Лондоны загварын долоо хоног “Burberry”-ээр нээлтээ хийлээ. Тус брэнд 2020 оны хавар, зуны коллекцоо даваа гарагт танилцуулсан байна.
"Evolution" буюу хувьсал гэх энэхүү коллекцийг гаргахдаа шинэ дүрмийг баримталж, “Burberry” байгуулагдсан үе буюу Викториа хатны эрин үеийн буюу 1837-1901 оны загварын онцлогийг шингээжээ. Мөн силуэт хэв маягийг шингээсэн загвартай, уналттай даавуугаар ханцуйг нарийн урлажээ. Эмэгтэйчүүдэд зориулсан коллекцид зангиатай торгон цамц, давхар хуниастай өмд, корсет, сул ханцуйтай даашинз зэргийг онцолсон байна.
Харин эрэгтэйчүүдэд англи маягийн хослол, болор чимэглэлтэй цамцыг танилцуулжээ. Тайзны голд куб хэлбэртэй том толь байрлуулж, зосон шар өнгөөр шал таазыг бүрж, Викториа хатны эринийг санагдуулах дууны систем суурилуулсан байна.
Шоунд Дуа Липа, Нао́ми Кэ́мпбелл, Карла Бруни зэрэг урлаг, спорт, загварын ертөнцийн алдартай зочид иржээ. Харин Жижи Хадид, Ирина Шейк, Кендалл Женнер зэрэг загвар өмсөгчид “Burberry”-ийн хувцсыг тайзан дээр танилцуулжээ.
С.Өлзийбуян