“Улаанбаатар лифт” НӨҮГ-ын дарга Г.Ангартай ярилцлаа.
-Танайх байгуулагдаад удаагүй. Одоо ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Манай компани 2012 оны гуравдугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Социалист нийгмийн үед ажиллаж байсан “Монгол лифт” компаниас хойш энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй бие даасан ганц байгууллага. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар учраас Захирагчийн ажлын албаны харьяанд ажилладаг. БХБЯ, МХЕГ-тай хамтарч ажилладаг. Улсын төсвийн хөрөнгөөр шинэчилж буй цахилгаан шатнуудын стандарт болон худалдан авах ажиллагааны тендерт оролцдог.
Манайх 2013 онд нэг том ажил амжууллаа. ШӨХТГ, МХЕГ-тай хамтарч, цахилгаан шатны чанар, стандартыг шалгасан. Өмнө нь цахилгаан шатыг нэгдсэн журмаар тоолж байгаагүй. Хотын захиргаа, мэргэжлийн хяналтынхан энэ талаар ерөнхий юм л ярьдаг байсан. Гурван сарын хугацаанд хийсэн энэ шалгалтаар 1157 аж ахуйн нэгжийн 2895 цахилгаан шатыг тоолж, техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа, бичиг баримтын бүртгэл гэхчилэн бүгдийг нь шалгалаа.
Шалгалтын үр дүн, тайлан мэдээг энэ сарын сүүлчээр нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулна. Энэ шалгалтыг хийснээр одоо ажиллаж байгаа цахилгаан шатны хэдийг нь солих шаардлагатай, сольсных нь чанар ямар байна, шинээр ашиглалтад орж буй барилгуудын цахилгаан шатнууд стандартын шаардлага хангаж байна уу гэхчилэн тодорхой боллоо.
-Нийслэлийн хэмжээнд хэчнээн цахилгаан шат солих шаардлагатай байна вэ. Хэзээ сольж дуусгах бол?
-Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт жилд 100-аас доошгүй, нийт 400 гаруй цахилгаан шат шинэчлэхээр санхүүжилтийг нь төсөвт тусгасан. Тэгэхээр 2015 он гэхэд 490 орчим цахилгаан шат солих байх. Энэ онд 265-ыг солино. Цаана нь 200 гаруй цахилгаан шат солих шаардлагатай. 2016 оны улсын төсвөөс санхүүжилтийг нь гаргахгүй бол засаж, шинэчилж чадахгүй. Саяын шалгалтаас харж байхад энэ жил зайлшгүй шинэчлэх шаардлагатай цахилгаан шат 265 байна. Ямартай ч эхний ээлжинд 1.5 тэрбум төгрөгөөр цахилгаан шат авахаар төлөвлөөд Засаг дарга захирамж гаргахыг хүлээж сууна. Стандартын шаардлага хангасан, гайгүй үйлдвэрийн шат хамгийн хямд нь 20 мянган ам.долларын үнэтэй. 35 орчим сая төгрөг гэсэн үг. Дээрээс нь гаалийн татвар, угсрах зардлаа нэмээд нэг цахилгаан шатыг 50 орчим сая төгрөгөөр оруулж ирж байгаа.
-Шинээр оруулж ирж байгаа цахилгаан шатны чанар ямархуу байна вэ. Ажиллахгүй гацчихдаг гэсэн гомдол тасардаггүй шүү дээ. Энэ нь юутай холбоотой юм бол оо?
-Чанаргүй цахилгаан шат оруулж ирж байгаа гээд ярьчихвал нөгөө хэдэн компани “Нэр хүндэд халдлаа” гэх байх. Судалгаанаас харахад хэц үүхэн л байна. Голдуу Хятадаас оруулж ирж байгаа. Хятадынхыг яаж ч өөрчилж болно. LG-гийн цахилгаан шат болгоод хувиргачихаж ч болж байна. Хамгийн гол нь эдэлгээ. Ийм шатнуудын чанар амархан танигддаг. Ганц нэг сэлбэг нь хуучин, ашиглалтын явцад ган татлага нь тасрах гэх зэргээр. Гэхдээ бүгд муу биш. Хамгийн гол нь хариуцлага. Үүн дээр эрх зүйн зохицуулалт дутаад байна. Харин сүүлийн үед шинээр ашиглалтад орж буй барилгад ихэвчлэн БНСУ-ын ХАНДОК үйлдвэрийн болон LG, “Хьюндай”-гийн цахилгаан шат суурилуулж байна. Чанарын хувьд харьцангуй гайгүй. Гурван сар, нэг жил болоод гацчихаж байгаа нь 100 хувь угсралт, техник үйлчилгээтэй холбоотой. Манайханд энэ талын мэдлэг хомс байдгаас зарим нэг зүйлийг дутуу, буруу угсардаг. Мөн СӨХ-ныхон техник үйлчилгээгээ бүрэн хийлгэдэггүй. Дуудахаар ирдэггүй гэсэн гомдол гаргадгаас биш ийм засвар хийсэнгүй гэж хэлдэггүй. Хаана нь эвдрэл гэмтэл байгааг нь хэлж мэддэггүй учраас тэр.
-Тэгвэл засварчин бэлтгэх шаардлагатай юм байна. Танайх энэ талаар юу хийж байгаа вэ?
-Уг нь лифтчин, лифтийн механикч гэж хоёр хүн байх ёстой. Лифтчин нь цахилгаан шат гацах төдийд гацааг нь гаргачихдаг, анхан шатны мэдлэгтэй хүн байна. Өөрөөр хэлбэл, энэ хүн цахилгаан шатыг өдөр тутам хянаж, манадаг байх ёстой. Харин угсралт, засвар үйлчилгээг лефтийн механикч хийдэг. Барилга олон барьж байгаа тул тэднийг сургах шаардлага бий болжээ. Эдгээр хүнийг бэлтгэдэг ганц, хоёр компани бий. Гэхдээ тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй. Өнгөрсөн жил гэхэд нэг ч хүн сургасангүй.
Манайх өөрсдөө лифтчин, лифтийн механикч бэлтгэхээр төлөвлөж байгаа. Сургалтад шаардлагатай тоног төхөөрөмж одоохондоо байхгүй болохоор зовлон их байна. Эдгээр хүмүүсийг сургая гээд тоног төхөөрөмж авах мөнгийг нийслэлийн төсөвт тусгуулахаар хөөцөлдсөн ч дэмжээгүй. “Peace tower”, дараа нь “Цэлмэг” хотхонд цахилгаан шат унасан. Том осол биш ч буруу угсарснаас болсон байсан. Яагаад осол гараад байна вэ гэхээр сүүлийн арван жилд дэд бүтэц, хяналт шалгалт, засвар үйлчилгээ хийгээгүй, бодлогогүй ажиллаж ирснийх. Компаниуд цахилгаан шат суурилуулчихаад хаяад алга болдог. Хариуцлага тооцдог механизм алга.
Одоо ажиллаж байгаа цахилгаан шатны зарим үйлдвэр хаагдсан байх жишээтэй. Сэлбэг хэрэгсэл нь олддоггүй. XXI зууны Монголд 12 давхар руу нэг ч хүнийг алхуулмааргүй байна. Энэ мэтчилэн байнга зөрчил гарч байна. Цахилгаан шат оруулж ирсэн компани нь жил бүр техникийн магадлагаа хийх ёстой. Саяхнаас л энэ ажлыг хийж эхэлсэн. Тухайн цахилгаан шат ямар ч аюулгүй, сайн чанарынх гэсэн бичиг нааж, паспортжуулж байгаа.
-Хамгийн олон жил ашигласан цахилгаан шат хэдэн оных вэ?
-1982 онд ашиглалтад орсон барилгын цахилгаан шатнууд хамгийн олон жил ашиглагдаж байна. 30 гаруй жил болчихсон, орос, хуучин шатнууд. Тухайн үед сэлбэг олддог, болохгүй бол монголчлоод торгоочихдог байлаа. Одоо бол сэлбэг нь олдохгүй, 20-30 жил ажилласан тул аюултай хэмжээнд хүрчээ. “Цамхаг констракшн”-ы суурилуулсан цахилгаан шат гуравхан жил ажилласан ч ашиглах ямар ч боломжгүй тул солих шийдвэр гаргасан. Мөн тэдний сольсон зарим шатны ган татлага тасарсан зөрчил илэрсэн. Үүнээс гадна нуун далдалсан олон зөрчил байгаа. Янз бүрийн юм ярьж, хүмүүсийг айлгахаасаа өмнө энэ асуудлыг нэгдсэн бодлогоор цэгцлэхгүй бол үнэхээр хэцүү.
-Ямар стандарт мөрдөж байна вэ?
-“Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах” дүрэм мөрдөж байна. 2008 оноос хойш энэ стандартыг шинэчлээгүй. Ерөнхийдөө Оросын ГОСТ стандартыг мөрдөж иржээ. Өдгөө энэ стандартыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. 2002 оны стандартыг 2014 онд мөрдөнө гэдэг байж болохгүй. EURO, ISO, Америк стандартын алийг нь ч ашиглаж болно. ГОСТ стандартыг Оросын цахилгаан шат ашиглаж байсан тухайн үед мөрдөж байсан. Одоо бол олон улсын стандартыг мөрдөх хэрэгтэй. Манайх ISO стандартыг нутагшуулахаар судалгаа хийж байгаа.
-2012 онд цахилгаан шатнуудыг шинэчлэхдээ зам төмрийг нь солихгүйгээр шууд суурилуулж байсан. Хэчнээн шатыг ингэж сольсон бэ?
-Сүүлийн үеийн шатнууд цахилгаан баригчтай, тасарсан тохиолдолд хамгийн ойрхон давхарт зогсдог ч юм уу, дэвшилттэй болсон. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт цахилгаан шатны чанар, стандартад хяналт тавьдаг ганцхан хүн байдаг тул зэмлэл, магтаалын аль, аль нь тэр хүнд ногдох учиртай. Улсын төсөв хэмнэж байна гээд 100 гаруй цахилгаан шатны зам төмрийг солихгүй шинэчилсэн. Ингэснээр улсын төсөв хэмнэсэн болохгүй. Тухайн компанид л ашигтай байсан. Зам төмрийг нь солиогүйгээс олон асуудал үүсээд байгаа. Олон жил ашигласан зам төмөр уян чанараа алдаж, мурийдаг. Тэрийг нь тэгшилсэн болоод хийжээ. Энэ нь алсдаа аюултай. Одоохондоо том осол гараагүй ч байнгын засвартай, хэл ам дагуулж байна. Мэргэжлийн хяналтын зарим байцаагч хуучин цахилгаан шат оруулж ирсэн компанийг нуугаад өнгөрсөн, эд анги нь дутуу шатыг хүлээж авсан зэрэг олон зөрчил илэрсэн. Энэ хүний талаар бид нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
О.Бат-Ундрах