gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Хүүхэд байхад аав, ахынхаа харвасан сумыг хормойлж гүйдэг байсан"

Спорт
2012-07-09
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2012-07-09
Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын салхийг хагалж Урианхай сурын харваа эхэллээ. Сурын тэмцээний дундуур Урианхай сурын хошой, Халх сурын мэргэн А.Хонгортой ярилцлаа.

-Хараа хурц, оноо мэргэн сайхан наадаж байна уу. Нийт хэчнээн харваач цэц мэргэнээ сорьж байна вэ?
-Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын Урианхай сурын харваанд 100 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна. Үүнээс 60 гаруй нь улсын цол, зэрэгтэй харваач байгаа. Өмнөх жилийнхээс хоёр дахин олон тамирчин оролцож байна.

-Урианхай харваа, Халх сурын харваанаас ямар ялгаатай вэ?
-Урианхай харваа нь дайн байлдаанаас анх үүссэн. Тийм ч учраас эмэгтэй хүн харвадаггүй. Юуны тулд "Эрийн гурван наадам" гэдэг билээ.

-Бусад харваанд хүүхэд, эмэгтэйчүүд харвадаг шүү дээ?
-Тийм. Гэхдээ сур харваа, бөх гэдэг чинь үнэн чанартаа бол дайн байлдаанаас үүссэн түүхтэй. Дайнд хүүхэд эмэгтэйчүүд явдаггүй байсан биз дээ. Манай Урианхай харваа анхныхаа хөгжлөөс хазайгаагүй. Урианхай харваанд эмэгтэй хүн харвуулах бодлого холбоонд байна.

-Хэрвээ эмэгтэйчүүд, хүүхдийн харвааг дэмжээд оруулбал дүрэм, журам харвадаг нум сумыг шинэчилж хийх үү?
-Хүүхдүүд Урианхай харваагаар харвахад хоёр метр нумыг эвшээлгэхэд газар тулчихаад болдоггүй юм билээ. Тэгэхээр хүүхдийн Урианхай харвааг нэмж оруулбал 15, 16 насны хүүхдэд тохирсон нум хийх хэрэгтэй болно.

-Хүүхэд, залуу үедээ зааж уламжлуулахгүй бол хичээллэх хүмүүсийн тоо цөөрөх байх?

-Зарим аймагт хүүхдийн Урианхай харваатай болсон. Урианхай сурын ёсонд хүүхдүүд томчуудын харвасан сумыг хормойлж зөөдөг нь энэ харвааг шохоорхож, сонирхолтой болгодог уламжлалтай.

-Та сум хормойлж гүйж байв уу?
-Хүүхэд байхад аав, ахынхаа харвасан сумыг хормойлж гүйдэг байсан. Ингэж сум зөөж гүйсэн маань намайг сурын харваа руу ороход нөлөөлсөн юм болов уу.

-Танд эцэг өвгөдөөс уламжлан үлдээсэн нум бий юу?
-Надад аавын харвадаг байсан модон хавчаахай нум байгаа.

-Урианхай ч гэлтгүй сур харваа руу хөрөнгө бэлтэй хүмүүсийг татан оруулснаар хөгжих үндэс нь тавигдах юм биш үү?
-Манай Урианхай харваанд бооцоот харваа болдог. Үүнийг цааш дэлгэрүүлээд Халх сурд дэлгэрүүлж болох юм. Ер нь сур харваа чинь бөх, морьтой адил эрийн гурван наадмын нэг шүү дээ. Гэтэл шагнал байны тал дээр ялгавартай хандаад байгаад сэтгэл дундуур явдаг.

-Сурын харвааны тэмцээн байгаль цаг уурын хүчин нөлөөнөөс хамаарч бэлтгэлээ базаадаг уу?
-Нум сум маань задгай талбайд явагддаг. Харваач харвасан бол тэр сум агаарт хүний хүчин нөлөөгүй хаана тусахыг харваач хүн тооцоолох ёстой юм. Наадмаар бороо хур, салхинаас авахуулаад анхаарах зүйл их гардаг.

Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд 4000-аад хүлэг тоосоо өргөх тухай урьдчилсан мэдээлэл гарчээ. Одоогоор уралдах морьдын бүртгэл хараахан эхлээгүй байгаа ч урьдчилсан байдлаар 16-17 аймгийн 3500-4000 хүлэг уралдах аж. Баяр наадамд хурдаа сорих морьдын бүртгэл өнөөдөр эхлэнэ.

Энэ жилийн баяр наадмын хурдан морины уралдаан 10-ны өдрийн 08:00 цагт хязаалан насны морьдын уралдаанаар эхлэнэ. Энэ жилийн наадмаар их насны морьд 26, соёолон азарга 22, хязаалан 17, шүдлэн 14, даага 12 км-т уралдах юм байна. Үүнээс гадна наадамд эрлийз морь уралдуулахыг хориглосон. Зөвхөн цэвэр цусны Монгол морьд уралдах бөгөөд эрлийз адууг тусад нь уралдуулж байхаар тогтсон юм.

Д.Жавхлан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан