gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ам цангаж, хоолны дуршил нэмэгдээд байгаа юм биш биз

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2013-11-14
0
Twitter logo

-Чихрийн шижинээр өвчлөгсдийн 80 хувь нь жингийн илүүдэлтэй байдаг-

Өнөөдөр “Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”.

Манай улс энэ жил уг өдрийг “Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалъя” уриан дор тэмдэглэж байна. Чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээх, сургалт сурталчилгааны материал тараах, оношлогоо, эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх, дүүргийн эмч нарт зориулсан сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хийж байгаа аж.

Манай орны хувьд зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, хорт зуршил зэрэг буруу зан үйлээс болж амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөр сүүлийн 20-иод жилд чихрийн шижингийн өвчлөл 20 дахин нэмэгджээ.
Чихрийн шижингийн тархалтын хувьд 1999 онд насанд хүрсэн хүн амын дунд 3 хувь байсан бол 2009 онд уг тоо нэмэгдэж 6.5 хувьд хүрчээ.

Уг өвчнөөр өвчлөгсдийн 80 хувь нь илүүдэл жинтэй байдаг бөгөөд энэ онд хийсэн Биеийн жингийн индексийн эрсдлийн үнэлгээгээр нийт хүн амын 34,8 хувь нь илүүдэл жинтэй, үүнээс 19,7 хувь нь таргалалттай байгаа нь 2009 онд хийсэн судалгаанаас нэмэгдсэн байгаа аж.

Чихрийн шижин өвчний тухай

Цусан дахь глюкоз хэмээх сахар төст бодисын хэмжээ удаан хугацаанд ихсэхийг чихрийн шижин өвчин гэнэ.

Чихрийн шижин нь нойр булчирхай хангалттай инсулин даавар боловсруулж чадахгүй эсвэл боловсорсон инсулин нь өөрийн бие махбодид нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг архаг явцтай өвчин юм.

Доор дурдсан шинж тэмдгийн хоёр нь танд байвал чихрийн шижингээр өвчлөх эрсдэлтэй гэсэн үг

-Удамшил
-Таргалалт
-Цусны даралт ихсэх өвчин, цусны судасны хатуурал
-Цусанд өөх тосны хэмжээ их байх
-Хөдөлгөөний хомсдол
-Буруу хооллолт
-Сэтгэл санааны сөрөг нөлөө
-Эмгэг жирэмслэлт, жирэмсний хожуу хордлого, 4.5-аас дээш кг жинтэй хүүхэд төрүүлэх
-Хорт зуршил, архи тамхины хэрэглээ

Чихрийн шижингийн хэлбэрүүд

Чихрийн шижин нь хэд хэдэн хэлбэртэй бөгөөд үүнээс хоёр хэлбэр нь нийтлэг тохиолддог.

Хүүхэд залуучуудад элбэг тохиолддог хэвшинж нойр булчирхайн инсулин даавар маш бага ялгарах юм уу огт ялгарахгүйн улмаас цусанд глюкоз ихэсдэг.

Харин хамгийн элбэг тохиолддог хэвшинж 2-ын үед дээрх инсулин дааварт бие махбод мэдрэг бус болсноос үүсдэг. Инсулин даавар хангалттай ялгарч байсан ч цусан дахь глюкозыг хэвийн хэмжээнд барих чадваргүй байдаг.

Хэрхэн илрэх вэ?

Эдгээр шинж тэмдэг илэрвэл даруй эмнэлгийн байгууллагад хандан шинжилгээ өгөх хэрэгтэй.

Чихрийн шижин өвчний архаг хүндрэл

Уг өвчин нь архаг, насан туршид өөртөө байнга анхаарал хяналт тавих нөхцөл шаарддаг өвчин юм.

Өөртөө тавих өчүүхэн төдий сулрахад цусан дахь сахар байх ёстой хэмжээнээс ихэсдэг. Цусны сахар ийнхүү ихсэх нь олон эрхтэнд хүндрэл үүсгэдэг байна.

Зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөнтэй байвал та чихрийн шижингээс айх хэрэггүй

Чихрийн шижин өвчинд төгс эмчилгээ гэж байхгүй бөгөөд байнгын хяналттай байхыг шаарддаг.

Хүний амьдралын хэвшилээс шалтгаалдаг гэх энэ өвчин нь халдварт бус өвчний дунд өвчлөлийн хэмжээгээрээ дээгүүр бичигдсээр байгаа бөгөөд хүн бүр өөртөө анхаарал тавьснаар уг өвчнөөс сэргийлж чадах юм.

Жингийн илүүдэлтэй хүмүүс хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад уг өвчнөөр өвчлөх эрсдэл 10-20 дахин их байх бөгөөд оношлогдож буй хүмүүсийн 90 хувь нь таргалалттай байдаг аж.

Түүнчлэн жингээ 10 хувиар бууруулахад чихрийн шижингийн эрсдэл 50 хувиар буурдаг байна.

Мөн дөнгөж төрсөн нярайг эхийн сүүгээр хооллох нь анхны хамгааллын арга хэмжээг авч буй хэрэг хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн доктор Говинд хэлж байна.

А.Сүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан