Сар руу очин эргэж ирэх сансрын хөлгийг БНХАУ өнөө өглөө хөөргөлөө.
Нисгэгчгүй энэхүү шинэ хиймэл дагуулыг Хятадын баруун өмнөд хэсэгт байрлах Сычуань мужийн Сичан сансрын буудлаас хөөргөсөн хэмээн Хятадын Үндэсний телевиз мэдээллээ.
Тус нислэгийн гол зорилго нь Сар руу очин эргэн ирэх чадвартай “Чанъэ-5” сансрын хиймэл дагуулыг турших аж. Хэрэв амжилттай хэрэгжвэл тус сансрын хөлөг 2017 онд саран дээр газардан хөрсний дээж авах ёстой гэнэ.
Энэ хиймэл дагуул сансрын хоёрдугаар хурд болох секундэд 11.2 км хурдаар нисч эргэж ирэх бөгөөд Өвөр Монголын нутагт газардана.
Сарыг судлах Хятадын хөтөлбөрийн төгсгөлийн буюу гурав дахь шатны хүрээнд энэ удаагийн хиймэл дагуулыг хөөргөж байгаа юм.
Хятад өөрийн сансрын нисгэгчдээ сар руу 2020 онд илгээхээр төлөвлөж байгаа.
Эх сурвалж: CNN