gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Отгонбилэгийн Содбилэг: Амьд мөртлөө үхсэн юм шиг хүн байх юм, үхсэн мөртлөө амьд юм шиг хүн байх юм

Нийгэм
2012-05-12
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2012-05-12
Хэвлэлд тэр бүр ам нээдэггүй ховор хүмүүсээс ярилцлага авна гэдэг сэтгүүлч мэргэжлийн нэг бахархал байдаг. Ш.Отгонбилэгийн хүү Содбилэг хэмээн анх олонд танигдсан энэ ноёнтны тухайд одоо хэдийнэ хувь ертөнц, байр сууриа илэрхийлж, орон зайгаа дархалсан хувь хүн болж өөрчлөгдсөнийг бид харж байгаа.

Гадаадад өндөр боловсрол эзэмшихдээ монгол ахуйгаа алдаж гээгээгүй тэрээр өдгөө "Петровис-НИК" компанийхаа дэд захирлаар ажиллаж буй. Тэр хэзээ ч элдвийн хэл ам, хов жив, ялих ялихгүй зүйлсэд нэр нь холбогдож явсангүй. Өөрөөр хэлбэл тэр баян айлын эрх зоргоороо, зугаа цэнгэл, хүүхэн шуухантай хутгалдаж явдаг одоо цагийн хөөрүү сагсуу залуусын нэг биш. Анир гүмхэн байж байгаад амьдралдаа нэг жинтэй сонголт хийсэн нь дипломат гарал үүсэлтэй, өндөр боловсролтой Э.Туул хэмээх бүсгүй. Тэд хоёр хүүхэдтэй.

-Луу жил гараад удаагүй байна. Одоогоос 12 жилийн өмнө буюу луу жилийн сүүлээр таны аав тэнгэрт хальж, их уй гашуу тохиож байсныг тод санаж байна. Ярилцлагын эхэнд билэггүй юм ярилаа гэж та битгий дургүйцээрэй. Тэр агуу хүний голомт залгах ганц хүү нь та учраас аавынхаа талаар сайхан дурсамж хуваалцах болов уу гэсэндээ энэ сэдвийг хөндлөө?
-Билэггүй гэж эмзэглэх шалтгаан надад байхгүй ээ. Зүгээр. Аавыг минь ард түмэн өнөөдрийг хүртэл дурсч, байсан бол хэмээн үгүйлэн санагалздаг. Нэг үг байдаг даа. Амьд мөрлөө үхсэн юм шиг хүн байх юм, үхсэн мөртлөө амьд юм шиг хүн байх юм гэж. Миний аав өнөөдөр ч ард түмэндээ орон зай нь үгүйлэгдсэн тийм л хүн. Харин надад аавын алдрыг гэгээнээр дуурсгаж, сэвтээж болохгүй амьдарч, үйл хэргийг нь үргэлжлүүлэх их үүрэг надад бий. Ард түмэндээ хүндлэгдсэн, дуурсагдах гавъяатай сайхан аавынхаа алдрыг сэвтээхгүй юмсан гэж л хичээдэг дээ. Хамгийн гол нь сэтгэл зөвтэй байж, Монгол улсын ирээдүйн төлөө ганц ч гэсэн хэрэгтэй зүйл хийх юмсан гэж хичээж явна. Учир нь аав минь ч тийм л хүсэл эрмэлзэлтэй, зорилготой, энэ бүхний төлөө тэмцэж явсан юм. Энэ дэлхийн хамгийн гэгээлэг баян, бие биенээ хайрлаж хүндэлж, нэгэн цул болж нэгдэж чаддаг ард түмэн монголчууд байгаасай гэж хүсдэг байсан. Энэ хүсэл нь заавал биелэх ёстой. Би үүний төлөө тэмцэж амьдрах ёстой.

-Тэр цагаас хойш 10 гаруй жил өнгөрчихөж. Хэргийн учир шалтгааны талаар тухайн үед мөн ч олон зүйл, элдэв таамаг дэвшүүлж байсан. Хүүгийн хувьд энэ талаар ярих юм танд байдаг байх. Хэрвээ илэн далангүй байж чадвал.
-Зөвхөн би биш монгол түмэн ч энэ хэргийн талаар элдэв таамаг дэвшүүлж байсан. Өнөөдөр хүртэл хүмүүс надад янз бүрийн таамаг дэвшүүлж ярьдаг. Нийт Монголчууд хамт ажиллаж байсан найз нөхөд, ард иргэд бидний эмгэнэлийг хуваалцсанд талархаж явдаг. Олонтой явсан аавын үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж би боддог. Ард түмнийхээ хайр, итгэл, өгсөн үүрэг бүхнийг дааж амьдарсан аавын хүү хазгай гишгэх эрхгүй гэж би өөртөө хэлдэг.

-Та тэр үед гадаадад сурч байсан байх аа. Нас ч залуу бага байсан байх. Тэр үеийн Содбилэг одоогийнхтой харьцуулахад хэр их өөрчлөгдсөн бол.
-Өөрчлөгдөнө гэдэг өөрөө их харьцангуй ойлголт шүү дээ. Сэтгэл, үзэл бодол, төлөвшил, бусадтай харьцах харьцаа, биеэ авч явах байдал гээд цаг хугацаа, нийгмийн хөгжлийн үйл явц дунд оршин байгаа болохоор хүнд өөрчлөгдөх юм олон бий байх. Мэдээж тэр үеийн Содбилэг өнөөдрийн Содбилэг хоёрын дунд ихээхэн өөрчлөлт бий болсон байх гэж би бодож байна. Хожим ч, миний үр хүүхдэд ч өөрчлөгдөхгүйгээр өвлөгдөж үлдэх ёстой тэр зүйл бол Монголоо гэсэн сэтгэл зүтгэл. Ааваасаа миний авч үлдсэн хамгийн том өв хөрөнгө бол энэ.

Та үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Харин та Электрон номыг ашиглахын тулд компьютер дээрээ Adobe Digital Editions программыг суулгасан байх шаардлагатайг анхаарна уу. Зааврыг ЭНД дарж үзээрэй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан