Соутхэмптонд гайхалтай улирлыг өнгөрүүлсэн хамгаалагч Люк Шо Манчестер Юнайтед клубт албан ёсны гэрээ байгуулахад тун ойрхон байна. Эх сурвалжуудын мэдээллэж буйгаар тэрээр эмчий үзлэгтээ хэдийн оржээ.
Өдгөө 18 настай Шо өнгөрсөн зургаан сарын турш Юнайтедтай холбоотой байгаа бөгөөд өнгөрсөн өвлийн солилцоо наймааны цонхоор түүнийг эгнээндээ нэгтгэж чадаагүй ю.
Харин энэ 7 хоногийн эхээр эх сурвалжуудын мэдээллэж буйгаар Шог 34 саяаар худалдан авсан бөгөөд албан ёсны үнийн дүн одоогоор ил тодорхой болоогүй байна.
Юнайтедын ирэх улирлаас дасгалжуулах Луй Ван Гаал наймааны зах зээлд тун идэвхтэй байна. Хэдийн аваргуудын лигийг 2014-15 оны улиралд өнжих ч тэрээр дэлхийн шилдэг залуу тоглогчдыг ээлж дарааллан эгнээндээ нэгтгээд байгаа юм.
Соутхэмтоны академиас гаралтай Люк Шо өнөө цагийн Английн хамгийн шилдэг залуу хамгаалагчдын эгнээнд багтаад байгаа ба ирэх улиралд Юнайтедын гарааны бүрэлдэхүүнд ч багтах өндөр магадлалтай билээ.