gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зурхайч олширвол хэрүүл гаарна

Нийгэм
2009-01-23
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-01-23
Зурхайч олширвол хэрүүл гаарна
Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хэзээ болох вэ гэдэг дээр хэдэн талцаж ширүүн хэрүүл маргаан өдөөж, хүн ардынхаа тархи, толгойг эргүүлэн, дундаас нь ашиг хонжоо эрэлхийлдэг заваан жишиг тогтоод олон жилийн нүүрийг үзэж байна. Зуд болбол нохой зоолж, зурхайч олширвол маргаан мандана гэдэг үйлийн үргүй үнэн бололтой. Цагаан сар ойртохоор л Монгол улсаар минь дүүрэн хэтэрхий мэргэн жараахайнууд жив жив хэмээн жиргэж эхлэх юм. Үүнд арай шинжлэх ухаанч, үнэнд ойр хариу эрж бид Дээд судалгааны хүрээлэнгийн захирал, Шинжлэх ухааны доктор, нэрт физикч Зодовын Омбоотой уулзаж ярилцлаа.

-Цаг тооны бичиг буюу цаглабар бүр эртнээс эхтэй юу? Монголчууд хэдийнээс ер нь цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн юм бол?
-Монголчууд бүр эрт дээр үеэс эхэлж цаг тооны бичиг буюу цаглабарыг хөтөлж ирсэн юм билээ. Чингис хааны үед Юлюй Цуцуй гэдэг хүн их хаантай ойр шадар байж, цаг тооны цаглабарыг боловсруулж, гаргаж байсан юм байна лээ. Энэ хүн чухамдаа их Чингис хааны есөн өрлөгийн нэг Чуу мэргэн мөн үү? биш үү гэдгийг магадлаж тогтоогоогүй нь харамсалтай. ӨМӨЗО- ы нэрт одон зурхайч Ваанчигийн үзэж байгаагаар бол эзэн Чингисийн үед чухам ямар зурхайг ашиглаж байсан нь тогтоосон зүйлгүй.

-Манжийн дарлалын үед Монголчууд минь ямар зурхайг эрхэмлэж байсан юм бол?
-Манжийн үед бол Монголчууд шар зурхайг юмыг хэрэглэж байсан. 1960-аад хүртэл Монголчууд цаг тооны бичгийг хуанли гэж нэрлэдэг байлаа. Хуа гэдэг хятад хэлээр бол шар гэсэн үг. Ли гэдэг нь хятад хэлээр бол цаглабар гэсэн үг юм. Ухаандаа Шар мөрнийг Хуанхи мөрөн гэдэг шүү дээ. Тэр үед Хятадын зурхайчид цаглабараа бичээд л шар торгоор баринтаглаад эзэн хаандаа өргөн барьдаг байжээ. Монголчууд бид Манжийн төр дор байсан учраас энэ Хятадын шар зурхайг аргагүйн эрхэнд ашиглаж байсан.

-Хятадын шар зурхай урт настай, удаан жаргалтай байж чадсан уу?
-Дараагаар нь 1911 онд Богд хаан Жавзандамба зарлиг лүндэн буулгаж, Төгсбуянт зурхайг энэ цаг мөчөөс эхлэн Монгол орон даяар ашиглаж, хэрэглэхийг нэг мөр болгосон. Богд хаан бол Монголын хамгийн сүүлчийн хаан. Монгол Улс Манжаас тусгаарлагдмагц өөрийн цаг тооны бичиг, цаглабартай болдог учраас ийм зарлиг гаргасан. Энэ бол аль ч улс оронд байдаг жишиг, хууль, жам юм. Монгол улсыг Манж эзэлж аваад л Тэнгэрийг тэтгэсэн хаан тодорч, Тэнгэрийг тэтгэсэн хааны анхдугаар он, хоёр дугаар он гээд л цаг тооллоо эхэлсэн шүү дээ.

-Төгсбуянтын зурхай хэдийнээс эхтэй вэ? Хэр иш үндэс, амь нас бөхтэй зурхайн ухаан бэ?
-Янз бүрийн  сурвалж бичгүүдээс үзээд байхад Монголчууд Манжийн дарлалд байсан ч Төгсбуянтийн зурхайгаа хэрэглэсээр ирсэн. Тэр цаг үеэс ч өмнө Төгс буянтын зурхайг хэрэглэж байжээ. Учир нь юу вэ гэвэл нэг сард 28,5 орчим  хоног байдаг. 30 юм уу 29 хоног байдаггүй юм. Үүнийг 12 сард шингээж зохицуулдаг. Монголын хамгийн гол уламжлал бол 15-ныхаа шөнө  тэргэл сартай байна. 30-ны шөнө битүүн байна гэсэн гүн ухаан, иш үндсийг баримталдаг. Энэ зурхай бол Төгсбуянтын зурхай мөн. Хятадын зурхайд бол 14-нд тэргэл сартай байж болно, 16-нд ч тэргэл сартай байж болно гэж үздэг. Ийм учраас манай хоёр зурхай зөрж байгаа юм.

-Омбоо доктор оо зөрж болно. Гэхдээ ноднин жил ганц өдрөөр зөрсөн. Энэ жил бүтэн сараар зөрдөг нь ямар учир жанцантай юм бэ?
-Хятадууд  суурин газар тариалан-гийн орон, ард түмэнтэй байсан учраас цаг тоолол, цаглабараа бичиж хөтөлдөг байжээ. Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй байсан учраас бичиж тэмдэглэхгүй, зөвхөн сарныхаа хэлбэр хэмжээгээр баримжаалж цаг тооны бичиг буюу цаглабараа тооцоолж хөтөлж ирсэн түүхэн уламжлалтай байжээ. Тийм учраас Төгс буянтын зурхайг Монгол үндэстний зурхай гэж Богд хаан Жавзандамба үзэж байсан юм шиг байна лээ. Манай өвөг дээдсүүд одоо ч гэсэн сар нараа хараад л өнөөдөр төдөн сарын төдөн байна гээд л далдыг хардаг далай лам шиг хэлчихдэг. Энэ бол манай Төгс буянтын зурхай Хятадын шар зурхайгаас ялгагдах том ялгаа, өвөрмөц онцлог юм байгаа юм.

Хоёр зурхайн ялгаа, онцлогоос болж, нэг хоног юм уу нэг сараар зөрж байгаа юм. Энэ жил цагаан сар нэг сараар зөрж байгаа нь илүү сартай жил гэдгээс болж байгаа юм. Дөрвөн жил тутамд нэг илүү сар тохиодог, Энэ илүү сарыг хаврынхаа сард шингээх үү намрынхаа сард шингээх үү гэдгээс хамаарч байгаа юм. Энэ жил бид илүү сараа хаврынхаа сард шингээснээс цагаан сар минь харьцангуй хожуу хоёрдугаар сарын 25-нд тохиож байгаа юм л даа. Төрийн бүх ажил нарны хуанлийгаар явж байна. Дөрвөн жил тутамд нэг өндөр жил тохиодог. 100 жил тутамд нэг өдөр илүү байдаг. 2006 онд нэг агшингаар цаг тооны бичигт засвар оруулсан байх жишээтэй.

-Манай орон маш олон мэргэн зурхайчтай болсон нь миний бодлоор бол ихээхэн гай тарьж байгаа юм шигээ. Олон зурхайчтай боллоо гээд ончтой мэргэн шийдвэр гаргах нь юу л бол гэж бодогдох юм. Таны санал бодол ямар бол..?
-Ардын хувьсгалын дараа ч манай ард түмэн  Төгсбуянтын зурхайгаар л цагаан сараа тэмдэглэж ирсэн. Малчдын баярыг  ч Төгсбуянтын зурхайгаар тэмдэглэж байсан. Одоо манай одон орны оргилд ажиллаж байсан нэрт одон оронч Жамбаа, Нинжбадгар нар бол зөвхөн Төгсбуянт зурхайг л баримтлаж байсан юм. 1990- ээд оны эхээр Өвөр Монголд  60 жилийн зурхай гэдэг юм хэвлэгдсэн. Энэ үед манай Монгол эх оронд шашин шүтлэг, зурхайн ухаан сэргэж эхэлсэн. Энэ үед зурхайн ухааныг жинхэнэ ёсоор нь зурж, мэргэн гаргалгааг нь гаргаж чаддаг хэн ч байсангүй. Хамгийн сүүлчийн зурхайч бол Жамбаа, Зуухай, Тэрбиш нар юм. Зурхай зурдаг хүн ганц байхгүй болчихсон үед зурхайчид борооны дараахь мөөг шиг төрж үржиж эхэлсэн. Эдгээр зурхайчид өөрснөө зурхай зурах арга ухаанд тайлагдаагүй учраас Өвөр Монголын  60 жилийн  шар зурхайг бэлэнчлэн хуулбарлан ашиглаж,  малчдад зориулсан цаг тооны бичиг буюу цаглабар болгон хэвлүүлж мөнгө,  зоос хөөж, бизнес хийж эхэлсэн. Өвөр Монголын зурхай бол Хятадын шар зурхай мөнөөс мөн. Ийм л учир жанцантай юм.

-Цаг зав гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа.

Ч.Содномдорж

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан