Нийслэлийн хэмжээнд энэ онд тавих явган замын бүтээн байгуулалт, бусад асуудлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодрууллаа. Ташрамд дурдахад, нийслэлд анх удаа дугуйн болон явган хүний зам, тохижилтыг хариуцсан нэгж байгуулжээ.
-Энэ онд нийслэлийн хэмжээнд явган замын бүтээн байгуулалт, тохижилтын хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 63 мянган ам метр явган хүний зам тавихаар төлөвлөснөөс гуравны нэгийг нь буюу 20 мянга гаруй ам метрийг нь гүйцэтгэсэн. Үлдсэн 40 мянга гаруй ам метрийг нь энэ жил үргэлжлүүлэхээр бэлтгэл хангаад байна. Цаг агаарын байдлаас хамаараад ирэх долоо хоногоос зарим ажлыг эхлүүлнэ. Энэ жилүүн дээр нэмээд 25 мянган ам метр явган зам шинээр тавина.
-Шинээр явган зам тавих байршлуудыг ямар байдлаар сонгосон бэ?
-Зорчигчийн урсгал, олны хөл хөдөлгөөн ихтэй, мөн явган зам тавих шаардлагатай байршлуудын судалгааг гаргасны үндсэн дээр сонгосон. Зам нь дан шороогоороо, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд олноор зорчдог, хүний хөдөлгөөн ихтэй байршлууд гэсэн үг. Тухайлбал, Монголын хараагүйчүүдийн үндэсний төв орчмын байршлыг дурдаж болно. Нөгөө талаас явган зорчигчдын хөдөлгөөн хаасан хашаа, хайс, довжоотой, эсвэл халаас буюу замын хөдөлгөөнд саад болохоор жижиг хэмжээний зогсоолтой байршлуудын газрыг чөлөөлөөд явган зам тавих, өргөтгөх ажлуудыг хийнэ.
Монголын хараагүйчүүдийн үндэсний төв орчмын явган хүний замыг тохижуулна.
-Зам тавих, засан тохижуулах ажил Хотын стандарттай хэрхэн уялдаж байна вэ?
-Өнгө үзэмж, аюулгүй байдал, тав тух талаасаа баталсан стандарт, шаардлагуудыг зураг төсөл, материал сонголт, гүйцэтгэлд хэрэгжүүлээд, хяналт тавиад явна. Нөгөөтээгүүр бид зөвхөн явган зам гэж онцлохгүйгээр “Иж бүрэн гудамж” бодлогын дагуу тохижилтыг хийхээр зорьж байна.
Явган замын тухайд хамгийн тулгамддаг асуудал бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байх. Тухайлбал, үүнд налуу зам болон хөтөч хавтангийн тухай зайлшгүй яригдана. Энэ утгаараа бид тэргэнцэртэй, эсвэл харааны бэрхшээлтэй хүмүүс саадгүй зорчих боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна.
Явган замын хөтөч хавтантай хэсэг өвлийн цагт, эсвэл бороо орсон үед халтиргаа гулгаа үүсгэх зэрэг асуудал их гардаг, энэ талаар иргэдээс гомдол, санал ирж буй. Энэ жилийн хувьд шинээр тавих замыг эдгээр стандарт, шаардлагад нийцүүлнэ. Өөрөөр хэлбэл, эдгээр хүчин зүйлийг харгалзаж хавтан сонгох, мөн аюулгүй байдал, тав тух талаасаа өөр шийдлүүдийг судлахаар гүйцэтгэгч компаниудтай уулзалтуудыг хийсэн. Мөн цаашид Бага тойруу, Чингисийн өргөн чөлөөн дэх байршлууд дээр налуу зам хийх, хөтөч хавтанг сайжруулахаар судалгаа, тооцоог гаргаж байна.
-Явган хүний замыг нэмэгдүүлэх, тохижуулах болон иж бүрэн гудамж бий болгоход ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Газар чөлөөлөхтэй холбоотой асуудлууд гардаг. Тухайлбал, дээр өгүүлсэнчлэн явган зорчигчдын хөдөлгөөн хаасан хашаа, хайс, довжоотой, эсвэл халаас буюу замын хөдөлгөөнд саад болохоор жижиг хэмжээний зогсоолуудын газрыг чөлөөлөхөд зөвшилцөх, тохиролцох ажлууд гарна.
Нөгөө талаас газар доорх шугам сүлжээнд гэмтэл, саатал гарсан үед хавтанг нь авах, ухаж байж засах шаардлагатай. Ингэхээр хийсэн бүтээн байгуулалт үрэгдэх тал бий. Энэ тал дээр хаана, ямар материал, хавтан ашиглах вэ, эргээд нөхөн сэргээлтийг ямар зарчмаар хийх вэ гэдгийг судлаад гэрээ, гүйцэтгэлд тусгах, хяналт тавих байдлаар ажиллана.
Явган болон дугуйн замын бүтээн байгуулалт дээр бид мөн дүүргүүдтэй уялдаа холбоотой хамтарч ажиллах нь чухал байна. Өөрөөр хэлбэл, дүүргүүдийн тавьж байгаа замтай хотын төвийн замуудыг холбож байж тав тухтай, аюулгүй орчин бүрдэнэ.
-Дугуйн замын хувьд ямар ажлууд хийх вэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд одоогоор 84.7 километр дугуйн зам бий. Үүн дээр нэмээд 20 км гаруй зам тавихаар төлөвлөсөн. Авто замын түгжрэлийг бууруулах үүднээс дугуйн замыг тодорхой чиглэлд тавихад анхаарах ёстой болж байгаа юм. Тухайлбал, шинэ суурьшлын бүс рүү чиглэх үү, эсвэл хүн ам ихтэй байршилд тавих уу, бас одоо байгаа замтай хэрхэн холбох вэ гэдэг дээр төлөвлөлт, судалгаа гаргаж байна. Мэдээж, мөн газар чөлөөлөлтийн асуудлууд гарч ирнэ. Ер нь Бага тойруугийн дугуйн замын гадуур ахин нэг тойрог зам тавиад энэ хоёр замаа холбовол ашиглалтын хувьд үр дүнтэй байна гэж үзэж байгаа юм.
-Стандартын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламж, сурталчилгааны самбаруудыг цэгцэлж эхэлсэн. Энэ ажлын явц ямар байна вэ?
-Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын дагуу стандартын шаардлага хангаагүй, эсвэл зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламж, самбарыг цэгцлэх ажил ирэх зургаадугаар сар хүртэл үргэлжилнэ.
Өнгө үзэмж нь муудсан, стандартын шаардлага хангаагүй сурталчилгааны самбар, хаягийн байгууламжийг цэгцлэх хүрээнд хяналт, шалгалтыг хийж дуусгасан. Одоо цэгцлэх, шаардлагатай тохиолдолд буулгах ажил үргэлжилж байна, одоогоор 600 орчим байгууламжийг буулгаад буй. Үүн дээр бид зөвхөн шаардлага тавих, буулгах биш, иргэд, аж ахуйн нэгжид мэдээлэл, зааварчилгаа өгөх чиглэлд хамтран ажиллаж байна.
Тухайлбал, хаягийн байгууламжийн хэмжээ нь ямар байх вэ, монголоор бичих үү, англиар байх уу гэдэг шаардлагуудыг мэдэхгүйгээс бэрхшээлүүд гарч байна. Тухайлбал, аж ахуйн нэгж нь хаягаа өөрсдийн хөрөнгөөр хийлгэсэн байдаг, түүнийг нь шууд буулгахад хүндрэлтэй. Тиймээс мэдээллээ сайн хүргэхийн тулд хаяг хийдэг компаниудтай ч хамтарч ажиллах шаардлага тулгарч байна. Энэ тал дээр бүгд ойлголцож, уялдаа холбоотой байж, арга хэмжээ авч байж үр дүнд хүрнэ. Эцэст нь энэ ажил хотын өнгө үзэмжээс гадна иргэдийн аюулгүй байдал, тав тухтай ч холбоотой асуудал юм.
НЗДТГ-ЫН Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс