Нийгмийн сэтгэлзүй нэгэн цагт дээд боловсролгүй л бол чи хэн ч биш гэдэг буруу гэж хэлж болохоор ойлголтыг хүн бүрийн тархинд суулгаж байх үед хэрэгтэй, хэрэггүй их, дээд сургуулийн тоо хувцсанд туссан шар тос шигл нүүж, олширсон.
Яг тэр цаг үед ТМС, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд хаалгаа барьж, хүүхдүүд 10 дугаар ангиа ямар ч хамаагүй аргаар төгсч, их, дээд сургуульд орохын төлөөх "дайнд" мордож байлаа. Гэтэл энэ бүхний эцэст улс даяар л дээд боловсролтой залуучууд гудамж метрлэж, гутлаа элээхээс өөр ажил олдохоо болив.
Учир нь тэд дээд боловсролтой болохоос өөрт хэрэгтэй мэргэжлээ эзэмшиж чадсангүй. Үндсэндээ дээд боловсролын диплом өвөртөлсөн, дадлага мэргэжилгүй залуусыг их, дээд сургуулиуд "үйлдвэрлэсэн" гэсэн үг. Энэ бүхнийг залуус, эцэг, эхчүүд одоо л ойлгож эхэлж байх шиг байна. Учир нь сүүлийн ганц хоёр жилд коллежид элсэх сурагчдын тоо эрс өссөн гэнэ. Учир нь хүмүүс ямар нэг мэргэжилтэй л болоод, түүгээрээ сайхан амьдарч болдог юм аа гэдгийг илүүтэй ойлгож эхэлж.
Нөгөө талаар коллеж төгсөөд дараа нь их, дээд сургуульд суралцаж болох учраас илүү үр ашигтай байхгүй юу. Дунд сургуулийн хүүхдүүд одоо есдүгээр ангиа төгсөөд 10 дугаар ангид элсч орсноос коллежид суралцах нь хамаагүй илүү ач холбогдолтой. Учир нь тэд коллежид 10, 11 дүгээр ангийн хичээлээ үзээд, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авчихна.
Дараа нь ямар ч их, дээд сургуульд хүссэн мэргэжлээрээ элсэх боломж нь нээлттэй. Түүний хажуугаар барилгын засал чимэглэл, өрлөгчнөөс эхлээд хүнд хэзээд хэрэг болохоор мэргэжил эзэмшээд, үнэмлэх аваад төгсч байгаа юм. Дээрээс нь жолооны үнэмлэх ч авах боломжтой. Дээрээс нь суралцах хоёр жилийн хугацаандаа цалин авна. Юун 10 дугаар ангид сурч, хайран цаг хугацаагаа дэмий үрж явснаас хамаагүй дээр байгаа биз дээ. Энэ бүхнийг олон хун ойлгож эхэлжээ. Гэхдээ бас олон хүн ойлгохгүй байгаа юм. Тиймээс эцэг, эхчүүд минь хүүхдээ коллежид оруулах хэрэгтэй байна. Мөн хүүхдүүд ч гэсэн энэ бүх боломж, нөхцлийг харж, коллеж руу алхаад байж дээ.
Гэхдээ бүгдээрээ коллежид суралцаж, мэргэжилтэй болох нь хаашаа юм. Ямар ч байсан бүгд дарга болохгүй, зам, барилга дээр ажилладаг мэргэжилтэй боловсон хүчнүүд Монголд хэрэгтэй байна. Тиймдээ ч одоо зарим компаниуд дээд боловсролын диплом өвөртөлсөн хүн гэхээсээ урьдаар мэргэжлийн үнэмлэхтэй ажилчдыг ажилд авах сонирхолтой болсон гэсэн судалгаа гарсан байна билээ. Цагийн аясаар олширсон их, дээд сургуулиуд нийгэм эрүүлжихийн хэрээр багасч байна.
Харин мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэдэг коллежууд эсрэгээрээ нэмэгдэж байгаа юм. Энэ бол хүмүүсийн оюун санаа эрүүлжиж, дээд боловсролын диплом бол зүгээр л цаас гэдгийг ойлгож эхэлсэнтэй холбоотой шүү дээ. Тиймээс залуус минь коллежид суралцахаар урагшаа. Ямар ч үнэ төлбөргүй мэргэжилтэй, жолооний үнэмлэхтэй болно гэдэг яаж ч бодсон ашигтай байгаа биз дээ.
Н.Пунцагболд