Монгол орон бол үлэг гүрвэлийн өлгий нутаг. Тэр дундаа Өмнөговь аймаг.
Ер нь бол үлэг гүрвэлийн яс, чулуужсан өндөг гээд Палеонтологийн ховор олдворууд Өмнөд Америк, Канадаас олддог аж.
Харин төв Азиас Монгол, зүүн өмнөд Азиас Хятадын хэсэгхэн газарт палеонтологийн олдвор тархсан байдаг юм байна.
Харин дэлхийн үлэг гүрвэл судлаачдын хэлж байгаагаар хамгийн том махан идэшт үлэг гүрвэл Монголоос олдсон. Тэр нь Байгалийн түүхийн музейд байгаа Тарбoзавр. Ингэхээр манай оронд зөвхөн динозавр биш арслан заан, соёотой арслан гээд тухайн үед байсан, одоо энэ цаг үед хадгалагдаж ирсэн палеотологийн ховор, үнэт олдворууд олон байгаа. Ийм орныг үлэг гүрвэлийн өлгий нутаг гэж нэрийдэхгүй гээд яах юм бэ.
Уг нь бид үлэг гүрвэлийн олдвороороо дэлхийд гайхуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Харамсалтай нь төр засгийнхан үлэг гүрвэлийн яс үзүүлээд мөнгө олж болно гэж мэддэггүй байх. Эсвэл мэдсэн ч гэсэн хөдөлдөггүй байсан байж болох. Харин одооноос л асуудлыг арай өөрөөр яриад байгаа.
Батаарын араг ястай холбоотой асуудал босч ирсэнээс хойш Үлэг гүрвэлийн музей байгуулах асуудлыг ярьж эхэллээ. Тэр музейгаа хуучин Ленины музейд байгуулах юм. Байр савны асуудал ч бөөн дуулиан, шуугиан, хэрүүл маргаан дагуулсан. Намаараа хуваагдаад, төрийн өмчийг булаацалдсан. Шүүх цагдаадаа тулж, эцэстээ арай гэж нэг юм төр өөрийн болгож авчихаад байгаа.
Гэхдээ хэзээ өнөөх музей нь байгуулагдаж, үлэг гүрвэлийн хэчнээн араг яс тавигдах юм бүү мэд. Албаны нөхдүүдийн яриад байгаагаар бол олон араг яс байгаа бололтой юм билээ. Гадаад, дотоодод нийлээд шүү дээ. Түүний хажуугаар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Улаанбаатар хотод төдийгүй Өмнөговь аймагт ч музей байгуулах боломжтой талаар цухас дурьдсан.
Тэр санааг ажил хэрэг болгомоор байна. Өмнөговьд музей гэлтгүй үлэг гүрвэлийн парк байгуулах хэрэгтэй. Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд сумын заагт Шар цав хэмээх газар үлэг гүрвэлийн 19 мянган мөр байдаг.
Тэрхүү үлэг гүрвэлийн мөр, зам, хөлийн дардас нь байгальд бүтээгдсэн хэв маягаараа хатуу элсжилтийн үе давхаргадас дээр хадгалагдсан, 145 сая жилийн настай. Хэлбэр хэмжээний хувьд олон төрөл бөгөөд багаар тооцоход 4-5 өөр үлэг гүрвэлийнх гэдэг нь батлагдсан юм билээ.
Ийм олдвор эрт галавын амьтны аймгийн экологи, зан араншин, хөдөлгөөн зэргийг тогтооход чухал баримт болдог. Нэг доор хадгалагдан үлдсэн мөр, тэндээс олдсон үлэг гүрвэлийн яс манайхаас өөр улсаас олдсон тохиолдол бараг байхгүй. Өдгөө хамгаалалтад аваад хашчихсан байгаа.
Тэнд үлэг гүрвэлийн олон мянган мөр байгааг манай дарга, сайд нар мэдэж байгаа нь гарцаагүй. Тэгвэл энэхүү Палеонтологийн үнэт өв дээр тулгуурлаад Өмнөговьд үлэг гүрвэлийн музей, паркийг байгуулбал жинхэнэ утгаараа дэлхийд брэнд болох учиртай. Оюу толгой компаниас тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт аваад, улс жаахан зүтгээд өгвөл болж бүтэхгүй санаа биш шүү дээ.
Үлэг гүрвэлийнх нь мөр нь байна, дэлхийд байхгүй ховорхон араг яснууд нь байгаа. Бүх зүйл сайхан нийлж, нийцэж байхад алгуурлаад суухын хэрэг юу байна. Музейгээ бариад араг ясаа тавьчихна. Үлэг гүрвэлийн мөрөө сайтар хамгаалаад, жинхэнэ утгаараа гайхамшигт үзвэр болгож болно.
Дээрээс нь хиймэл үлэг гүрвэлүүдийг хийгээд, ногоон байгууламж байгуулаад, динозаврын цэцэрлэгт хүрээлэнтэй болчихвол хэчнээн мянган жуулчин манай улсыг зорих бол. Ямар ч байсан жуулчдын тоо эрс өсөх нь тодорхой. Тиймээс салбарын сайд энэ асуудал жаахан санаачилга гаргаж, ажил хэрэг болгох талаас нь зүтгээд үзээсэй билээ. Уул уурхайн баялаг дуусахаар уух ч усгүй үлдэх гээд байгаа говь нутагт үлэг гүрвэлийн парк байвал хэчнээн аятай.
Н.Пунцагболд