gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ БНХАУ-д айлчилж байна

Дэлхийд
2013-06-28
0
Twitter logo

-Айлчлалын үеэр хойд солонгосын талаар байр сууриа солилцох аж-

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ өчигдөр БНХАУ-д өөрийн айлчлалаа эхэллээ. Тэрбээр нийт дөрвөн өдрийн айчлалын хөтөлбөрт багтаан БНХАУ-ын эрх баригчид болон түүхэн газруудаар саатах талаар “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Энэ удаагийн айлчлал түүний хувьд ч, Өмнөд Солонгосын хувьд маш чухал гэдгийг өмнөдийнхөн үзэж байгаа аж. Айлчлалын хүрээнд зөвхөн улс төрийн яриа хэлэлцээр хийгээд зогсохгүй талуудын бизнесийн салбарынхан ч чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна. Хатагтай Пак Гын Хэг даган Өмнөд Солонгосын томоохон брэнд, группийн захирлууд нийлсэн  зочид төлөөлөгчид БНХАУ-д газарджээ. Жишээ нь, “LG” болон “Hyundai Motor” зэрэг томоохон группын захирлууд Хятадын талтай бизнесийн салбарт шинэчлэл хийж, Азид борлуулалт ямар байгаа, ер нь дэлхийн зах зээлд хоёр улсын бизнесийн хамтын ажиллагаа ямар ашиг олж байгаа талаар дэлгэрэнгүй уулзалт энэ дөрвөн өдрийн айлчлалын хүрээнд багтсан аж.

Дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа цорын ганц зүйл бол хоёр улсын төрийн тэргүүд Хойд Солонгосын тал дээр ямар байр суурь илэрхийлсэн, цаашид хоёр улс хэрхэн хамтран ажиллах нь чухал гэдгийг BBC агентлаг мэдээлсэн. Хойд Солонгосын өнөөгийн байдал хоёр улсын харилцаанд ч нөлөөлж байгааг Пак Гын Хэ үгүйсгээгүй бололтой. Ерөнхийлөгч болсон мөчөөс өөрийн хатуу үзэл баримтлалаар их гүрнүүдийн сонирхлыг татаж байсан.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч тус улсад айлчлахаас өмнө Хойд Солонгосын төлөөлөгч, дипломатч Ким Ке Гван БНХАУ-ын талд “хоёр орны урьдын найрсаг харилцааг сэргээхийг хүсэж байна” хэмээсэн. Гэвч тодорхой хариу өгөөгүй байх хугацаанд ийнхүү Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч айлчилсан нь Хойд Солонгосын дургүйцлийг төрүүлж бай-гаа нь ойлгомжтой. Энэ бүхэн Хойд Солонгосын цөмийн туршилт, бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл нөлөөлсөн талаар ажиглагчид онцолж байна.

БНХАУ-ын эрх баригчид өөрсдийн санааг энэхүү айлчлалын үеэр хангалттай илэрхийлэх  болно гэдгээ хэлсэн.  Энэ нь цаагуураа Хойд Солонгосыг Өмнөд Солонгосын дараа авч хэлэлцэх дүр зургийг илэрхийлж байгаа бололтой. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Хойд Солонгосын асуудлаар өнөөдөр БНХАУ-ын шинэ дарга Си Жинпин болон Ерөнхий сайд Ли Көцянтай уулзана. Чухам өнөөдөр Хойд Солонгостой хоёр улс ямар байдлаар хандах, цөмийн зэвсэгийн талаар юун дээр анхаарах зэрэг олон асуудлыг хэлэлцэх учиртай.

Уг нь өнгөрсөн тавдугаар сарын эхээр Өмнөд Солонгосын талаас БНХАУ-руу төлөөлөгчдийг тэргүүлдэг Лим Сон Нам хэлэлцээр хийхээр очсон. Тухайн үед БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн У Давэй болон бусад салбарын төлөөлөгчид түүнтэй уулзах байсан ч тодорхой бус шалтгааны улмаас цуцлагдсан удаатай.

Айлчлалын хамгийн сүүлийн өдөр 2008 онд хоёр орны тэргүүнүүд болон залуучуудын төлөөлөгчдийн тарьсан мод дээр очих талаар зарим эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, Бээжингийн олимпийн дараа талууд өөрсдийн эв нэгдэл, хамтын ажиллагааны илэрхийлэл бүхий моддыг Бээжин хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо тарьсан аж. Мөн тухайн үед ч Сөүлийн цэцэрлэгт хүрээлэнд мөн адил арга хэмжээ болж байсан түүхтэй юм. Ингээд хатагтай Пак Гын Хэ хоёр улсын бэлгэ тэмдэг болсон модыг эргэж очих талаар албаны хүмүүст хэлсэн бололтой.

Айлчлалын урилгыг БНХАУ-ын дарга Си Жинпин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэд хүргүүлсэн талаар албаныхан онцолсоор байна. Ажиглагчид үүнийг “Цаад утгаараа Өмнөд Солонгосын тал  Хойд Солонгос руу чиглэсэн өдөөн хатгалга хийсээр байна” гэж үзжээ.

Айлчлалын үеэр БНХАУ-ын 3500 гаруй цэрэг армийн хүчнийхэн Бээжин хотноо хамгаалтад гарсан бөгөөд ажлын цагуудаар хотын төв хэсэгийг хэсэгчлэн хаах шийдвэрийг Бээжин хотын дарга үүрэгдсэн аж. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч өөрийн хатуу үзэл баримтлалаараа АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг гайхшруулсан бол энэ удаад Си Жинпин даргатай яриа хэлэлцээрийг хэрхэн эхлүүлэх нь хачирхалтай. Барууны хэвлэлүүд өмнө нь Азийн орнуудын төрийн тэргүүний айлчлалыг төдийлөн анхааралдаа авдаггүй байсан ч энэ удаад өөр байна.  Ямартай ч, хоёр улсын төрийн тэргүүд өнөөдөр уулзаж, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын тулд юу хийх ёстой талаар чухал хэлэлцээр хийнэ.

Б.Баатар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан