Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран төрийн байгууллагын өргөдөл, гомдол хариуцсан ажилтнуудыг оролцуулсан “Иргэдийн өргөдөл, гомдол: Шийдвэрлэлт, хяналт, тайлагналт” сэдэвт форумыг анх удаа зохион байгуулж байна.
Тус форум нь иргэний гомдлыг шуурхай шийдвэрлэх, хяналт тавих боломжийг хангах, төрийн албан дахь хүнд суртлыг багасгах, авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдээс хүлээн авч буй өргөдөл, гомдлын агуулга, хянан шалгах явц, шийдвэрлэлтэд хийх дүн шинжилгээний чанар, арга зүйг сайжруулах, төрийн байгууллагын өргөдөл, гомдол хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах зорилготой.
Үүний хүрээнд:
- “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлт, тайлан мэдээ гаргахад анхаарах асуудал”
- “Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвд иргэдээс хандаж гаргасан санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нөхцөл, байдал”
- “Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвийн 11-11 дугаарт ирсэн мэдээлэлд хийсэн судалгааны дүн”
- “Статистикийн дүн шинжилгээ хийх зарим аргууд”
- “Өргөдөл, гомдлын цахим систем”
- “Мэдээллийн ил тод байдал ба нууцлал”
- “Захиргааны ерөнхий хууль сонсох ажиллагаа”
- “Авлигын гэмт хэргийн шалтгаан” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж буй юм.
Цогц хөгжлийн үндэсний төвөөс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн мэдээлэлд хийсэн дүн шинжилгээг танилцуулав. Энэхүү дүн шинжилгээг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 2019 оны зургадугаар сарын 31 хүртэл Азийн сангийн санаачилга, санхүүжилтээр хийж гүйцэтгэжээ.
"ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙГАА НЬ ИЛЭРЧ БАЙНА"
Энэ талаар Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал “Бид 11-11 сайтад нээлттэй буй мэдээлэлд тулгуурлан нийтдээ 8764 мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Үүний 50 гаруй хувь нь нийслэл рүү чиглэсэн мэдээллүүд байсан. Тэр ч утгаараа бид орон нутгийн иргэдэд тус сайт руу нэвтэрч мэдээлэл авч болдог тухай мэдээлэл дутмаг байна гэж дүгнэсэн. Албан тушаалтантай уулзах, хяналт шалгалт хийлгэх гэх зэргээр нийт мэдээллүүдийг хэлбэрээр нь 12 төрөлд хувааж авч үзсэн. Үүний дийлэнх хувийг хяналт шалгалт хийлгэх хүсэлт эзэлсэн”гэв.
Хуулийн дагуу иргэний өргөдөл, гомдолд 30 хоногийн дотор хариу өгч шийдвэрлэх ёстой. Шаардлагатай тохиолдолд дээд түвшний албан тушаалтан хугацааг 30 хоногоор сунгах боломжтой.
Түүнчлэн тэрээр “Нийслэл дэх иргэдийн гомдол, саналыг шийдвэрлэсэн байдлаар авч үзэхэд хүн амын тоо, нягтаршилтай холбоотойгоор Баянзүрх, Сонгино хайрхан дүүргүүд тэргүүлсэн. Бусад байгууллагын хувьд Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнд хамгийн их гомдол санал ирсэн байна. 11-11 сайт нь иргэдийг төрийн байгууллагад хандан өөртөө болон олон нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх соёлд сургаж буй нэг хэлбэр” гэж үзэж буй тухайгаа хэлсэн юм.
Иргэд, олон нийтээс ирсэн саналыг шийдсэн байдлыг хувиар үзүүлжээ.
- Шийдвэрлээгүй боловч холбогдох тайлбар өгсөн 51.50%
- Хангалттай шийдвэрлэсэн 26.80%
- Огт хариу өгөөгүй, хаасан 18.80%
- Хүлээн авсан байгууллага ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй 2.90%
Мөн дүн шинжилгээний үр дүнгээс огт хариу өгөөгүй, хаасан 18.80 хувийг авч үзвэл төрийн байгууллагууд хууль хэрэгжүүлэхгүй байгаа нь илэрч байна гэдгийг тодотгов.
"ТӨРИЙН 200 ГАРУЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛЖ, ОРОН ДАЯАР НЭВТРҮҮЛНЭ"
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Тамир “Иргэдийн төрийн байгууллагад өгч буй өргөдөл гомдлын нэгдсэн хяналтын систем байхгүй. Энэхүү системийг бий болгохын тулд бид эхлээд бүртгэлжүүлэх хэрэгтэй. Дараа нь тухайн иргэний өгсөн гомдол мэдээлэлд ямар цаг хугацаанд хэрхэн хариу өгснийг хянадаг байх ёстой. Энэ систем хэрэгжвэл төрийн албан хаагчид ажилдаа илүү хариуцлагатай хандаж, төрийн үйлчилгээ иргэдэд хялбар хүрэх юм.
2020 оны эхний улиралд багтаж 11-11 системийн нээлтийг хийхээр төлөвлөсөн. Төрийн нийт 496 үйлчилгээг хүнээс хамааралгүйгээр цахим болгох боломжтой гэсэн судалгаа бий. Үүнээс 123 үйлчилгээг цахим болгосон. Дараагийн шатанд 200 гаруй төрийн үйлчилгээг цахимжуулж орон даяар нэвтрүүлнэ” хэмээлээ.
АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн
Дуудлагын шинэ дугаар /110/ идэвхжүүлж, үнэ төлбөргүйгээр мэдээлэл хүлээн авах болсноор иргэдийн мэдээлэл өгөх хандалт нэмэгдсэн. Энэ нь авлигаас урьдчилан сэргийлэх ажилд ч тустай. Авлигатай тэмцэх газарт ирж буй нийт гомдол саналын дийлэнх нь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлууд байдаг.
Иргэдээс ирсэн мэдээллийг гэмт хэргийн шинжтэй эсэхийг тодруулдаг. Ингээд хуульд заасны дагуу хариу арга хэмжээ авдаг.
Монгол Улсад мэдээлэгчийг хамгаалах эрхзүйн орчин бүрдээгүй. Мэдээлэл өгөх гэж буй иргэн үүнээс эмээж, мэдээлэхгүй байх тохиолдол их. Ийм учраас мэдээлэгчийг хамгаалах эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай.
АТГ-д мэдээлэл өгнө гэдэг нь учир дутагдлыг засах боломж бүрдүүлнэ гэсэн үг хэмээн форум зохион байгуулагчид онцолж байлаа.