GoGo.mn сайт 2018 оны есдүгээр сараас эхлэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн БЗД-ийн 11-р хорооны 126-р сургуулийн барилгын ажлын цуврал сурвалжилгыг бэлтгэж байгаа билээ.
2011 оноос хойш өдгөө найм дахь жилдээ баригдаж буй уг сургууль нь газрын маргаан, зураг, төсвийн өөрчлөлт, зарим жил төсөвт санхүүжилт суугаагүй зэрэг шалтгаанаар хойшилсоор өдийг хүрсэн. Анх 3 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус сургуулийг барьж эхэлсэн. Харин сургуулийн төсөв батлагдахад генератор, уурын зуух тусгагдаагүйн улмаас 457 сая төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай гээд санхүүжилтийг өнгөрсөн 2018 онд нэмж төсөвт суулгажээ. Үүнийг нэмбэл нийт 3 ТЭРБУМ 657 САЯ төгрөг болж байна.
Энэ намар ашиглалтад орохгүй бол 90-р бага сургуулийн сурагчид хуучин шавар байшинд хичээлээ үзэж, өвлийн хүйтэнд гадаах модон жорлонд бие зассаар л байх болно.
Ботаник дахь “Амгалан” цогцолбор, Улаанхуаран дахь “Баянзүрх” цогцолбор сургуулиудад хичээлдээ явахын тулд олон хүүхэд өдөр бүр 7 км явж, зарим сургуулиад гурван ээлжээр хичлээллэж байна. Хэрэв энэхүү сургууль ашиглалтад орвол гаднаа модон жорлонтой, шавар байшин бүхий 90-р бага сургуульд суралцдаг 59 сурагч тус сургуульд шилжин суралцаж, мөн дээрх асуудлууд шийдэгдэх юм.
Өнгөрсөн лхагва гарагт /07.24/ талууд хуралдаж сургуулийн барилгын ажлыг наймдугаар сарын 11-н гэхэд дуусгахыг үүрэг болголоо.
Тодрбуулбал, тус сургуулийн үйл явцын талаар Боловсол Соёл Шинжлэх ухаан Спортын яамны төлөөлөл, 126-р сургуулийн захирал, сургуулийг барьж байгаа “Немон” ХХК-ний төлөөлөл өнгөрсөн долоо хоногт уулзалт зохион байгуулжээ. Энэ үеэр талууд барилгын ажлыг бүрэн дуусгаж наймдугаар сарын 11-н гэхэд улсад хүлээлгэж өгөхийг “Немон” ХХК-ны ерөнхий инженерт үүрэг болголоо.
“БАРИЛГЫН АЖЛЫГ ШАХУУ ХИЙХГҮЙ БОЛ ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛД АШИГЛАЛТАД ОРОХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙНА”
Бид 126-р сургуулийн захирал Э.Галхүүгээс дараах тодруулгыг авлаа.
-126-р сургуулийн барилгыг уг нь өнгөрсөн жилийн намар гэхэд ашиглалтад оруулах ёстой байсан. Гэвч ямар асуудал дээр гацаад өдийг хүртэл ашиглалтад орохгүй байна вэ?
-Бид 126-р сургуулийн асуудлаар саяхан хуралдсан. Энэхүү уулзалтад 126-р сургуулийн захирал миний бие болон Барилга хөгжлийн төвөөс манайхыг хариуцсан инженер н.Ундрах, Немон ХХК-ны ерөнхий инженер н.Булганхангай, БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан нар оролцсон.
Уулзалтын дүнд наймдугаар сарын 11-нд улсын комисст хүлээлгэж өгөхийг яамны зүгээс үүрэг болгосон. Барилгын ажлыг их л шахуу хийхгүй бол энэ хичээлийн шинэ жилд ашиглалтад орох эсэх нь ч эргэлзээтэй байна. Гуравдугаар давхрын плитагаа наагаад саяхан дууссан. Хулдаас, будаг, хаалга гэх мэт ойр зуурын материалуудыг нь аваад ирсэн ч барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн ажилчдын тоо нь бага байгаад байна. Барилга барих нь тийм ч амар зүйл биш юм. Заримдаа би өөрөө барилгын компанийн ажилтан шиг ч, сургуулийн захирал ч болоод л явж байна.
-Барилгын компани нь төсөв нь хүрэхгүй байна гээд дахиад нэмж санхүүжилт авч байсан шүү дээ?
-Анх 3.2 тэрбум төгрөгөөр баригдаж эхэлсэн сургууль юм. Түүн дээр өнгөрөгч онд буюу 2018 онд нэмэлтээр 457 сая төгрөгийн санхүүжилтийг төсөвт суулгасны 411 сая төгрөгийг нь авч барилгын ажлыг үргэлжлүүлж байна. Тэгэхээр одоогоор 3.7 тэрбум төгрөгийн 10 хувь нь үлдчихээд байгаа гэсэн үг. Үндсэндээ барилгын компани авах мөнгөө бүгдийг нь авчихсан гэсэн үг.
-Барилгын ажлаа дуусаад үлдсэн 10 хувиа авна гэсэн үг үү?
-Барилгын ажил дуусахаар компани 5 хувийг нь авч сургуульд гурван жилийн хугацаатай зарцуулахаар үлдсэн 5 хувь нь улсын төсөвт үлддэг. Одоо барилгын компани наана нь дахин санхүүжилт авна гэсэн зүйл байхгүй.
"БИД ЭЦСИЙН САНУУЛГАА ӨГӨӨД БАРИЛГЫН АЖЛЫГ ҮРГЭЛЖҮҮЛЖ БАЙНА"
БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалангаас дараах тодруулгыг авлаа.
-126-р сургуулийн барилгын ажил дээр шалгалт хийхэд ямар алдаа дутагдал илэрсэн бэ?
-Захиалагч талын хэлж буйгаар инженерийг тогтмол ажиллуулахгүй, цэвэр ус, агааржуулалтын асуудал, цахилгааны шугамыг ил хийж байна гэх асуудлууд байна. Мөн барилгын ажлыг гүйцэтгэгч “Немон” ХХК-ийн цөөн тооны ажилчид буюу маш бага хүчээр барилгын ажлыг хийж байгаа гэх зэрэг асуудлаар хуралдаад холбогдох үүрэг даалгаврыг өгсөн.
Хэрэв цаанадаж наймдугаар сарын 15-н гэхэд дээрх зөрчлийг арилгаж, барилгын ажлыг дуусгаагүй байвал “Немон” ХХК-ийг хар жагсаалтад оруулна.
Тиймээс илэрсэн зөрчлүүдийг 14 хоногт арилгахыг сануулсан. Үүнд уурын зуухны барилгын дээврийг засах, гадна зам талбайг хуулж ус тогтохгүй болгож дахин засах үүрэг даалгаврыг өгсөн. Тэгэхээр яамнаас наймдугаар сарын 11-нд эдгээр зөрчлийг арилгасан эсэхийг биечлэн очиж шалгана.
Хэрэв цаанадаж наймдугаар сарын 15-н гэхэд дээрх зөрчлийг арилгаж, барилгын ажлыг дуусгаагүй байвал “Немон” ХХК-ийг хар жагсаалтад оруулна. Уг хар жагсаалтын дүрэм журам хараахан батлагдаагүй байгаа бөгөөд Сангийн яам бүртгэж явдаг. Энэ оны зургадугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хуульд шинэ журмаар энэхүү хар жагсаалтыг зохицуулахаар заасан.
Хэрэв ирэх сарын 11-н гэхэд зөрчлөө арилгаж, 126-р сургуулийг ашиглалтад оруулахад бэлэн болгохгүй бол компанийг хар жагсаалтад оруулах саналыг яамны зүгээс Сангийн яаманд тавих болно. Нэг үгээр бид дахин боломж олгохгүй, эцсийн байдлаар сануулга өгөөд барилгын ажлыг үргэлжлүүлж байна. Манай яамны хяналтын инженер томилогдож долоо хоног бүр очиж барилгын ажлын явцыг хянан ажиллана.
-“Немон” ХХК гэхэд л 126-р сургуулийг 8 дахь жилдээ барьж байна шүү дээ. Сургууль, цэцэрлэгийг хугацаандаа ашиглалтад оруулахгүй байгаа компаниудад ямар хариуцлага тооцдог юм бэ. Гэрээндээ юу гэж заасан байдаг вэ? Хар жагсаалтад оруулаад л болоо юу?
-Хариуцлага тооцно. Үлдэгдэл баталгааны мөнгө гэж бий. Түүнээс нь тооцно. Мөн худалдан авах ажиллагаанд дахин оролцох боломжгүй болно гэх мэтээр арга хэмжээ бий. Мөн хар жагсаалтад орчихоор тухайн компанийн захирал хувь хүнийхээ хувьд банк, санхүүгийн байгууллагатай харьцахад хүндрэлтэй болж зээв авах боломжгүй болох юм. эцсийн байдлаар сануулга өгөөд барилгын ажлыг үргэлжлүүлж байна. Мөн хар жагсаалтад орсноор тухайн компани болон удирдлагын бизнесийн үйл ажиллагаа хүндрэлтэй болох нөхцөл бүрдэнэ:
Гэхдээ бид компаниудыг аль болох жагсаалтад оруулахгүй гэж хичээн шахаж ажиллуулахыг бодож байна. Учир нь жагсаалтад оруулах юм бол тухайн сургуулийн барилгын ажил тэр чигтээ зогсож, дахин тендер зарлан үлдсэн ажлыг өөр компаниар хийлгэнэ гээд цаг хугацаа, төсөв мөнгөний хувьд алдагдалтай юм. Харин цэцэрлэгийн барилгууд зай талбай жижиг учир харьцангуй товлосон хугацаандаа ашиглалтад ордог.
Нийт найман жил баригдаж буй энэхүү сургууль 640 хүүхдийн хүчин чадалтай юм. Энэхүү сургууль ашиглалтад орвол тус хороонд харьяалалтай сургуулийн насны 849 хүүхэд байгаагаас Баянзүрх цогцолбор /278 сурагч/, Амгалан цогцолбор /249 сурагч/ тус тус сургуулиудад гурван ээлжээр суралцаж буй хүндрэл арилах юм.
Хэрэв тус сургууль энэ намар ашиглалтад орохгүй бол 90-р бага сургуулийн сурагчид шавар байшинд хичээлээ үзэж, өвлийн хүйтэнд гадаах модон жорлонд бие зассаар л байх болно.
Боловсролын яамнаас өнгөрсөн жилээс эхлэн барилгын ажлыг дуусгахыг хэд хэдэн удаа дараах байдлаар үүрэг болгоод байгаа билээ.
Барилгын ажлыг дуусгах үүрэг №1 /2018.09.20/
Өнгөрсөн жил буюу 2018 онд есдүгээр сард БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан тэргүүтэй албаныхан сургуулийн барилгын үйл явцтай танилцаж 2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр гэхэд дуусгаж бүрэн хүлээлгэж өгөх үүрэг өгсөн.
Барилгын ажлыг дуусгах үүрэг №2 /2019.03.28/
Энэ жил буюу 2019 оны гуравдугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газар, Барилгын хөгжлийн төвийн Барилга, байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтэстэй хамтарсан төлөөллүүд барилгын ажилтай танилцаж 2019 оны тавдугаар сарын 20-н гэхэд дуусгахыг "Немон" ХХК-ийн удирдлагад дахин үүрэг өгсөн.
Барилгын ажлыг дуусгах үүрэг №3 /2019.07.24/
Барилгын ажлыг 2019 оны наймдугаар сарын 11-н гэхэд дуусгахыг БСШУСЯ-аас дахин үүрэг болголоо. Хэрэв тус хугацаанд амжиж дуусгахгүй бол барилгын ажлыг гүйцэтгэж байга компанийг Хар жагсаалтад оруулна гэв.
Бид 126-р сургуулийн барилгын ажил наймдугаар сарын 11-нд дууссан эсэх талаарх мэдээллийг эргэн хүргэх болно.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...