gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУРВАЛЖИЛГА: Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх зэсийн уурхайгаас

Э.Энхмаа
Эдийн засаг
2023-03-19
399
Twitter logo

Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэлснийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь тус уурхайн 1265 метрийн гүн дэх хүдэр буулгах 18-р цооногоос өнгөрсөн даваа гарагт /2023.03.13/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа зарлав.

Оюу Толгойн бүлэг ордын 80 гаруй хувь нь газрын гүнд байдаг. Ил уурхайн ордтой харьцуулахад гүнд байдаг бүлэг орд нь эрдсийн агуулга өндөртэй бөгөөд газрын гадаргаас 700 метрийн гүнээс эхлэн үргэлжлэн орших эдгээр бүлэг ордыг ил уурхайн аргаар олборлох боломжгүй аж. Тиймээс Оюу Толгой гүний уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэж, олборлолт хийж эхэллээ. 

Зэсийн нэг том хэрэглэгч нь цахилгаан машин үйлдвэрлэгчид.  Цахилгаан машинд дунджаар 86 кг зэс ордог бол дизель хөдөлгүүрт машинд 26 кг зэс байдаг. 

Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх Оюу Толгойн гүний уурхайтай танилцах газрын гүн дэх аяллын сониноос уншигч тантай хуваалцаж байна. Уурхайн гүн рүү нэвтрэхийн өмнө аюулгүй байдлын зааварчилгаа өгч, хамгаалах хувцас хэрэглэлээр хангана. Хол ойрын тусгал бүхий гэрэл, тухайн хүн хаана явааг илрүүлэх GPS төхөөрөмж бэхэлсэн хамгаалалтын малгай, гэрэл ойх цацруулагчтай хувцас, бээлий, гутал, нүдний шилнээс гадна өргөн ширэн бүс чангахан шиг бүслүүлнэ. Шаардлага гарвал 30 минут хүчилтөрөгчөөр хангах 2.5 кг жинтэй бортогыг бүсэнд бэхэлнэ. Уурхайн ажилтнууд болон гүний уурхайтай танилцах зочид ч дээрх стандартаар хувцаслах дүрэмтэй. 

Аюулгүй байдлын заавар авч, хувцас хэрэглэлээ агссаны дараа хүн бүрд дугаарлалт бүхий пайз олгох ба гүний уурхайд нэвтрэхийн өмнө уг пайзаа өлгөж үлдээнэ. Энэ нь уурхайн гүнд хэчнээн хүн байгааг давхар нотлох ба гарахдаа авах ёстой. Хэрэв пайзаа мартах болон андуурч бусдын карт авч гарвал асуудал үүсэх бөгөөд хүлээлгэх хариуцлага ч өндөр аж.

Уурхайн гүнээс гарч ирэхэд өлгөсөн пайз нь үгүй, өөр хүн андуурч аваад явсан байвал тэр хүн гарч болохгүй. Андуурсан хүн өөрөө ирж солиог гаргахыг хүлээхээс өөр замгүй. Энэ бүхэн аюулгүй байдалтай холбоотой бөгөөд энгийн мэт боловч маш нарийн дүрэм журам, сахилга хариуцлага, нягт ажиллагаа шаарддагийг анзаарав уу. 

Уурхайн гүн рүү өргүүр буюу энгийнээр ойлгуулбал цахилгаан шатаар нэвтэрнэ. Нэг удаад 300 хүнийг багтаах зай талбай, даац бүхий өргүүр нь нүсэр байгууламж ажээ. Уурхайд үйлчилгээний болон бүтээгдэхүүн гэсэн хоёр өргүүр ажиллаж байгаагийн нэг болох бүтээгдэхүүний өргүүрээр хүн тээвэрлэнэ. Бид өргүүрт сууж, 1265 м-ийн өндрөөс 3 минут 6 секундэд уурхайн гүн дэх олборлолтын түвшинд хүрэв.  

Гүний уурхайд хад чулууг нүхлэн урт туннель гаргаж, нуралтаас хамгаалах төмөр торон бэхэлгээ хийсний дээр давхар цементээр доторлон бэхжүүлжээ. Энэ нь нуралтаас сэргийлж аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасныг илтгэх аж.

ОВОР ИХТЭЙ ХҮДРИЙН ЧУЛУУЛГИЙГ БУТЛАХ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ТЭЭРМИЙГ ГҮНИЙ УУРХАЙД АШИГЛАДАГ

Гүний уурхайд эрчим хүчээр хангах цахилгаан станц, шатахуун хадгалах агуулах, оффисын тасалгаа, шилэн кабель бүхий интернэтийн сүлжээ, утсан холбоо, уурхайн ажилтнуудыг ажлын байранд нь хүргэх дунд оврын автобусууд байдаг. Хоногийн хоёр ээлжээр 24 цаг тасралтгүй ажиллах уурхайн нэг ээлжинд 600-700 хүн, 350 гаруй машин, механизм ажилладаг гэсэн мэдээлэл өгнө лээ. Ээлж солигдож, ажил эхлэх үед гол зам дээр түгжрэл үүсдэг хэмээн биднийг унаандаа суулгасан жолооч зам зуур сонин болгож ярив. Зам дээр явган зорчигч давуу эрхтэй бол гүний уурхайд эсрэгээрээ. Хэрэв гүний уурхайд машин техник таарвал явган хүн зам тавин өнгөрүүлдэг аж.

Анхдагч бутлуурГүний уурхайд...
Уурхайн гүнд бүтээн байгуулсан хүний оюун ухаан инженерчлэлийн нэг гайхамшиг нь анхдагч бутлуур. Барагцаалбал Улсын их дэлгүүртэй адил хэмжээтэй гэх энэхүү бутлуур нь том хэмжээтэй хүдрийг тээрэмдэж жижиглэдэг дэлхийд хэрэглэж буй хамгийн том техник аж.

Хүдэр гэдэг энгийн нүдээр харахад хаанаа зэс, төмөр, алт байгаа нь үл мэдэгдэх үлэмж хэмжээтэй хад чулуу юм. Тэрхүү овор ихт чулуулгийг 50 тн-ын даацтай ачааны машинууд хүдэр буулгуурын амнаас даахуйцаараа ачиж, тээвэрлэн анхдагч бутлуурт юүлнэ.

Анхдагч бутлуур хэмээх долоон давхар барилгын дайтай өндөр энэ хүчирхэг техник том том хад чулууг гар бөмбөгийн хэмжээтэй болтол “зажлан” тээрэмдсэний дараа доош буулган туузан дамжуургад шилжүүлнэ.

Туузан дамжуургаар 8.2 км тээвэрлэгдэн газрын гадарга дээрх Баяжуулах үйлдвэрт хүрдэг. Ил уурхайгаас олборлосон хүдэр мөн Баяжуулах үйлдвэрт нийлүүлэгдэнэ. Гүний уурхайн ТЭЗҮ-д тусгаснаар уурхайн хэмжээнд хоёр анхдагч бутлуур ажиллах ба эхнийх нь бидний үзэж танилцсэн энэхүү техник. Хоёр дахь бутлуурыг байгуулах уулын нэвтрэлтийн ажил явагдаж байгаа хэмээн Оюутолгой уурхайн төслийн ажилтан, зочид нэртэй хүрэм өмссөн бидний хөтөч М.Ачбилгүүн тайлбарласан.

“MADE IN MONGOLIA” ШОШГОТОЙ ЗЭСИЙН БАЯЖМАЛЫГ БНХАУ РУУ ТЭЭВЭРЛЭДЭГ

Баяжуулах үйлдвэр нь ил болон далд уурхайгаас ирсэн том ширхэгтэй хүдрийг дахин бутлуурт оруулж жижиглэн 600 мянган тонн хүдрийн багтаамжтай агуулахад нөөцөлнө. Үйлдвэрийн  зогсолтгүй ажиллагааг хангах зорилгоор ийн их хэмжээгээр нөөцөлдөг агаад агуулахаас үйлдвэр нь  өдөрт 100-120 мянган тонн хүдэр авч, тээрмийн үндсэн хоёр шугамаар боловсруулдаг. Тээрмийн хэсгээс гарсан хүдрийг хөвүүлэн баяжуулах технологи ашиглан зэс болон хаягдлыг салган, хоёр дахь шатны цэвэршүүлэлтийг хийнэ. Баяжмалын 35 хувьд ус агуулагддаг. Үүнийг ихээхэн дарж шүүсний дараа 21 хувийн зэсийн агууламжтай эцсийн бүтээгдэхүүн бий болно. 21 хувийн зэсийн агууламжтай баяжмал гарна гэдэг нь нэг тонн баяжмалын 210 кг нь цэвэр зэс гэсэн үг хэмээн Баяжуулах үйлдвэрийн Үйл ажиллагааны хэлтсийн менежер Д.Бүдрагчаа тайлбарлав.

