“Төр-иргэний нийгэм: Иргэдийн суурь эрх чөлөөг хамгаалах нь” форумыг Ардчиллын боловсролын төв, Хараат бус судалгааны хүрээлэн, Дефакто судалгааны хүрээлэн зэрэг төрийн бус байгууллагууд Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн дэмжлэг дор зохион байгууллаа.
Тус форумд төрийн болон төрийн бус байгууллагын 100 гаруй оролцогч оролцож үзэл бодлоо солилцсон юм. Монгол Улсад 21 мянга гаруй төрийн бус байгууллага бүртгэлтэй байдаг. ТББ-уудын хөгжил болон бие даасан байдал нь иргэний нийгмийн хувьд төдийгүй улс орны ардчилалд чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн зохион байгуулагчид үзэж байв.
ДеФакто судалгааны хүрээлэн Монгол, Унгар, Польш гэсэн гурван орны Төрийн бус байгууллагуудын харьцуулсан шинжилгээ хийсэн байна. Сүүлийн дөрвөн жилд 60 орон ТББ-д хамаарах эрхзүйн зохицуулалтаа өөрчилжээ. Үүнд ТББ-уудын үйл ажиллагааг санхүүжилтээр нь дамжуулж хязгаарлах зорилготой хуулиуд ч багтсан байна. Манай улсад Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай гэх нэр дор төрийн бус байгууллагуудын тухай хуулийг өөрчилж байна. Энэ нь боломж болон эрсдэлийн аль алийг дагуулж байна хэмээн форумын үеэр онцолж байв.
ДеФакто судалгааны хүрээлэнгийн судлаач А.Бат-Оргил “Манай хүрээлэн Монгол улстай ойролцоо ардчилалд шилжсэн Унгар, Польш улстай ТББ-ын хуулийн зохицуулалтын харьцуулсан судалгаа хийсэн. Засгийн эрхэнд гарсан намууд ардчилсан улсад байх ёстой улс төрийн институцийг хавчиж эхэлсэн нь ажиглагдсан. Нээлттэй нийгэмд байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах оролдлогууд гарсаар байна. Төрийн бус байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэж, эрсдэлээ тооцох, нийгэмд дуу хоолойгоо хүргэх зорилгоор энэхүү форумд оролцож байна” гэсэн юм.
Ардчиллын боловсрол төвийн захирал Г.Ундрал “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль, иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хязгаарлах, сайн дурын байгууллагуудыг хумих хүртэл арга хэмжээ авах агуулгатай заалт байгаа юм. ТББ-ууд нэгдэж цуврал уулзалт хийж шинэ хуулийн төсөлд ямар эрсдэл, давуу тал байгааг шинжилж олон форум зохион байгуулсан. Иргэний нийгмийн байгууллагууд дуу хоолойгоо хүргэхээр нэгдэж байна. Засгийн Газрын тухай хуульд Төрийн чиг үүргийг ТББ гүйцэтгэнэ гэдэг заалт байдаг ч хэрэгждэггүй.” хэмээсэн юм.
ТББ-уудын консорциумын бие даасан шинжээч Д.Сүхжаргалмаа “Бид суурь судалгаа хийх цаг нь болсон. Эрчимтэй хөгжиж байгаа АНУ, Солонгос зэрэг улс үндэсний тооцооны тогтолцоондоо ашгийн төлөө бус байгууллагуудын туслах данснуудыг багтаадаг. Учир нь энэ салбар маш том ажил олгогч мөн. Харин Монгол Улсад хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байгаа эсэх нь тодорхойгүй” гэв.
Төрийн бус байгууллагын тухай хууль анх 1997 онд батлагдсан ба энэ жил зургаа дахь удаа өөрчлөх гэж байгаа аж. Форумд оролцогчид сайжруулж шинэчилсэн хуулийг дэмжих ч бидний эрхийг хумхиж боогдуулсан тохиолдолд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж эвлэлдэн нэгдэнэ гэдгээ илэрхийлж байсан юм.