Тэрээр МҮБХ-г улстөржсөн байгууллага боллоо гэж үзэж байна
-Та сая хүүтэйгээ утсаар ярих шиг
боллоо. Гантогтох гарьд маань ингэхэд сүүлийн үед аливаа барилдаануудад
барилдаж харагдахаа больж. Ер нь зүлэг ногоон дэвжээнээсээ холдоод байгаа нь
ажиглагдсан?
-Хүү,
хүргэн бид гурав Монголын наадмыг тавин жил чимлээ. Гэтэл сүүлдээ бид гурав
хэрэгтэн болж хувирах шив дээ. Ард түмнээ баярлуулан сайхан барилдаж, хаана
ямар л наадам болно тэр болгонд очиж
барилдаад байсан чинь эцэстээ биднийг үзэн ядаж, цол хэргэмийг нь хүртэл
өгөхгүй хавчих болсон. Нэг нь бүр зодог тайллаа. 35-хан насандаа хүргэн маань
зодог тайлсан. Тэр чинь ямар сайн хэрэг байх вэ дээ. Нэг нь зодог тайлна гэж
байж цолоо авч байхад нөгөөдөх нь өнөөдрийг хүртэл цолоо авч чадахгүй явж
байна. Уг нь Гантогтох маань улсад гурван удаа үзүүрлэж, аролан цолны эрэмбэ
хангачихсан хүн. Миний ч гэсэн цолны хишиг энэ тэрийг өгөхгүй байгаа. Тийм
болахоор би МҮБХ-нд гомдолтай явдаг.
-Таныхаар та гурвыг МҮБХ хяхаж,
хавчдаг гэж ойлгож болохоор байна. Хэрвээ тийм бол ингэх шаардлага юу байгаа юм
бол оо?
-Үүнд яс
үндэс нөлөөлж байгаа. Хоёрдугаарт атаа жөтөө ч бий. Өнөөдөр аав, хүү, хүргэн
гурав нийлж шавьтайгаа 50 орчим жил төрийн наадмын 13 түрүү, өчнөөн үзүүр,
шөвгийн авчихсан. Түүнээс гадна дэлхийн тав, зургаан удаагиин аварга, алтан
медалийг авсан. Б.Гантогтох гэхэд л сумо бөхийн сонирхогчийн дэлхийн аваргын
тэмцээнээс Монгол улсын түүхэнд анхны аваргын цомыг хүртсэн. Гэтэл хүүд маань
цол хэргэм өгөөгүй атлаа тэр тэмцээнээс зүгээр медаль авч байсан Баярсайхан заан
гавъяат болсон. Ийм харалган бодлого гэж байх уу. МҮБХ ийм харалган бодлоготой
байхад бид бүх юманд нь ороод явах сэтгэл үнэндээ алга. Энэ мэтчилэн олон
асуудлаас болоод хүү маань барилдах урамгүй болж, бүр үзэн ядах байдал харагдах
болсон.
-МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг нэг
хэсэг халж, солино гэх асуудал яригдаж, сүүлдээ тамга тэмдгээ булаалдан муур
хулгана болж байсан. Энэ бүгдийг эвээр эсвэл сонгуульт байдлаар зохицуулж
болдоггүй юм уу?
-Р.Нямдоржийг
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр, Улсын
дээд шүүхийн шийдвэрээр МҮБХ-ны тэргүүн биш ээ гэдгийг баталж, Их хурлаа
хуралдуулан, тэргүүнээ сонго гээд бүх шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад
тэр хүн өнөөдрийг хүртэл хууль бусаар ажлаа хийсээр байна. Бүр албадан гүйцэтгэх шийдвэр хүртэл
гарчихсан байхад тэр бүгдийг өөрөө хөөцөлдөж, хүчингүй болгоод суугаад байдаг
хүн шүү дээ. Нямдорж уг нь өөрөө хуулийн
мэргэжилтэй хүн. Энэ бүгдээс би “Хуулийг хуулийн мэргэжилтэй хүмүүс л
будилуулдаг юм байна” гэж дүгнэсэн. Харин хуулийг ард түмэн бид дэндүү
биелүүлдэг юм байна. Тийм зүйлийг энэ
хүн биеэрээ, үйлдлээрээ хэлж байгаа юм.
-Бөхийн алдар цол, нас намба, олон
жилийн туршлагаа бодсон ч Ж.Мөнхбат аварга та хоёрт энэ бүгдийг зохион
байгуулаад явах боломж, туршлага баймаар санагдах юм.
-Ж.Мөнхбат
бол ямар нэгэн юманд ордоггүй. Зөвхөн “Би ялсан талд нь л орно” гэж хэлдэг хүн.
Бид Мөнхбатад хандаж, энэ асуудлыг ингэмээр байна, тэгмээр байна гэж олон удаа
хэлж байсан ч “Би ялсан талд нь орно” гэдгээ шуудхэлсэн. Үүнийг шүүмжлэх аргагүй.
Бид Ж.Мөнхбатыг тэргүүнээрээ тавья ч гэж үзлээ. Зөвшөөрсөнгүй, дэд тэргүүнээр
тавья гэж үзлээ бас зөвшөөрөөгүй. Харин би тэр бодлогыг буруу гэж бодохгүй
байна. Хүн аливаа маргаанд оролцохгүй, аль ялсныг нь дэмжээд явах үзэл
баримтлалтай байж болно.
-Тэгвэл таны хувьд МҮБХ-г яг яаж
өөрчилмөөр байна вэ?
-Миний
бодлоор өнөөдөр Монгол үндэсний бөхийн барилдааны хөгжил үндсэндээ зогслоо.
Үндэсний бөхийн түүхэн уламжлал, өвөг дээдсийн бидэнд өвлүүлсэн соёл, зан
заншил болгоныг зөрчиж эхэллээ. Хоёрдугаарт зах зээлийн эдийн засгийн нийгэмд
зохицсон эдийн засгийн менежментийн бодлого МҮБХ-нд огт алга. Уг нь Монгол
улсын хэмжээнд долдугаар сарын 11 -нд 28-30 мянган бөхчүүд барилддаг гэсэн тоо
байдаг. Гэтэл төрийн наадмын гол үзвэр, ард түмний баяр цэнгэл болсон онцгой
авъяастай тэдгээр 30 мянган хүний нэг нь ч Үндэсний бөхөөр барилдаад түүнийхээ
үр шим, шагнал урамшлаар амьдарч чадахгүй байна. Тэгэхээр үүнээс үзэхэд МҮБХ-ны
үйл ажиллагаа зогсож байна гэсэн үг. Хэдийд барилдаан болох юм, хэдэн төгрөгний
шагнал авах юм гэдгийг хэн ч хэзээ ч мэддэггүй. Нэг байгууллагын баяр болохоор
л барилдаан болдог түүнээс биш тэгсхийгээд хаячихдаг. Ингээд бөхчүүд маань өөр
өөрсдийнхөө амьдралыг бодоод гадаад дотоод явж, бизнес энэ тэр гээд хөөцөлдөж
байтал гэнэтхэн барилдаан болоход ямар ч бэлтгэлгүй ордог. Энэ жил улсын
наадмаар өчнөөн цолтой бөхчүүд уналаа. Түүнийг залуучууд өсч байна гэж зарлаж
байсан. Залуучууд өсч байгаа нь үнэн ч энэ бол бүрэн төгс тайлбар биш. Нарийн
ярьвал өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсын алдар цолтой бөхчүүдийг МҮБХ
хаясан. Дандаа аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан зохион байгуулдаг
болсон учраас улсын цолтонгууд барилдааны ямар ч дасгалгүй, барилдааны ямар ч
бэлтгэлгүй гэдэг утгаараа энэ жилийн улсын наадамд ороод унасан. Түүнийг их
мундаг ажил зохион байгуулсан мэтээр тайлбарлаж, өөрсдийгөө зөвтгөж байгаа
болохоос үнэндээ улсын цолтой бөхчүүдийг МҮБХ өөрийн анхаарлаасаа бүрэн
гаргасан.
-Яагаад тэгж байгаа юм бол?
-Цолтой
бөхчүүд зарга хийдэг, цолтой бөхчүүд МҮБХ-г шүүмжилдэг болохоор тэгж байгаа юм.
Шүүмжилдэг бөхчүүдтэй МҮБХ хонь, чоно болчихдог. УИХ-ын гишүүн Содномдорж
хүртэл манай бөхийн холбооны хурал дээр очоод “Ер нь та нарын хурлыг хараад
байсан чинь Р.Нямдорж, Данзаи хоёр бусдаас үг сонсохоо байж. Та нар бөхчүүдийн
яриаг чагнаад зөв бурууг нь тунгаахын оронд үг хэлсэн болгоны урдаас чулуу
шидэж, нохой шиг арзганаад байх юм” гэж хэлж байсан. Түрүүчийн их хурал 2003
онд болж, 28 бөх үг хэлэхэд 28-уулаа бөхийн холбоог шүүмжилсэн. Түүнээс хойш
МҮБХ цолтой бөхчүүдийг үзэхээ байсан.
-Дараагийн их
хурал хэзээ болох вэ?
-Ноднин жил болох ёстой байсан ч болоогүй. Энэ жил болох
эсэхийг мэдэхгүй байна. За тэгээд Монгол улсын хэмжээг хамарсан зөвхөн
бөхчүүдийн хурал хийе гэхээр зөвшөөрдөггүй атлаа бөх сонирхогч, ивээн тэтгэгч
нарыг оролцуулна гээд бараг 200 хүний зууг нь тийм хүмүүсээр дүүргэдэг. Тэгээд
тэднээсээ Нямдорж өөрөө санал аваад дахиад сонгогдчихдог юм.
-Энэ мэт олон асуудлаас болж бөхчүүдийн дунд хагарал үүсээд байгаа шүү дээ?
-Монголын
бөх гурав, дөрөв хуваагдчихаад байна. Тэд хуваах ажлыг маш амжилттай хийж
байгаа. Хэсэг бөхчүүдээ ивээн тэтгэдэг, хэсэг бөхчүүддээ очдог, хэсэг
бөхчүүдийнхээ амьдралыг хардаг, нэг хэсэг бөхчүүдийнхээ алдар цолыг өгдөг.
Тухайлбал эчнээ хурал гэж хийгээд л өгөх хүндээ арслан, аварга цолыг өгчихдөг.
Гэтэл дараа нь хичнээн шаардлага тавиад өгөхгүй хүнийхээ цолыг яагаад ч
өгдөггүй. Ийм л өөрийнхөө үзлээр алдар цолыг гарын бэлэг мэт тараадаг болчихоод
байна. Монгол бөхийн зарчим, түүхэн уламжлал, өвгөдийн үлдээсэи өв соёл бүгд
өнөөдөр алга болчихсон. Одоотүүнд баримтлах юм байхгүй. Аваргууд руугаа МҮБХ
дайрч, суудлаас нь хөөдөг. Энэ зуны наадмаар гэхэд л Ж.Мөнхбат аварга,
Цэрэнтогтох аварга хоёрыг цагдаа нар ирж, суудлаас нь хөөсөн байна лээ. Сандал
тавиад, тусгай ширээ засаад өгчих ёстой хоёр Дархан аваргаа зүлэг ногоон
дэвжээнээс нь хөөнө гэдэг байж болохгүй биз дээ. Монгол улсын хэмжээнд дөрөвхөн
Дархан аварга байгаа. Б.Бат-Эрдэнэ барилдаж, харин би очихгүй байгаа юм чинь
Ж.Мөнхбат, Цэрэнтогтох хоёрыгоо аятайхан суулгачих хэрэгтэй шүү дээ. Тавын
даваа дуусах гэж байхад Цэрэнтогтох аварга надад энэ талаар гомдол мэдүүлээд л
яваад байна лээ. Зрительтэйгээ адилхан дунд нь ороод суу гэж Нямдорж хэлдэг
гэсэн. Улсад арав, зургаа, тав, дөрөв түрүүлсэн Дархан аваргууд сандалгүй,
зритель дотор сууж байх ёстой юм байна л даа. Ямар ч хүндлэл энд алга байна.
МҮБХ ингэж аваргуудтайгаа дайсагнаж, бидний эсрэг дайтах болсон. Наадмын талбай
битгий хэл Бөхийн өргөөнөөсөө хүртэл хөөдөг. Уг нь бөхчүүдийн буянаар Засаг
төрийн барьсан өргөө шүү дээ, тэр чинь. Энэ бол үнэхээрийн бузар юм. Монгол бөх
бузартчихсан. Шударга үг хэлсэн бид мэтийн улсуудыг үзэн ядаж, бөх үймүүллээ
гэж хэлдэг боловч үнэн чанартаа МҮБХ-нд ажиллаж байгаа тэр олон дураараа хүмүүс
будлиулаад байна.
-Та сүүлийн хэдэн жил төрийн наадамд
ирээгүй. Харин энэ жил наадмын талбайгаар зочилсон шүү?
-Би сүүлийн
дөрвөн жил төрийн наадамд очоогүй. Миний хоёр хүүгийн цол хэргэмийг өгөхгүй
бодлого явуулсан болохоор би эсэргүүцээдочоогүй. Энэ жил яахав, А.Сүхбатад Даян
аварга цол өгөхөөр нь “Миний хүүг ч гэсэн нэг өдөр хараад өгөх юм байна даа”
гэж бодоод очиж оролцсон. Түүнээс биш надад бөхийн талбайгаар очих урам зориг,
хэрэгцээ ч алга. Барилдах цагтаа барилдчихлаа. Одоо яах юм. Зурагтаар үзэж л
орхино.
-Та тэгвэл хэзээ нэгэн цагт хүүдээ
арслан цолыг нь өгнө гэж бодоод байгаа юм байна шүү дээ. Үнэхээр бүтнэ гэж
бодож байна уу?
-Харж л
сууна. Ер нь тэд өнөөдөр Монгол бөхийн барилдааныг бүр замруулж гүйцэж байна.
Цолыг нь ерөнхийлөгч өгдөг, барилдааны дүрмийг нь Засгийн газар баталдаг, харин
МҮБХ зүгээр засуул, цэцүүдийн байгууллага болж хувирсан. Тэдэнд өөр ямар ч эрх
мэдэл байхгүй. Бидний их хурлаар оруулаад баталчихсан холбооны дүрэм бүгд
байхгүй болсон. Гэтэл Монгол улсад ерөөсөө хуулиараа хоёрхон байгууллага л байх
ёстой. Нэг нь төрийн байгууллага, нөгөө нь төрийн бус байгууллага. Харин төрийн
бус байгууллага нь төрд бүх эрх мэдлээ зөвшөөрөөд өгчихсөн. Миний хувьд үүнийг
буруу гэж үзэж байна. Эрийн гурван наадмыг төр авч эрх мэдэлдээ оруулах ёсгүй. Яагаад
гэвэл Монгол бөх, Монгол морь, Монгол сурын спорт байшин, барилга биш. Энэ бол
материал баялаг биш. Энэ бол Монголын ард түмний оюуны өмч. Тэгэхээр Монголын
түүхэн соёл, оюуны өмчийг төр захиран зарцуулж болохгүй. Хоёрдугаарт энэ жил
Үндэсний баяр наадмын тухай хуулиараа уралдаж байсан морины нэг хүүхэд унан нас
барж, тав зургаан хүүхэд тархины мэс засалд орсон гэж дуулдсан. Тэгвэл төрөөс
тэдгээр хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг нэхэмжлэх хэрэгтэй шүү дээ. Яагаад
гэвэл төр хууль гаргаж байгаад энэ наадмыг хийсэн. Насанд хүрээгүй нялх
хүүхдүүдийг хууль гаргаж байгаад амь насыг нь бүрэлгэсэн юм чинь төрөөс төлбөр
нэхэмжилж болно. Хэрвээ энэ нь олон нийтийн мэдэлд байсан бол 10,11 настай
хүүхдүүд мориноосоо унаж, гэмтэх эсэх нь ард түмний мэдэлд байж, зөвшөөрөгдсөн
асуудал болохоор төрд хамаагүй шүү дээ. Хамгийн гол нь төр хууль гаргасан
учраас тухайн хүүхдийн амийгхариуцахёстой. Тухайлбал наадмаар нэг бөх барилдаж
байхдаа унаад нас барвал яах юм бэ. Төр үүнийг төлөх юм уу, төллөө гэхэд тэр
хүний амийг юугаар даах юм. Энэ бүгдийг оруулсан хууль өнөөдөр байхгүй байна.
-Спортынхныг төлөөлж тэр тусмаа бөхчүүдийн төлөөлөл болсон Б.Бат-Эрдэнэ аварга УИХ-д сууж байгаа шүү дээ. Б.Бат-Эрдэнэ
аварга энэ талаар хуулийн төсөл боловсруулах талаар бодож үзсэн болов уу?
-Б.Бат-Эрдэнэ аварга үүнийг яаж мэдэхэв. Энэ чинь бөх л
барилддаг хүн болохоос биш, бөх судалдаг хүн биш. Бөх барилддаг хүн бол
барилдааныхаа арга мэх, барилдах гараа дэвээ, ямар мэхийг ямар мэхээр хариулах
вэ гэдгээ л мэднэ. Бөх бол ард гүмний оюуны өмч, түүхэн удамжлалт соёл шүү дээ.
Түүхэн уламжлал нь хаанаа байгаа юм, үүний нарийн нягт зүйлүүд, цол хэргэм нь
яагаад гарсан юм, ямар учраас ийм цол хэргэм өгөх болсон юм гэдгийг
Б.Бат-Эрдэнэ мэдэхгүй.
-Өнгөрсөн наадмын өмнөхөн А.Сүхбат аваргад Даян аварга цолыг нь өглөө. Хүмүүс үүнд янз
бүрийн үзэл бодолтой байгаа юм билээ. Зарим нь ч гуйж, гуядаж авлаа гэх
мэтчилэнгээр дургүй байгаа. Харин таны хувьд ямар хариулт өгмөөр байна.
А.Сүхбэт аварга хөдөлмөрөө хожуу хойно үнэлүүлсэн ч гэсэн баяртай байна уу?
-Хүү маань баярлаж байгаа. Гэхдээ их том баяр биш л дээ.
Бөх хүний хамгийн том баяр бол амжилтаа гаргаад алдар цолоо авах явдал. Тэгээд
тэр алдар цолоороо омогшиж барилддаг юм шүү дээ. Харин барилдахыг нь болиулж
байгаад өгнө гэдэг бол нэг их баярлаад байх зүйл биш. Энэ цолыг гуйж авсан ч
байна уу, гуядаж авсан ч байна уу авах ёстой юм аа л авсан. Хүний авах ёстой
цолыг бүтэн зургаан жил болгож байж, зодог тайлуулах хэмжээнд хүргэж байж өгнө
гэдэг асар бохир зүйл. МҮБХ-нд ямар их хир буртаг байгааг харуулж байгаа
асуудал юм. Өөр ямар ч тайлбар алга.
-Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр наадмаар А.Сүхбат аваргыг зодог тайлахад хүн бүхэн өөр өөрсдийнхөөрөө хулээж авсан. Гэхдээ ихэнхи
нь аваргыг сэтгэлийн хөөрлөөрөө хандчихав уу гаж таамаглаж байсан?
-/Инээв.сурв/. Үгүй, үгүй тийм юм байхгүи. Би түүнийг
мэдээгүй. Харин өөрөө тухайн үед “Би ер нь барилдаад хэрэггүй юм байна. МҮБХ
дургүй байгаа юм байна. Бусад бөхчүүд нь турүүлж, үзүүрлэж, харин би үүний
гадна байх ёстой юм байна”хаж бодсон гэсэн. Гэхдээ олон түмний баяр наадмыг
үймүүлэхгүйн тулд биеийн байдал муу гэж хэлсэн юм билээ. Үнэн чанартаа гомдоод
л зодог тайлсан.
-Тэгэхээр аварга маань гомдсон юм байж. Гэвч энэ олон сайхан бөхчуудээ гомдоогоод байх нь бөхийн зулэг ногоон
дэвжээнээ муу л байх даа?
-Яаж сайн байхав. Энэ олон бөхчүүдийг хүндэтгэхээс эхлээд
зарчим хатуу байх ёстой. Ер нь бөхийн түүхэн уламжлал, дүрэм хатуу байх
хэрэгтэй. Тэгтэл тэнд дүрэм бус мэх хийж л байна, наадмын талбай дээр өвдөглөж,
тохойлдож л байна. Түүнд ямар ч хатуу зан гаргадаггүй атлаа шүүмжилсэн хүнд л
МҮБХ хатуу авир гаргадаг.
-Тэгвэл таныг ингэж хэллээ гээд улам муу хандах юм биш биз дээ?
-Тэртэй,
тэргүй намайг үздэггүй шүү дээ. Би одоо хэлэх нь битгий хэл биеэрээ орж тэмцлээ
өрнүүлэхээс өөр аргагүй болсон. Улс төрийн тэмцэл ч хийж магадгүй. Яагаад гэвэл
МҮБХ-г улс төрийн салбар байгууллага болгочихлоо. Тиймээс би удахгүй тэмцэлдээ
орно, ямар ч хэлбэрээр тэмцэж болно. Яагаад ингэж байна вэ гэхээр би нэгдүгээрт
бөх хүн. Хоёрдугаарт энэ цагийн хамгийн олон түрүүлсэн аварга. Гуравдугаарт би
Монгол бөхийн эрдэмтэн. 2007 онд Монгол бөх ийм болчихоод байхад Х.Баянмөнх
ямар үйл ажиллагаа явуулсан бэ гэдгийг түүх, хойч үе хожим нь шүүх болно. Харин
Монгол бөх мөхөж байхад Х.Баянмөнх хүлээн зөвшөөрөөд сууж байж уу, эсэргүүцээд
тэмцэж байсан уу гэдгийг тэр цагийн хүмүүс ялгана. Тиймээс би тэмцэнэ. Монгол
бөх ямар замаар явах ёстой, ямар хэмжээнд хүрэх ёстой тэр хэмжээнд л хүргэнэ.
-Таныг энэ болгоныг хэлж, тэр
чинээгээрээ шударга зан гаргахад зарим нэг хүмүүс дургүй байдаг. Тэгээд ч
Увсынхан, дөрвөдууд гэхчилэнгээр жалгархаж, гадуурхдаг шуу дээ?
-Би тэрэнд
юу ч боддоггүй. Хэлэх хүн нь хэлж л байг. Үзэхгүй нэгэн нь үзэхгүй л байна биз.
Хүн гэдэг чинь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Нэг хоёр хүн намайг
ойлгохгүй хэлэх юу ч биш. Монгол бөх л цэвэр ариун байх ёстой. Х.Баянмөнхөд
мууг нь өгвөл өг, Монгол бөх л цэвэр байх ёстой шүү.
-Х.Баянаа аваргатайгаа энэ жилийн
наадмын талаар хууч хөөрье гэж бодлоо. Та ер нь энэ жилийн наадамд ямар
сэтгэгдэлтэй байна вэ?
-Энэ жилийн наадам миний санаснаар болоогүй. Нарийн
ярьвал энэ жилийн шөвгийн дөрөвт Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Азжаргал тэгээд
дөрөв дэх бөх нь Доржсамбуу, Гантогтох цаашлавал Рагчаа, Баяржаргал
гэхчилэнгийн арваад бөхөөс нэг нь үлдэх байх гэж санаж байсан. Гэтэл тэр наадам
зүй ёсоороо болоогүй. Хамгийн гол нь өнөөдөр буулт маш их болсон. Түрүүлснээсээ
тавын даваанд унаж өгөх нь эдийн засгийн хувьд илүү ашигтай. Улсад түрүүлэхэд
сая таван зуун мянган төгрөгөөр шагнаж байхад тавын даваанд бууж өгвөл 30, 40
сая төгрөг олно. Тэгэхээр тэдгээр бөхчүүдийн өөрсдийнхөө үнэтэй давааг зарах
асуудал чөлөөтэй болсон. Монгол бөхийн мөхөл гэдэг чинь энэ мэтээр илэрч байгаа
хэрэг. Нөгөө талаар улсын цолтой бөхчүүдийг МҮБХ хаясан болохоор тэдэнд бэлтгэл
алга. Өнөөдөр шинэ залуучууд гарч ирлээ гэж МҮБХ ярьж байгаа нь сайхан боловч
үнэнээсээ чадлаараа гарч ирэх ёстой. Башир аргаар цолонд хүрэх нь буруу.
-Бөхчүүд маань цолны найрааг дандаа үгүйсгэдэг. Харин та хүлээн зөвшөөрчихлөө?
-Бид бүгд дээр дооргүй энэ асуудлыг мэдэж байгаа шүү дээ.
УИХ-ын гишүүд, яамдын сайд нар, ард түмэн, бөхчүүд бүгд мэдэж байгаа. Цолны
найрааг мэдэхгүй хүн байхгүй. Бүр сумын начин, заан тусгай тарифтай, аймгийн
начин, заан, арслан тарифтай, улсын начин, харцага, заан гээд бүгд тусдаа
тарифтай болсон.
-Өнөөдөр сумо бөх хөгжлийн дээд төвшинд хүрч, дэлхийд алдаршиж чадлаа. Хэрвээ Монгол үндэсний бөхийг хөгжүүлж чадвал энэ төвшинд хүрч чадах уу?
-Чадна.
Үндэсний бөхийг Монголын ард түмэн дэмжинэ, үзнэ. Хамгийн гол нь МҮБХ үндэсний
бөхийг тийм хэмжээнд хүргэж чадахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ талын
боловсрол мэдлэггүй, ямар нэгэн сургууль соёл дүүргээгүй хүмүүс энэ
байгууллагыг удирдаж байгаа. Нямдорж, Данзан хоёр бол 16 жил үнэгүй бөх үзсэн л
хүмүүс. 16 жил үнэгүй бөх үзсэн хүн бол хэдэн юм хэлнэ ээ дээ. Чи ч гэсэн үзсэн
бол хэлнэ. Үнэхээрийн бөхийн амьдралыг яс махаараа туулаад, дараа нь шинжлэх
ухаан талаас нь судалгаа хийж, дээд сургууль байгуулан шавь нар бэлтгэж байгаа
бид тэдний яриаг сонсохоор инээд хүрмээр санагддаг. Жирийн хүн бол тэдний үгэнд
итгэж болно л доо. Харин бидний уур хүрдэг. Дандаа нэг болохгүй зүйл ярьдаг юм.
Яагаад гэвэл болдог юмыг хийхэд хэцүү байдаг. Болдог юм чинь нарийн тооцоо,
бодлоготойгоор хөдөлдөг бол болдоггүй юмыг хийхэд амархан байдаг шүү дээ. Сумо
бөхийн хувьд менежмент сайтай. Япон орон бол тэртэй тэргүй оюуны өндөр
чадавхитай ард түмэнтэй, зөв менежментийн бодлоготой болохоор ажил үйлсээ сайн
явуулдаг. Түүнээс биш сумо бөх бол төгсгөл муутай спорт. Мөнгө л олдог болохоос
төгсгөл муутай бөх. 20 настай, 120 кг жинтэй хүн байлаа гэж бодоход тэр хүн
чинь нэг зүрхтэй, нэ гуушгитай, хоёр бөөртэй, нэгходоодтой шүүдээ. Мэдээж тийм
их жинтэй хүний ходоод нь сунах, даралт нь ихсэхээс эхлээд биеийн ачаалал нь
нэмэгдэнэ. Идэр залуу насандаа эрдэж л тэд хөдөлж байгаа болохоос биш 35 юм уу
40 нас хүрээд хөдөлж чадахаа байна. Хүний амьдралын зөв хэв маягийг эвдэж,
хүчээр таргалуулж байгаа юм чинь муу л байгаа шүү дээ. Сумочдын бие эрт муудаж,
эрт нас барахаас эхлээд олон муу талтай. Ер нь сумогоос гараад 40 хүрээд л
эмнэлгийн хүн болно доо. Тэгэхээр энэ бол ерөөсөө мөнгөнөөс биеэ зарж байгаа
ажил. Би Монголын ард түмэнд энэ талаар хэлээд л байгаа шүү дээ.
-Манай
Монголоос хоёр ч Аварга төрчихлөө. Гэтэл Д.Дагвадорж аваргын сэтгэл нь
тавгүйтэж, эх орондоо саяхан ирлээ. Та үүнд ямар бодолтой байна вэ?
-Би их санаа зовж байна. Бусад нь яах вэ, бие нь л эрүүл
байгаасай. Д.Дагвадорж бол миний их шүтдэг бөх. Жинхэнэ аварга хүн шүү дээ.
Жинхэнэ биш аварга хүн гэж бас байдаг юм. Жинхэнэ аварга гэдэг бол бөхийн
эрдэмтэн хүний нүдээр харахад бүх шид нь бүрэлдсэн байдаг. Зориг, мэх, мэдрэмж,
бяр чадал, тэвчээр гээд бүх зүйл нь бүрэлдсэн аварга хүн бол Д.Дагвадорж.
Тэгэхээр Д.Дагвадоржийн эрүүл мэнд нь л зүгээр байгаасай гэж би бүр бурхандаа
залбирч байгаа. Энэ бол муудаж болох талтай, их аюултай. Учир нь тэр сэтгэл
санааны их том дарамтанд байгаа.
-Хэрвээ Дагвадорж манай үндэсний бөхөөр барилдсан бол хэр амжилттай явах байсан бол. Учир нь сумо, үндэсний бөх хоёр ялгаатай шүү дээ?
-Д.Дагвадорж аварга бөх л байна. Ямар хэмжээний аварга
бөх болдог нь юу юм гэхээс аварга бөх болохдоо л болох байсан.
-Хакухо маань саяхан Япон бүсгүйтэй дэр нэгтгэлээ. Магадгүй Их аварга Д.Дагвадорж шиг хавчлаганд орохгүйн тулд Япон бүсгүйг
гэргийгээ болголоо гэж бөх сонирхогчид үзэж байгаа?
-Хүн хаана амьдрах, ямар хүнтэй гэр бүл болох, яаж аж
төрөх нь өөрийнх нь эрх. Түүнд аав, ээж нь ч нөлөөлж чадахгүй, аваргууд,
бөхчүүд бид ч нөлөөлж чадахгүй. Одоо цагт аав, ээжийнхээ үгэнд ороод “би хэнтэй
суух вэ” гээд асууж байгаа хүн ер нь алга байна. Манай хүүхдүүд ч гэсэн нэг
өдөр нэг юмтай танилцаад хүрээд ирвэл бид за гэж дэмжээд хуримыг нь хийнэ үү
гэхээс үгүй гэж чадахгүй. Тэгэхээр Ж.Мөнхбат, Тамир хоёр М.Даваажаргалын
асуудлыг яаж мартax вэ
дээ. Гэхдээ би нэг л юм хэлмээр байна.
Монголчууд бид бөхийн удам, бөхийн ген гэж ярьдаг. Бөхийн
удамшил, ген гэдэг юм. Ж.Мөнхбат бид хоёроор илэрсэн болохоос биш энэ бол
Монголын ард түмний өмч. Бид хоёрын өмч биш. Тиймээс Х. Баянмөнх, Ж. Мөнхбат гэдэг
хоёр хүн бөхийн удамшил, ген бол Монголын ард түмний өмч шүү гэдэг утгаар
хадгалж, хамгаалах ёстой. Өөр тайлбар алга.
-Ж.Мөнхбат аварга та хоёрыг эртнээс өрсөлдүүлж ирсэн. Үнэн худал нь
мэдэгдэхгүй яриа та хоёрыг үргэлж дагадаг. Гэсэн ч цаг хугацаа өнгөрч, та
хоёрын ч нас дээр гарлаа. Энэ бугд үнэн бол бие биенээ уучлах, ойлгох цаг нь
болоогүй юу?
-Би залуу бөх байхаасаа Ж.Мөнхбаттай өнөөдрийг хүртэл нэг
маягийн харилцаатай явж ирсэн. Бид хоёр бол чөлөөтэй ярина, хөгжилдөнө, цагтаа
нэг шил юм хувааж ууж явлаа. Тарвага зурманд хамт явж, хонож өнжиж байлаа. Өвөр
түрийдээ хэвтэж явлаа. Гэхдээ Ж.Мөнхбаттай анх уулзсан цагаас өнөөдрийг хүртэлх
миний үзэл баримтлал яг хэвээрээ байгаа. Би бол барилдана. Барилдаан дээр хэзээ
ч бууж өгөхгүй, яс барилдана, дийлэх дийлэхгүй хоёроо үзнэ. Бусад амьдралын
асуудал дээр харилцан бие биенээ хүндэтгээд, надаас цөөхөн түрүүлсэн ч гэсэн
миний түрүүчийн Дархан аварга болохоор дээдэлж явдаг. Тэгээд ч Мөнхбат надаас
нэг насаар ах. Харин болохгүй юм байвал би шуудхан хэлдэг. Бид ийм л
харилцаатай хүмүүс. Зөрөлдөөд, нэг их оүйд болдог юм байхгүй. Ганцхан хүмүүс
бид хоёрыг ашиглаад өөр өөрсдийнхөө үзэл баримтлалыг зарладаг юм шиг байна лээ.
Тухайлбал Халхын довон дээр дөрвөдийн хүүхдийг тоглуулахгүй гэж Ж.Мөнхбат
хэлсэи гээд л надад дуулдаж байсан. Намайг нэг ч түрүүлээгүй байхад тэгж
дуулдаж байсан шүү дээ. Тухайн үед “би Монгол улсын дэвжээн дээр баруун талын
хүн болохоор түрүүлэхгүй л юм байна даа” гэж бодож байсан. Одоо би арав
түрүүлчихлээ. Анх удаа Монголд бөхийн түрүүг хоёр оронтой тоонд хүргэж чадлаа.
Тэр хүн үнэхээр тэгж хэлсэн юм уу, үгүй юм уу бүү мэд. Үнэхээр тэгж хэлсэн бол
яаж ч чадахгүй юм аа зарлаж байж дээ гэж бодож байлаа. Энэ мэтчилэн олон зүйл
байна. Өөрөөс нь асуухаар би тэгж хэлээгүй л гэдэг. Дунд нь хүмүүс тэгж худлаа
хов хутгаад байдаг шиг байна лээ. Би Мөнхбатыг тэгж хэлэхгүй гэдэгт итгэдэг. Ж.
Мөнхбатад би тоглоом маягаар “Чи ер нь хамаагүй юм ярьж болохгүй шүү” гэж
хэлдэг юм. Мөнхбатын ярьсан хэд хэдэн юм зөрчигдөж байгаа л даа. Жинхэнэ
халхархаг, Монголорхог үзэл гэдгийг дээд зэргээр баримталдаг хүн дээ, Мөнхбат
маань. Увсынхан, бага ястангууд гэж л ярьдаг хүн. Одоо болохоор өөрөө Монгол,
дөрвөд байтугай Япон урагтай болчихоод байж байна. Бас Долгорсүрэнг “Чи өлсөж
үхэх гээ юү, Монголд аварга болох байсан хүүхдийг Япон руу явуулаад” гэж хэлсэн
гэнэ лээ. Гэтэл одоо өөрийнхөв хүүхдийг бас явуулаад Японы аварга болгочихоод
байна. Тэгэхээр хүн аливаа зүйлд хамаагүй ам гарах ёсгүй юм байна гэж би
дүгнэсэн. Чухамдаа энэ бүгд үнэн эсэхийг би мэдэхгүй л дээ. Ж.Монхбатыг тэгж
яриагүй байх гэж найдаж байна.
-Та Монгол улсын наадамд хамгийн олон түрүүлсэн аварга хүн. Тиймээс өөрийнхөө хүү Б.Гантогтох гарьдыг ямархан хэмжээний бөх гэж дүгнэж
байна вэ. Аваргын эрэмбэ байгаа болов уу?
-За яах вэ, улсад хоёр түрүүлчих чадал байгаа юм. Өөрийнх
нь хариуцлагаас ч болдог юм уу түрүүлж чадсангүй. Гурав үзүүрлэж, Монголд
цөөхөн амжилт гаргасан арслангуудын нэг нь боллоо. Энэ л надад хангалттай.
Түрүүлж чадахгүй л юм бол заавал түрүүлнэ гээд байх юу байгаа юм. Олон аавын
хүүхдүүд л тэмцэлдэж байна, чадсангүй. Тэнд харамсаад байх юм алга.
-Та Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр аваргуудын талаар ямар бодолтой явдаг вэ. Таны хүүтэй
хамт гарч ирсэм бөхчүүд шүү дээ?
-Би Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр хоёрыг хайрлаж явдаг Эд
чинь миний хүү, хүргэн, шавьтай хамт гарч ирсэн зургааи сайхан заануудын хоёр
нь шүү дээ. Тэгээд л одоо аварга боллоо. Би аварга болсонд нь баярлаж байна.
Ганцхан өнгөрсөн жил мэргэжлийн бөхийн барилдааныг зохион байгуулах гэж байна
гээд хоёуланд нь “Удирдах зөвлөлд орооч ээ, энэ бөхөө та нар цааш нь сайн авч
явах ёстой, би нас ахиж байгаа хүн” гэсэн санал тавьсан. Тэгтэл хоёулаа за гэж
хэлчихээд дараа нь янз бүрийн хүний ятгалганд орсон юм уу, яасан юм “Би тэгж
хэлээгүй, би дуулаагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэднийг “Оюун ухааны хувьд
болоогүй байна, боловсрол дутуу байна даа” гэж дүгнээд гомдсон. Тэд мэргэжлийн
бөхөөр бутэн жил шижигнэтэл барилдсан бол энэ жил улсын наадамд тав, зургаагийн
даваанд унахгүй байсан. Бөхөө бодохгүй үндсэрхэг, нутаг орноороо талцдаг үзэлд
баригдсанд гомдсон. Жалга довны үзэл ардчилал хөгжиж байгаа энэ үед удахгүй
алга болно. Ер нь жалгархдаг үзэлтэй хүн хамгийн их хоцрогдож байгаа шүү дээ.
С. Бэлэгмаа