gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эмиль Хидаятли: Хүн оюун ухаан, бие махбодь, хоол тэжээлээ зөв хослуулбал эрүүл байх боломжтой

Б.Нямдарь
Эрүүл мэнд
2023-02-16
283
Twitter logo

Бид өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсээр дамжуулж өөрсдийн биед хэрэгтэй шим тэжээл, амин дэмээ олж авдаг. Гэхдээ хүнсний аж үйлдвэрлэл хөгжсөнөөс улбаатайгаар боловсруулсан хүнсний хэт их сонголттой байх, эсвэл зарим органик хүнс, ногоогоор дутмаг тохиолдолд бид хангалттай шим тэжээл, хэрэгцээтэй элементээ авч чадахгүй байх нь бий. Бид энэ талаар болон монголчуудын хооллолтын онцлогийн талаар хоол зүйн эмч, таргалалтын эсрэг мэргэжилтэн, Herbalife Nutrition компанийн шим тэжээлийн зөвлөх Доктор Эмиль Хидаятлитэй  ярилцлаа. 

Мөн тэрбээр Дэлхийн Таргалалтын холбоо (WOF) болон Европын Таргалалт судлалын холбоо (EASO)-ны Азербайжан дахь албан ёсны төлөөлөгч Хоол хүнс судлал, хоол зүй болон таргалалтаас урьдчилан сэргийлэх академи (ANDOP)-ийн хамтран үүсгэн байгуулагч, дэд дарга, тэргүүн зааварлагч багш юм.
 
- Шим тэжээлийн шинжлэх ухааны салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжилтний хувьд энэ салбарыг энгийнээр тайлбарлаж өгөөч?
- Сүүлийн 30 жилийн хугацаанд шим тэжээлийн шинжлэх ухаан хөгжиж байна. Гэхдээ шинжлэх ухааны түүхээс харахад хүн төрөлхтөн, шинжлэх ухааны бусад салбарууд, ялангуяа анагаах ухаан нь шим тэжээлд суурилсан байдаг. Эртний Грекийн түүхэнд анагаах ухааны эцэг хэмээгддэг Гиппократын үед ч шим тэжээлийн талаар “Таны идэж буй хоол хүнс биед тань эм болох учиртай, эс бөгөөс эмийг хоол шиг идэх болно” гэж дурдсан нь бий.  Тиймээс шим тэжээл нь хүн төрөлхтөн, нийгмийн сонирхлыг татсаар ирсэн сэдэв юм.

Хүн бүр өөрийн оюун ухаан, бие махбодь, хоол тэжээлийн хоорондын хамаарлыг ойлгож, эрүүл амьдралын төлөө эдгээрийг хослуулах хэрэгтэй. Тэгэхээр үүнд зөвхөн хоол тэжээлийн тухай асуудал дангаараа орохгүй юм.

Харин хоол тэжээлийн шинжлэх ухааныг 20-р зуунаас хойш хөгжиж буй тусдаа шинжлэх ухаан гэж үздэг. Төрөл бүрийн амин дэм, эрдэс бодис, витамин С, витамин Е, В-ийн төрлийн витаминууд, кали, натри, төмөр гэх мэт элементүүдийг нээсний дараа хоол тэжээлийн шинжлэх ухаан хөгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл хүнсэнд агуулагдах биологийн идэвхт бодисыг хоол тэжээлийн шинжлэх ухаанд мөн хамруулж тооцох болсон. Шим тэжээлийг дотор нь уураг, өөх тос, нүүрс ус гэсэн бүлгүүдээс бүрдэх макро шим тэжээл болон эрдэс бодис, витамин зэргээс бүрдэх бичил шим тэжээлд хуваадаг. Тиймээс, бидний биед хэрэгцээтэй хоол тэжээлийн эдгээр биологийн чухал нэгдлүүдийг багтааж уг шинжлэх ухааныг бүхэлд авч үзэх нь зүйтэй юм.

- Сүүлийн жилүүдэд бид эрүүл амьдралын хэв маягийн талаар их ярих болсон. Мэргэжилтний тань хувьд асуухад эрүүл амьдралын хамгийн эхний дүрэм юу вэ?
- Эрүүл амьдралын хэв маягт олон хүчин зүйл нөлөөлдгийн нэг нь мэдээж хоол хүнс буюу эрүүл хооллолт орно. Үүнийг биеийн тамирын дасгалаар дэмжих хэрэгтэй. Гэхдээ үүнийг заавал фитнесс гэх мэт идэвхтэй дасгал хөдөлгөөн байх ёстой гэж бодох хэрэггүй. Энгийн спорт төдийгүй алхах, бүжиглэх, гүйх, биеийн булчинг ажиллуулах янз бүрийн дасгалууд байж болно. Энэ нь хүнийг эрүүл байлгахад маш чухал үүрэгтэй. Мэргэжилтнийхээ хувьд би сүүлийн 10 гаруй жил анзаарсан зүйлээ хуваалцъя. Чанартай унтах нь эрүүл амьдралын нэг хэсэг юм. Цаашлаад сэтгэлзүйн эрүүл мэнд чухал. Хэрэв бид үүндээ анхаарахгүй, мэдэхгүй байвал эрүүл байхад маш хэцүү байх болно. Тэгэхээр хүн зөв хооллолт, чанартай нойртой байж сэтгэлзүйн эрүүл мэндээ дэмжих нь эрүүл амьдралын хэв маягийг бий болгоно гэсэн үг.

Өөрөөр хэлбэл хүн бүр өөрийн оюун ухаан, бие махбодь, хоол тэжээлийн хоорондын хамаарлыг ойлгож, эрүүл амьдралын төлөө эдгээрийг хослуулах хэрэгтэй. Тэгэхээр үүнд зөвхөн хоол тэжээлийн тухай асуудал дангаараа орохгүй юм.

- Орчин үеийн шим тэжээлийн шинжлэх ухааны чиг хандлага хаашаа чиглэж байна вэ?  

- Орчин үеийн чиг хандлага өмнө нь хэлсэнчлэн хоол тэжээлээр дамжуулж авах биологийн үнэт зүйлс болох эрдэс бодис, амин дэм, макро шим тэжээлийг чухалчилж байгаа ч сүүлийн 40 жил бидний харж буй зүйл бол өдгөө дэлхий даяар хүнсний үйлдвэрлэлийн маш хурдацтай өсөлт бий болсон явдал юм. Үүний эсрэг зогссон улс орон бараг байхгүй бөгөөд дэлхийн улсуудад төрөл бүрийн хүнсний үйлдвэрүүд олон янзын бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр байна. Боловсруулсан бүтээгдэхүүн буюу үүнийг бэлэн хоолны бүтээгдэхүүн гэж нэрлэдэг.

Бид урьд өмнө байгаагүй олон бүтээгдэхүүнтэй болсон ч тэдгээр нь илчлэг ихтэй, тэжээллэг чанар багатай байх нь олон

Бүтээгдэхүүний олон сонголт бидний өмнө байдаг ч  харамсалтай нь бараг бүх бүтээгдэхүүнийг дуусах хугацааг уртасгахын тулд зарим нэмэлт, хадгалалт уртасгах бодис, хүний биед таагүй нөлөөтэй зарим бодисыг үйлдвэрлэх явцад нэмдэг. Эдгээр нь мэдээж тухайн бүтээгдэхүүний тэжээллэг чанарыг бууруулдаг. Тиймээс бид урьд өмнө байгаагүй олон бүтээгдэхүүнтэй болсон ч тэдгээр нь илчлэг ихтэй, тэжээллэг чанар багатай байх нь олон. Ийм бүтээгдэхүүн хэрэглэснээр бид эрүүл мэнддээ чухал ач холбогдолтой эрдэс бодис, витаминаа авч чадна гэдэг ч мэдээж эргэлзээтэй. Энэ нь бидний зах зээл дээр зорилтот бүтээгдэхүүн гэж нэрлэгддэг шинэ чиг хандлагыг бий болгож байна.

- Зорилтот бүтээгдэхүүн гэдгийг дэлгэрүүлж тайлбарлавал...?
- Энэ нэг талаараа маш өөр төрлийн бүтээгдэхүүн юм. Жишээлбэл, найруулж уухад бэлэн буюу нунтаг бүтээгдэхүүн байж болно. Эдгээр бүтээгдэхүүн нь хүний биеийг чанартай витамин, эрдэс бодисоор хангах микро тэжээлийг агуулдаг. Түүнчлэн бид хүнсний олон төрлийн биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүнийг өөр өөрсдийн хэрэгцээнд тулгуурлан тус тусад нь хэрэглэж хэвшээд байна. Бид өөрсдийн шим тэжээлийн хэрэгцээг хангахын тулд олон төрлийн хоол хүнс хэрэглэх шаардлагатай тулгардаг.

Таны гэдэсний тогтолцоо хэдий чинээ эрүүл бус байна төдий чинээ хүнсний үл нийцэл нэмэгддэг.

Нөгөө талаар бид үүнийг зөвхөн хөрсөнд ургуулж байгаа ногоо жимснээсээ хангалттай хэмжээгээр авч чадах эсэх нь эргэлзээтэй. Одоо цагт хадгалалт уртасгагч, эрүүл ахуйн чанарыг хангахын тулд хортон шавьж устгах пестицид, гербицид гэх мэт янз бүрийн химийн бодис хөрс болон тариалангийн бүтээгдэхүүнд хэрэглэгддэг. Эдгээр нь бидний хэрэглэдэг жимс ногооны суурь болсон хөрс, ургамлын бүтцийг өөрчилдөг. Тиймээс бидний эрүүл мэндийг дэмжих өдөр тутмын хоол, шим тэжээлийг агуулах зорилтот хоол тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн хэмээх шинэ чиг хандлага бий болсон юм.

- Маш олон төрлийн хоолны дэглэм байдаг шүү дээ. Мэргэжлийн хүний хувьд таны бодлоор эрүүл хооллолт болон буруу хооллолт гэж юу вэ?
- Маш оновчтой асуулт байна. Янз бүрийн хоолны дэглэм барих нь түгээмэл үзэгдэл болсон. Хоолны дэглэм эрүүл буюу хүний биед сөрөг нөлөөгүй байх ёстой. Эрүүл хооллолтын тухайд хүн нэн түрүүнд өндөр чанартай бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй гэж үздэг. Эдгээр бүтээгдэхүүн нь таны биеийг уураг, өөх тос, нүүрс ус, нүүрс усаар хангах ёстой. Өөрөөр хэлбэл тухайн хүнсэнд агуулагдах витамин, эрдэс бодисоор таныг хангах юм. Ерөнхийдөө эслэгээр баялаг байх ёстой. Эслэг нь ихэвчлэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, эслэг агуулсан зарим хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд агуулагддаг. Тиймээс орчин үед эрүүл бус хооллолт нь ихэвчлэн илчлэг ихтэй, тэжээллэг чанар болон эслэг багатай байдаг. Шулуухан хэлэхэд энэ нь түргэн хоол, боловсруулсан хоол, шууд идэхэд бэлэн хоол юм. Учир нь өмнө хэлсэнчлэн энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ хадгалалтыг нь уртасгахын тулд маш олон тооны нэмэлт бодис хийсэн байдаг.

Та бүхний махны хэрэглээ их байдаг нь тун зүгээр, надад итгээрэй

Нэг үгээр хүн төрөлхтөний хоол хүнсний илчлэг нь нэмэгдэж, эслэг нь багассан хэв маягтай хооллолт давамгайлж байна.

- Цаг агаар нь хүйтэн учир монголчууд мах ихтэй, хүнд төрлийн хоол их иддэг. Энэ талаарх таны бодол?
- Аливаа орны уламжлалт хоол хүнсэн дэх шим тэжээлийг судлах нь миний хувьд маш сонирхолтой байдаг. Өөх тос ихтэй мах, сүүтэй цай, цөцгийн тос гээд Монголын уламжлалт хоол надад их сонирхолтой санагдсан. Хүйтэн цаг ууртай орнуудад маш түгээмэл хэрэглэдэг мах бол уургийн сайн эх үүсвэр юм. Мэдээж улс орон бүр харилцан адилгүй хоолны соёлтой. Хэрэв хүнсэндээ хэрэглэж буй амьтад, хүнсний бүтээгдэхүүнийг элдэв нэмэлт бодис, эм тариагүй органикаар үржүүлж, өсгөж байвал бүр сайн. Улаан махны талаар зарим анхааруулга байдаг ч махнаас болгоомжлох хэрэгтэй гэж би лав хэзээ ч зөвлөхгүй. Учир нь хүйтний улиралд өөх тос нь нүүрс уснаас илүү үнэ цэнэтэй эх үүсвэр бөгөөд махыг өдөр тутамдаа хэрэглэснээр та эрүүл мэндээ хамгаалах боломжтой. Учир нь махгүй бол үүний оронд нүүрс ус хэрэглэх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, түргэн хоол, амттан, чихэрлэг талх, нарийн боов зэргийг хэрэглэнэ. Тиймээс мах, эрүүл өөх тосыг хүнд хоол гэж гололгүй, тунг нь тааруулан үргэлжлүүлэн идэхийг зөвлөж байна. Үндэстэн, соёл иргэншлийн хувьд ч, Монголчуудын хувьд ч  мах бол уламжлалт эрүүл хоол гэж би бодож байна.

- Таныг энд Монгол үндэсний хоол идсэн байх гэж найдаж байна. Мөн монголчууд бууз, ууц тэргүүтэй маш их мах иддэг баяр болох Цагаан сар удахгүй болох гэж байна.

- Надад монгол үндэсний хоол маш их таалагдсан. Гайхалтай. Хоолны тухайд манай Азербайжан улстай ч ижил төстэй зүйл ажиглагдсан. Ялангуяа бууз.

Харин нүүрс ус ихтэй хүнснээс эмээх хэрэгтэй. Эдгээр нь илүү аюултай

Та бүхний махны хэрэглээ их байдаг нь тун зүгээр, надад итгээрэй. Тэр ч байтугай өөх тостой мах ч болно. Ханасан тос учраас бид махны эрүүл өөх тосноос айлтгүй. Харин нүүрс ус ихтэй хүнснээс эмээх хэрэгтэй. Эдгээр нь илүү аюултай. Учир нь бид сахар, нүүрс уснаас үүдэн илүүдэл жинтэй болдог. Ундаа, чихэр, амттан гээд олон төрлийн хүнсэнд чихэр ихээр агуулагдаж байна.

- Ялангуяа хүүхдүүдэд зориулсан бүтээгдэхүүнд их байдаг.
- Тийм. Чихэр, шоколад, хүүхдэд зориулсан бүх боловсруулсан хоол хүнс нь аюултай бүтээгдэхүүн юм. Ялангуяа өнгө будаг, сахар нэмсэн ундаа. Хүүхэд төдийгүй томчууд ч өөрсдөө үүнийг анзаарахгүй хэрэглэдэг. Хэт хэрэглээ нь та болон таны хүүхдийн цусанд глюкоз шахсанаас өөрцгүй. Тэгэхээр эдгээрээс зайлсхий. Харин махнаас бүү ай. 2015 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас улаан махнаас гаргаж авсан боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, хиам, зайдас зэрэг нь хорт хавдар үүсгэх аюултай байж болзошгүй талаар мэдээлж байсан. Харин монголчууд та бүхэн байгалийн гаралтай жинхэнэ махыг хүнсэндээ хэрэглэж байна шүү дээ. Гэрийн хатаасан мах буюу борц ч үүнд орно. Мэдээж улс орон бүр өөрийн хүнс, ургамал ногоо, мал аж ахуйн нөөцөөс хамаарч хоол тэжээл нь харилцан адилгүй байдаг. Гэхдээ дэлхийн хэмжээнд махны хэрэглээ хангамжаасаа шалтгаалж буурч байна. Мөн өдгөө Хятадад хиймэл буюу хүний гараар бүтээсэн махыг худалдаалж, зоогийн газарт нь үйлчилж байна шүү дээ. Харин Монгол орон таван хошуу малын тоо толгой их, том газар нутагтай учраас аз жаргалтай орон гэж би боддог. Монголчууд одоо болон ирээдүйд ч жинхэнэ /органик/ мах идэх азтай хүмүүс.

- Буруу хооллолтоос үүсэх эрсдэлийг нэрлэнэ үү?
- Буруу хооллолтоос үүдэх эрүүл мэндийн эрсдэлийг хоёр үндсэн бүлэгт хувааж болдог. Нэгдүгээрт, буруу хооллолт нь хоол тэжээлийн дутагдалд хүргэдэг. Энэ нь тийм түгээмэл биш мэт санагдаж болох ч Африк, Өмнөд Азийн зарим хэсэг, тэр байтугай Өмнөд Америкт олон сая хүн хоол тэжээлийн дутагдалтай байна. Энэ нь мөн амин дэмийн дутагдлаас үүсэлтэй төрөл бүрийн өвчин үүсгэдэг.

Таргалалт нь хорт хавдар үүсгэдэг бөгөөд буруу хооллолтоос цаашлаад эрүүл бус хооллолт руу орох нь хорт хавдрын янз бүрийн хэлбэрийг бий болгодог.

Удаах том асуудал бол хэт их хооллолт буюу их идэх явдал юм. Ялангуяа дэлхийн хэмжээнд дийлэнх хоол нь илчлэг ихтэй хэр нь тэжээллэг чанар, эслэг багатай хоолноос бүрдэж байна. Харамсалтай нь энэ нь халдварт бус өвчнүүд үүсэх хамгийн том эрсдэлт шалтгаануудын нэг юм. Илүүдэл жин нь таргалалт, зүрх судасны өвчин болон түүнээс улбаатай төрөл бүрийн өвчин үүсгэх эрсдэл дагуулдаг.

- Энэ нь хорт хавдрын нэг шалтгаан байж болох уу?
- Мэдээж тийм. Бидэнд нотолгоонд суурилсан энэ төрлийн олон тоо баримт бий. Миний бие дэлхийн хэмжээнд таргалалтын эмчилгээний чиглэлээр мэргэшсэн бөгөөд  таргалалт бол миний судалгааны чиглэл төдийгүй Дэлхийн таргалалтын холбооны Европын таргалалтын талаарх судалгааны багт гишүүнээр ажиллаж байна. Мөн дээрх байгууллагуудаас хийсэн судалгаагаар хорт хавдрын нэг шалтгаан нь хоол тэжээл гэдгийг баталсан байдаг.

Таргалалт нь хорт хавдар үүсгэдэг бөгөөд буруу хооллолтоос цаашлаад эрүүл бус хооллолт руу орох нь хорт хавдрын янз бүрийн хэлбэрийг бий болгодог. Үүнд ялангуяа хоол боловсруулах системтэй холбоотой хорт хавдар, хөхний хорт хавдар зэргийг дурдаж болно. Тэр дундаа боловсруулсан хоол хүнс, хадгалалт уртасгах бодис, амт оруулагч, будагч бодис зэрэг химийн бодис нэмсэн хүнсний бүтээгдэхүүн эрсдэлийг нэмдэг. Хэрэв хүн хангалттай хэмжээний микроэлемент авч чадахгүй буюу хооллолт тэнцвэртэй биш байвал энэ нь хорт хавдар зэрэг янз бүрийн архаг өвчний суурь шалтгаан болж болно. Herbalife Nutrition компанид balanced nutrition буюу тэнцвэржүүлсэн шим тэжээл гэдэг ойлголтыг нэвтрүүлсэн.

Түүх сөхвөл, 1980-аад онд Herbalife нь Формула-1 уургийн коктейль бүтээгдэхүүнээ гаргаж уурагт онцгой анхаарал хандуулж эхэлсэн.

- Herbalife Nutrition компанийн шим тэжээлийн салбарт гаргасан голлох амжилтууд юу вэ?
- Herbalife Nutrition энэ салбарт томоохон ололт, амжилт гаргасан. Тэжээллэг бүтээгдэхүүнээрээ 40 гаруй жилийн түүхтэй тэргүүлэгч компани юм. Түүх сөхвөл, 1980-аад онд Herbalife нь Формула-1 уургийн коктейль бүтээгдэхүүнээ гаргаж уурагт онцгой анхаарал хандуулж эхэлсэн. Уургаар баялаг бүтээгдэхүүн ямар чухал, оновчтой сонголт байсныг бид өдгөө харж байна. Учир нь дэлхийн хэмжээний аливаа хоол тэжээлд ихэнхдээ уургийн дутагдалтай буюу бидний хоол тэжээлд өндөр, чанартай уураг байдаггүй. Чанартай махаа тогтмол идээд байвал монгол хүн уургаа авсаар л байна байх. Гэхдээ та бүхний мэдэж байгаачлан бусад оронд амьтны гаралтай, уураг ихтэй, өндөр чанартай махны хүрэлцээ муу.

Мөн боловсруулсан хоолонд өндөр чанартай уураг байдаггүй. Түүнээс гадна уураг нь орлуулах боломжгүй өмнө нь дурдсан гурван макро шим тэжээлийн гол эх үүсвэр юм. Тиймээс олон орны хүн амын хооллолт уургийн дутагдалтай байдаг. Уураг нь зөвхөн биеийн бүтцийн үйл ажиллагаанд төдийгүй даавар, дархлааны системд эергээр нөлөөлдөг. Тиймээс Herbalife Nutrition-ын хоол тэжээл нь уурагт суурилсан, дэлхий даяар маш алдартай бүтээгдэхүүн юм. Herbalife Nutrition нь бүтээгдэхүүний чанарт ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд дэлхий даяарх Herbalife Nutrition-ын бэлтгэж буй хоол тэжээлийн нэг чухал зүйл бол хооллолтын бүх шинэ чиг хандлагад нийцдэгт оршдог. Орчин үеийн хооллолтын чиг хандлагын нэг чухал зүйл бол бүтээгдэхүүний эслэгийн агууламжийн нэмэгдэл юм. Тиймдээ ч Herbalife-ын бүтээгдэхүүнүүд гэдэсний үйл ажиллагаа, эрүүл мэндийг дэмжсэн үзүүлэлтийг чухалчилж байна.

Herbalife-ын бүх эцсийн бүтээгдэхүүн нь үр байхаасаа эхлээд итгэмжлэгдсэн фермүүд, ургамал, газар нутаг, газар тариалан гээд Herbalife-ын гэх тодотголтой хоол тэжээлийн хяналтын нарийн системээр алхам бүрдээ хянагдаж байдаг.

Хэрэв хүн эрүүл байхыг хүсэж байвал нарийн гэдэс эрүүл байх ёстой. Тиймээс Herbalife-ын шинэ бүтээгдэхүүнд хүний эрүүл мэндийг дэмжих пробиотикуудыг чухалчилдаг. Ерөнхийдөө хүн төрөлхтний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн сайн чанарын хоол, шим тэжээлийг бий болгохын тулд байж болох бүх төрлийн өндөр чанартай тэжээллэг бүтээгдэхүүнийг 40 гаруй жилийн турш хийж байна.

- Herbalife Nutrition бүтээгдэхүүнүүд хэрхэн бүтдэг вэ?
- Энэ нь хүнс, тэжээлийн чанартай бүтээгдэхүүн олоход бэрх болсон өнөө цагт маш ач холбогдолтой зүйл юм. Бүтээгдэхүүний үйл явцыг баталгаажуулахын тулд Herbalife Nutrition нь Seed To Feed буюу газарт тарьсан үрээс гарт хүрэх бүтээгдэхүүн бий болох зорилго бүхий брэндийн технологитой. Тиймээс энгийнээр хэлэхэд, Herbalife-ын бүх эцсийн бүтээгдэхүүн нь үр байхаасаа эхлээд итгэмжлэгдсэн фермүүд, ургамал, газар нутаг, газар тариалан гээд Herbalife-ын гэх тодотголтой хоол тэжээлийн хяналтын нарийн системээр алхам бүрдээ хянагдаж байдаг. Энэ хугацаанд 400 мянга гаруй туршилт хийжээ.

Мөн энэ нь өтгөн хатах, дүүрэнг үүсгэх, арьсны зарим асуудал, үсний уналт, хавантах, жин нэмэх, биеийн эрч хүч сулрах зэрэг олон шинж тэмдэгтэй.

Энэ олон жилийн турш Herbalife Nutrition-ын үйл явц, шат дамжлага бүхэндээ зөвхөн итгэмжлэгдсэн ханган нийлүүлэгчидтэй харилцаж, цаашлаад ургамлын гаралтай хүнс нь дэлхийн өнцөг булан бүрд байх улс орнуудад өөрсдийн үйлдвэрлэлийн талбайд бүх үйл явцыг хатуу хяналт дор хийдэг. Өөрөөр хэлбэл бүх зүйл норм, стандарт, дүрэм журамд нийцэж, эцсийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх ложистикийг хүртэл зохицуулж, хяналт тавих, чанарын баталгааны алба хүртэл бий. Нэг үгээр өндөр чанартай бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчийн ширээн дээр хүргэх хүртэлх бүх үйл явц нарийн хяналт, зохион байгуулалт дор явагддаг.

- Хоорондоо үл зохицох хоол, хүнсний бүтээгдэхүүний талаар дурдаач?
- Хоол хүнсний үл зохицол нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүн төрөлхтөн цаашлаад анагаах ухаан, хоол тэжээлийн шинжлэх ухааны салбарт анхаарал татаад буй сэдэв юм. Herbalife-ын бүтээгдэхүүнийг хүртэл хувь хүнд тусгайлан зориулсан шинж чанартай хийхийг эрмэлздэг. Жишээлбэл, эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулсан бүтээгдэхүүнүүд бий. Мөн зарим насны бүлгийн хүмүүст зориулсан нь бий. Гэсэн хэдий ч хүн амын хэв маягаас хамааран хүн бүрт тохирсон бүтээгдэхүүнийг сонгох шаардлага хэвээр байна. Жишээ нь миний бодлоор мах идэх нь монголчуудын хувьд маш түгээмэл, уламжлалт зүйл хэдий ч зарим монгол хүнд мах зохихгүй тохиолдол байдаг.

Тиймээс янз бүрийн шалтгааны улмаас ямар ч төрлийн хоол хүнсний зохицол нь бидний ферментийн дутагдлаас үүдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл зарим төрлийн ферментүүд зарим бүлгийн бүтээгдэхүүнийг шингээж чаддаггүй. Тиймээс бид алим, улаан лооль, цөцгийн тос гээд ямар ч төрлийн хоол хүнсний талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй, цаашлаад биедээ үл нийцэх хүнсийг мэддэг байх хэрэгтэй. Энэ нь бидний нарийн гэдэсний хананы онцлогоос шалтгаалдаг. Таны гэдэсний тогтолцоо хэдий чинээ эрүүл бус байна төдий чинээ хүнсний үл нийцэл нэмэгддэг.

Хэрэв энэ сэдвийг илүү сайн тайлбарлая гэвэл таны бие тэсвэрлэх чадваргүй хоол хүнсийг та идсээр байя гэж бодъё. Ингэснээр та өөрийн бие махбодио үрэвслийн үйл явц руу түлхсээр архаг үрэвсэлтэй болгож болно. Мөн энэ нь өтгөн хатах, дүүрэнг үүсгэх, арьсны зарим асуудал, үсний уналт, хавантах, жин нэмэх, биеийн эрч хүч сулрах зэрэг олон шинж тэмдэгтэй. Үүний гол шалтгаан нь хоол хүнсний үл нийцлээс үүдэлтэй. Тиймээс энэ сэдэв сүүлийн жилүүдэд маш их түгээмэл болсон.

Үүнийг цусны шинжилгээгээр оношлуулж өөрийн хүнсний үл нийцлийг тодорхойлох аргууд бий. Өөрөөр хэлбэл таны цусыг үүсгэдэг бодисын солилцоонд үл нийцэх хоол хүнсийг олж илрүүлэх юм. Тиймээс янз бүрийн хүнс таны бие, эрхтэн тогтолцоог гэмтээж буйг тэсвэрлээд байхгүйгээр тухайн хоолыг хэрэглээнээсээ хасах нь зүйтэй юм. Ер нь сайн мэдээ бол амьдралынхаа эцэс хүртэл тухайн хүнсийг бүр мөсөн хорих шаардлагагүй л гэсэн үг. Гэхдээ эхлээд тодорхой хугацаанд буюу 4-6 сарын турш урвалын зэрэглэлээс хамааран хэсэг хугацаанд тухайн бүлэг хүнсийг хасаад, эргэн бага багаар нэмэх хэрэгтэй. Үүний дараа шинж тэмдгүүд хэрхэн алга болж, эерэг өөрчлөлт гарахыг та харах болно.

- Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан