"Үлгэрийн цаг" хүүхдийн номын зургийн үзэсгэлэн энэ сарын 6-12 хооронд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдэж байна. Тус үзэсгэлэнг Лоринэт сангийн санхүүжилттэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийн “Үлгэрийн цаг” олон нийтийн нөлөөллийн аяны хүрээнд Азийн сан, “Whyze” агентлаг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Хүүхдийн төв номын сан дэмжин ажиллаж, Monsudar, Nepkokids, Urga, CCP зэрэг хүүхдийн номын хэвлэлүүд, хувь зохиолчид болон зураачид өөрсдийн бүтээлээрээ оролцож байна.
Үзэсгэлэнгийн турш өдөр бүр 14:00-14:30, 15:00-15:30 цагуудад “Үлгэрийн цаг” ном уншлагын арга хэмжээг тэмдэглээд аваарай!
Та аль ч өдөр гэр бүл, хүүхэдтэйгээ хамт үзэсгэлэнг зорин ирэхэд нээлттэй угтах болно. ЭНД дарж эвенттэй нэгдэхээ мартуузай.
Та багадаа үлгэр унших дуртай байсан уу? Ямар үлгэр, ид шидийн ертөнц одоо хүртэл таны сэтгэл хоногшин үлдсэн бэ? Хүүхдийн тархины хөгжлийн 80 хувь нь 0-3 насанд явагддаг гэхээр бид бага балчир үеэсээ л өнөөгийн өөрийн төлөвшлөө бий болгосон байгаа биз?
Хүүхдэд ертөнцийн гайхамшиг, амьдралын үнэн мөнийг хөгжилтэйгөөр дүрслэн харуулж, тун сонирхолтойгоор ойлгуулах хүүхдийн номын гол жор мэдээж зураг! Тэгвэл гэр бүлийн гишүүн бүрд инээмсэглэл бэлэглэж, дурсамж сэргээн, нүд сэтгэлийг баясгах хүүхдийн номын зургийн үзэсгэлэн 10 дугаар сарын 6-наас эхлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдлээ.
Үлгэр амилан, зургаар дамжин зүрх сэтгэлд дулааныг түгээх эл үзэсгэлэнг зорих хамгийн “хайр булаам” шалтгаанууд бидэнд бий шүү.
#1 Монгол уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүд нэг дор
Монголын орчин цагийн хүүхдийн номын зураачдын шилдэг бүтээлүүдээс гадна Хүүхдийн Төв Номын Сангийн архивын сан хөмрөгт хадгалагддаг хүүхдийн түүхэн номуудтай танилцах ховорхон тохиол биднийг хүлээж байна.
Жишээ дурдвал, “Шидэт дэвтэр” цуврал ном, “Эвтэй дөрвөн найз” “Арван хоёр жил”, “Шүдээ угаая”, “Тагнуулч Одко вирустэй тэмцсэн нь”, “Барилгачин Бөөлхөн ба түүний найзууд”, “Хачин бодлууд”, “Жожогийн театр”, “Миний муухай ногоон хамар”, “Бяцхан шүлгүүд”, “Маанай Маанай!”, “Шоохой Шоохой” гээд л хүүхэд багачуудын хайрыг татсан бүтээлүүдийн дээжис дэлгэгджээ.
#2 Хамгийн сайхан дурсамжийг үлдээх үзэсгэлэн
Хүүхэдтэйгээ, гэр бүлээрээ, дүүтэйгээ, найзтайгаа, хостойгоо, ганцаараа ч болзмоор хамгийн дотно, зөөлөн дулаан уур амьсгал энд бүрджээ. Үзэсгэлэнд хүүхдийн зурагт номын бүтээлүүд байршсанаас гадна дор дурдсан “хөөрхөн” зүйлсийг ч та хийж болно.
#3 Аварга том ортой “Үлгэрийн цаг”
Үзэсгэлэнгийн үеэр аварга том ор дэлгэгдсэн нь үнэхээр л “үлгэрийн” мэт байгаа биз? Энд хүүхэдтэйгээ хамт тухлан сууж, хэвтэн амрангаа үлгэрийн ертөнцөөр аялбал ямар вэ? “Үлгэрийн цаг” эвентэд очдог хүүхдүүд аль хэдийн уншигч ах эгч нартайгаа “найзлаад” хамгийн сониучханаар дурлан сонсдог болжээ. Тэгвэл энэ удаа бүр ч тухтай, хөгжилтэйгөөр үлгэрийн ертөнцөөр аялах нь ээ.
#4 Хүүхэд насандаа эргэн очих уу?
Үзэсгэлэнгийн үеэр хүүхдийнхээ нүдээр номын ертөнцөөр аялан, хамтдаа аварга том орон дээр тоглон хөгжилдвөл ямар вэ? Үзэсгэлэнгийн дараа хүүхдэдээ өөрийнхөө бага нас, ээж аавтайгаа өнгөрүүлсэн дурсамжаа ярин халуун дулаан гэр бүлийн цаг гаргаж ч болох юм шүү. Ээж нь, аав нь багадаа ямар хүүхэд байсан нь үнэхээр сонирхолтой, хөгжилтэй санагдах вий.
#5 Хүүхдээ номтой нөхөрлүүлэх эхлэлийн цэг
Номд дуртай хүүхэд өөрийгөө, гэр бүлээ, амьдралыг хайрлах хайраар дүүрэн ухаалаг нэгэн болон өсдөг. Та хүүхдээ хэрхэн номд дурлуулахаа хараахан мэдэхгүй байвал энэхүү үзэсгэлэнг зориход л болно. Гайхалтай зураглал бүтээл бүрийн ард хүүхдийн ном, хайртай дүрүүд бий тул энэхүү үзэсгэлэнгээс та хүүхдийнхээ сонирхол, хайрыг булаах номтой хамт гарах нь дамжиггүй. Үзэсгэлэнгээ дуусгаад бяцхан үрийнхээ хамгийн ихээр сониучирхан шохоорхсон бүтээлийг түүнд бэлэглэн, орой нь 15 минут хамтдаа номоо уншвал ямар вэ?
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоос аваарай!
Үзэсгэлэнгийн талаар: https://fb.me/e/3BGokopkS
Төсөл болон аяны талаар: https://www.15minut.mn/