gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

FATF санхүүгийн ямар ч хориг тавихгүй, гүйлгээнд хяналт тавихгүй

Эдийн засаг
2019-10-19
1199
Twitter logo

Энэ сарын 13-18-ны өдрүүдэд Парис хотод болсон ФАТФ-ын ээлжит хурлаар дэлхийн улс орнуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлын талаар хэлэлцсөн бөгөөд Монгол Улсын сүүлийн хоёр жилийн хугацаанд гаргаж буй ахиц дэвшлийн талаар хэлэлцлээ.

2019 оны 10 дугаар сард Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлыг бэхжүүлэх чиглэлээр Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ) болон Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (APG) байгууллагатай тус тус хамтран ажиллахаа илэрхийлсэн.

2017 оны харилцан үнэлгээний тайлангаас хойш Монгол Улс нь харилцан үнэлгээний тайлангийн зөвлөмжинд заасан техник хэрэгжилт болон үр дүнтэй байдлыг сайжруулахтай холбоотой олон чухал ажлуудыг амжилттай хэрэгжүүлээд байна. Тухайлбал, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлэх, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх, санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, зөрчсөн этгээдэд хариуцлага оногдуулахтай холбоотой  эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоо бий болгох, сайжруулах, энэ хүрээнд холбогдох гарын авлага, зөвлөмж боловсруулж түгээх зэрэг ажлууд хэрэгжүүлжээ.

Монгол Улс дараах нэмэлт ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар болж байна:

  1. Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх бүхий байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хүлээсэн үүргээ зөрчсөн хүн, хуулийн этгээдэд  хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх;
  2. Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлэх;
  3. Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх;
  4. Хориг арга хэмжээг зөрчихөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллага хоорондын үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагааг сайжруулж, санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх зэрэг болно.

Монгол Улс нь эдгээр ажлуудыг хурдан хугацаанд, тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх үүрэг хүлээж буй бөгөөд ФАТФ болон түүний бүс нутгийн байгууллагууд уг ажлын хэрэгжилтэнд хяналт тавьж тогтмол ажиллах юм.

Олон улсын төлбөр тооцоонд ямар нэгэн саад тотгор учрахгүй.

ФАТФ нь Монгол Улсын эсрэг ямар нэгэн эрчимтэй хяналт хэрэгжүүлэхийг  (enhanced due diligence) бусад улс орон, байгууллага, хуулийн этгээдүүдэд уриалахгүй  бөгөөд эрсдэлийн үнэлгээ хийхдээ Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд илэрсэн учир дутагдалтай асуудлуудыг харгалзан үзэхийг зөвлөмж болгоно. Өөрөөр хэлбэл Монгол Улсын талаар гарсан ажлын төлөвлөгөөтэй холбогдуулан Монгол Улсын эсрэг ямар нэгэн санхүүгийн хориг арга хэмжээ авагдахгүй, олон улсын төлбөр тооцоонд ямар нэгэн саад тотгор учрахгүй юм.

ФАТФ нь дэлхийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стандартыг тогтоодог, засгийн газар хоорондын байгууллага. Олон улсын санхүүгийн тогтолцоог мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдлээс хамгаалах болон МУТСТ стандартуудын хэрэгжилтийг аль болох өргөн хүрээнд хангуулахын тулд ФАТФ стратегийн учир дутагдалтай асуудлуудтай улс орнуудыг тодорхойлж, олон улсын санхүүгийн системд эрсдэл учруулж буй уг учир дутагдалтай асуудлыг засаж залруулахын тулд тухайн улс орнуудтай хамтран ажилладаг. ФАТФ стратегийн учир дутагдалтай асуудалтай улс орнуудыг авч хэрэгжүүлж буй сөрөг арга хэмжээний хүнд, хөнгөн байдал, цар хүрээний шинжээр нь ангилдаг.

Энэ сарын 18-нд ФАТФ-ын гаргасан олон нийтийн мэдэгдэлд ФАТФ-ын хяналтад орсон орнуудыг ангилж, тэдгээрийн эсрэг ямар арга хэмжээ авах талаар мэдээлжээ:

1. Сөрөг арга хэмжээ, эрчимтэй хяналт хийх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн учир дутагдалтай улс орнууд  (Jurisdictions with strategic AML/CFT deficiencies for which a call for action applies)

Хойд Солонгос

Хойд Солонгос нь МУТСТ ноцтой учир дутагдалтай бөгөөд түүнийгээ засаж залруулах чиглэлээр ажиллаагүй. Хойд Солонгос олон улсын санхүүгийн тогтолцоонд ноцтой аюул заналхийлэл учруулж байна. Түүнчлэн ФАТФ үйл олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, түүний санхүүжилттэй холбоотой хууль бус үйл ажиллагаа нь аюул заналхийлэл учруулж байгаад ноцтой анхаар хандуулж байна

ФАТФ нь гишүүн улс орнууд болон бүх улс орнуудад өөрийн банк санхүүгийн байгууллагуудад Хойд Солонгос болон Хойд Солонгосын аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллагууд, тэдгээрийг төлөөлж буй этгээдтэй бизнесийн харилцаа тогтоох, гүйлгээ хийхэд онцгой анхаарал хандуулахыг ятгаж байна. Түүнчлэн НҮБ-ын тогтоолуудын дагуу эрчимтэй хяналт шалгалтыг явуулж, нэмэлт хариу арга хэмжээ, зорилтод санхүүгийн арга хэмжээ авахыг шаардаж байна. Мөн улс орнуудыг Хойд Солонгосын банкуудын салбар, төлөөлөгчийн газруудыг татан буулгах, корреспондент харилцааг цуцлахад шаардлагатай арга хэмжээ авахыг шаардаж байна.

Иран

ФАТФ дараах чиглэлээр нэмэлт ажлын төлөвлөгөө хэрэгжүүлэх шаардлагатай байна: (1) терроризмыг санхүүжүүлэх үйлдэлд гэмт хэрэгт тооцож шийтгэх, жагсаалтад орсон этгээдийн эсрэг арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх,; (2) НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу террорист этгээдийн хөрөнгийг олж тогтоох, түүнийг царцаах; (3) харилцагчийг таньж мэдэх үр дүнтэй тогтолцоо бий болгох, зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэдэг байх; (4) хууль тогтоомжийн дагуу терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой сэжигтэй гүйлгээний тайланг тодорхой болгох, түүнийг ашиглах үйл ажиллагааг сайжруулах; (5) хууль бус мөнгөн гүйлгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг цуцлах, тэдгээрт хариуцлага тооцох; (6) олон улсын гэрээнд нэгдэн орох, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр бусад улстай хамтран ажиллах чадавхийг бүрдүүлэх (7) санхүүгийн байгууллагуудаар хийгдэж буй мөнгөн гүйлгээний эцсийн өмчлөгч, холбогдох мэдээллийг бүрэн дүүрэн тусгасан байх, түүнд хяналт тавьдаг байх зэрэг болно.

ФАТФ-аас 2019 оны зургаадугаар сард Ираны санхүүгийн байгууллага, түүний салбар, төлөөллийн газруудад тавих хяналтаа нэмэгдүүлэхийг гишүүн улс орнуудад уриалсан. Энэ мэдэгдлийн дагуу ФАТФ энэ долоо хоногт Иран Улсын санхүүгийн байгууллага, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газруудад аудитын шалгалт хийх, өргөтгөсөн хяналт шалгалт болон санхүүгийн гүйлгээний талаар мэдээлэх шаардлагыг хэрэгжүүлэхээр тогтов. 

Хэрэв 2020 оны хоёрдугаар сараас өмнө Иран Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Палермогийн конвенц болон Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх конвенц, ФАТФ-ын стандарт шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол ФАТФ-аас тус улсын эсрэг олон улсын санхүүүгийн хориг арга хэмжээг зөвлөмж 19-т заасны дагуу авч бүрэн хяналтад оруулж ажиллах болно.

ФАТФ-тай хамтарч ажлын төлөвлөгөө боловсруулсан, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн учир дутагдалтай улс орнууд  (Jurisdictions with strategic AML/CFT deficiencies for which they have developed an action plan with the FATF)

Бахама, Ботсвана, Камбожи, Гана, Исланд,Монгол, Пакистан, Панам, Сири, Тринидад Тобаго, Йемен, Зимбабве

Эдгээр орны “саарал” гэх жагсаалтанд орсон шалтгаан нөхцөл янз бүр бөгөөд энэ нь ямар нэгэн сөрөг арга хэмжээ, эрчимтэй хөндлөнгийн хяналт шаардахгүй харьцангуй хөнгөн ангилалд багтах жагсаалт юм.

Монгол Улсын хувьд

1) Банк бус санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес эрхлэгч нарт тавих хяналт шалгалтын механизмын хэрэгжилт хангалтгүй
2) Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй
3) Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх тогтолцоо хангалттай ажиллахгүй байна;
4) Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо хангалттай түвшинд ажиллахгүй байна зэрэг шалтгаанаар жагсаалтанд багтаад байна.

Исландын хувьд энэхүү жагсаалтад орсон шалтгаанууд 1) хуулийн этгээдийн үндсэн болон эцсийн өмчлөгчийн нарийн тодорхой мэдээлэлд хууль сахиулах байгууллагуудын зүгээс цаг тухай бүр нэвтрэхэд хүндрэлтэй; 2)  Сэжигтэй гүйлгээ мэдээлдэг стратегийн болон тактикийн дүн шинжилгээ хангалттай түвшинд хийгддэггүй, Сэжигтэй гүйлгээ мэдээлэх автомат системгүй; 3) Банк санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг этгэдүүдийн дунд хориг арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт шалгалтыг явуулах тогтолцооны хэрэгжилт хангалтгүй, түүнчлэн ашгийн бус байгууллагуудын хянах тогтолцоо бүрдээгүй зэрэг шалтгаануудаас жагсаалтанд оруулаад байна.

Зимбабве

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлын шалгуурыг хангахад хангалттай арга хэмжээ авч ахиц дэвшил гаргаж байгаа ч зарим нэг учир дутагдалтай стратегийн асуудлыг сайжруулах шаардлагатай улс орнуудын эсрэг  ФАТФ эрчимтэй, сөрөг арга хэмжээ авахыг шаардахгүйгээр  урьдчилан томилогдсон олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгээр дамжуулан ахиц дэвшил гаргаж буй эсэхэд хяналт тавьдаг

Улс орнууд энэхүү жагсаалтаас гарахын тулд аль болох түргэн хугацаанд, ФАТФ-аас тогтоосон хугацаанд төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээдэг.

ФАТФ-ын хяналтаас гарсан улс орнууд Jurisdictions no longer subject to monitoring- Этиоп, Тунис, Шри Ланка

Хангалттай ахиц дэвшил гаргасан бөгөөд төлөвлөгөөнд тусгагдсан бүх ажлуудыг хангалттай хийж гүйцэтгэсэн.

ДҮГНЭЛТ

2017 оны харилцан үнэлгээний тайлангаас хойш Монгол Улс нь харилцан үнэлгээний тайлангийн зөвлөмжинд заасан техник хэрэгжилт болон үр дүнтэй байдлыг сайжруулахтай холбоотой олон чухал ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Хэдийгээр Монгол Улсыг ФАТФ-ын хяналтад оруулсан ч дээр дурдсанаар энэхүү хяналтын хүрээнд Монгол Улсын эсрэг чиглэсэн ямар нэгэн эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ байхгүй, эрчимтэй хөндлөнгийн хяналт шаардахгүй.

ФАТФ-ын албан ёсны шийдвэр, түүний үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт байсаар байхад манай улсын зарим улс төрч, эдийн засагчдын зүгээс олон нийтэд буруу ташаа мэдээлэл хийж байгаа нь сөрөг үр дагаврууд бий болгох эрсдэлтэй.

ФАТФ-аас Монголд даалгасан нэмэлт ажлын төлөвлөгөөг богино хугацаанд хэрэгжүүлж, үр дүн гаргаснаар ФАТФ-ын хяналтаас гарна.

Энэ хүрээнд нэмэлт ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллаж байна.

ФАТФ-аас хяналтад оруулсан улсын эсрэг ямар нэг санхүүгийн хориг арга хэмжээ авахгүй бөгөөд бусад улс орнуудаас шахалт үзүүлэх асуудал байхгүй тул валютын урсгал, хөрөнгө оруулалт, гадаад худалдаанд ямар нэг хүчтэй нөлөө үзүүлэхгүй гэдгийг эрх бүхий байгууллагаас албан ёсоор мэдэгдэж байна. ФАТФ-ын албан ёсны шийдвэр, түүний үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт байсаар байхад манай улсын зарим улс төрч, эдийн засагчдын зүгээс олон нийтэд буруу ташаа мэдээлэл хийж байгаа нь сөрөг үр дагаврууд бий болгох эрсдэлтэй.

Түүнчлэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсны эх сурвалж, үндэслэл тайлбаргүйгээр илт буруу мэдээлэл цацаж, олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлж болзошгүй эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Дээрх асуудлаас үүдэж манай улсын зарим арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, валют арилжааны төв, арилжаа эрхлэгчдийн зүгээс валютын зохиомол хомсдол бий болгох, ханш өсгөх үйлдлүүд гаргаж байна.

Эдгээр үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.2 дугаар зүйлд заасан “Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх” гэмт хэргийн шинжийг агуулж байж болзошгүй байна.

Эрүүгийн хуулийн 18.2.Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх гэмт хэрэг нь:

1.Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг зохиомлоор өсгөх, бууруулах зорилгоор худал мэдээлэл тараасан, мөнгөн тэмдэгт, валют худалдсан, худалдан авсан, гүйлгээ хийсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:
2.1.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж;
2.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

гэж заасан. Иймд эрх бүхий байгууллагын албан ёсны тайлбар, мэдэгдэлд үндэслэж асуудалд бодитой хандахыг ард иргэдэд уриалж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан