Хүний мөн чанар, ёс зүй, үнэ цэн, хайр сэтгэл, итгэл үнэмшил хийгээд өнөө цагийн нийгмийн хүрээн дэх ил далд оршин байх олон асуудлыг хөндөн өгүүлэх “Бүсгүйн зурвас” жүжиг УДЭТ-т гуравдугаар сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” зохиолоор бүтээсэн уг жүжгийг Улсын драмын эрдмийн театрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулан тавьжээ.
Гол дүр Архай болон түүний гэргий Туяагийн дүрд театрын гэр бүлийн хос МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа нар тоглож байгаа билээ.
GoGo.mn мэдээний агентлаг Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Урнаатай ярилцлаа.
-Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” зохиолыг анх уншаад танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Энэ зохиолыг хэдэн жилийн өмнө уншаад жүжиг хийвэл гоё юм гэж Жагаатайгаа ярьж байлаа. Учир нь жүжигчин хүний ур чадвар шаардсан гоё дүртэй байсан юм. Ялангуяа эрэгтэйнх нь дүр их таалагдсан ч тухайн үедээ нөхцөл бололцоо нь бүрдээгүй. Гэхдээ театрт өнөөдөр тавигдаж байгаад их олзуурхаж байна. Бидний хүсэж мөрөөдөж байсан зохиолыг Н.Наранбаатар найруулагч театрт тавьж, бид хоёрыг дүрдээ авсанд их баяртай байна.
Жүжигчин хүн ур чадвар харуулсан, боргилсон дүртэй жүжигт тоглохыг хүсдэг. Харин найруулагч нар хэлэх санаа, үзэл бодлын зүгээс жүжгээ харж сонгоно. Л.Өлзийтөгс өөрөө сонин содон гоё зохиол бичдэг. Зохиолуудыг нь уншдаг, хүндэлж явдаг зохиолчдын нэг.
Гол дүр Архайг хараад манай тэр яг ийм зантай шүү, ийм юм руу тэмүүлсэн шүү, тэгээд амьдралд ингэж алддаг юм байна гэж үзэж байгаа хүн өөрийгөө эсвэл хэн нэгнийг олж хараасай гэж хүсэж байна.
-Та гол дүрийн эрэгтэй Архайн гэргий Туяагийн дүрд тоглож байна. Дүрийнхээ талаар ярихгүй юу?
-Туяа бол зохиолд байгаагүй, найруулагчийн үзэл бодлоор гарч ирсэн дүр. Энэ эмэгтэйн дүр жүжгийн гол үндсэн зангилаа болж байна. Гол дүрийн эрэгтэйн ханиа гэсэн сэтгэл, ханиа үгүйлж байгаа тэр мөч агшин болгонд хань нь гарч ирнэ. Эмэгтэй хүний ухаан, хат, тэсвэр тэвчээрийг харуулсан дүр.
-Амьдрал дээр ямар эмэгтэйн дүрийг илэрхийлж байгаа юм бол? Эхнэр нь түшиж тулж байх үед Архай амжилтад хүрээд, харин салснаас хойш уруудаж, доройтож яваа тухай гардаг...
-Найруулагч биднийг Аристотелийг уншаарай гэсэн. Аристотелийн “Туурвил зүй” бүтээлийг нь уншсан. Урлаг энгийн амьдралыг үзүүлэхээс илүүтэй эргэлт тэсрэлттэй, үзэгчдэд сонирхолтой байх ёстой гэдэг. Тэр үүднээс театр шинэ соргог, үзэгчдийг гайхшруулсан бүтээл хийх ёстой гэж энэ жүжгийг хийсэн.
Гол дүр нь их ээдрээтэй. Амьдрал сайжрах тусам хүн урьдын амьдралаа мартдаг. Бид өнөөдөр төмөр ортой амьдралаа эхлүүлсэн бол 30, 40, 50 жилийн дараа эд хөрөнгөний хувьд яаж ч өөрчлөгдөж болно. Гэхдээ бие биеэ гэсэн сэтгэл, хүндлэл хэзээд байх ёстой зүйл. Жүжгийн гол санаа гэр бүл рүү хандаж байна.
Н.Наранбаатар найруулагчийн жүжгүүдийг харахад ихэвчлэн эмэгтэй хүний нөхрөө гэсэн сэтгэлийг харуулсан бүтээлүүд найруулгад нь орж байдаг. Өнөөдөр гэр бүл яасан их салж байна вэ? Үнэн худал нь мэдэгдэхгүй амьдрал ямар их байна? Хүмүүс зөв сонголт хийх, яаж амьдрахаа мэдэхээ больчихсон байна.
Байгаадаа сэтгэл хангалуун амьдарцгаая гэсэн мөн чанарыг жүжгийн явцад олж харах болов уу.
Дээр нь хүний шунал хязгааргүй байна. Хүн ортой байсан бол буйдантай болъё, буйдантай байсан бол байртай болъё, байртай байсан бол машинтай болъё гэдэг. Гэхдээ тэр дунд хязгаар тавьж чаддаг ухаантай хүмүүс бий. Эсвэл тэрийг мэдэхгүй улам шунаж, илүү сайхан амьдрах юм шиг хүнд ачааг өөртөө үүрч, муу муухай юм тээдэг болохоор үл ойлголцол үүсч салж нийлдэг гэсэн том агуулгатай жүжиг.
-Үзэгчид энэ жүжгээс юу ухаараасай гэж хүсэж байна вэ?
-Гол дүрийн Архай гэдэг хүнийг хараад манай тэр яг ийм зантай шүү, ийм юм руу тэмүүлсэн шүү, тэгээд амьдралд ингэж алддаг юм байна гэж үзэж байгаа хүн өөрийгөө эсвэл хэн нэгнийг олж хараасай гэж хүсэж байна.
Хоёр хүнтэй зохиолыг найруулагч 20-30 хүнтэй жүжиг болгосон. Бидний дүрүүд хүүхдээ зөв хүмүүжүүлбэл зөв явна, буруу хүмүүжүүлбэл хүүхэд ингэж буруу болдог гэдгийг хэлж өгч байна. Тэгэхээр үзэж байгаа хүмүүс байгаадаа сэтгэл хангалуун амьдарцгаая гэсэн мөн чанарыг жүжгийн явцад олж харах болов уу. Ялангуяа дээд зиндааны, баячууд гээд байгаа хүмүүс ирж үзээсэй. Хэтэрхий их шунах нь хаашаа аваачдаг вэ гэдгийг энэ жүжигт харуулна.
-Энэ жүжигт сэтгүүлч хүний үнэн мөнийг олъё гэж хичээж яваа мөн чанарыг бас гаргажээ?
-Сэтгүүлч хүний, телевизийнхний яаж ярилцлага шоу хийж байгаа тухай бас өгүүлдэг. Гол дүрд нь сэтгүүлч охин тоглож байна. Сэтгүүлч юмны үнэнийг л хайж явдаг. Тэд олон хүнтэй уулзаж ярилцдаг.
Гэтэл зарим хүн үнэн амьдралыг худал болгож ярьдаг, худлаа амьдралыг өөгшүүлж гайхуулж ярьдаг. Тэд танихгүй таагдашгүй хүмүүстэй учирдаг. Харин энэ жүжигт сурвалжлагч бүсгүй “Ийм юм байдаг юм уу?” гэсэн эргэлзээнд орж байгаа юм. Сурвалжлагчийн мэргэжил хэцүү. Гэхдээ шантрахгүйн төлөө зүтгэдэг.
“Ийм сайн хүнийг ингэж буруугаар ярьж байх гэж” хэмээн тэр охин гол дүрийн хүнийг бүр хайрлаж байна. Энэ элдэв яриа, хов жив худлаа юм байна гээд эргэлзэж байтал амьдрал тэс өөрөөр эргэдэг.
Жүжигт сэтгүүлчдийг янз бүрээр гаргана. Дандаа сайнаар биш, наанатай, цаанатай харуулна. Манай залуу жүжигчин Б.Золзаяа анхныхаа гол дүр болох сэтгүүлч Итгэлийн дүр дээр ажиллаж байна.
-Нийгэмд бие биеэ таних хэцүү болжээ. Бие биеэ байтугай өөрийгөө ч таних хэцүү болсон нийгэм шүү дээ.
