Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор болж буй Монголын багш нарын VII их хурал хоёр өдрийн турш Төрийн ордонд боллоо.
Хурлаар Хууль эрх зүйн шинэчлэл, Сургалтын бодлого, Багшийн хөгжил, ёс зүй, Багшийн үнэлэмж гэсэн асуудлаар 47 мянга гаруй багшийг төлөөлж 800 багш чууллаа.
Багш нарын анхдугаар хурал 1931 онд болж байсан түүхтэй. Түүнээс хойш долоо дахь удаагаа ийнхүү чууллаа. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсэх уг хурлыг таван жил тутамд хийх тогтоол гаргаад буй юм. Өнөөгийн боловсролын салбарын бодит байдал болон багш нарын үзэл бодлоо илэрхийлэх, тулгамдаж буй асуудлаа ярих, шийдвэрт хүрэх чөлөөт индэр нь энэ хурал хэмээн багш мэргэжилтнүүд онцоллоо. Бид уг хуралд оролцож зарим багшаас санал сэтгэгдлийг нь сонирхлоо.
"БАГШ, СУРАГЧДАА ГЭСЭН ЧИН СЭТГЭЛТЭЙ УДИРДЛАГЫГ 10 ЖИЛ ТОГТВОРТОЙ АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА"
Нийслэлийн 122-р дунд сургуулийн захирал, Монгол улсын зөвлөх багш Ч.Эрдэнэцэцэг:
-Миний бие боловсролын салбарт 30 гаруй жил ажиллахдаа бага ангийн багш, дунд ангийн багш менежер, захирлын албан тушаалыг эрхэлж байна. Манай боловсолын салбарт чадварлаг удирдлагын тогтвортой байдал нэн чухал юм. Багш, ажилтан, сурагчдаа хайрладаг, улс эх орныхоо хөгжлийн төлөө боловсролын салбарт мөнгийг чухалчилахгүй бие сэтгэлээ зориулж чадах удирдлагыг 10 жилийн хугацаатайгаар томилох шаардлагатай байна. Учир нь бодлого тогтвортой байхад улс эх орон маань хөгжинө. Мөн багш нарыг хөгжүүлэх, оюуны цар хүрээг нь тэлэх бодлого дутагдаж байна. Тэр дундаа магистр, доктор хамгаалах тогтолцоог бий болгох зэргээс шалтгаалж цалин урамшууллын системд өөрчлөлт оруулах боломжтой гэж боддог.
Түүнээс гадна багш нар цаг наргүй ажилладаг. Үүрээр гэрээсээ гараад л орой 8, 9 цагт тарцгаана. Энэ үеэр эмнэлэгт үзүүлэх боломжгүй байдаг. Тиймээс багш нарт зориулсан эмнэлэг, түүний дэргэд сувиллыг шинээр барих хэрэгтэй байна. Мөн багш нарын сургалтын чанарт гаргасан ахицыг харгалзан 60 хувь хүртэл үнэлэх боломжтой. Мөн насаараа бие сэтгэлээ хүүхэд хүмүүжүүлэх ажилд зориулсан, тэтгэвэрт гарч байгаа багш нартаа зориулан ахмадын орон сууц шиг хөтөлбөрийг хэрэгжүүлээсэй гэж хүсч байна.
"БАГШ НАР ХИЧЭЭЛИЙН НЭМЭЛТ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, БАГАЖ ХЭРЭГСЛИЙН ЗАРДЛЫГ ӨӨРСДӨӨ ГАРГАХ ТОХИОЛДОЛ ИХ"
Ховд аймгийн Булган сумын 2 дугаар сургуулийн Дизайн, технологийн багш О.Бадрахбаатар:
-Би өмнө нь бага ангийн багшаар 15 жил, түүнээс хойш дизайн технологийн багшаар 12 жил ажиллаж байна. Дизайн технологи буюу хуучнаар хөдөлмөрийн хичээл нь хүүхдийг цаашид амьдралын чиг баримжаанд суралцахад гол нөлөөтэй гэж боддог. Учир нь хүн бүр мундаг математикчин, физикийн ухааны эрдэмтэн болохгүй шүү дээ. Харин бүгд амьдралын ахуйн арга ухаанд бэлтгэгдсэн байх ёстой.
Хичээлийн явцад сургалтын материал, багаж, хэрэглэгдэхүүн шаардлагатай болдог л доо. Гэхдээ багш би өөрөө материалын зардлаа гаргах тохиолдол их байдаг. Нэг үгээр хүүхдийн авьяасыг хөгжүүлэхийн тулд хичээлд шаардлагатай материалыг өөрөө зорьж очин, худалдан авдаг. Өнгөрсөн сард мэргэжлийн хичээлүүдийн олимпиадын тэмцээнд дөрвөн сурагчаа бэлдэж оролцуулсан. Энэ үеэр хэрэглэгдэх материалуудын зардлын талыг сургалтын тоног төхөөрөмж авахаар төлөвлөж байсан төсвөөс, харин талыг нь би өөрөө гаргасан. Тиймээс багш нарт хичээл заахад ашиглагдах материал, багаж хэрэгсэл, нэмэлт зүйлсийн зардлыг өгч байх хэрэгтэй байна.
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН САЛБАР, БАГШИЙН ХӨГЖИЛД ШИНЭЧЛЭЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ ҮЕ ИРЧИХЭЭД БАЙНА"
Булган аймгийн 3 дугаар сургуулийн Химийн багш, Монгол улсын Зөвлөх багш Х.Баярчимэг:
Багш нарын их хурлаар бидэнд ихэд хүлээлттэй байсан сэдвүүдийг хөндөж, санал авч хэлэлцэж байгаад талархаж байна. Ихэнхдээ багш нарын нийгмийн асуудал дээр нарийвчлан төвлөрч байна. Гэхдээ үүнийгээ тодорхой агуулгаар нь багцалж, судалгаатай шийдвэл илүү үр дүнтэй байх. Монголын боловсролын салбар, багшийн хөгжил, нийгмийн байр суурь нь яалт ч үгүй өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай үе ирчихээд байна. Олон нийтээс ирэх шүүмжлэл, нийгмийн шаардлагыг хангахгүй байгаа гэдэгтэй санал нийлнэ. Мөн цөм хөтөлбөр гээд дэлхийн боловсролын агуулгыг оруулж ирсэн ч бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд одоо хүртэл учир дутагдалтай байна. Жишээ нь би 12-р ангийн химийн хичээлийг сургалтын хөтөлбөр нь маш сайн агуулгатай гарсан хэр нь өнөөг хүртэл хэрэглэгдэхүүн, сурах бичиг нь гараагүй л байна.
Мөн сурагчдад химийн хичээлийг туршилтын арга барилаар сурагчдад заавал илүү үр дүнтэй. Миний ажилладаг 3 дугаар дунд сургууль нь Булган аймагт хамгийн сүүлд ашиглалтад орсон отгон сургууль боловч химийн сорил туршилт хийх анги танхим байхгүйн дээр туршилтын хэрэглэгдэхүүнгүй. Тэгэхээр багш миний зааж байгаа агуулгын 20-30 хувь нь л тухайн хүүхдэд очиж байгаа юм. Хэрэв хүүхэд таван мэдрэхүйгээрээ мэдэрч туршилт хийвэл 80-90 хувь хүртэлх ойлголт авдаг. Гэхдээ бид сургалтын хэрэглэгдэхүүн байхгүй гээд хойш суугаад байх биш аль болох гарын доорх материал, цахим орчинг ашиглаад боломж бололцоогоороо хичээлээ заадаг. Манай аймгийн сурагчид химийн ЭЕШ-аараа 2006-2018 он хүртэл улсад 2-4-р байрыг тогтмол эзэлдэг нь бидний нэгэн амжилт юм.
Өчигдөр нээлтээ хийсэн уг хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцсон бөгөөд багш нараас ирсэн нийт багц саналд үндэслэн Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зохион байгуулжээ.
Багш нараас нийт 5800 гаруй санал ирснийг 200 санал болгон багцалж албан бичиг хэлбэрт шилжүүлсэн бөгөөд эдгээр саналыг харгалзан Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах тогтоолыг гаргалаа.
Үүнд:
- Багш нарын их хурлыг таван жил тутамд зохион байгуулах.
- Багш нарын хөгжлийг дэмжихээр хичээлийн хэрэглэгдэхүүнд гарч байгаа зардал болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарт 2019 оны есдүгээр сарын 1-нээс эхэлж урамшуулал олгох. Цалин хөлсний тогтолцоог ажлын үр дүнгээс хамаарч шинэчлэх
- Багш нарын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг жил тутамд хийж байх
- Багшийг хөгжүүлэх, мэргэжил дээшлүүлэх, сургах чиглэлд боловсролын тогтолцоог шинэчлэх
- Цахим засаглал буюу багш нарыг компьютержуулах, техник технологийн давуу талыг бий болгох
- Багш нарын ажлын байрны нөхцөл болон хөдөлмөрийн үнэлгээ хийхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай
- Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгосугай.
Мөн БСШУСЯ Азийн хөгжлийн банкны 3.1 сая ам.доллар буюу 8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ЕБС-иудын сурах бичиг хэвлүүлэх санамж бичигт гарын үсэг зуржээ.