Сүүлийн үед үлэг гүрвэлүүдийн тухай шинэ, сонирхолтой мэдээллүүд гарах боллоо. Эрдэмтэд орчин үеийн технологи болон олон жилийн судалгааны үр дүнд үлэг гүрвэлүүд бүгд өдөөр хучигдсан байсан гэж таамаглаж эхэллээ.
Харин мөхлийн тухайд тэднийг хамгийн тохиромжгүй үедээ солиртой учирсан гэх дүгнэлт судалгааны явцад гарчээ.
Эдинбургийн их сургуулийн эрдэмтэн доктор Стив Брусаттын багийнхны хийсэн судалгааны явцад солир дэлхийтэй мөргөлдсний дараа далайн түвшин нэмэгдэж, галт уулс идэвхжсэний улмаас үлэг гүрвэлүүд мөхсөн гэж үзжээ.
Хэрвээ хоёр гурван сая жилийн өмнө эсвэл дараа нь солир унасан бол байгалийн гайхамшигт бүтээл болох үлэг гүрвэлүүд өдгөө ч оршсоор байх боломжтой гэж Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд үзэж байна.
Учир нь аварга биетүүд тун эмзэг байх үед солир манай гаригийг мөргөжээ.
Нэг үгээр хэлбэл үлэг гүрвэлүүд тун азгүй тохиолдлоор мөхсөн гэнэ.
Хувьслын явцад хэзээ ч гэж хэзээ ч байдаггүй. Тиймээс үлэг гүрвэлүүд магадгүй оюун ухаантай болох байсан аж.
Их Британи, АНУ, Канадын шилдэг үлэг гүрвэл судлаачид хамтран 66 сая жилийн өмнө мөхсөн аварга амьтдын судалгаанд шинэ онол дэвшүүллээ. Судалгааны явцад зарим төрөл зүйлийн үлэг гүрвэлүүд Дэлхий солиртой мөргөлдөхөөс дөнгөж өмнөхөн үхсэнийг олж мэджээ.
Тэгэхээр нэг сонин асуулт урган гарч ирж байна. Солир дэлхийтэй мөргөлдөөгүй бол үлэг гүрвэлүүд сүйрэх байсан уу? Шинжээчдийн хийсэн дүгнэлтээр Хойд Америкт амьдарч байсан зарим өвсөн тэжээлтнүүд солир Дэлхийг мөргөхөөс өмнө үхсэн буюу угаас мөхөж байжээ.
Далайн түвшин нэмэгдэж, галт уулс идэвхжсэн нь нэг зэрэг олон амьтны аминд хүрэх том шалтгаан болсон байна. Учир нь солир Дэлхийтэй мөргөлдөхөөс хамгийн ихдээ таван сая жилийн өмнө үлэг гүрвэлүүдийн амьдрах чадвар тун өндөр байжээ. Гэхдээ аварга биет амьтад оршихоо больсон нь хөхтөн амьтан тэр дундаа бидний төрөл зүйлийг амьдрах боломжтой болгосон юм.
Үлэг гүрвэлүүд Дэлхий солиртой мөргөлдөх үед амьдрах илүү чадвартай байсан бол өнөөдөр бид аварга том амьтадтай зэрэгцэн орших байлаа.
Гэхдээ ингээд би энэ нийтлэлийг бичиж, та уншиж байгаа шиг хөгжил явагдах эсэх нь эргэлзээтэй. Харин оронд нь үлэг гүрвэл тантай өөр зүйлийн тухай ярьж байх байсан биз.
Нэгэнт амьралын хүрдийг буцаан эргүүлэх боломжгүй учраас хэрвээ гэсэн асуултын хариултыг олох бараг боломжгүй. Харин үлэг гүрвэлүүд тун азгүй тохиолдлоор мөхсөн гэдгийг л хэлж чадах байна.
Эх сурвалж: BBC.com