Эцсийн бүтээгдэхүүнийг хагас автоматжуулсан Савлах үйлдвэрт 2 тоннын даацтай уутанд савлах ба савлах энэ мөчээс эхлэн баяжмал Гаалийн хяналтад орж, савлах, лацдах, зөөх бүх үйл ажиллагааг гаалийн байгууллага хянаж байдаг аж. Ийм шат дамжлагаар “Made in Mongolia” хаягтай зэсийн баяжмалыг БНХАУ руу тээвэрлэхэд бэлэн болдог байна. Оюутолгой анхны зэсийн баяжмалаа 10 жилийн өмнө буюу 2013 оны долоодугаар сард экспортолжээ.

Баяжуулах үйлдвэрийн түүхий эдийг Ил уурхайгаас хангаж байсан бол Гүний уурхайн олборлолт эхэлснээр хоёр талаас хүдрийн баяжмал ирнэ. Гүний үурхайгаас зэсийн агууламж өндөртэй хүдэр олборлож байгаа учир баяжмалын агууламж өсөж гурав дахин их хүдэр гарах юм байна.  

Энэ үйлдвэр 250 ажилтантай бөгөөд дөрвөн ээлжээр 24 цаг тасралтгүй ажиллана. Баяжуулах үйлдвэр нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 0.3 шоо метр цэвэр ус хэрэглэдэг. Дэлхийн бусад үйлдвэрүүд 0.7-0.9 шоо метр ус хэрэглэдэг. Тэгэхээр 100 мянган тонн хүдэр боловсруулахад 30 мянган шоо метр ус хэрэглэдэг гэсэн үг. Үйлдвэрийн хэмжээнд хэрэглэсэн усныхаа 85-90 хувийн дахин ашигладаг аж.

Гүний уурхайд ажиллаж буй хүмүүсийн аюулгүй байдал, машин механизмын хэвийн ажиллагааг хангах нэг чухал хэсэг нь Гүний уурхайн хяналт, удирдлагын төвийнхөн.

ГҮНИЙ УУРХАЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ГАЗАР ДЭЭРЭЭС ХЯНАНА

Тус төвийн ахлах мэргэжилтэн, уул уурхайн ашиглалтын инженер Л.Цэрэн-Очир, Газрын гүнд 1100-гаад хүн ажилладаг бөгөөд тодорхой тооны сэнсээр 1250 шоо метр агаар үүсгэж уурхайн бүх хонгилоор салаалуулан явуулдаг, түүгээр хүмүүс амьсгалдаг гэсэн үг. Газрын гүнд осол гарах, чулуулгийн хөдөлгөөн үүсэх үед хамгийн түрүүнд мэдээлэл авч, анхдагч хариу үйлдэл үзүүлдэг.  Үнэрт хий тавьж, станцаар онцгой байдал зарлана. Тэр нь нэлээд өмхий учир үнэр авсан хүмүүс осол гарлаа гэсэн дохио авч өөрт хамгийн ойр хоргодох байранд орно. Ослын удирдлагын баг гарах хүртэл эрсдэлээс сэргийлэх эхний алхмыг ийн хийдэг.

Миний хувьд Канадын таван уурхай, Хятадын өмнөд хэсэгт нүүрс, цинкний уурхайд ажиллаж байсан. Тэдгээртэй харьцуулахад манай уурхайн нөхцөл маш сайн. Манай уурхай шиг интернэт сүлжээний дэд бүтцийг хөгжүүлсэн уурхай дэлхийд бараг байдаггүй. Оюутолгойгоос мэдээллийн технологийн дэд бүтцэд маш их хөрөнгө зарцуулсан учир хүний оролцоо багатай, бүх зүйлийг аюулгүй ажиллуулах нөхцөлийг хангасан. Гүний уурхайд маш олон төрлийн машин механизм, тоног төхөөрөмж ажилладаг бөгөөд тэдгээрийг манай төвөөс хянаж байдаг учир ямар эд анги эвдэрч саатсаныг хараад шууд хэлэх боломжтой. Мөн шаардлагатай бол эндээс унтраана, бас асаана.

Гүний уурхайд одоогоор хүдэр буулгуурын 30 цооног тэсэлж олборлолтоо эхлүүлсэн ч олборлолт оргил үедээ хүрэхгүй. 

Уурхайн гүнд Дэмжлэгийн баг буюу цахилгаан механик, автоматжуулалтын баг, мөн талбайн операторууд хяналтын инженерүүдийг хэлснээр гарсан алдааг газар дээр үзэж шалгаж, системийг хэвийн ажиллагаанд байдалд оруулдаг гэв.

Гүний уурхайд одоогоор хүдэр буулгуурын 30 цооног тэсэлж олборлолтоо эхлүүлсэн ч олборлолт оргил үедээ хүрэхгүй. Олборлолт явуулахын зэрэгцээ хүдэр буулгуурын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлсээр 2028-2032 он хүдэр буулгуурыг 300-д хүргэн өргөтгөх ба энэ үед уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх аж.

Одооогоор хоногт 4000-5000 тн хүдэр олборлож байгаа бол оргил үедээ хүрэхэд энэ үзүүлэлт 95 мянган тн-д хүрэх юм байна. Тэр цагт буюу 2030 он гэхэд Оюу Толгой дэлхийн дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх том зэсийн уурхай болох ба эдийн засгийн өгөөж ч тэр хэрээр нэмэгдэх юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гүний уурхайн олборлолт эхэлснийг зарлаж хэлсэн үгэндээ ч дээрх санааг онцолсон юм.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЮУТОЛГОЙ БОЛ МОНГОЛ УЛС ГУРАВДАГЧ ХӨРШ ОРОНТОЙ БИЕ ДААН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АНХНЫ ТӨСӨЛ

Ерөнхий сайд, Оюу Толгойн төсөл бол Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй, Монгол Улс гуравдагч хөрш оронтой бие даан хэрэгжүүлж буй анхны төсөл хэмээн онцолж, монголчуудад итгэж хөрөнгөө оруулсанд талархал илэрхийлсэн.  

Оюу Толгойн Гүний уурхай нь Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлт болон Аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогод сонгодог утгаараа нийцэж буй юм. Мөн Монголд нүүрлээд буй уул уурхай дагасан далд эдийн засгийг ил болгох Засгийн газрын тэмцэлд ялж чадвал жил бүр 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүргэх монголчуудын олон жилийн мөрөөдлийг бодитоор наашлуулна гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон.

Оюутолгойн уурхайн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, 66 хувийг дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгч Рио Тинто групп эзэмшдэг.

“Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Монголын говь нутагт газрын гадаргаас доош 1.3 км-ийн гүнд орших  хүдрийн биетээс олборлолт эхлүүлж буй нь олон улсын зэсийн үйлдвэрлэл болон Монгол Улсын эдийн засгийн хөгжилд нэн чухал ач холбогдолтой. Дэлхийд тэргүүлэх дэвшилтэт технологи бүхий Оюу Толгой уурхай нь Рио Тинтогийн зэсийн бизнест өсөлт авчирна гэдэгт итгэж буйгаа Гүний уурхайн олборлолтын нээлтийн ёслолын үеэр онцлон тэмдэглэсэн. 

Б.БОЛД: “ТАТВАРЫН МАРГААН” ГЭХЭЭС ИЛҮҮ ГАРЦ ШИЙДЛЭЭ ХАМТДАА ХАЙЯ ГЭСЭН БАЙР СУУРЬТАЙ БАЙГАА

Гүний уурхайн олборлолтын нээлтийн ёслолд “Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Б.Болд ирж оролцлоо. Түүнээс дэлхийн зах зээл дэх зэсийн хэрэглээ, гүний уурхайн олборлолт эхэлснээр ямар өгөөжтэй байх талаар сэтгүүлчид тодруулсан юм.
Б.Болд, Америкийн компани зэсийн нийт эрэлтийн тооцоог гаргасан. Зэсийн жилийн нийт эрэлт 2025 он гэхэд 25 сая тонноос 50 сая тоннд хүрэх буюу 2 дахин өсөхөөр тооцоолсон. Үүний нэг том хөдөлгүүр нь цахилгаан машин. Цахилгаан машинд дунджаар 86 кг зэс орж байна.

Өнөөдөр бидний унаж байгаа дизель хөдөлгүүрт машинд 26 кг зэс байдаг. Тэгэхээр зэсийн хэрэглээ 3-4 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Мөн цахилгаан машинаа цэнэглэх утас нь мөн зэс, тэр лүүгээ татсан холбоос нь мөн зэс.

Тиймээс байгаль цаг уурын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор нэн яаралтай эрчим хүчний эх үүсвэрүүдийг солих шаардлага үүссэн. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүдэд мөн их хэмжээгээр зэс хэрэглэж байгаа. Энэ бол монголчуудын хувьд зэсийн экспортын орлого нэмэгдэх таатай мэдээ. Зэсийн үйлдвэрлэлийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.

Өнөөдрийн байдлаар Оюу толгой хөрөнгө оруулалтынхаа тодорхой хувийг зэсийн борлуулалтын орлогоос олж байгаа. Ил уурхай жилдээ 150 мянган тонн зэс олборлодог. Тэр маань жилд 1.4 сая долларын борлуулалтын орлого болж Монголбанкинд тушаагдаж, түүгээрээ ажилчдынхаа цалин, түлш, эрчим хүч гэх мэт хөрөнгө оруулалтын зардлын тодорхой хувийг нөхөж байна.

Ялангуяа өнөөдөр төслийн гүйцэтгэл 83 хувьтай байна. Жил хагасын дотор 100 хувьд хүрэхэд бид үйл ажиллагаагаа өөрийн эх үүсвэрээр явуулах болов уу гэсэн төсөөлөл байна. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байвал бидэнд их ашигтай. Аль болох нэмж өр зээл тавихгүйгээр санхүүжилтийг хийх боломжуудыг хайна. 

-Хөрөнгө оруулагч талуудын татварын маргаантай асуудал ямар шатандаа байна вэ?
-УИХ-ын 92, 103 дугаар тогтоолын дагуу нийт таван асуудлаас дөрөв нь шийдэгдсэн. Одоо татварын маргаан дээр тодорхой хэмжээний яриа хэлцлүүд хийж байна. Эцэслэж шийдвэрлэсэн зүйл байхгүй. Гэхдээ үүнийг маргаан гэхээс илүү аль аль нь тэвчээртэй, бие биеэ сонсож гарц шийдлээ хамтдаа хайя гэсэн байр суурьтай байгаа гэв. 

Оюу толгойн 20 мянга орчим ажиллах хүчний 97 хувийг монголчууд бүрдүүлж байна. Оюу Толгой нь үндэсний 500 гаруй ханган нийлүүлэгчидтэй хамтран ажилладгаас гадна 2010 оноос хойш дотоодод нийт 15 тэрбум ам.доллар зарцуулснаас татвар, хураамж болон бусад төлбөрөөр дамжуулан 4 тэрбум ам.долларыг улсын төсөвт төлөөд буй аж.

Ордын хамгийн агуулга сайтай хүдрийг олборлох гүний уурхай нь 7 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт бөгөөд Оюу Толгойн ил болон гүний уурхайгаас 2028-2036 онд жилд дунджаар 500 мянган  тонн зэс олборлоно гэж тооцжээ. Энэ нь зургаан сая цахилгаан автомашин үйлдвэрлэхэд хүрэлцэх хэмжээний нөөц бөгөөд дараагийн 30 жилд дунджаар 290 мянган тонн зэс үйлдвэрлэхээр тооцоолон Оюутолгойчууд гүний уурхайн олборлолтоо итгэл дүүрэн эхлүүллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан