Хэн ч түүний амжилтыг чамлаагүй боловч дэндүү харамсалтай. Тэр харамсал эдүгээ зөвхөн түүний зүрхэн дундуур үерлэж буй биз ээ. Учир нь Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ маань дэндүү даруухан. Хаана байна, тэр шударга өрсөлдөөн?
Дэлхийн тэргүүлэх зиндааны боксчин У.Мөнх-Эрдэнэ олимпоос зөвхөн хүрэл медаль хүртээд дэвжээг орхисны цаадах нууцыг яагаад хэн ч сонирхохгүй байна вэ. Хөшгөө хааж буй олимп баяр ёслолоор дүүрэн байгаа ч хөшигний цаана юу болсныг сонсвол уйлах багадах бачуурал төрөх аж.
Олимпийг бодвол зөвхөн эрхээ авсан нь бус, дэлхийн шилдгүүд урилгаар оролцдог Дэлхийн цомын тэмцээнээс анхны медалийг Монголд авч ирсэн тэр хүү 12-хон настайдаа ширэн бээлийтнүүдтэй тулалдсаар 18 жилийг ардаа орхижээ. Өнөөдрийг хүртэл хэний ч шахалтгүйгээр өөрийгөө сойж, цаг мөч бүрийг мешок нүдэж ирснийх нь утга учир гэвэл ерөөсөө л олимпийн медаль байв.
Харин өнөөдөр тэрбээр олимпийн медальтан болжээ. Гэвч сэтгэл нэг л дундуур. Учир нь олимпийн мөнгө, цаашилбал алтан медаль түүний халаасанд байсан юм. Аваргыг ялж аварга болдог нь үнэн л бол манай У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аваргын хошой мөнгөн медальт, дэлхийн боксын холбоонд өөрийн жинд чансаагаараа тэргүүлдэг Их Британийн тамирчин Том Стокерийг нутгийн дэвжээнд нь нүдэж чадсан.
Шүүгчид нутгийн дэвжээнд яаж ханддагийг мэдэхийн хувьд илт илүүрхэж ялахаас өөр хань түүнд байсангүй. Гэтэл нутгийнхаа дэвжээнд шүүгчидтэйгээ, дасгалжуулагчтайгаа, юутай хээтэйгээ нам цохиулсан Том Стокер зарга мэдүүлж хөгөө чирсэн ч илтэд ялсан түүний талд үнэн багтаж чадсан. Харамсалтай нь энэ ялалт л түүнд хамгийн чухал байсан шигээ хамгаас харамсалтай үр хөврөлөө үлдээсэн юм.
Дэвжээний эзэн Их Британийн талаас удтал зарга үүсгэж "заваараад" зогсохгүй Монголын тамирчдаас ганцхан манай У.Мөнх-Эрдэнээс л сэргээшийн шинжилгээ авахаар болжээ. Тэртэй тэргүй жин хасаж өрсөлдөж буй түүнээс гэнэт 10 грамм цус авсны дараа мөнгөн медалийн төлөө Украины тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Денис Беринчиктэй тулалдахаар дэвжээнд гарав.
Том Стокерийг нутгийнх нь дэвжээн дээр нам цохисонд хөөрч догдолсон багш нар нь дээрх 10 грамм цусны талаар огт мэдээгүй байсан болохоор Украины тамирчинг басангуй байсныг нуух юун. Гэвч эхний хоёр раундад илт давуу байсан шигээ шийдвэрлэх тулаанд өрсөлдөгчөө хүчээр буулган авч чадсангүй. Учир нь тэр хүн учраас ядарч сульдсан. Дээр нь миний энд хэлэх эрхгүй асуудлууд ч бий.
Хамгийн гол нь сэргээшийн шинжилгээ ямар гарах бол гэсэн зовнил, жингээ хассан, 10 грамм цусаа өгсөн учраас физиологийн хувьд үнэхээр хүч нь хүрээгүй биз ээ. Энэ "хар нууц"-ыг мэдээгүй хүмүүс У.Мөнх-Эрдэнийг "Өчнөөн жил хөлсөө шавхаад ердөө л энэ үү. Гэхдээ баяр хүргэе" гэж бодож буйг мэдэрч байна. Харин үүнийг уншаад нэгийг бодох биз ээ. Тэр их спортын цаадах далд өрсөлдөөний талбарт хуйвалдагчидтай цусаараа тулалдаж үнэнийг нотолчихоод тамирдсаныхаа дараа мөнгөн медалийн төлөөх тулалдаанд орсон юм шүү.
У.Мөнх-Эрдэнийн хар нялхаасаа зүтгэн, хамаг залуу насаа золиослон байж олж авсан хүрэл медалийн цаана түүний алд биеэс авсан 10 грамм цус, олимпийн тухай ариун нандин бодол, итгэл гээд үгээр хэлж мөнгөөр хэмжишгүй үнэ цэн бий. Түүнд дараагийн олимп бий. Учир нь 34 настайдаа олимпт оролцох хангалттай сэтгэлзүй, бяр хүч У.Мөнх-Эрдэнэд маань байгаа гэдэгт итгэж байна. Гэвч тэрбээр яг одоо түүнд оролцох эсэхээ бодож байгаа биз ээ. Хэрэв хүн төрөлхтний хамгийн шударга өрсөлдөөн олимп мөн юм бол тэр оролцох л байх.
Олон ч жил манайхан түүний хосгүй авьяасыг үндэс угсаа, өнгө зүстэй нь холбон тайлбарласан. Гэвч тэрбээр Монголын далбааг мандуулахын төлөө л зүтгэсээр ирсэн. Манай У.Мөнх-Эрдэнэ бол жинхэнэ монгол боксчин. Түүний эцэг нь Францын иргэн, эрдэм номын хүн. Харин У.Мөнх-Эрдэнийн судсаар ээжийнх нь удмын, Монголд боксын спортын үрийг тарьсан "боксёр"-ын цус гүйж байдаг учраас олон жил хөдөлмөрлөн байж дэлхийд зодоглосон тэмцээн бүрээсээ ганзага хоосон ирж байгаагүйг түүх гэрчилнэ. Энэ түүх цаашид ч үргэлжлэх учиртай. Харин дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн билэг тэмдэг болсон олимпийн дэвжээний цаадах хар нууц үүгээр эцэслээсэй гэж хүснэ.
У.Оргилмаа