“ТV9” телевизийн сэтгүүлч, редактор "Монголкоммент" нэвтрүүлгийн хөтлөгч Бямбасүрэнгийн Баярсайхан энэ сарын 11-наас 12-нд шилжих шөнө зуурдаар нас барсан. Үүнтэй холбогдуулан Сэтгүүлчдийн нэгсдэн эвлэлээс гүн эмгэнэл илэрхийлжээ.
“Бямбасүрэнгийн Баярсайхан нь зуурдаар биднээс хагацан одож, сэтгүүлзүйн салбарт болон үзэгч олны сэтгэл зүрхэнд хүнд гарз тохиолоо. Б.Баярсайхан нь 1985 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. 1994-2004 онд Улаанбаатар хотын 62 дугаар дунд сургууль, 2004-2008 онд Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн Радио телевизийн дээд сургуулийг хөтлөгч, жүжигчин гэсэн мэргэжилээр дүүргэсэн байна. 2008 оноос “TV9” телевизийн “Энэ өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, редактораар ажлын гараагаа эхлэж, үзэгч олны шимтэн үздэг “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байлаа.
Тэрбээр үзэг нэгт нөхрийн хамт “Болор үзэг-2012” наадмын телевизийн шилдэг нэвтрүүлгийн шагналыг хүртсэн авъяаслаг, өсөх ирээдүйтэй залуу сэтгүүлч байлаа. Түүний хөтлөгч, сэтгүүлчийн мэргэжлийн авъяас, ур чадвар, төлөв даруу, ажилч хичээнгүй зан чанар, цайлган цагаан инээмсэглэл нь бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ажлын хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.
Үзэгч олны зүгээс “Үнэний дуу хоолой” гэж хүндүүлэн нэрлэгдэх болсон залуу сэтгүүлчийн гэнэтийн үхэл хүн бүрийг цочирдуулсан. Талийгаачийг лхагва гарагт хөдөөлүүлэх юм.
Талийгаачийн ажлын хамт олон болох ТВ9 телевиз ч түүнд зориулан эмгэнэл илэрхийлснийг бүрэн эхээр нь хүргэе.
"Эрдэнийн соёмбот Монгол Улсынхаа эрхэм дээд сүлдэт тугийг өглөө бүхэн хараад эрмүүн өөдрөг сэтгэлээр дүүрэн алхаж явсаар инээмсэглэн орж ирдэг анд минь нэг л өглөө ажилдаа ирсэнгүй...
Хаашаа явсныг хэлж чадашгүй нь. Эзнээ хүлээсэн энэ бичгийн ширээ эмзэглэн ярьж чадахгүй ч эзнийхээ халуун амьсгалыг санан үгүйлж гашуудан уйлж байгаа даа. Сүү шиг сэтгэлтэй эзнийхээ сэтгэлийг түшиж сайтай муутай монгол түмэндээ хүмүүний хорвоогийн гашуун үнэнг хүргэдэг эзэн нь энэ л ширээг тохойлдон суугаад инээмсэглэлээрээ анд нөхдөө гэрэлтүүлэн чимж суудгийг энэ ширээ бас мэднэ.
Тиймээ бидний сайхан анд найзыг маань Бямбасүрэнгийн Баярсайхан гэдэг байлаа. Хөх тэнгэрийг уйлуулж, хөрст газрыг гаслуулж, хүмүүний алтан заяаг дутуу орхиод Баяраа чи минь энэ амьдралаас яасан эрт буцав даа. Аав, ээж, алагхан хоёр үр амьдралыг хамтдаа чимж явсан хайртай хань, ахан дүүс, элгэн садан, эрхэм үйлс нэгт журмын нөхдөө уйлуулсаар нэг л өглөө нарт хорвоог орхилоо гэж үү.
Элгэмсэг сэтгэлтэй үзэгч олон маань эрхэмлэн хүндэлж явдаг уран бүтээлч залуугаа алдсандаа сэтгэлдээ уйлж суугаад “Тэр минь, чи минь, хүү минь” гээд л халаглан харамсахдаа чамайг минь бас дахин таних гэж үгүйлж байгаа нь лавтай.
Тиймээс ч эзэн бүхэн намтартай, намтар бүхэн эзэнтэй байдаг болохоор эрдэнэ мэт хүмүүн байсан чинийхээ тухай элгэмсэг үзэгч олондоо хүргэн хамтдаа эмгэнэн гашуудаж байна.
Сайхан сэтгэлтэй Бямбасүрэнгийн Баярсайхан маань 1985 оны 8 дугаар сарын 22-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрж, улмаар аав ээжийнхээ гар дээр өсөн торниж байгаад 1994 онд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 62-р дунд сургуульд элсэн суралцсаар 2004 оны хаврын анхын бороо зөөлөн шивэрсэн тэр л гэрэлт өдөр сургуулиа төгсч билээ.
Амьдралын олон салаа замын бэлчир дээр зогсоод үзэгч олныхоо сэтгэлийн толинд гэрэл тусгадаг мэргэжил эзэмшихээр эргэлт буцалтгүйгээр эр хүний ёсоор шийдэж 2004 оны найртай сайхан намрын налгар өдөр Монгол Улсын Соёл Урлагийн их сургуулийн Радио телевизийн дээд сургуульд элсэн орсноороо уран бүтээлийн их уурхайн гүнд эрэл хайгууль хийхээр хөтлөгч, жүжигчин гэсэн эрхэм мэргэжлийг сонгож, их эрдмийн дууг “нүд баясгаж”, сэтгэл бадраан суралцсаар 2008 оны хаврын шувуйд айлчлан ирсэн тэр л өдөр үе тэнгийнхэнтэйгээ сургуулиа амжилттай төгсч билээ, чи минь...Тунгалаг гэгээн сэтгэлээр өөрийгөө гэрэлтүүлсээр ТВ-9 телевиз хэмээх их айлын босгоор инээмсэглэн мэндлэн орж ирсэн анд чинийхээ алтанхан хормыг бид яаж мартах билээ.
Тэр л цагаас хойш телевизийн урланд өөрийнхөө энэ биеийг хоёргүй сэтгэлээр зориулан хийж бүтээхийн урам зоригоор дүүрэн бүтээж явсаар байсандаа чи минь...
Элгэмсэг үзэгч олныхоо үзэх дуртай “Энэ өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, редактороор гар сэтгэл нийлсэн журмын нөхөдтэйгээ бүтээж байсан гэгээн түүх чинь юутай үнэ цэнэтэй юм бэ. Шударга үнэний дуу хоолой болсон ТВ-9 телевизийн “Монголкоммент” нэвтрүүлгээрээ Билгээ андтайгаа нийлж хуурамчаар инээмсэглэн толгой дохин мэндлэх хүйтэн сэтгэлтнүүдийн багийг хүй татаж хаясан давс мэт гашуун үнэнг эх орныхоо дөрвөн зүг найман зовхист халуун амьсгалтай нь хүргэж байлаа шүү дээ, чи минь...
Энэ бол бидний бас нэгэн бахархал байлаа. Цасан бударсан өвлийн хүйтэн өдрүүдийг цагаахан сэтгэлийнхээ илчээр бүлээцүүлэн уран бүтээлч бид бүхэнтэйгээ нийлэн цас мөсний орноос цагаан сахалтай буурал өвгөн, цасан охидтой шинэ оноо үзэгч олондоо бэлэглэхээр чи минь “Шинэ ондоо тавтай морил” нэвтрүүлгээр үзэгчиддээ бэлгийн дээд хамтдаа барьж байлаа шүү дээ.
Баяраа минь... Баярсайхан минь ээ... Ингээд л дурсаад байвал эрдэнийн дээд эрхэм дурсамжуудыг алтан утсаар шаглан оёсоор л байх болно доо. Чи минь хамт олныхоо хайр хүндэтгэлийг үргэлж хүлээдэг нэгэн байлаа. Нөхөрсөг зан, тусч хичээнгүй сэтгэл, хошин шогийн мэдрэмжтэй сэтгэлгээ, урлаг спортын тэргүүлэгч төдийгүй уран сайхны нэвтрүүлгийн хөтлөгч, редактор байсан гээд л жагсааж бичвэл олон болно доо.
Баяраа минь... хөх тэнгэрийг уйлуулж, хөрст газрыг гаслуулж, хүмүүний алтан заяаг дутуу орхиод чи минь энэ амьдралаас яасан эрт буцав даа. Чинийхээ алтан сайхан биеийг газар шороондоо шингээж, ариун сайхан сүнсийг тань тэнгэр бурханд даатгая даа. Сайхан хүний нүднээс бурхныг гэгээн олж үзнэ гэдэг энэ мэргэн үг яахын аргагүй бидний сайхан сэтгэлт анд нөхөр чамд зориулсан гэдэгт бид итгэж байна.
Авъяаслаг анд чиний минь ариун сэтгэл зүрхээ зориулсан, ажил үйлсийг чинь анд нөхөд чинь мөнхөд үргэлжлүүлье.
Ум сайн амгалан болтугай
TV9 телевизийн хамт олноос ...