-Яг тийм. Үүнийг бас өгүүлж байна. Сүүлдээ хүн эргэцүүлэн бодож “Би хэн байж байгаад хэн болчихсон юм бэ? Би урьдын Архай биш болчихсон юм байна. Би урьдын Туяа биш болж. Би өөр хүн байна. Тэр Архайгийн үнэн хаана байна?” гээд өөрөө хүртэл өөрийгөө танихгүй эргэцүүлэн бодож байна. Өөрийгөө хаясан, эцэг эхээ мартсан энэ чанар өөрийг нь ямар байдалд оруулдгийг энэ жүжигт харуулна.
Харин тоглож байгаа жүжгээ “Амьдрал дээр ийм байвал яана аа” гэж бид хоёр шинэ бүтээл хийх тусам суралцаж байдаг.
-Амьдрал дээр та хоёр гэр бүл учраас уран бүтээл дээр гэр бүл болж тоглоход, бие биеэ ойлгоход илүү дөхөм байдаг болов уу?
-Гол дүр, туслах дүр байсан ч ямарваа нэг жүжигт гэртээ бэлдэж байдаг. Бид тэр бүх сэтгэл санаагаараа тэр ертөнцдөө, жүжигтээ орчихдог. Орой үдэш жүжгийн сургуулилтаа тарсан ч гэртээ хамт бэлддэг. Үүнийг ингэвэл яасан юм бэ, цаад санаа нь энэ юм байна шүү гэх мэтээр ярилцахад их дөхөм байдаг юм. Хань минь миний анхны зөвлөгч байдаг.
Урьд нь мэдээж эхнэр нөхөр, аав охин гэх мэт дүрд хамтарч тоглож байсан болохоор энэ нь бидэнд шинэ зүйл биш. Харин тоглож байгаа жүжгээ “Амьдрал дээр ийм байвал яана аа” гэж бид хоёр шинэ бүтээл хийх тусам суралцаж байдаг. “Нээрэн ийм байвал яана аа, арай ч дээ, үр хүүхэд минь ийм болчихвол яана аа?” гэсэн эргэлзээ төрдөг шүү. Хэн нэгний хүүхэд ийм байгаа шүү гэсэн эмзэглэл төрдөг юм. Тиймээс ингэж алдахгүйг, үр хүүхдээ зөв байлгахыг бодно. Амьдралд жүжиг маш хэрэгтэй учраас бид ч бас дотор нь ороод сураад мэдрээд л явж байна.
-Тэгвэл таны хувьд дүрээсээ юу сурч байна вэ?
-Суралцаж байна. Жишээ нь, би амьдрал дээр өөр хүн. Би зарчимч, оргилж ярьдаг, ингэж болдоггүй юм гээд шууд хэлчихдэг хүн. Гэтэл энэ дүр маань асар тэвчээртэй хүний дүр. Тэвчээртэй, хүлээцтэй, зөв замыг залж өгдгөөрөө онцлогтой.
-Зохиол нь “Ярилцлага” гэдэг нэртэй бол найруулагч “Бүсгүйн зурвас” гэж нэрлэсэн. “Бүсгүйн зурвас”-тай юу холбогдож байна вэ?
-Ээж аавын гар дээр өссөн хүүхэд нь амьдралд хэн нэгэнтэй учраад бас нэгэн гэр бүл үүсгэж байна. Анх бүх юм үнэ цэнтэй, ямар гоё мөчийг туулж, ямар сайхан өрнөж байсан бэ? Амьдралын эцэст өөрийгөө хэн бэ гэдгээ мэдэхээ больчихсон үед өөрт нь үнэнч ханддаг, өөрийг нь чиглүүлж өгсөн хүн нь байхгүй болохоор мөхөлд ч хүрч болзошгүй.
Амьдралын зурвас болсон тэр эмэгтэй дурсамжаар орж ирж байна. Тэгэхээр “Ярилцлага” гэхээс илүү “Бүсгүйн зурвас” нь ханийн зурвас, дурсамж, хэлж байсан үг, үйл явдал болж орж ирж байгаа учраас энэ нэр бидний хувьд оносон гэж боддог.
Хорвоод чи ганц л амьдарч байгаа юм чинь юу нуух гэсэн юм бэ?
-Ер нь гэр бүлийн бат бөх амьдрал юун дээр тогтдог гэж та боддог вэ?
