gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төв банк, СЗХ хамтран банкууд ББСБ-д санхүүжилт олгож байгаа эсэхийг хянаж эхэлжээ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2019-02-15
0
Twitter logo

Арилжааны банкууд нийт 19 их наяд төгрөгийн зээл олгоод байна. Үүний 50 хувийг ААН-үүдэд, үлдсэн 50 хувийг иргэдэд олгожээ. Иргэдийн зээлийг дахин ангилбал

  • 4.5 их наяд төгрөгийг хэрэглээний зээл (машин, электрон бараа гэх мэт удаан эдэлгээтэй барааны зээл),
  • 4.5 их наяд төгрөгийг орон сууцны зээлийн зориулалтаар тус тус авчээ.

Энэ оны эхний өдрөөс эхлэн арилжааны банкуудын хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар хязгаарласан. Хэрэглээний зээлийг хумьж, бизнесийн зээл олголтыг нэмэх зорилгоор Төв банк энэ шийдвэрийг гаргасан юм. Энэ нь ч үр дүнгээ өгч, банкууд бизнесийн зээлийн газар гэх мэт шинэ бүтэц байгуулж эхэлсэн байна.  банкуудын хэрэглээний зээлийн хугацааг хумьснаар ББСБ-аар үйлчлүүлэх иргэд ихсэн, улмаар угаас өндөр байдаг зээлийн хүү өсөх эрсдэл бий. Иймд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтарсан ажлын хэсэг байгуулан, судалгаа явуулж, шаардлагатай бол ББСБ-ын зээлийн хугацааг ч мөн хумих шаардлагатайг шийдэхээр ажиллаж байна. Мөн банкууд ББСБ-д санхүүжилт олгож байгаа эсэхийг хатуу хянаж эхэлжээ.

Дөнгөж гэрлэсэн залуус дунд байраа бэлдээгүй атлаа машины зээлтэй, түрээсийн байранд амьдардаг хүн мэр сэр бий. Энэ бол санхүүгийн төлөвлөлтөө буруу хийсний тод жишээ.  

Гэвч дээрх шийдвэрт эгдүүцсэн иргэд бий. Зээлийн хугацааг хумьснаар иргэдийн авах зээлийн дүн буурах, нэг сард төлдөг дүн нь өсөх зэрэг сөрөг нөлөөтэй. Цагаан сарын өмнө л гэхэд тэтгэврийн зээл авах гэсэн өндөр настнууд нийт тэтгэврээ 100 хувь авч чадаагүйд бухимдацгаасан. Учир нь тэтгэврийн зээл мөн л хэрэглээний зээл тул нийт тэтгэврийн 70 хувийг л зээлд олгох, үлдсэн 30 хувийг сар бүр тэтгэвэр авагчид олгож байхыг Төв банк  үүрэгдсэн юм. Үнэндээ  дөнгөж гэрлэсэн залуус дунд байраа бэлдээгүй атлаа машины зээлтэй, түрээсийн байранд амьдардаг хүн мэр сэр бий. Энэ бол санхүүгийн төлөвлөлтөө буруу хийсний тод жишээ.  

ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛ ӨССӨНӨӨР ЯМАР СӨРӨГ ТАЛТАЙ ВЭ?

Хэрэглээний зээл өсөх хэрээр алсдаа эдийн засагт эрэлт буурах эрсдэлтэйг Монголбанк сануулсан. Энэ нь эдийн засаг урт хугацаанд тогтвортой байхад сөрөг нөлөөтэй аж.

Зээлдэгчид ирээдүйн хэрэглээгээ одоо зээлээр хангаж байгаа атлаа ирээдүйд олох орлогоороо зээлээ төлдөг. 2018 оны гуравдугаар улирлын байдлаар хэрэглээний зээл ДНБ-ий 35 хувьтай тэнцэж, тогтмол өссөөр байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан.

Банкууд иргэдэд зээл олгохдоо сарын орлогынх нь 45 хувийг л зээлийн төлбөрт зарцуулахаар тооцож, зээл олгодог журамтай. Гэтэл зарим иргэн банкнаас, ББСБ-аас гэх мэт өөр өөр байгууллагаас зэрэг зээл авахын сацуу гар утас, компьютер зэргийг мөн зээлээр авах болсон. Ингэснээр сарын орлогынхоо 70 орчим хувийг зээл төлөхөд зарцуулж байгааг судалгаагаар тогтоожээ.

Иргэд зээлийн дарамтад орсон ийм нөхцөлд эдийн засагт ямар нэг хүндрэл тохиолдвол өрхүүд тэсэж гарахад хүнд. Аль нэг улс эдийн засгийн хямралд өртсөний дараа эрэлт өндөр байснаар худалдан авалт идэвхжиж, хямралыг давдаг жишиг бий. Иймд иргэдийн санхүүгийн эрх ашгийг хангах зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна.

Манай улсын санхүүгийн мөчлөг 4-5 жил, бодит секторын мөчлөг 3 жилийн хугацаатай. Тодруулбал эдийн засгийн өсөлт 3 жил үргэлжлээд, дараагийн 3 жилд уналтад орох магадлалтай гэсэн үг юм. Тэгвэл 96 сарын буюу 8 жилийн хугацаатай зээл авсан иргэн энэ мөчлөгийг амжилттай давж чадах уу? Ажлын байраа бүрэн хадгалж үлдэх үү гэдэг нь ч баталгаагүй.    

Төгсгөлд нь хэлэхэд, иргэдийн дийлэнх зээлтэй байгаа энэ нөхцөлд хэдий цалин нэмсэн ч иргэд нэмэлт орлогоо зээлээ төлөхөд зарцуулах тул эдийн засагт ч өгөөж өгөх нь бага аж.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан