gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын цахилгаан, дулааныг хангахад ганцхан портер уран хангалттай гэв

У.Бадамцэцэг
2013-07-25
0
Twitter logo

Цөмийн хор хөнөөлийн аюулыг бодитоор амсч, бие сэтгэлээрээ мэдэрсэн Япончууд өнөөдөр атомын цахилгаан станцаар тэргүүлэгч гүрэн хэвээр.

Цөмийн хор хөнөөлийг мэддэг атлаа яагаад татгалзахгүй байна вэ гэсэн асуултаар нэгэн хэвлэлийн хурал эхэллээ. Цөмийн энергийн газарт хэвлэлийн төлөөлөгчөөр ажилладаг Д.Жаргалсайхан монголд атомын цахилгаан станц барих зайлшгүй шаардлагатай гэсэн мэдээллийг хийв. Ингэх болсон шалтгаанаа дараахь үндэслэлүүдээр тайлбарлав.

НҮБ-аас 2050 он гэхэд хүлэмжийн хийг 50 хувиар бууруулахыг уриалж дулааны цахилгаан станцын хүчин чадлаа багасгах уриалгыг гаргасан. Гэтэл манай улс V станц барихаар төлөвлөж байна. Хамгийн гол нь эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсч 2023 он гэхэд 4000 МВт хүрэх төлөвтэй байгаа хэдий ч эрчим хүчээ хэрхэн хангахаа өнөөг хүртэл шийдээгүй. Зөвхөн Оюу толгой гэхэд 350-400 МВт эрчим хүч хэрэгтэй бол метро, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гээд томоохон бүтээн байгуулалтын эрчим хүчийг хэрхэх нь одоо ч тодорхойгүй байгааг тэрээр шүүмжлэв.

Манай улс дотоодын хэрэгцээнд 3,5 сая тн нүүрс хэрэглэж байсан бол 2013 онд есөн сая 635 мянган болтлоо нэмэгдсэн. Таван жилийн дараа гэхэд л 20 сая тонн нүүрс хэрэглэнэ. Дулааны цахилгаан станцын нэг сая кг нүүрсээр гаргадаг эрчим хүчийг Атомын цахилгаан станц ганцхан кг уранаар гаргадаг. Атомын цахилгаан станцтай болчихол ганц портер уранаар л эрчим хүч дулааныг хангах боломжтой. Хэдхэн сарын өмнө ашиглалтанд орсон “Салхит” төсөлд 175 тэрбум төгрөг зарцуулж 35-50 МВт эрчим хүч гаргаж авахаар болсон. Гэтэл 25 МВт гаргах 50 сая ам.долларын үнэтэй жижиг реактор байдаг гэх зэрэг тоо судалгааг ч сонирхуулав.

БНХАУ цөмийн эрчим хүчний реактор 26, Энэтхэг 7, ОХУ 10, АНУ, Япон тус бүр хоёрыг шинээр барьж байгаа. Дэлхий дахинаа 32 оронд 435 цөмийн эрчим хүчний реактор, хөдөлгөөнт 400, судалгааны 200 гээд нийт 1000 гаруй реактор ажиллаж байхад Монгол Улс цөмийн энерги, уранаас ухаан алдтлаа айх шаардлагагүй гэдгийг Д.Жаргалсайхан ярилаа.

Хэвлэлийн хурлын дараа түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Цөмийн энергийн газар Засгийн газрын тохируулагч агентлаг. Та энэ байгууллагад ажилладаг атлаа яагаад өнөөдөр мэдээлэл хийж байгаа юм бол. Удирдлагуудадаа энэ талаархи мэдээллээ хүргүүлсэн үү?
-Манай босоо удирдлагатай газар. Би хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж эдгээр тоо баримтуудыг судлаж авсан. Хамгийн гол нь ард иргэдэд үнэн бодит мэдээлэл хэрэгтэй. Би эдгээр тоо баримтаа хэвлээд сонирхуулсан янз бүрийн л санаа оноо гарсан. Намайг өнөөдөр хэвлэлийн хурал хийж байгааг дарга нар мэдэхгүй. Ийм мэдээлэл хийснийхээ төлөө би халагдаж магадгүй л байх.

-Өнөөдрийг хүртэл хүн төрөлхтнийг түгшээсэн цөмийн станцын осол гэмтэл дандаа хөргөлтийн системд эвдрэл гарсан. Ялангуяа манай улс шиг эх газар хөргөх тал дээр илүү асуудалтай юм биш үү?
-Долоон баллын газар хөдлөлтөнд цөмийн реактор яаж тэсэхийг үнэндээ хэн ч мэдэхгүй байсан. Фүкүшимагийн осол нэг талаар үүнд туршилд болсон. Хөргөлтийн системээ найдвартай хийчихвэл амархан эвдрэхгүй гэх баталгааг дэлхий нийтэд харуулсан. Хамгийн гол хөргөлтийн систем дандаа гадны нөлөөллөөс болж гэмтэл гарсан. БНСУ-д  гадны хүчин зүйлийн нөлөөнд автахааргүй орчин үеийн хөргөлтийн систем хийгээд эхэлчихлээ шүү дээ.  

У.Бадам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан