Сонгодог жаззыг ардын хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг “Арга билэг” хамтлаг анх 2009 онд 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан түүхтэй. Тус хамтлаг “Дээлт”, “Дэв”, “Агула” нэртэй цомгийг олны хүртээл болгож, дэлхийн 20 гаруй орноор аялан тоглолт хийж байсан юм.
Харин энэ удаа хамтлагийнхаа арван жилийн ойг тохиолдуулан 2015 онд ГРЭММИ наадамд нэр дэвшиж байсан “Агула” цомгоо пянз болгон сонсогчдодоо бэлэг барьж буй аж.
Тус цомгийг Швейцарын “Хенрих Кайзинг” хамтлагийн уран бүтээлчидтэй хамтран гаргасан гэдгээрээ онцлогтой.
Шинэхэн пянзаа өлгийдөн авсан тус хамтлагийн гишүүн, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх “Пянз гэдэг бол дуугаралтын чанар, үнэ цэнэ өндөртэй нандин зүйл. “Агула” пянз маш цөөхөн тоогоор гарна. Түүнчлэн энэхүү ажлыг дэмжин, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой Юнител группийн хамт олонд баярлалаа” гэсэн юм.
Мөн Монгол улс анхны өнгөт, этно жазз пянзтай боллоо хэмээн онцолж байлаа.