gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     8.19
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 25
Зурхай
 8.19
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 8.19
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Лхагвасүрэн: Ах, эгч минь гээд үнсүүлэх хүнгүйдээ ганцаардах үе бий

Соёл урлаг
2013-10-16
0
Twitter logo

“Шүлгийн өвчнөөр олон жил өвдөж архагшаад бичихгүй байж чадахгүйн дон надад тусчээ... Шүлгээр би залуу халуун насаа чимж, шүлгээс бусдаар өөрийгөө гоёж байсангүй. Өтөл насаа шүлгээрээ хувцаслачихаад таны оюуны тунгалаг толины өмнө зогсож байна” хэмээн Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай 13 жилийн дараа гаргасан “Зовсон сүү” номондоо бичжээ.

“Зовсон сүү” чихэрлэг биш юм. Түүнээс орчлонгийн гашуун үнэн, эхийн хайр амтагдах шиг. Эмээн байж түүнээс элдвийг сониучирхахад нүдээ онийлгон, тамхинаасаа нэг сорчихоод хэдэн хором бодлогошироод хариулна...

Монгол хүний ухаан, буурал өвгөдийн мэргэн үгс ямар агуу юм бэ. Амнаас гарах үг бүр нь алт эрдэнэс... Ийм гэгээн өтгөсийнхөө үйлийг, ухааныг нь таслахгүй явахсан даа.

-Саяхан нахиалж байсан навч одоо хатаж гандаад, хүний хөлийн гишгэдэс болж байгааг хараад гунигладаг учир би намарт дургүй. Харин танд намар ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
-Санагалзаж санахын, санагдахын улирал юм даа. Намар би уран бүтээл тааруухан хийдэг. Хийж болохгүй, сэтгэл тогтохгүй цаанаа л нэг уймраад л, хол байгаа үр хүүхдүүдээ санаад гэгэлзэх юм даа. Аагандаа тулсан сайхан улирал байж яагаад ийм гэгэлгэн байдгийг бодоод олдоггүй юм. Магадгүй буцаж байгаа урин дулаанд, усны шувуудад хорогддог байх. Дандаа зунаараа байх юм шиг санадаг байх. Би өвөл, зуны бороотой өдөр бичих дуртай. Яагаад гэдгийг мэдэхгүй, бүрхэг өдөр л бичээд баймаар санагддаг.

-...Ботго зовсон сүү хөхвөөс
Тарчилж зунжин зогисдог
Болоогүй шүлэг хүмүүнд сөгнөвөөс
Тархиараа амсуут нулимдаг...
хэмээн 13 жилийн дараа гаргаж буй “Зовсон сүү” номдоо бичсэн байсан. Энэ хугацаанд хэр олон дэвтэр элээсэн бэ. Тэр дундаас шилж сонгох хэцүү байв уу?

-Миний шүлгүүд 13 жил тархиндаа малласан хонин сүрэг юм. Тэр дундаас аль тарган, сайхан ноостой, сэргэлэн өөдтэйхнээс нь барьж авч холбоод номоо гаргасан. Би өдөрт зүгээр суудаггүй, дуртай ч дургүй ч бодсон санаснаа тэмдэглэх санаатай заавал хэдэн мөр бичдэг. Би ердөө тавхан ном хэвлүүлсэн хүн. Бичсэн бүгдээ хавтаслаад байвал олон л болох байх. Ард түмэн тааруухан шүлгэнд дургүй учир айдаг юм. Ирэх оны эхээр, чадвал арванхоёрдугаар сард “Хүнд манан” номоо гаргах бодолтой. Миний бодлоор пост модернизм, абсурд, абстракт төрлийн шүлгүүд иймэрхүү байдаг гэдгийг харуулсан ном гаргах юм.

-Та уншигчдаас юу хүсдэг вэ?
-Шагшин биширсэн магтаал биш, зүгээр л сайхан ном байна лээ гэж хэлэхийг л хүлээдэг. Жигтэйхэн юм болжээ гээд алдаршуулах, дуулиан шуугиан тарихад дургүй. Хүнд хүнээс юу хэлж болохыг л бичихийг хүсдэг.

-...Цагтаа цалгиж явсан
Тэтгэврийн өвгөн
Нуран алдсан хашааны үүдэнд
Салхи сандайлан сууна
Цагаан утсаар хөвөрдсөн нөхөөс шиг
Зовхио дааж ядаж үүрэглэх нь
Ирэхгүй удах үхэл хүлээх мэт...гээд л хөврөн одох он жил, амьдралын үнэн, ухаарлын шүлгүүд “Зовсон сүү”-нээс амтагдаж байна лээ. Урьд нь та их омголон шүлэг бичдэг байсан. Нас ахих нь таны сэтгэл зүй, уран бүтээлд нөлөөлж байна уу?

-Урьд нь дүрэлзсэн омголон зан, хайр, хар залуугийн ухаан шүлэг бичдэг байлаа. Одоо хал үзэж, хашир суусан ухаан, нас минь бичсэн юм байлгүй дээ. Надад хүний амьдралд байгаа гашуун үнэнийг хэлдэг цаг иржээ гэж бодож байна. Орчлонг болгоож бичсэн гутруухан шүлэгнүүд байж магадгүй ээ. Гэхдээ энэ нь миний зан биш юм, амьдралын жам юм. Залуу байхад юм бүхэн хайрламаар, магтмаар санагдаж, хөөрүү дэврүүн байж дээ. Ертөнцийг сайн сайхнаар харна гэдэг том ололт шүү дээ. Уг нь би ямагт иртэй, бяртай байхыг хичээдэг юм. Хүн үхлийн өмнө хүртэл зоригтой байж, амар амгалан угтах ёстой.

-Хүн тэнэг байх тусмаа санаа зовох зүйл багатай, жаргалтай байдаг гэдэг дээ.
-Төгс ухаарсан хүнд амьдрал хамгийн үнэгүй эд байх. Гэхдээ хүн бүгдийг ухаарна гэдэгт би итгэдэггүй. Оногдсон тавиландаа, амьдарч байгаа орон зайдаа хайртай байх ёстой.

-Таны айдас юу вэ?

-Хань, хүүхдүүдээ өвдөж зовохоос айдаг, түүн шиг том ял байхгүй. Ханиад хүрэх нь хүртэл надад хэцүү . Өөрөө өвдөх айдас биш, тэгэх ёстой мэтээр боддог. Ямар нэгэн хагацлын он цаг, аймшигт гуниг ойрхон байх вий гэхээс эмээдэг.

-Ханиа өвдсөн өдөр бичсэн шүлэгтээ гэргийгээсээ үлдэж тарчилмааргүй байна, түрүүлж явах юмсан гэж бурхнаас гуйсан байсан. Үхсэнээс илүү үлдсэн нь зовдог хорвоод хувиа хичээсэн хэрэг биш үү?
-Үхэл бол зовлон биш шүү дээ. Үхлийг жаргал мэт амгалан тосох ёстой. Би өвдөж зовохгүйн тулд тэгсэн юм биш, аль илүү түшигтэй, энэрэнгүй, өөрөөсөө хайр нэрж чаддаг нь үр хүүхэдтэйгээ удаан амьдрах хэрэгтэй. Хорвоод зовлон шиг жаргал, жаргал шиг зовлон байдаг юм ш дээ. Би хайрыг зовлон шиг жаргал гэж боддог. Одооны хүүхдүүд инээж ханиагаад л бааранд шуугилдаж байна. Үүнийг жаргаж байгаа зовлон гэж ойлгодог. Түүний цаана их эвдрэл, буруу үйлдэл, буруу ухаарлууд байна. Согтуу хүнийг жаргаад зовж байна гэж боддог.

-Миний бодлоор сархдад дурласан зарим нь амьдралын мөн ча нарыг ойлгосон юм шиг санагддаг.

-Тэнэг хүн архинд ордог гэж би дуулаагүй. Гудамжинд гарсан, архинд орсон хүмүүсийн олонх нь оюунлаг боловсролтой байдаг. Тэдний зарим нь буруу эрхэлж, хайр даалгүй архичин болдог бол нөгөө хэсэг нь орчлонг төгс огоороод, богинохон амьдрал худлаа юм байна гэдгийг ухаараад өөдрөг үзлээ гээдэг. Мундаг мундаг сэхээтнүүд архинаас болж хорвоог эрт орхисон доо. Тэд тэнэгтээ архинд дурлаагүй юм. Амьдралын зовлон, гэнэтийн тохиол хувь заяаг яаж ч эргүүлж болно. Тохиолдлууд гэдэг хүнээр тоглоом шиг тоглодог эд. Аливаа тохиолдолд ухаалгаар хандах ёстой. Санамсаргүй болон зүй зохисоор явж байгаа мэт тохиолдлууд хүнийг хэн ч болгож мэднэ.

-Та үхлийг ямраар төсөөлдөг вэ?
-Сайхан гэх нь юу юм, муухай гэх нь хаашаа юм. Ямар ч байсан их амар амгалан гэж ойлгодог. Хойд нас байдаг гэж ойлгодогтоо үхлийг тайван тосох ёстой гэж байгаа юм биш. Нэгэнт хүн болох хувьтай бол туулах ёстой он жилүүдээ гүн хүндэтгэлтэйгээр үдээд, би хэмээгч мөнх бус бодьгалыг зүй зохисын юманд нь өгсөн шиг өгөх хэрэгтэй. Тэгж байж амар амгалан тосно. Үгүй болохын шалтгаан нь бүрэлдэхийн шалтаг гэдэг дээ. Орчлон дээр бүтэн амьдралаа үлдээж байгаа учир үхэж буй хүнд харамсах зүйл байхгүй. Харин үлдэж байгаа хүндээ хэцүү. Хулгайч, алуурчин хэн ч байсан хойноос нь зовох хүн заавал байдаг. Тиймээс хүн гэдэг алдартай алдаргүйгээсээ хамаарахгүйгээр, өөрөө хязгааргүй үнэтэй юм шүү дээ.

-Үхлийг тойрч болохгүй. Мөнхөд амьдрах ганц боломж нь хойч үедээ үл мартагдах зүйл үлдээхэд оршино гэдэг. Уран бүтээлчдийг би үхэшгүй мөнх гэж боддог.
-Би үүнийг мөнхрөл гэж боддоггүй юм аа. Бодож, сэтгэж чадаж байгаа зүйлийнхээ ихэнхийг газар дор аваад орно гэдэг харамсалтай. Болж өгвөл бүх бодсоноо юүлээд, хийж чаддагаа дуусгаад, үлдээгээд явах ёстой. Даанч үхэл түүнийг анзаардаггүй, цаг нь ирэхээр л авч явна. Үхэл ажлын тайлан авдаг юм биш. Тийм болохоор зүгээр л бодож, санаснаа, хийсэн зүйлээ үр хүүхэд, хойч үе, хүн төрөлхтөндөө үлдээлээ гэж бодох нь л баяр. Нэр алдраа дуурсгалаа, мөнхөрлөө гэдэг чихэнд чимэгтэй хоосон сайхан үг юм даа. Төрөх, үхэх ээлжилдэг хорвоод мартахуй гэж том юм бий. Он цагийн эцэст мартагддаггүй юм гэж энэ дэлхийд нэг ч үгүй. Үхээд л буруу нь илэрдэг, үхээд л сайн, муу хэлүүлдэг жамтай юм билээ. Тухайлбал, МАН-ыг анх үүсгэн байгуулагчид Монголын ард түмэнд мартагдашгүй гавьяа байгуулсан гэж бодоод л үхсэн дээ. Би аль ч намын хүн биш шүү. Тэгтэл өнөөдөр тэд юу гэж хэлүүлж байна даа. Үнэн хэрэгтээ тэдний хийсэн зүйлийн бодь мөн чанар нь одоо ч үргэлжлээд л байгаа юм шүү дээ.

-Туркийн зохиолч Орхан Памук Нобелийн шагнал авахдаа “Надад төрөлхийн хэрэгцээ байгаа учраас би бичдэг, бусад шиг жирийн ажил хийж чадахгүй учраас бичдэг, цаас, үзэг, бэхийн үнэрт дуртай учраас бичдэг, мартагдахаас айдаг учраас бичдэг, үгийн сайханд дурлаж, дураараа эрхшээдэг учраас бичдэг” гээд зохиол бичих болсон шалтгаанаа хэлж байсан. Таны бүтээл туурвихын хамгийн нандин шалтгаан юу вэ?
-Бодлын хүүдийгээ дундуур болгоё, амыг нь боож болохгүй дүүрчих вий гэж айсандаа бичдэг. Ертөнцийг өөрийнхөөрөө ойлгосноо, үзэл бодлоо бусадтай хуваалцах юмсан, уншуулахсан гэсэндээ бичдэг. Гэхдээ хамгийн эцсийн бичихийн шалтаг нь тэнгэрт хальсан ижий аавдаа сайн хүү нь болох гэж бичдэг юм. Ядаж сүнс нь баярлаг дээ.

-Шүлэг бичих нь бага ч болох нь ээ ачийг нь хариулж байна гэсэн үг үү?
-Яалаа гэж дээ. Төрийн ямар ч том албан тушаалтан, дарга, цэрэг боллоо гээд ижий, аавынхаа ачийг хариулж байгаа хэрэг биш. Зүгээр л хүү нь юм хийж, сайн явж байгаа юм. Ердөө л энэ.

-Би өвөө, эмээтэйгээ өссөн юм. Тэдэндээ цаг зав гаргаж, тус болж чадахгүй юм. Ингэж насаар нь зарцалсаар байгаад хорвоогоос явуулах вий дээ гэж айдаг. Таны бодлоор тэднийхээ ачийг жаахан ч гэсэн хариулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Эмээ, өвөө хоёр чинь чиний зарц биш гэдгээ ойлгож байгаа. Чамд зарцлагдах ёстой гэж, хайрынхаа эрхэнд зарагдаж байгаа юм. Чи хайр эдэлж яваа азтай хүн. Тэдний төлөө чи юу ч хийгээд нэмэргүй. Зүгээр л чиний өнгөтэй өөдтэй яваад, юм хийж чадаж байгаад, ингээд хөөрхөн инээж суугаад баярлаж байгаа. Тэд чамаас хэзээ ч ач нэхэхгүй. Ядаж л зовоохгүй байх хэрэгтэй. Өнгөрсөн хойно нь харамсах шиг зовлон байхгүй. Яг л нөхөн хэлэлцэж буй ял гэсэн үг. “Тэнэг үр эхийнхээ нулимсаар хирээ угаадаг” гэж саяын номдоо бичсэн. Тэгэхээр тэнэг байхаас татгалзах хэрэгтэй, гэхдээ хэтэрхий ухаантай байгаад ч хэрэггүй. Яагаад гэвэл хэт ухаантай байх нь бусадтай тэрсэлдэхийн шалтгаан. Өөрийнх өөрөө байж, бусдаас ялгарах нь өөртөө зовлон хураадаг хорвоо.

-Хүүхдүүд тань яаж баярлуулж байна вэ?
-Хөөрхөн хүүхэд тэврээд ороод ирэхэд нь баярладаг. Би гурван гучтай. Яг надтай адилхан, миний давтамж гэмээр бяцхан эгдүүтэй юм тэврээд сууж байх нь жаргал шүү дээ. Би ах, дүүгүй эр ганц хүн. Хэрвээ би мод байсан бол саглайтал цэцэглэсэн, мөчир бүртээ жимстэй мод болох байсан даа гэж баярладаг.

-Хэдий олон хүүхэд дундаа жаргаж байгаа ч ах эгч, дүүтэй байсан бол гэж хааяахан бодно биз?

-Ах минь, эгч минь гээд үнсүүлэх хүнтэй байж болоогүй л юм байх даа гэж бодох өдөр бий. Эр ганц хүн оршуулга, найр хоёр дээр л их ганцаарддаг юм даа.

-Эр хүн нулимс ховортой яваарай гэж аав тань захидаг байсан гэдэг. Та уйлдаг уу?
-Нас ахихаар тэгдэг юм уу амархан бороошдог болоод байгаа. Нулимс гэдэг тархины угаадас юм даа.

-Д.Пүрэвдорж гуай “Би амьдралдаа хоёрхон шүлэг бичсэн. Нэг нь Хүн төрөлхтөнд үлдээх үг, нөгөө нь Чингис” гэж байсан. Таны сүлд шүлэг аль нь вэ?
-Тэр хүн сайн шүлгээ хэлжээ. Шүлэгнүүд минь тархинаас минь амаржсан миний хүүхдүүд учир би тэр нь сайн,энэ муу гэхгүй. Би зөндөө шүлэг бичсэн.

-Яагаад үргэлжилсэн үгийн зохиол ховор бичдэг юм бэ?

Үргэлжилсэн үг, яруу найргийн хооронд хутганы иш шиг зай бий. “Шүлэг” цувуулж биччихээд үргэлжилсэн үг гэж манай яруу найрагчид андуурдаг. Проза гэдэг чинь үер шиг нэлмийсэн, тодотгол, айзам цохилго багатай нэг их сайхан өгүүлснийг хэлнэ. Яруу найрагчид проза бичихдээ шүлэг бичиж байгаа юм шиг биччихдэг болохоор би айгаад бичиж зүрхэлдэггүй юм.

-Авьяас хэрэглэхгүй бол зэвэрдэг, хэтрүүлбэл дуусдаг гэдэгтэй санал нийлэх үү?
-Үгүй. Авьяас хамт төрж, хамт үхдэг гэж боддог. Харин мэдлэг боловсрол явцын дунд суудаг.

-Дэлхийн зохиолчдын олонх нь яагаад эрэгтэй байдаг юм бэ?

-Шалтгааныг нь мэдэхгүй, эр нь эмээсээ дутуу, эм нь эрээсээ дутуу гэж бодож байсангүй. Соёмбын голд байдаг арга билэг эр эм загас шиг, аль нь ч алинаасаа илүү дутуу биш, зүгээр л хоорондоо ялгаатай.

-Тухайн улсын хөгжлийг утга зохиол, урлаг нь тодорхойлдог. Утга зохиол унавал ард түмний оюун хоосорно гэдэг. Монголын орчин үеийн яруу найраг ямар байна вэ?
-Одоо л олон урсгалд хуваагдаж, дураараа дургиад байгаа болохоос биш шүлэг бичихэд хорио ямба гээд л олон төрөл зүйл, тусгай онол байдаг юм шүү дээ. Сонгодог зураг зурж чаддаггүй хүн бусад урсгал руу хэзээ ч гараа дүрж болохгүй гэж би зураач хүүдээ захидаг. Үсэглэлээ сурч байж, дараагийн хичээлүүдээ үздэг биз дээ. Санааны зоргоороо арай ч өөр харагдах юм уу гэсэн хэлбэрээрээ хүний сонирхол татах гээд хачин юм зураад байгаа хүнийг ямар зураач гэх вэ. Шүлэг үүнтэй адил. Жинхэнэ сонгодог хэлбэрээр бичиж сурсны дараа ямар урсгалаар урсахаа шийдэх хэрэгтэй. Одоо юм бүхэн уламжлалаа алдаж, уламжлалгүй шинэчлэлийн зуунд амьдарч байна.

-Хэн нэгний эрхэнд байсан ард түмнийг гартаа барихаас илүү эрх чөлөөт үндэстнийг эзлэн түрэмгийлэх амархан гэдэг. Даяаршлаас болж уламжлалаа алдаад байх шиг санагддаг. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Бие даасан соёл үндэстэн бүхэнд бий. Түүнээс нь даган дуурайж, сурах нь хүний эрх л дээ. Гэхдээ улс орон бүхлээрээ бусдын ёс заншлын эрхшээлд орох, хөгжлийг нь бишрэн хөл алдах таатай зүйл биш. Уламжлалаа мартсан ард түмэн удалүй мөхдөг.

-Техник технологийн хөгжил дэвшлээс болж бид юм бүхнийг амарчлан хийдэг болжээ. Ингэснээр яг одоо мэдэрч болох амьдралын гоё сайхан амтыг мэдрэлгүй өнгөрөөд байх шиг. Тухайлбал, зузаан ном унших завгүй болж, захиа гэдэг утга зохиолын нэг чухал төрөл ч алга боллоо.
-Бид өөрсдөө хялбарыг эрэхгүй байх хэрэгтэй. Номыг нүдээрээ харж, будгийг нь үнэртэж унших хэчнээн сайхан билээ дээ. Би техникийн дэвшил, цахим хөгжилд хамрагдаж чадаагүй бүдүүлэг иргэн. Барьсан байшин, техникийн дэвшлээр улсын хаа хөгжлийг хэмжээд байгаад ми ний инээд хүрдэг. Хүний язгуур ухаан, бодьгал хамгаалагдсан, эрхээ зөв эдэлж боловсорсон, гэгээрсэн тийм үеийг л би хөгжлийн он цаг гэж үзнэ.

-Фэйсбүүк.ком цахим хуудаст байсан Б.Лхагвасүрэн гэсэн хаягийг та нээгээгүй гэсэн үг үү?
-Би огт тийм хаяг нээгээгүй, сонсоод гайхсан. Ямар хүн миний өмнөөс бичээд байгааг олж болиулах юмсан.

-Тэр хаягийг таных гэж бодсон олон хүн таньд сэтгэлийн үгээ илгээсэн байсан. Нэг залуу “Өнөөгийн нийгэмд аавгүй хүүхдүүд олон болжээ. Аавтай хэрнээ аавгүй юм шиг хүн ч олон байна. Таныг аав шигээ санаж, шүлгийг тань аавын сургаал мэт хүлээж авдаг” гэж бичсэн байсан. Та залуусдаа сургаалиасаа хайрлахгүй юу?
-Сайхан үг байна. Ухаалаг, энэрэнгүй, бусдын төлөө үнэн голоосоо зүтгэдэг, бэлбүүр худал юманд дургүй, эх орондоо яс, махнаасаа хайртай хүн болоорой гэж залуусаасаа гуйя. Өнөө цагт та нарт бүх юм бий. Байгаа юмаа эдлэх шиг эдэлж яваарай.

-Таныг тамхи их татдаг гэж дуулсан ч угсруулаад нэг суурин дээр найм, есөөр нь татдаг гэж бодсонгүй.
-Өдий наслахдаа тамхи, гэргий хоёроо сольж явсангүй ээ. Өдөрт хоёр, гурван хайрцгаар нь татна. Зүгээр л уруулын тамхичин, ханиадаггүй. Татахгүй байж чаддаггүй юм, миний бодлын хань. Шатар тоглох, шүлэг бичих гээд юм бодохдоо илүү их татдаг.

-Баасан эгч хориглодоггүй юм уу?
-Намайг архи уудаг байсан ч загнахгүй хүн дээ. Миний хань надад эрх чөлөө, энэрэл хайр өгсөн. Миний дураараа байхыг хүлээн зөвшөөрдөг юм.

-Та хоёр багаасаа үерхсэн байх аа. Тэр үеийн эхнэрээ хайрлаж байсан хайр одоогийнхоос хэр ялгаатай вэ?
-Анх чамд хэлсэн үгэндээ багтаж өтөллөө хань минь гэж шүлэгтээ бичиж байсан. Анх юу амалсан, түүндээ л эцсээ хүртэл үнэнч байгаа. Тэр үеийн хайр одоогийн залуусынхаас лав л дор байгаагүй. Элэн далангүй хайр дурлалын хажууд ичиж гирэвшиж чаддаг, санаж чаддаг хайр байсныг л мэддэг юм. Ханиа үнэн голоосоо цөөхөн үнссэн. Өөрөөр хэлбэл, эрхэлж байгаа нь энэ гээд байнга үнсэхгүй. Би их азтай хүн. Миний ханиараа сонгосон хүнийг ээж, аав минь амьдрал үзсэн нүдээрээ таньж, охин минь гэж хайрласан.

-Зохиолч Ж.Лхагва агсантай дотны найз байсан гэдэг. Одоо амьд сэрүүн байсан бол олон сайхан зохиол бичих байсан даа гэж боддог. Найзыгаа дурсахгүй юу?
-Миний найз нөхдөөс олон хүн хорвоог орхилоо. Тэдний дотор миний сэтгэл, зүрхэнд хамгийн том орон зай эзэлж байсан хүн нь Ж.Лхагва. Мартаж чаддаггүй юм. Найзыгаа дурсах тоолонд дотор муухайрч, хачин болдог. Бид байнга хамт явна. Эр улс тэгж ижилсэнэ гэдэг ховор байх. Гарын таван хуруу гээд Л.Дашням, Д.Батбаяр, Д.Урианхай, Ж.Лхагва бид хэд сайхан үерхдэг байж дээ.

Б.Дөлгөөн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан