Хөвсгөл далайд зохион байгуулсан “Хөх сувд-2022” мөсний баярын үеэр тус аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалантай ярилцлаа. Хөвсгөл аймаг 138 мянган хүн амтай, 21 аймгаас Дархан, Эрдэнэтийн дараа орох хамгийн олон хүн амтай аймгуудын нэг. Хөвсгөл нуур болон нуур орчмын байгалийн цогцолбор газар нь гадаад, дотоодын жуулчдыг хамгийн их татдаг манай улсын аялал жуулчлалын гол цөм болсон бүс нутаг билээ.
Хөвсгөл нуур нь Монгол орны хойд хязгаар Хорьдол сарьдгийн өндөр уулсаар хүрээлүүлэн далайн түвшнээс дээш 1650 метрт орших манай улсын хамгийн том, хамгийн гүн нуур юм. Дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувь, Монгол орны гадаргын усны нөөцийн 74.6 хувийг дангаараа эзэлдэг, дэлхийн хамгийн өндөр настай, нэн эртний нуур бөгөөд ойролцоогоор 2 сая гаруй жилийн настай гэж үздэг байна. Нуурт 65 гол горхи цутгаж, ганц Эгийн гол эх аван урсдаг. Нуурын урт 136 км, өргөн нь 46.5 км, хамгийн гүн нь 262 метр.
-Мөсний баярт дотоодын 10 мянга гаруй жуулчин ирсэн гэж дууллаа. Хөвсгөл аймаг жилд хэчнээн жуулчин хүлээн авч байна вэ?
-Мөсний баярт 2000 гаруй тээврийн хэрэгсэлтэй 10 мянга гаруй хүн Улаанбаатар хот болон бусад аймгаас ирлээ. Хөвсгөл аймагт 2021 онд ковидын улмаас гадаадын жуулчин ирээгүй, дотоодын 56 мянган жуулчин ирсэн. Ер нь Монголд ирж байгаа гадаадын жуулчдын 50 орчим хувь нь Хөвсгөл аймгийг зорин ирдэг. Аймгийн хэмжээнд нэг ээлжинд 7000 жуулчин хүлээн авах хүчин чадалтай 94 жуулчны бааз, 132 гэр буудал ажиллаж байна.
Хөвсгөл аймагт очсон жуулчдын тоо

-Хөвсгөл нуурын ус бохирдож байхад мөсний баяр хийж, хүн машинуудыг мөсөн дээгүүр явууллаа гэж шүүмжлэх хүмүүс олон байна?
-Хөх сувд мөсний баяр хоёр жил завсарласны дараа 20 дахь жилдээ болж байна. Мөсний баяр нь Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалын төрөл зүйлийг нэмэх, аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж буй иргэдийн орлогыг нэмэх зэрэг зорилготой. Ирээдүйд энэ бүс нутагт улирлаас үл хамаарах эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд том дэмжлэг болох арга хэмжээ юм. Энэ жил мөсний баяраар автомашинуудыг мөсөн дээр зогсоохгүй байхаар журамласан.
“Нуурын ус бохирдож байх шиг байна шүү, замагтай болсон байна” гэх мэтээр хэлэх болсон.
Хөвсгөл нуурын ус бохирдож байгаа нь үнэн. Энэ асуудал сүүлийн хэдэн жилд эрчимтэй яригдлаа. Мэргэжлийн байгууллага болон судлаачид нуурын ус цэвэр байх үзүүлэлтийг гаргаж, бохирдол байна гэж дүгнэсэн. Хөвсгөл нууранд жил бүр ирдэг уугуул иргэд, жуулчид ч “Нуурын ус бохирдож байх шиг байна шүү, замагтай болсон байна” гэх мэтээр хэлэх болсон. Нуурын чулууны гадаргад өнгөр тогтож байгаа гэх мэтээр нуурын ус бохирдож буй нь мэдрэгдэж байна. Тиймээс бид дэлхийн цэвэр усны нөөцийн 0.4 хувь, Монгол орны гадаргын усны 70 гаруй хувийг эзэлдэг тунгалаг уст нуураа цэврээр нь хадгалахын төлөө ажиллах ёстой юм. Энэ бол бидний хүн төрөлхтөний өмнө хүлээсэн үүрэг гэж үзэж байна.
-Хөвсгөл нуураа хамгаалах үндэсний чуулган Төрийн ордонд болсноор нуурыг хамгаалах чиглэлээр хийх ажилд ямар ахиц гарч байна вэ?
-Хөвсгөл нуурыг хамгаалах, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал анх удаа Монгол төрийн анхааралд өртлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Хөвсгөл нуурыг хамгаалах, Хөвсгөл нуур орчмын бүс нутгийг хамгаалахтай холбоотой шийдвэрүүд гаргасан. Түүний дагуу өнгөрсөн намар 35 жил нуурын ёроолд байсан Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргаж, мөнхийн зогсоолд нь байршууллаа. Үргэлжлүүлэн 2024 он хүртэл нуурын ёроолд байгаа техник хэрэгслүүдийг татан гаргах ажлыг зохион байгуулахаар болов. Арваадхан хоногийн өмнө Ерөнхийлөгчийн ивээл дор Хөвсгөл нуураа хамгаалах өргөн бүрэлдэхүүнтэй Үндэсний чуулган Улаанбаатар хотод Төрийн ордонд боллоо. Хөвсгөл нуурыг хамгаалах, эко аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой асуудал Монгол Улсын Төрийн тэргүүн, Засгийн газрын анхааралд хүрсэнд хөвсгөлчүүд бид талархаж байна.
Чуулганы үеэр Хөвсгөл нуурыг хамгаалахын зэрэгцээ эко аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх асуудлууд яригдсан. Чуулганаас Хөвсгөл нуурыг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чиглэл чиглэлээр нэгдсэн зөвлөмж гарсан. Зөвлөмжүүдийг Засгийн газрын хуралдаанаар оруулж, энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсөв мөнгөний асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болно.
Ихэнх жуулчны баазууд бохироо хөрсөнд шингээхгүйгээр соруулж, аймгийн нэгдсэн байгууламжид нийлүүлдэг. Цаашид Хөвсгөл нуур орчимд болон Мөрөн хотын төвд нүхэн жорлон ашиглахгүй байх бодлого барина.
-2022 оны аялал жуулчлалын улирлаас эхлэн Хөвсгөл нуурын бүсэд нүхэн жорлон ашигладаг жуулчны баазуудыг ажиллуулахгүй байх зөвлөмж үндэсний чуулганаас гарсан. Аялал жуулчлалын компаниудад эко жорлон нэвтрүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах вэ?
-Хөвсгөл нуурыг тойрон хүрээлж байгаа жуулчны баазууд хуурай, нойтон хог хаягдлаа аль болох байгальд хоргүй байдлаар зайлуулдаг. Шаардлага хангахгүй зарим нэг жуулчны бааз байхыг үгүйсгэхгүй. Ихэнх жуулчны бааз бохироо хөрсөнд шингээхгүйгээр соруулж, аймгийн нэгдсэн байгууламжид нийлүүлдэг. Цаашид Хөвсгөл нуур орчимд болон Мөрөн хотын төвд нүхэн жорлон ашиглахгүй байх бодлого барина. Үүнийг хэрэгжүүлэхэд цаана нь багагүй асуудал яригдана. Шийдвэр гаргахаас гадна хэрхэн хэрэгжүүлэх нь чухал юм. Жуулчны баазууд тодорхой хэмжээний ашиг орлого олж байгаа бол өөрөөсөө хөрөнгө гаргаад эко жорлонгийн асуудлыг шийдэж болно. Харин Хатгал тосгоны иргэдийн хувьд жорлонгоо шийдэхэд зориулж шинээр гарч байгаа эко жорлонгийн технологийн шийдлүүдийг танилцуулж, тэр дагуу банкуудтай хамтарч бага хүүтэй зээл гаргах замаар шийдэхээр төлөвлөж байна.
-Хөвсгөл далайн хажууд “Найрамдал-2” хүүхдийн зуслан байгуулах Засгийн газрын шийдвэр гарсан. Аймаг орон нутаг энэ ажилд ямар оролцоотой байгаа бол?
-Зуслан байгуулахад зориулж Хөвсгөл нуурын зүүн хойд эрэг дагуух газрыг шийдэж өгсөн. Энэ ажилд 2022 оны Улсын төсөвт 10 тэрбум орчим төгрөг тусгасан юм билээ. 10 тэрбумаар ямар ажил хийх Ажлын даалгавар нь Засгийн газрын түвшинд гарч байгаа учир нарийн мэдээлэлгүй байна.
Аялал жуулчлалаас аймаг, орон нутгийн төсөвт орох орлого маш бага.
-Хөвсгөл аймагт аялал жуулчлал хөгжсөн учир том төсөвтэй болов уу?
-Манай аймаг өөрийн орлого багатай. Улсын төсвөөс хамгийн их татаас авдаг аймгийн нэг. Аялал жуулчлалаас аймаг, орон нутгийн төсөвт орох орлого маш бага. Аялал жуулчлал эрхэлж, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, морин аялал гэх мэт үйлчилгээ эрхэлдэг иргэд, ААН-үүдэд л орлого орно. Аймгийн төсөвтөө орох орлого маш бага. Хөвсгөл аймгийн 136 мянган хүн амтай. Хүн амын тоогоороо Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы дараа орж байгаа. Энэ хэрээр зардал өндөртэй. 2019 оны мэдээгээр аж ахуй нэгжүүд 6.3 тэрбум, орон нутгийн иргэд, малчдыг орлого 1.2 тэрбум төгрөгийг аялал жуулчлалаас олсон гэх тойм судалгаа бий.
-Аймгийн хэмжээнд аялал жуулчлалаас өөр эдийн засгийн ямар эх үүсвэр байна вэ?
-Манай аймгийн хувьд эдийн засгийг тэлэх, орлого нэмэгдүүлэх гол салбаруудын нэг нь хөдөө аж ахуйн салбар. 2021 онд 18.6 мянган малчин өрхөд 5.9 сая толгой мал тоологдсон. Малын тоогоороо сүүлийн хоёр жил тэргүүлж байгаа аймаг. Хоёрдугаарт, аялал жуулчлалын салбар. Засгийн газрын хэмжээнд уул уурхайг хариуцлагатай ашиглах асуудлууд яригдаж байгаа. Манай аймагт ашиглаж байгаа уул уурхай байхгүй.
Аймгуудын удирдлага болгонд шийдэхэд хамгийн бэрх нь ажлын байр нэмэгдүүлэх асуудал байдаг.
-Хөвсгөл аймагт ажилгүйдлийн түвшин улсын дунджаас ямар байгаа вэ. Ажлын байр нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого чиглэл барьж ажиллаж байна вэ?
-Ажилгүйдлийн түвшин улсын дунджаас их, бага ямар байгааг одоо хэлж мэдэхгүй байна. Тоо судалгаанууд аймгийн харьяалагдах газруудад гарч байгаа. Харж байхад аймгуудын удирдлага болгонд шийдэхэд хамгийн бэрх нь ажлын байр нэмэгдүүлэх асуудал байдаг.
Ямар нэг үйлдвэрлэл эрхэллээ гэхэд бүтээгдэхүүнээ ямар үнээр, хаана борлуулах вэ? гэдгээс асуудал эхэлдэг. Хөвсгөл аймгийн хэмжээнд 2022 оны Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх жил болгон зарласан. Миний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс хэрэгжилт хамгийн хангалтгүй байгаа заалт нь энэ. Бид 2021 онд аймгийн хэмжээнд анх удаа хөдөлмөрийн зах зээлийн судалгааг бүтэн жилийн турш хийж, дүгнэлтээ гаргасан. Судалгаандаа үндэслэн 2022 оныг Хөдөлмөр эрхлэлтийн жил болгон зарласан. Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд анхаарал хандуулж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана гэж бодож байна.
-Хөвсгөл аймагт жуулчид олноор ирж байна. Жуулчдад нутгийн брэнд бүтээгдэхүүнээр үйлчлэх жижиг, дунд үйлдвэрлэл ямар түвшинд хөгжиж байна вэ?
-Хангалттай биш гэж үзэж байна. Хүнсний дэлгүүрүүд, талх нарийн боовны үйлдвэрүүд харьцангуй сайн хөгжсөн. Тэдгээрийн хийж байгаа бараа, бүтээгдэхүүнүүд аймагтаа төдийгүй Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэтэд худалдаалдаг болсон. Хятадын хөрөнгө оруулалттай махны хагас боловсруулсан үйлдвэрүүд бий. Түүнээс цааш үйлдвэр гэх зүйл алга байна. Том үйлдвэр байгуулна гэвэл их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай, гаргасан бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийн багтаамж ямар билээ? гэх мэтээр бодох зүйл бий. Цаашид иргэдийг хоршиж ажиллах тал дээр анхаарал хандуулна.
-Хөвсгөл аймагт орон сууцууд баригдаж эхэлж байгаа харагдсан. Орон сууцны үнэ ямар байна вэ?
-Хөвсгөл аймагт барилгажилт дөнгөж эхэлж байна. Өнгөрсөн онд 500 орчим айлын орон сууцны барилгын ажил эхэлсэн. Орон сууцжуулалт цаашид нэлээд тэлэх хандлагатай байгаа. Шинэ орон сууцны нэг ам.метр талбайн үнэ дунджаар 1.8-2 сая орчим төгрөгийн үнэтэй байна. Хил гааль хаалттай байгаатай холбоотой барилгын материалын хомсдолоос болж үнэ өссөн байна.
-Сүхбаатар хөлөг онгоцыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоно гэсэн. Ямар төлөвлөлт хийж байгаа вэ?
-Далайн гүнд 35 жил болсон онгоцыг гаргаад орхичихож болохгүй. Үзмэрийг ямар байдлаар харуулах талаар төлөвлөн, засаж сэлбээд аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болгоно. Сүхбаатар онгоцыг гаргасан талбай нь Нефть бааз гэж байгууллагын харьяанд байгаа учир эхлээд газрын асуудлыг шийднэ. Ариун цэврийн байгууламжаас эхлээд авто зогсоол, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн гаргах, амрах тав тухтай орчин бүрдүүлэх зэргээр төлөвлөлт хийх юм.