gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     1
  • Зурхай
     11.07
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 1
Зурхай
 11.07
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 1
Зурхай
 11.07
Валютын ханш
$ 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Ориг" Монголчууд

Нийгэм
2012-08-02
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2012-08-02
Аминаасаа уйдсан хүмүүс гэвэл монголчуудыг л хэлэх байх. Учир нь гэрлэн дохио, явган хүний гарц байсаар атал хар хурдаараа ирж яваа машины урдуур гүйнэ. Угаасаа яаж ийгээд дайруулахгүйгээр зам хөндлөн гараад сурчихсан учраас тэр.

Уг нь таван алхмын цаана байх гарцаар юм уу, хэдхэн хормын дотор солигдох ногоон гэрлийг хүлээж чадахгүйдээ биш, зүгээр л явж байгаад хаагуур ч хамаагүй зам гараад сурчихсан. Жолооч нар ч явган зорчигчдын энэхүү гэнэтийн цочир үйлдлийг мэдэх бөгөөд гэнэдэлгүй "тоормослож" амжина. Их бухимдвал харааж, загнана, хариуд нь өнөөх аз туршигч жишим ч үгүй хэрэлдэх буюу тоохгүй өнгөрөх нь энүүхэнд.

Зам тээврийн осол жилээс жилд нэмэгдэж, ялангуяа өвлийн улиралд автозамын ослоор амиа алдагсдын тоо өсч байгааг цагдаагийнхан анхааруулдаг боловч иргэд үүнийг нь баруун чихээрээ оруулаад зүүнээрээ гаргачихдаг юм. Нөгөөтэйгүүр явган зорчигчдоос гадна нийтийн тээврийн жолооч нар гэж аз туршигчид байна. Тэд өөр хоорондоо зорчигчоо булаалдан "нисэх" мэт хурдлах бөгөөд "Шумахер" шиг л өнөөх муу энхэл донхолтой замаараа сэгсчиж өгнө дөө.

Нийтийн тээврийн жолооч нар бас л гэнэтийн "цочир" үйлдэл хийх бөгөөд энэ үед зорчигчид юу хийхээ сайн мэднэ. Өөрөөр хэлбэл, тэд нийтийн тээвэрт явахдаа яаж биеэ хамгаалах хийгээд тэнцвэрээ хэрхэн олохыг хэдийнэ сурчихсан болохоор гэмтэж бэртэж, элдэв асуудал үүсгэх нь ховор. Зам болон нийтийн тээврээс гадна үндэсний аюулгүй байдалд хамгийн ихээр заналхийлж байгаа зүйл бол яахын аргагүй баталгаагүй хоол, хүнс.

"Нэгэн үеэ бодвол идэж, уух юм элбэг, дэлбэг сайхан болжээ. Биднийг хүүхэд байхад зөвхөн шинэ жилээр алим, мандарин идэж, Зөвлөлтөд сурдаг ах эгч нараас ирсэн бохийг хэдэн сарын турш гайхуулдагсан" гэх аав, ээж нарын яриаг бишгүй дээ сонссон байх. Бас тэд юм ховор үед бохийг замын хар, модны давирхайгаар орлуулаад хордож үхээгүйгээ бахархалтайгаар хуучилна.

Тэгээд орчин үеийн биднийг цаас шиг биетэй болсныг өөр хоорондоо гайхаж ирээд л ярилцана. Үнэхээр ч 20 дугаар зууны монголчууд холестринтой хэмээн адлагддаг тарган хонины махаа идэж, уураг сүүлээ хөхөөд хүн болж Хааяа нэг модны давирхай зажилж хорхойгоо дарчихаад, биед сайн гэж хөгцтэй ааруул идчихээд эрүүл саруул амьдраад болоод л байж. Харин өдгөө 21 дүгээр зуунд мөнгө нь л байвал хүний хар нүднээс бусдыг дэлгүүрээс авч болохоор болжээ.

Хятад, Солонгос, Орос, Америк шошготой өнгө алагласан эрээн мяраан сайхан зүйлс дэлгүүрийн лантуун дээр өрөөстэй. Харсан хүний харааг булааж, арааны шүлс асгаруулсан тэд бас л аюултай. Гэхдээ бид хүний үсээр хийсэн жан, хуванцар будаа, гялгар уутан сонгино, меламинтай сүү, тараг, химийн аргаар гаргаж авсан өндөг, 20, 30 төгрөгийн юу нь мэдэгдэхгүй чихэр нэртэй хор, чавга тэргүүтнийг мэдсээр байж мөнгөөрөө худалдаж авна.

Монголчуудын нийт хүнсний хэрэглээний 50 гаруй хувийг урд хөрш хангадаг бөгөөд мэдээж тэдгээр нь хортой, аюултай. Тэгээд энэ зэргийн юманд хордож үхнэ гэж юу байсан юм хэмээн хэнэггүй монгол зангаараа сийхгүй идэж орхино. Хүнсний бүтээгдэхүүнээс гадна сүүлийн жилүүдэд монгол хүний ходоод хар тамхи зөөвөрлөхөд хамгийн тохиромжтой талаархи мэдээлэл хэвлэлээр цацагдах болсон. Монгол хүний ходоод "ориг" тул иймхэн юмыг хийхэд юухан байх вэ гээд залгиж орхидог гэсэн.

За тэгээд, өвлийн агаар, ус, хөрсний бохирдол, хотын дуу чимээ, стресс бухимдал, аюултай харанхуй орц, гудамж гээд монголчуудын амьдрал тэр чигээрээ эрсдэл. Хэр урт наслах, эрүүл хүүхэд төрөх, өглөө гэрээсээ гараад орой амьд харих зэрэг нь бүгд эргэлзээтэй, эрсдэлтэй. Энэ бүх эрсдэл "ориг" Монгол хүнийг хогийн сав шиг болгож, үхлийн ирмэгт хүргэж байгаа нь харамсалтай.

Х.Өнөржаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан