Хогоо хаана ч хамаагүй хаядаг цаг өнгөрч. Зөвшөөрөлгүй хаясан ганц уут хогноос болж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, ямар нэгэн халдварт өвчин тусаж болзошгүй нөхцөлд байна.
Улаанбаатар хот Туул, Сэлбийн бэлчирт суурьшсан 1778 оноос хойш энэ хонхрынхоо хөрсөнд хэчнээн тонн хог булж, агаарт замхруулж, хэчнээнийг нь иргэдийн эрүүл мэндэд “зориулсан нь” тодорхойгүй.
“Азийн цагаан дагина” гэх нэртэй хогны уут тараагаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ уутыг тараахад эхлээд 3.1 тэрбум төгрөг зарцуулсан. Дараа нь үүн дээр 2.7 тэрбум төгрөг нэмэхээр төсөвлөсөн.
Нарангийн энгэр, Морингийн даваа, Цагаандавааны төвлөрсөн хогны цэгт өдөрт 2000-2500 тн ахуйн хог хаягдал авчирч, үүний ихэнхийг нь булж устгадаг. Манайхны хогтой тэмцдэг энэ арга арай л хоцрогдож. Энэ завсар нь нийслэлийн иргэдийн тоо өсөж, бүтээн байгуулалтын ажил ч эрчимжиж, тэр хэрээр хог хаягдлын хэмжээ нэмэгдэн, манай хоцрогдсон аргад захирагдахаа хэдийнэ больжээ.
Дэлхий дахинд хогоо боловсруулан, эдийн засгийн эргэлтэд оруулж, түүгээрээ ашиг олдог жишиг тогтсон. Манайх ч ийм техник, технологи нэвтрүүлэхээр хэд хэдэн газарт үйлдвэр байгуулж байна гэдэг ч өнөөх нь нэг л урагшлахгүй байгаа бололтой. “Хог боловсруулдаг боллоо. Улаанбаатарын хог эрс багаслаа” гэх чихэнд чимэгтэй үг сонсогдохгүй л байна.
Нийслэл дэх хог хаягдлын хэмжээ жилд ойролцоогоор нэг сая тонн байдгийг албаныхан хэлсэн. Үүний 20 орчим хувийг хоёрдогч түүхий эд авах цэг үүдэд аваачиж, нэлээдийг нь газарт булдаг аж. Үлдсэн нь байгалийн жамаар “уусахаа” хүлээн хаа нэгтээ хөглөрч, иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байгаа.
БОЛОВСРУУЛАЛТЫН ТЭРГҮҮНИЙ АЖЛУУД
280 тонн хогийг 100 хувь боловсруулах чадалтай 2-3 үйлдвэр Улаанбаатар хотод байхад хог асуудал биш болно гэсэн судалгаа бий ч үе үеийн төр, засгийн удирдлагууд үүнийг шийдэж чадалгүй өдий хүрэв. 2013 онд нийслэл дэх төвлөрсөн хогны цэгүүдэд 850.000 тонн хаягдал иржээ.
Үүний 20-30 хувь нь дахин ашиглах боломжтой шил, лааз, хуванцар тул хоёрдогч түүхий эд авах цэг үүдээр дамжуулан, урд хөрш рүү гаргаж, багахан хэсгийг нь дотоодын үйлдвэрүүдэд хүргүүлсэн байна. Бусад нь байгальдаа шингэсэн байх нь. Манайд бүрэн бүтэн гэхээр хог боловсруулах үйлдвэр байхгүй учир аргагүй юм. Гэхдээ бүр огт байхгүй гэх нь учир дутагдалтай.
Бүх төрлийнхийг биш ч цаас, гялгар уут, хаягдал дугуй зэрэг нэг төрлийн хогийг дагнан боловсруулдаг үйлдвэрүүд байгуулсан байна. Нарангийн энгэрийн төвлөрсөн хогны цэгт ТЧМ, “Сан-Оргиу” компани гялгар уут боловсруулж, траншейны таг, сандал, хогийн сав, хайс, хашаа хийдэг.
Хаягдал цаас боловсруулж ариун цэврийн цаас хийдэг хэд хэдэн жижиг үйлдвэр ч бий. Хаягдал дугуй, машины ажилласан тос боловсруулж дизель түлш үйлдвэрлэдэг “Ахуй мандал” гэх үйлдвэр Багахангай дүүрэгт байдаг. Өдгөө хоногт найман тн дизель түлш гаргаж байгаа гэсэн.
Мөн Цагаандавааны хогийн цэгт нохой, муурын сэг зэм шатаах үйлдвэр байгуулсан. Энэ бүгдээс харвал нэг үеэ бодвол ахиц гарсан гэлтэй. Гэсэн ч шаардлага хангахаар олон биш, мэргэжлийн хяналтын байгууллагаас “Стандартын шаардлага хангахг үй байна” гэсэн дүгнэлт гаргасан, ямар нэг тоног төхөөрөмж нь эвдэрдэг, бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй зэрэг асуудлаас болж байгаа хэдэн үйлдвэрийн ажил дутуу дулимаг байна. Манайд ийм үйлдвэр барьж байсан түүх байхг үй учраас аргагүй юм. Бид хаяж л мэдэхээс биш дахин ашиглаж сураагүй.
ХОГ БОЛСОН ХОГНЫ УУТ
“Азийн цагаан дагина” гэх нэртэй хогны уут тараагаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ уутыг тараахад эхлээд 3.1 тэрбум төгрөг зарцуулсан. Дараа нь үүн дээр 2.7 тэрбум төгрөг нэмэхээр төсөвлөсөн. Хотын захиргааныхан энэ ажлыг мөнгө илүүдсэндээ бус хог хаягдлын менежментийг хэрэгж үүлэх хөтөлбөрт тусган, хог ангилан ялгах тогтолцоог бүрдүүлэхийн тулд санаачилсан гэж хэлж буй. Дараагийн алхам нь үйлдвэрийн түвшинд ангилан ялгаж, дахин боловсруулах тогтолцоо юм байх.
Улаанбаатар хот дахь хог хаягдлын ихэнхийг гялгар уут, цаас, хуванцар, үнс, барилгын хог бүрд үүлж байгаа. Хамгийн их бас байгальд шингэдэггүй тул боловсруулж, “далд хийхээс” өөр аргагүй болоод буй гол хог нь гялгар уут болчихоод байтал нэмж гялгар уут үйлдвэрлэн, айлуудад тараагаад байдаг нь ямар учиртай юм бэ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Цагаан давааны хогийн цэгт 200-250 тонн хог төвлөрүүлж, ангилах үйлдвэр барьж байгаа гэнэ. Уг үйлдвэрээ энэ онд ашиглалтад оруулах аж.
Тэдний хийж буй ажлын эцсийн үр дүн нь Улаанбаатарын хогийг багасгах байж таарна. Гэтэл манайд хамгийн их байгаа гялгар уутыг багасгахын тулд гялгар уут үйлдвэрлэдэг нь хачин. Боловсруулах үйлдвэр нь хангалттай олон бол хамаагүй, хэдэн саяар нь тараасан ч болно. Харамсалтай нь манайх тийм болтлоо өдий байна.
БОЛОВСРУУЛДАГГҮЙ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР “АМЬ ОРОХ НЬ”
БНСУ-ын КОИКА байгууллагын 3.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 2011 онд Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт хог хаягдал ангилан ялгах, боловсруулах үйлдвэр барьсан. Гэсэн ч өдийг хүртэл ажиллуулаагүй. Тийм үйлдвэр барьсан, эсэхийг хүмүүс мартах шахаад байтал 2013 оны арваннэгд үгээр сард Улсын комисс уг үйлдвэрийг хүлээн авах шийдвэр гаргасан гэнэ. Тус үйлдвэр хоногт 80 тн хог хүлээн авч, хуванцар, шил, металл зэргийг нь гар аргаар ангилж ялгана.
Шатамхай хогийг нь боловсруулж, хатуу түлш үйлдвэрлэн, үлдэгдлийг нь булж устгах гэнэ. Уг үйлдвэрт ангилсан хаягдлыг хоёрдогч түүхий эдийн цэгүүд болон хог боловсруулах үйлдвэр үүдэд нийлүүлэх боломжтой юм.
Үйлдвэрийн удирдлага, менежментийг өдгөө нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” хариуцан ажиллахаар болжээ. Ингэж боловсруулдагг үй байсан боловсруулах үйлдвэрийг энэ сараас ажиллуулж эхэлснээр гурван жил орчим дүлий дүмбэ оргисон байшин “амь орох нь”.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Цагаан давааны хогийн цэгт 200-250 тонн хог төвлөрүүлж, ангилах үйлдвэр барьж байгаа гэнэ. Уг үйлдвэрээ энэ онд ашиглалтад оруулах аж. Ангилсан хог хаягдлаа холбогдох түүхий эд авах байгууллага болон дотоодын үйлдвэрүүдэд өгнө.
Энэ мэтээр хог ангилах, боловсруулах үйлдвэр байгуулах талаар холбогдох газрууд нь “хөдөлж” эхэлжээ. Үүнээс гадна энэ ондоо багтаан барилгын хог боловсруулах үйлдвэр ч ашиглалтад оруулах гэнэ лээ. Өмнөх шигээ гурван жил орчим өнжөөчихгүй л байгаасай.
Ч.Мөнхзул