Жүжигчин Б.Амарсайхан болон түүний гэргий, продюсер С.Уран нарын байгуулсан "17" продакшн "Voo"-тэй хамтран "Хохирогч" олон ангит уран сайхны киногоо толилуулахад бэлэн болжээ.
Нууцлаг, ээдрээт, сэтгэл зүйн драм төрлийн энэхүү шинэ уран бүтээлийн зохиолыг жүжигчин Б.Амарсайхан бичиж Б.Баярсайхан найруулжээ. Мөн гол дүрд Б.Амарсайхан, Н.Цэнд-Аюуш, Э.Чинзориг, Г.Ариунболор нар тоглосон байна. Энэхүү 10 ангит цуврал бүтээлийг "Voo"-гээр үзэх боломжтой.
Тус кинонд "Тусгай салаа", "Lovers", "Улаан пальто", "Нүдэн сондор", "Илд цэцэг", "Хавцалд" зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээж, найруулагчаар ажиллаж байсан жүжигчин Э.Чинзориг тогложээ. Энэхүү бүтээлийн нэгдүгээр ангийг өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд үзүүлсэн бөгөөд энэ үеэр жүжигчин Э.Чинзоригтой ярилцсан юм.
Кино зохиолыг бичсэн жүжигчин Б.Амарсайхан "Хүмүүс кино үзээд дараагийн ангид юу болохыг таадаггүй тийм л кино хийхийг хүссэн" гэж хэлж байв. Тус бүтээлийн нээлтийн ёслолын ажиллагаа энэ сарын 10-ны өдөр Корпорейт Конвешн төвд болсон юм.
-Таныг сүүлийн үед кинонд тоглохоос илүүтэй кино хийж байна гэж сонссон. Ямар уран бүтээлүүдэд ажилласан бэ?
-Юуны өмнө танай сайтын хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр уран бүтээлч хүний хувьд гоё өдөр байна. Яагаад гэвэл уран бүтээлийнхээ эхний дээж болох нэгдүгээр ангийг хамтдаа суугаад үзнэ гэдэг нэг талдаа айдас, нөгөө талдаа баяр байдаг.
Миний хувьд СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгсөөд, төгссөнөөс хойш жүжигчнийхээ мэргэжлээр түлхүү ажиллаж ирсэн. Жүжигчин хүнд байх ёстой ямар замналаар явах ёстой түүгээр явсаар өнөөдрийг хүрсэн гэж боддог. Сургуулиа төгссөнөөс хойш ажлын талбар дээр ах эгч нараасаа суралцаад явсан. Сургуулиа төгсөөд 15-16 жил болсон байна. Түүнээс хойш уран бүтээлч гэр бүлтэй болоод өөрсдийн "Point production" студийг байгууллаа. Жүжигчнийхээ мэргэжлээр ажиллахын зэрэгцээ бас кино хийж үзсэн юм. Бид хоёр өөрсдийгөө сорьж, эмзэглэлээрээ гурван ч кино хийгээд байна.
“Сэтгэлийн анир” кинонд би найруулагчаар, манай хүн продюсераар ажилласан. Мөн ”Энгийн иргэн” эмгэнэлт, инээдмийн төрлийн кино хийлээ. Түүний дараа “Улаан уул” киногоо хийсэн. Манай студи киногоо гадагшаа гаргах зорилго тавьж байна. Монгол кино байтугай Монгол Улс гэж ямар улс байдгийг ч мэддэггүй маш олон хүн байдгийг онсоод маш их эмзэглэсэн. Тиймээс Монгол Улс байдаг шүү, кино уран бүтээлчид нь ийм хүмүүс байдаг юм шүү, бид ийм уран бүтээл хийж чаддаг юм шүү гэдгийг хэлэхийг зорьсон. Эхний уран бүтээл маань Америкийн кино фестивалийн эхний үзэлтийн шатандаа тэнцээд урилга ирсэн. Харамсалтай нь дараагийн уран бүтээлдээ орчихсон байсан болохоор явж чадаагүй.
Найруулагчаар ажиллах нь сайхан, тааламжтай ч маш өндөр хариуцлага, стрессийг үүрдэг юм шиг санагддаг.
Сүүлд бид “Red mountain” буюу “Улаан уул” киногоо ямар ч текстгүй гуравхан жүжигчинтэйгээр хийлээ. Монголын баруун хязгаар болох Ховдын Мянгат суманд Хархираа түргэний уулс Дэглий цагаан мөнх цаст хайрханд зураг авсан. Бид олон сарын хугацаанд киногоо хийсэн. Гадагш нь явуулах гээд сойгоод байж байна. Монголдоо шүүмжлэгчид буюу уран бүтээлчид дундаа нээе гэж бодож байгаа. Фестивальд явуулах кинонуудад театрт гаргаагүй байх гэх мэт шаардлага тавьдаг учраас үр дүнг нь үзье гэж шийдсэн. Бид заавал шагнал авахдаа гол нь биш. Монгол Улс, монгол уран бүтээлчид байдаг юм шүү гэдгийг гаргаж чадаж байвал боллоо. Түүний дараа Монголынхоо уран бүтээлчдэд үзүүлнэ гэж бодож байна. Студийнхээ хэмжээнд уран бүтээлийнхээ үр дүнг үзээгүй байгаа учраас дараагийнхаа бүтээлд ороогүй завсарлаад байна. Тиймээс энэ хугацаанд жүжигчнийхээ мэргэжлээр өөр уран бүтээлчидтэй хамтраад "Хохирогч" кинонд ажилласан.
-Ковидын хоёр жил уран бүтээлчид завсарлалаа. Энэ хугацааг та хэрхэн ашигласан бэ?
-Ковид гараад уран бүтээлчид завсарласан. Нэг алдаа байхад, нөгөө талаараа оноо байдаг. Тэр утгаараа надад ковидтой хоёр жил оноо юм шиг санагдсан. Би энэ хугацаанд гэр бүлдээ цаг зарцуулж чадлаа. Уран бүтээлчийн хувьд бодох эргэцүүлэх, кино урлагийг хөндлөнгөөс харах, гаднын кинонуудыг судлах цаг хугацаа байлаа.
Олон ангит кино гэхээрээ нуршаад, цаг сунгах гэсэн уран бүтээлчдийн алдаа байдаг. Манай кино аль болох хий багатай санагдсан.
Би аливаа уран бүтээлд тоглохдоо хамгийн түрүүнд зохиол, мөн хамтран ажиллах баг хамт олноо хардаг. Үнэхээрийн мундаг зохиол байгаад мундаг хамт олон байвал надад кинонд тоглох хөлс мөнгө, цалингаас илүүтэй хамгийн үнэ цэнтэй нь тэр. Тэр утгаараа энэ баг хамт олонтой хамтарч ажилласан.
Хамгийн таалагдаж байгаа нь баг хамт олон. Дээр нь жүжигчдийн ансамбль. Цөөхөн гол дүртэй. Зохиолын хувьд маш тодорхой. Олон ангит кино гэхээрээ нуршаад, цаг сунгах гэсэн уран бүтээлчдийн алдаа байдаг. Манай кино аль болох хий багатай санагдсан. Түүнчлэн өмнө нь бид хамтарч ажиллаж байгаагүй. Манай ансамбль нэгдэж чадсан, хамтарч тоглоход урамтай байлаа. Жүжигчдийн ансамбль нэгдээд ирэхээр кино өөрөө үнэн болж үзэгчдэд хүрдэг.
Мөн техник технологийн хувьд маш их хөгжсөн. Тоглолтын хувьд чадварууд нь өссөн байна. Энэ кино өмнөх уран бүтээлүүдээс бас л нэг шат, нэг түвшингээр ахисан. Магадгүй дараа жил үүнээс ч ялгаа байхгүй ахисан дэвшсэн уран бүтээл гарах байх. Өнөөдрийн хэмжээнд дэвшилттэй сайн бүтээл боллоо гэж дүгнэж байна.
-Жүжигчний хувьд та бага зэрэг завсарлаж байгаад тоглолоо. Кино хийх, кинонд тоглох хоёрын ялгаа танд яаж мэдрэгдэв. Аль нь илүү сайхан санагдаж байна?
-Ний нуугүй хэлэхэд тоглох нь маш гоё юм шиг санагдсан. Өмнө нь бид сургуулиа төгсөөд л ажиллаад явсан. Кино хийж үзээд дараа нь тоглох ондоо юм билээ. Одоо надад харьцуулалт бий болж байна. Жүжигчнээрээ явахад надад илүү таалагдаж байна. Найруулагчаар ажиллах нь сайхан, тааламжтай ч маш өндөр хариуцлага, стрессийг үүрдэг юм шиг санагддаг. Энэ шаналлыг үүрч байдаг, баг хамт олныг нуруун дээрээ авч явдаг учраас үүрэг хариуцлага маш их. Тэр хүнд амьдралаа бодох, үр хүүхдээ бодох, хань ижлээ бодох гэх мэт ямар ч сөхөө байдаггүй. Тийм учраас найруулагчаар ажиллана гэдэг хүнд хэцүү байдаг. Надад тоглох нь илүү таашаалтай, урамтай санагдсан. Жүжигчнээр ажиллахад шаналах, бодох зүйл зөндөө байдаг ч өөрөө өөр дээрээ л ажиллах нь надад сайхан санагдсан. Өөрөө кино хийж үзсэн болохоор жаргал зовлонг нь мэддэг болсон. Тиймээс жүжигчнээр ажиллаж байгаа нөхцөлд уран бүтээлчдээ маш их ойлгож хамтарч ажиллахыг хичээсэн.
Найруулагч маань, магадгүй манай гэрэлтүүлэгч, оператор маань надаас ийм зүйл хүсээд байх шиг байна гээд л. Би өөрөө мониторын ард уран бүтээлчээ харж байсан учраас эргээд камерынхаа урд гараад ирэхээр монитор дээр хэрхэн харагдаж байгаагаа мэдрээд, тэр нь надад давуу тал болсон. Найруулагчийнхаа хүссэн зүйлийг гаргаж, аль болох стрессдүүлэхгүй ажиллаж, продюсерийнхээ хүссэн зүйлийг аль болох чадан ядан хийж, баг хамт олноо хүндэтгээд, ядаж л надаас шалтгаалах асуудал гаргахгүй байхыг хичээж ажилласан. Жаргал зовлонг нь мэддэг болчхоор уран бүтээлчдээ илүү сайн ойлгодог юм билээ.
Киногоо гаднын фестивальд гаргаад Монголын Э.Чинзориг найруулагч ямар мундаг юм бэ гэж хэлүүлэх шаардлага надад огт байхгүй. Монгол уран бүтээлчид ямар гоё юм бэ гэдэг зүйлийг нэг л уран бүтээлээс олоод хараасай гэж бодож байна.
-Киног “Хохирогч” гэж нэрлэсэн. Таны хувьд хохирогч гэж хэн бэ?
-Амараа ах манай киноны зохиолч. Зохиолоо манай найруулагчтай хамтарч бичсэн.
Бид өглөө цайгаа уугаад гардаг. Ажлаа хийж байгаад бөөн стресс болоод гэртээ орж ирдэг. Хүүхдүүддээ багахан цагийг зарцуулж байна. Яг ийм амьдралын тойрог дотор эргэлдэж байгаа юм. Бид энэ нийгмийнхээ ялагч нь, манлайлагч нь байх ёстой байтал нийгмийнхээ хохирогч нь болоод байгаа юм биш биз дээ гэсэн санааг дэвшүүлэх гэсэн байх.
Гэхдээ аливаа уран бүтээл заавал нэг талд нь гарч зогсох биш энэ ийм юм аа гээд цэг тавих нь гол биш, ийм байх вий гэсэн санааг дэвшүүлэх үүрэгтэй. Тиймээс яг нэг талд нь гарч зогсоно гэдэг утгагүй. Киноны хувьд дөрвөн гол дүртэй. Тэр нь хохирогч болно гэж би хэлээд яах вэ. Үзэгчид өөрөө хэн нь хохирогч байна вэ гэдгийг олж харах нь амттай байх. Магадгүй Болдоо гэдэг дүр хохирогч нь юм уу? Хэн нь хохирогч вэ гэдгийг үзэгчид өөрсдөө мэдээд бас тааж олж харах нь үзэгчдэд амттай байх. Гэхдээ манай кинонд хэн нэг хохирогч байгаа гэдгийг олж хараасай гэж хүсэж байна.
-Үзэгчдээс та бүхэн юу хүсэн хүлээж байна вэ?
-Би өөрөө нийгмийн сүлжээнд идэвхтэй хүн биш. Хэлмээр санагддаг зүйлүүд байдаг. Монголын үзэгчид уран бүтээлчдээ дэмжиж байгаасай. Дэмжинэ гэдэг нь уран бүтээлийг нь хамтдаа үзэж, бидэнд шүүмж хэлэхийн нэр. Үзэгчид маань Монголын уран бүтээлчдээ дэмжиж, хайрлаж, ойлгож байгаасай. Аль болох чадлаараа дэмжиж байгаасай. Олон чадварлаг уран бүтээлч Монголд байна. Тэднийг дэмжих продюсерийн асуудал маш тулгамдсан асуудал болоод байна. Энэ дээр авууштай ажиллаж байгаа маш олон компани бий. "Voo"-гийн хамт олон уран бүтээлчдийг дэмжиж байгаад талархаж байна.
Уран бүтээлчдээ Монголдоо төдийгүй дэлхий рүү гаргаасай. Соёлын яам бодлогын түвшинд шийдэж өгөөсэй. Бид дэлхий рүү гарах асар их хүсэл эрмэлзэл, чадвартай. Хэзээ ч Монголын уран бүтээлчид өөрсдийгөө голдоггүй. Чадвар, чансаа, бодол сэтгэл байдаг. Нийгмийн асуудлуудаас шалтгаалж байгаа асуудлууд ч бий. Бид дандаа гадагшаа чиглэсэн кино хийж байна. Киногоо гаднын фестивальд гаргаад Монголын Э.Чинзориг найруулагч ямар мундаг юм бэ гэж хэлүүлэх шаардлага надад огт байхгүй. Монгол уран бүтээлчид ямар гоё юм бэ гэдэг зүйлийг нэг л уран бүтээлээс олоод хараасай гэж бодож байна. Тэр нь заавал минийх байх албагүй. Магадгүй хэн нэгнийх байгаасай гэсэн хүсэл мөрөөдөл, амбиц надад байдаг. Монголын уран бүтээлчид, үзэгчид, бодлогын түвшинд байгаа хүмүүс бүгдээрээ хамтдаа цогцоор нь ажиллавал цаг хугацаа товчилж илүү хурдан гарах байх гэж бодож байна.
-Өмнө нь танаас "Lovers" киноны нээлтэд ярилцлага авахад та кинондоо тоглохоос өмнө жин хасах гэх мэтээр бэлтгэл хийсэн тухайгаа ярьж байсан. Энэ киноны өмнө та бэлтгэл хангав уу. Эргэцүүлж бодов уу?
-"Lovers" кино нь +18 сцентэй байсан учраас яах аргагүй биедээ анхаарах шаардлага гарсан. Жүжигчин хүн ерөнхий формтой байх ёстой гэж боддог. Яагаад гэвэл энэ бол ажил, хариуцлага. Нөгөө талд “Хохирогч” кинонд тоглоход фитнесст яваад жин хаяад байх шаардлага гарсангүй. Яагаад гэхээр би үндсэн формтой байдаг учраас илүүдэл жин байхгүй. Надад түүнээс илүү энэ уран бүтээлд тоглоход дотогшоогоо бодох фитнессээ л би маш их хийсэн.
-Хамтран тоглосон уран бүтээлийн багийн талаар та ярихгүй юу? Германд ажиллаж амьдардаг жүжигчин Г.Ариунболор таны эхнэрийн дүрд тоглосон.
-Хамтарч ажилласан баг хамт олон буюу жүжигчдэдээ хамгаас том баяр хүргэе. Жүжигчний ансамбль супер байсан. Цаасан дээр байсан зохиолыг амилуулахад жүжигчний мэргэжил маш том үүрэг гүйцэтгэдэг. Жүжигчдийн ансамбль зөв бүрдэж байж тэр зохиол кино болж чаддаг юм шиг санагддаг. Тэгэхээр манай кино маш гоё ансамбльтай. Ансамбль гоё байснаар үнэн бодит харагдах болов уу гэж найдаж байна. Дээр нь Герман улсад ажиллаж амьдардаг жүжигчин Арианатай би эхнэр нөхөр болж хамтарч тоглосон.
Өмнө нь манай гэр бүлийн хүнтэй мөн нэг уран бүтээлд хамтарч байсан. Тэгээд хоёр дахь кинондоо надтай тоглосон. Өөрөө ч "Ямар гоё хувь тавилан бэ? Би Монголд хоёрхон кинонд тоглосон. Багадаа л Герман явсан. Нэг нь танай эхнэртэй, нөгөө нь чамтай. Гоё хувь тохиол" гээд хэлж байсан. Тэр нь надад ч сайхан санагдсан. Арианатай бид хамтарч ажиллаад уран бүтээлч сайхан найзууд боллоо. Мөн кино урлагийн түвшин хэр байв, жүжигчний ур чадварын талаар мэдэхгүй чадахгүй зүйлийнхээ талаар санал солилцсон. Эргээд бид бас Арианад Монголын кино урлагийн түвшин ийм байгаа шүү, жүжигчид нь ийм амбицтай, ийм бодол сэтгэлтэй байгаа шүү, Монолынхоо уран бүтээлчдийг битгий хайнга бодоорой, чадвал Монголдоо ирээд уран бүтээлүүдэд тоглож байгаарай гэдгийг хэлсэн. Цаашид Германтай хамтарч уран бүтээл хийх боломж бидэнд байна. Дахиад зам мөр нийлж, хамтарч уран бүтээл хийж ажиллах байх. Арианагаас бас суралцах зүйл их байна.
-Хоёр сарын хугацаанд зураг авалт боллоо. Сайхан дурсамжууд үлдсэн байх...
-Бид ажлаа хийе гэхээр бид заавал зовж шаналах албагүй шүү дээ. Бидний ажлын цаг хугацаанд хөгжилтэй, дурсамжтай, мартагддаггүй зүйл зөндөө болж байсан. Уран бүтээлч хүний жаргал нь тэр байдаг юм болов уу гэж бодогдсон. Бид ажлаа хийхдээ маш гоё энерги ялгаруулж байдаг. Байнгын инээлдэж, аз жаргалтайгаар ажлаа хийдэг мэргэжил юм болов уу гэж боддог. Эрсдэлтэй янз бүрийн зураг авахад ч айж байдаг. Тэр нь өөрөө их гоё адреналин ялгаруулдаг. Нэг баг хамт олон болоод хоёр сар ажиллаад дууссаны дараа маш эвгүй, сэтгэл хоосроод ч байгаа юм шиг санагдсан шүү.
-Олон ангит кино үзсэний дараа ч тийм мэдрэмж төрдөг шүү
-Яг тийм. Бид олон ангит киногоо хийж байна гэдэг хамтдаа үзээд л дуусаж байна гэсэн үг. Хамтдаа байсан учраас бие биеэ санана. Ариана маань ч бас хэлж байна билээ. Герман руу яваад өгчихсөн болохоор Та нарыгаа маш их санаж байна гээд бичсэн. Бид ч бас чамайг санаж байгаа шүү гээд бичсэн.
-Ярилцсанд баярлалаа.