-Бид хоёр бие биедээ үнэнч байх, итгэлтэй байх нэг нэгнээсээ юу ч нуухгүй байх гэх мэтээр яриад байсан. Бидний үед ийм элдвийн, аймшигтай юм байгаагүй. Зарчимтай зөв боловсон, үнэнч байх гэж ярьдаг байлаа. Одоо нийгэмд тойрон байгаа орчинг харахад үнэнч байхаа ч больсон байна. Үнэн яриад байгаа юм шиг мөртлөө аймшигтай худлаа ярьж байна.
Хайртай гэж байгаад хаяад явж байгаа Монголын олон гэр бүл байна. Үнэхээр хайртай сууя гэж байгаад салаад явж байна. Хүнээ таних нь эргэлзээтэй болчихсон байна. Хүн хүний амьдрал өөр. Зарим нь одоо ч гэсэн бие биеэ хараад дурладаг, нэг нэгэндээ үнэнч байгаа гэр бүлүүд бий. Нэгийгээ хуураад явж байгаа, тэгсэн хэрнээ нөгөө нь хүлээн зөвшөөрөөд явж байгаа гэр бүл ч байна.
Тэгэхээр би өөрийнхөө хэлдэг үгээ л хэлнэ дээ. Нэг нэгэнтэйгээ илэн далангүй байх хэрэгтэй. Хорвоод чи ганц л амьдарч байгаа юм чинь юу нуух гэсэн юм бэ? Би хэлмээр байвал хүссэнээ хэлнэ. Хүссэнээрээ хүн амьдрах ёстой. Хэн нэгний эрхшээлд орж болохгүй.
Чи хэзээ ч хэн нэгэнд худалдагдаж болохгүй. Тэгвэл чи хэн нэгний эрхшээлд орж, өөрийнхөөрөө амьдарч чадахаа болино. Тиймээс хэлэх гэсэн санаагаа хүссэнээрээ хэл, таалагдвал инээж байгаад хэл, таалагдахгүй бол инээж, уурлаж байгаад хэл. Гол нь чи зөв, шударга нээлттэй байх хэрэгтэй.
-Таныхаар хүчирхэг эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ?
-Амьдралын ухаантай байж, өөрийн үзэл бодолтой, хэн нэгнийг зөв чиглүүлж чаддаг, зөв шийдлийг гаргадаг эмэгтэй бол хүчирхэг.
-Найруулагч ямар санаа илэрхийлэх гэж буйгаа жүжигчид та бүхэнтэй ярьдаг байх. Энэ талаар ярихгүй юу?
-Бид хоорондоо жүжгийн талаар ярьж, дүрийнхээ санаа оноогоо хуваалцдаг юм. Найруулагч нар тавих гэж байгаа жүжгээ харчихсан, хэдэн жилээр нь төлөвлөчихсөн байдаг. Бүр уусаад шингээд орчихсон байдаг.
Үр хүүхдийнхээ хажууд эцэг эх ямар байна хүүхэд тэгж л хүмүүжнэ.
Жүжигчид цуглаад ярилцаад суухад олон хүн олон янзаар сэтгэнэ. Зарим нь муу тал руу нь түлхэнэ. Харин найруулагч чиглүүлж өгдөг. Ерөнхийд нь бүх санаагаа тохироод ярилцчихаад тайзан дээр гардаг.
Мэдээж хүн үр хүүхдээ сайхан байлгана. Бидэнд юм дутаад байна гээд амьдралаа дахиад жаахан сайжруулъя гэж боддог. Тэгээд алтан дунд, диваажинд орчихлоо гээд андуурч явтал энэ нь том харанхуй ангал нүх байна.
Шуналгүйгээр өөрийгөө хязгаарлаж чаддаг байх, гэр бүлтэйгээ ойлголцох зэрэг нь нийлээд энэ жүжгийн том санаа юм.
Жүжгийн гол дүрүүд хүү, охин хоёртой. Үр хүүхдийнхээ хажууд эцэг эх ямар байна хүүхэд тэгж л хүмүүжнэ. Эцгийн хүсэл мөрөөдөл ямар байна тэрэн шиг охин нь тийм болно. Эхийн хүсэл мөрөөдөл ямар байна хүү яг л эхийнхээ сэтгэлээр хүмүүжнэ. Гэр бүлийн хүмүүжил асар их нөлөөтэй гэдгийг мөн харуулж байна.
-Ярилцсанд баярлалаа.