“Орлогоо нотол” хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүдийн орлогыг нийтэд ил зарлах талаар мэдээлж байна.
Тус хөдөлгөөн:
"Бид өнгөрсөн оны 12-р сарын 12-ноос "Орлогоо нотол" хөдөлгөөнийг эхлүүлсэн. Улс төрчид, төрийн албан хаагчид, нийтийн төлөө зүтгэж яваа хэн болгоны орлого нь ил тод, цэгцтэй татвараа төлсөн байх ёстой.
Өнгөрсөн таван жилийн олон нийтэд нээлттэй байгаа мэдээлэлд үндэслээд "Орлогоо нотол" хөдөлгөөнөө үргэлжлүүлж, өнөөдрийн хэвлэлийн хурлаа хийж байна.
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд хамгийн их орлого олж байгаа нь Ж.Энхбаяр гишүүн шалгарсан байна. Хамгийн их хөрөнгөтэй нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү байна.
Улс төрийн өндөр албан тушаалтнуудын орлого ил тод байх, тэрийг тайлагнаж байх үүрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 1999 МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, гаалийн байгууллагад 2000-2006 онд, дараа нь мэргэжлийн хяналтын байгууллага, УИХ-ын гишүүнээр ажилласан.
Хамгийн олон компанитай нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн байна. Б.Чойжилсүрэн гишүүн 26 компанийг 100 хувь эзэмшдэг. Гэтэл энэ хүнээс Ж.Энхбаяр гишүүн 100 дахин их орлоготой ажилласан байна.
1996-2000 онд "Нэхий" ХХК, "Сүлжмэл" ХХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, "Газар" ХХК-ий захирлаар ажиллаад, 2000-2017 онд тасралтгүй төрийн албанд ажилласан тухай намтраа Parliament.mn сайтад байршуулсан байна.
Энэ хүн 2015 онд 4,2 тэрбум, 2016 4,9 тэрбум, 2017 онд 2,4 тэрбум төгрөгийн орлоготой гэж тайлагнасан байна.
2017 оны гишүүдийн ХОМ-ийг харахад хамгийн олон компанитай нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн байна. Б.Чойжилсүрэн гишүүн 26 компанийг 100 хувь эзэмшдэг.
Гэтэл энэ хүнээс Ж.Энхбаяр гишүүн 100 дахин их орлоготой ажилласан байна. Хөрөнгийг нь аваад үзэхээр 8 дахин их хөрөнгөтэй байна. Хуульд заасны дагуу Ж.Энхбаяр гишүүнээс төрд тасралтгүй шахам ажиллачихаад төрийн албаны хажуугаар бизнесээ авч явахдаа ийм өндөр орлоготой болтлоо бизнесээ амжилттай авч яваа нууцаасаа бидэнд хуваалцаач гэж асуумаар байна" гэлээ.
Хөрөнгөөр тэргүүлж байгаа Б.Наранхүү гишүүн
- 1999-2012 онд "Мон-Уран" ХХК-ийн ерөнхий захирал
- 2005-2012 онд "Инвекс" ХХК-ийн ерөнхий захирал
- 2008-2012 онд "Дүнжингарав" ХХК-ийн ерөнхий захирал
- 2012-2016 онд УИХ-ын гишүүн
- 2016 оноос УИХ-ын гишүүн
Б.Наранхүү гишүүн 2013 онд 43 тэрбум төгрөгийн эд хөрөнгөтэй боловч орлого харьцангуй бага олдог. 2017 онд жилд 28,4 сая төгрөгийн орлоготой байна. Тэгсэн хэрнээ 22,5 тэрбумын хөрөнгөтэй байна. Хадгаламжинд 2016 онд 18,5 тэрбум төгрөгийн хадгаламжтай байсан. 2015 онд 21,2 тэрбум төгрөгийн хадгаламжтай байсан. 2017 онд 15,3 тэрбум төгрөгийн хадгаламжтай болсон. Банкны хадгаламж хүүгүй байдаг юм уу? Яагаад 15 тэрбум төгрөгийн хадгаламжийнхаа хүүгийн орлогыг тайлагнадаггүй юм бэ?
"Мон-Уран" ХХК юу хийдэг талаар тодорхой мэдээлэл байдаггүй. Яаж ийм их хэмжээний хөрөнгөтэй болсноо тайлбарлаач. Олон нийтийн сүлжээнд яваад байгаа мэдээлэл шиг яах аргагүй хардлага төрж байна. Тиймээс ийм их хөрөнгөтэй болсноо Б.Наранхүү гишүүн таныг нотлооч гэж хүсэж байна" гэлээ.
УИХ гэдэг төрд шахаа хийдэг хүмүүсийн орогнол хүсдэг газар юм уу?
"Бид УИХ-ын гишүүдийг бүгдийг нь ээлж дараатайгаар дуудаж орлогыг нь нотлуулна. Бидэнд тийм эрх байгаа. Бидний хэвлэлийн хурлыг үзэж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд аа, та бүхэн бэлдэж байгаарай" гэлээ.
"Монгол Улсын хууль тогтоодог, мэтгэлцээнийг хийдэг талбар бол УИХ. Бид маш богино хугацааны судалгаа хийж, бизнес эрхэлж байгаа хүмүүс, төрд ажиллаж байсан хүмүүсийг харьцуулахад УИХ-ын гишүүдийн ердөө 30 хувь нь төрд ажиллаж байсан хүмүүс байна.
Насаараа төрд ажилласан хүмүүс бизнес эрхэлж байсан хүмүүсээс илүү их орлоготой байна. Уул уурхайн лиценз аваад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүмүүс УИХ-ыг хамгаалалтын хэрэгсэл болгон УИХ-д орж ирж байна.
УИХ гэдэг төрд шахаа хийдэг хүмүүсийн орогнол хүсдэг газар юм уу? Бизнес хийгээд түүнийг халхлах, нуух, хамгаалах зорилгоор УИХ-д орж ирвэл улс орон маань хаашаа явах вэ?
Цаашид Монгол Улсын төрд хулгай хийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүмүүсийг төрд оруулахгүй байх тал дээр бид ажиллах болно" гэлээ.