УИХ дахь АН-ын бүлэг хэвлэлийн бага хурал хийн, Татварын багц хуулийн талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Татварын бус орлогыг хэрхэн тооцоолсон нь бүрхэг байна. Иймд бид маргааш Сангийн яамны ажлын хэсгийг урьж, санал солилцоно. Татвараас бүрдсэн сангуудыг хэрхэх вэ гэдгийг тодруулах шаардлагатай. Учир нь шинэ хуульд энэ талаар заагаагүй. Сая нээлтэд УИХ-ын дарга парламентыг төлөвшүүлэх, төгөлдөржүүлэх талаар хөндлөө. Бид үүнтэй санал нэг байна. Одоо бүгд урагш харж, ажлаа хийх цаг болсон. Гарсан алдаа дутагдал бүрийг цэгнэж үзэхгүй бол улс орны байдал хүндэрлээ.
Он гарснаас хойш алт тушаалт эрс буурлаа. Энэ нь валютын нөөцөд нөлөөлж байна.
Дараагийн нэг асуудал бол Ашигт малтмалын тухай хууль. Энэ төсөл олон сар гацлаа. Эрх баригчид их бултсан. Он гарснаас хойш алт тушаалт эрс буурлаа. Энэ нь валютын нөөцөд нөлөөлж байна. Эрх баригчид энэ хуулийг нэн даруй тодорхой болгох хэрэгтэй.
Хууль, хяналтын байгууллагын зарим удирдлагыг томилох, чөлөөлөх талаар энэ чуулганаар хэлэлцэнэ. Одоо хүчин төгөлдөр хуульд юу гэж заасан, тэр дагуу л шийдэх нь зөв. Үнэхээр л ардчилсан улс бол Үндсэн хууль болон бусад хуульд юу гэж заасан байна, тэр дагуу л шийдэх ёстой.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Татварын багц хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага бий юу гэвэл бий. Эдгээр хуулийн төслийг боловсруулах судалгаа өмнөх парламентын үед эхэлсэн. Багц хуулийг баталснаар төсвийн орлого тогтворжино. Одоо ямар байна гэхээр цөөн тооны, томоохон ААН-үүд татвар төлдөг. Харин татварын баазаа өргөтгөн, илүү олон хүн, ААН татвар төлөх нь зөв. Энэ өнцгөөс нь харвал төсөлд сайжруулах зүйлс байна. Бодит эдийн засгийг нуруундаа үүрч яваа буюу томоохон ААН-үүдэд шинэ хууль дарамт болох ёсгүй. Уг нь Үндсэн хуульд аж ахуй эрхэлж байгаа бол татвар төлнө гэж заасныг шинэ төсөлд гажуудуулжээ. Жишээ нь ААН-ийн өрийг хамаарал бүхий этгээдүүдээр төлнө гэжээ. Иргэний хууль, Компанийн тухай хуульд өөрт ногдох татварыг тухайн хүн өөрөө төлдөг суурь зарчим бий. Гэтэл үүнийг гажуудуулж байна.
Татварын маргаан гардаг. Аргачлалын зөрүүгээс үүдэн байцаагч нар үүдэн их хэмжээний татвар ногдуулдаг. Энэ тохиолдолд татвар төлөгчид эрхээ хамгаалуулах эрхтэй. Үндэслэлгүйгээр татвар ногдуулсан гэж үзвэл маргаан үүсгэх эрхтэй байна. Гэтэл арван хувийн дэнчин тавьсны дараа л маргаан үүсгэхээр заажээ. Төрөх, үхэх үнэн гэдэг шиг иргэн, ААН татвараа төлөх нь үнэн. Иргэн нийгмийн ямар гаралтай, ААН том жижгээс үл хамааран биелүүлэх үүрэгтэй. Гэтэл НӨАТ-ын, ХХОАТ-ын, ААНОАТ-ын тухай хуульд үндсэн татвараас чөлөөлөхөөр заасан байдаг. Үүнд хамрагдаагүй нь их хэмжээний татвар төлдгийг болих хэрэгтэй.
Жижиг аж ахуйн нэгжүүдээ дэмжих нь зөв. Гэхдээ тэдний дэмжлэгийг авах зорилгоор татвараас 90 хувь чөлөөлөх нь зөв үү, буруу юу? Учир нь өмнө нь ч олон ААН-ийг татвараас чөлөөлсөн. Ингэснээр тухайн ААН-д яаж нөлөөлөв гэдэг судалгааг хийх ёстой. Бид энэ талаар Сангийн яамнаас лавлан, тодруулна.
Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулав:
АН өөрөө ардчиллын үнэт суурь замыг хамгаалдаг нам. Зөвхөн С.Эрдэнэ юм уу Б.Эрдэнбаттай холбож болохгүй.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацааг 6 жил гэж заасан. Байнгын хороонд энэ талаар хэлэлцэнэ. Хуулийн тайлбарыг Дээд шүүх хийх үү эсвэл Цэц үү гэдгийг тодорхой болгох шаардлага бий. Миний хувийн байр суурь бол хуулийн дагуу л энэ томилгоонд хандана. Учир нь өөр өөрөөр тайлбарлаад байна.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар та бүхэн ямар байх суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, ажлыг хэсэгт манай гишүүд багтан ажиллаж байна. Гэхдээ эрх dаригч нам хуваагдсан энэ нөхцөлд ард нийтийн санал асуулга явуулах нь зөв.
-Н.Алтанхуяг дарга АН-ын удирдлагуудыг өөрчлөх талаар хөндлөө.
-АН өөрөө ардчиллын үнэт суурь замыг хамгаалдаг нам. Зөвхөн С.Эрдэнэ юм уу Б.Эрдэнбаттай холбож болохгүй. АН бол барууны үзэл баримтлалтай нам. Өнөөдрийг хүртэл энэ итгэл үнэмшлээ хамгаалсан. Өнөөдрийн нийгмийг харахад хаашаа ч савж мэдэхээр байна.