Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэж хонон, өнжин дугаарласны дараа шинжилгээг нь өгүүлэх гэж бас л дугаарлах шаардлага тулгарав.
Зарим эцэг, эхчүүдийн хувьд хоноогүй гээд хүүхдийг нь бүртгээгүй тухай гомдоллож байсан. Харин арай гэж хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлсэн бидний хэдэн эцэг, эхчүүдийн хувьд өнгөрсөн бямба гарагийг багагүй бухимдалтай өнгөрүүлсэн юм.
Учир нь цэцэрлэгт элсэх хүүхдүүдээс авдаг шинжилгээг ганцхан өдөр зохион байгуулсан болохоор тэр. Өглөө 09.00 цагаас эхэлсэн шинжилгээнд хамрагдахаар ирсэн хүүхдүүд эгээ л хонь, хурга нийлүүлсэн мэт эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Арга ч үгүй биз дээ. Хүүхдүүд юм чинь.
Аав, ээжийнхээ үгэнд орохгүй, томчуудын шаардлагыг ч биелүүлэхээ мэдэхгүй. Нааш, цааш гүйлдэж, халуун наранд нозоорон уурлаж, эцэг, эх, эмээ, өвөөгөөсөө амттан нэхэж, зэргэлдээх дэлгүүр рүү гүйж шаналгана. Тав, таваар нь шинжилгээ авах өрөө рүү оруулж байсан тул эцэг, эхчүүдийн хувьд будаг ханхалсан цэцэрлэг дотор удах тэсэхүйяа бэрх байсан юм. “Анхаар будагтай” гэсэн бичиг хадсан хана даган зогсох эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийнхээ шинжилгээг өгүүлэхээр ийнхүү тэвчээр зааж, өдөржин оочерлохдоо өөр хоорондоо юу эсийг ярилцах вэ дээ. Гэхдээ хов жив гэхээсээ илүү цэцэрлэг дээр өрнөж буй үйл явдалд хэрхэн хандаж буйгаа л ярилцсан юм.
Энэ байдлыг ажиглаж зогсохдоо ядаж баасан, бямба гарагт хоёр өдрийн турш арай эмх замбараатай зохион байгуулж болоогүй юм байх даа хэмээн бодсоноо нуух юун. Өнгөц харахад шинжилгээ авах үйл явц нэг иймэрхүү хүндрэлтэй. Харин цааш ахиулаад ажиглавал нэг хүүхдээс 2500 төгрөгийн хураамж авсан энэ үйл ажиллагаа шинжилгээ гэхээсээ илүү бизнесийн зорилготой мэт санагдсан.
Шинжилгээ авахаар тохижуулсан ангид /тохижуулсан ч гэж дээ будаг нь хатаагүй нэг ангид/ хоёр багш, бас төдий тооны лаборант сууж байв. Тэдний дэргэдээс шинжилгээний багаж, хэрэгсэл хайгаад, хайгаад олсонгүй. Лаборантын хажуугийн ширээн дээр пеницилины шил нэжгээдийг өрж тавьсан байх бөгөөд түүндээ цагаан хорхойн арчдасыг хийж байх юм.
Өрөөнд нь хүүхдүүд уйлалдаж, орилдоод хажуугаар нь халууцаж, сандарсан эцэг, эхчүүд хөлсөө арчин зогсоно. Хүүхдийн өмдийг нь шувтлаад л цагаан хорхойн арчдас авсан болоод түүнийгээ өнөөх шил рүүгээ хийх аж. Шилэн дээрээ тухайн хүүхдийн нэр, нас, хүйсийг огт тэмдэглэхгүй юм. Дараа нь хэнээс цагаан хорхой илэрснийг яаж ч мэддэг юм. Нөгөө “Хаан нүцгэн байна” гэх ёгт үлгэр дээр гардаг шиг, тэнэг хүмүүст харагддаггүй юм гэх нь холгүй зүйл болов. Яаж мэдэх нь тун эргэлзээтэй.
За шээсний шинжилгээ бол бүр “элгийн”. Эцэг, эхчүүдийн зарим нь сурснаараа сокны шилэнд хүүхдийнхээ шээсийг хийгээд аваад ирж. Гэтэл тэд заавал нэг удаагийн аяга 100 төгрөгөөр худалдаж авахыг шаардах бөгөөд түүндээ хүүхдийнхээ шээсийг хийхийг үүрэгдэх аж. Тэгээд аягатай шээсэнд нь нэг бодис хийж, сэгсрээд л боллоо. Бодвол ямар нэгэн өвчтэй байвал урвалд орж, шинж тэмдэг илрэх юм байгаа биз. За нэг иймэрхүү өдрийг өнгөрүүлсний эцэст, эцэг, эхчүүдийн хувьд бухимдалтай ч гэсэн хүүхдээ цэцэрлэгт өгөх боломж бүрдсэнд дор, дороо санаа нь амарцгааж, гэрийн зүг явцгаасан юм.
Харин шинжилгээ авсан хоёрын дэргэд том цэнхэр тороор дүүрэн мөнгө байгаа нь содон харагдсан юм.
Х.Өнөржаргал