gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хамгийн өндөр Буддагийн төлөөх уралдаан

Нийгэм
2014-11-25
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2014-11-25
Хамгийн өндөр Буддагийн төлөөх уралдаан

Эдийн засгийн өсөлтдөө дулдуйдсан Азийн орнууд тэнгэр гижигдсэн барилгуудаас авахуулаад нисэх буудал, дүүжин гүүр, өндөр хурдтай галт тэрэг, худалдааны төв, олон нийтийн талбайгаар өрсөлдөж байна.

Энэ өрсөлдөөн явсаар хэн хамгийн өндөр Будда босгох вэ гэсэн тулааны талбар руу шилжжээ. 2008 онд Хятадын Хэнань мужийн Жоакун хотод 20 метр өндөр суурин дээр 153 метр өндөр Вайрочана Буддаг босгосон нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байна. Үүний өмнө 1993 онд Японы Ушики хотод бүтээсэн 120 метр өндөр Амитаба Буддагийн хөшөө хамгийн өндөрт тооцогдож байсан билээ.

2008 онд мөн Мьянма улсын Монива хотод 116 метр өндөр Буддагийн хөшөө босгосон юм. Хятадын Хайнань арал дээр эмэгтэй төрхөөрөө өршөөл нигүүлслийн бурхан гэгддэг 108 метр өндөр Бодисатва бурхны хөшөөг босгосон нь жуулчдын нүдийг хужирлах болжээ. Материаллаг ертөнцөөс татгалзаж байсан Сидхарта Гаутама Шакъяамуни (Буддын шашныг үндэслэгч)-ийн дүр төрхийг хүрлээр цутгаж, тэр ч бүү хэл алтан хөөмлөөр бүтээх уралдаан дэлхийд өрнөж буй нь түүний хүсэл зоригийн эсрэг зүйл гэлтэй.

Хятадын Жиужиан хотод байдаг Донлин сүмийн Амитаба Буддаг бүтээхдээ 48 кг алт оруулжээ. Лушан уулын хормойд байдаг “Цаглашгүй их гэрэл”-ийг билэгдсэн 80 метр өндөр гэрлэн багана дор байдаг энэ хөшөөний өндөр 48 метр. China Daily сонины мэдээлснээр, уг Буддаг гадаад, дотоодоос хандивласан 129 сая еврогоор босгожээ.

Буддагийн аварга том хөшөө нь эдийн засгийн хөгжлийг харуулаад зогсохгүй, аялагч жуулчдыг татах нэг хөшүүрэг болж өгдөг байна. “Манай муж жилд арван сая дотоодын жуулчин хүлээж авдаг. Харамсалтай нь гадаад жуулчин цөөхөн байна. Гадаад жуулчдыг татах том бүтээл, хөшөө дурсгал хэрэгтэй байна” хэмээн мужийн дэд захирагч Гу Фэн ярилаа.

2007 онд Хятадад эзэн хаан Ян, Хуан нарын 106 метр өндөр хөшөөг сийлэн босгосон нь дэлхийд өндрөөрөө зургаад орж байна. 1991 онд Японы Сэндай хотод 100 метр өндөр Буддагийн цагаан хөшөөг бүтээжээ. Тэгвэл үүнтэй барьцсан мэт Хятадын Хунань мужийн Чанша хотод мөн л 100 метр өндөр Буддагийн хүрэл хөшөө босгосон байна. Москва хотод байдаг Оросын I Петр хааны 96 метр өндөр хөшөө, Тайландын Анг Тонг мужийн Ват Муанг сүм дахь суумал Будда (92 метр өндөр) дэлхийд эхний аравт орж байгаа аж.

Цаашилбал, Японы Хоккайдо арал дээрх 88 метр Будда, Хятадын Вуши хот дахь 87 метр өндөр Будда араас нь жагсана. Хятад, Япон, Тайланд, Тайвань, Вьетнамд 30 орчим аварга Буддагийн хөшөө сүндэрлэж, өрнөдийн аварга хөшөө, байгууламжуудаас ч дутахааргүй нэр хүндтэй болж байгаа аж.

Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөө ердөө л 46 метр өндөр билээ. Рио-де-Жанейро дахь алдарт Аврагч Христийн хөшөө мөн л ийм өндөртэй байдаг нь Ази дахь Будда нарын дэргэд одой хүмүүс гэлтэй.

Н.Мөнхжин

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан