас гурил зөөж ашиг олдог Монголчууд импортын татвар нэмэхээс айж байгаа. Өөрөөр хэлбэл, импортын татвар тавих юм бол гурил нь дотоодын үйлдвэрийн гурилаас өндөр үнэтэй болно. Монголын зах зээлд хөл тавьж чадахгүй болно. Эдийн засгаа, дотоодын үйлдвэрлэлээ ингэж хамгаалах учиртай. Би гурилын импортын татварын хуулийн төслийг УИХ-аар гурван удаа оруулж, батлуулж байсан. Үүнийг хийсний үр дүнд бид тариаланчдаа аварсан. Хэрэв импортын гурил буудайн татварыг нэмэгдүүлэхгүй бол УИХ сэргэх гэж ядаж байгаа дотоодын тариаланчдыг унагах оролдлого хийж байна гэж үзэхээс өөр аргагүй. Одоо хоцорч байна. Бидний хийсэн хуучин хуулиар дөрөвдүгээр сарын нэгнээс импортын татвар тавигдсан байх ёстой. Манайд 150 мянган тонн буудай хадгалагдаж байна. Энэ нь есдүгээр сарын 15 хүртэл хүрэлцэнэ. Тэр үеэс шинэ буудай гарч, зах зээл дээр улаан буудайн эрэлт эхэлсэн байх ёстой. Ингэснээр улаанбуудай борлогдох нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, тариаланчид бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр борлуулах боломж бүрдэж байгаа юм. Ингэж байж тариагаа тарих эргэлтийн хөрөнгөтэй болно. Импортын гурил, улаанбуудайнд татвар тавилгүй оруулна гэж бодож байгаа хүн Монголын газар тариаланг элгээр нь хэвтүүлнэ гэсэн үг. Эрэлттэй байгаа улаанбуудайг хангах үүргийг тариаланчдад өгч, "Атрын-III" аяныг зарлачихаад гаднаас улаанбуудай, гурил оруулж ирэх талаар яриад байвал утгагүй. Энэ бол эдийн засаг мэддэггүй хүний үг. УИХ импортын татвар нэмэгдүүлэх шийдвэр гаргахгүй бол тариаланчид бид тэмцэх болно.

-Гэхдээ гаднаас гурил, улаанбуудай импортлохгүй бол өрсөлдөөнгүй болж, хэн дуртай нь үнэ хөөрөгдөх юм биш үү?
-Гурил үйлдвэрлэгчид гаднаас орж ирэх гурил, улаанбуудайн татварыг нэмэх хэрэгтэй гэж ярьдаг ч нэг талдаа хариуцлага хүлээх ёстой. Дотоодын улаан буудайгаар гурил үйлдвэрлэж хямд үнэтэй гурилаар хангана гэдэг амлалтаа өгөх хэрэгтэй. Гурил үйлдвэрлэгчид сайд Т.Бадамжунай дээр очоод импортын татварыг өсгөх хэрэгтэй гэж ярьж байсан. Тэгвэл яам гурил үйлдвэрлэгчидтэй дотоодын хэрэгцээг бүрэн хангах, үнээ өсгөхгүй байх талаар хэлэлцээр хийх хэрэгтэй. Хаана хаанаа бодох асуудал. Гурил үйлдвэрлэгчид хямд улаанбуудай авахыг хүсдэг. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чанартай түүхий эд хэрэгтэй. Тэгвэл чанартай түүхий эдээ зохих үнээр нь аваач дээ. Тэгээд техник технологийн шинэчлэл зэргээ хийж ашгаа олох хэрэгтэй.

-Манай улсын улаан буудайн хэрэгцээ хэд вэ?
-Дотоодын гурилын жилийн хэрэгцээг хангахад 270 мянга тонн улаан буудай хэрэгтэй. Энэ жил 300 мянган тонн буудай авч, 70 хувийн гарцтай гэвэл 270 мянган тонн буудай бүрдэх боломжтой. Үүнээс гадна спиртын хэрэгцээний улаанбуудай шаардлагатай. Манайд спиртын үйлдвэр олон байна. Дэлхийн зах зээл дээр улаан буудайн спирт чанар сайтай, өндөр үнэтэй байдаг. Гадаадынхан ч манай спиртыг худалдаж авах сонирхолтой.
 
Г.Батзориг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан