Жолоочийн даатгалын тухай хууль 2012 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу авто тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа хүн болгон жил бүр Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд заавал хамрагдаж замын хөдөлгөөнд оролцох эрх үүсдэг болсон.
Энэ жилээс зарим даатгалын компаниуд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг дангаар нь хийхгүй. Заавал тээврийн хэрэгслийн даатгалтай цуг хийнэ гэх шаардлага хэлж байна. Улмаар өмнө жил байгуулсан албан журмын даатгалын гэрээний хугацаагаа сунгах гэхээр хүндрэл учраад буй тухай гомдлыг иргэд хэлэв.
Энэ талаар "Монголын даатгалын холбоо"-ны гүйцэтгэх захирал Ж.Батжаргалаас тодруулахад "Шинээр гарсан журам байхгүй. Даатгалын компаниуд дотоод журам, бизнесийн зарчмын дагуу явуулж буй үйл ажиллагаа. Гэхдээ бүх даатгалын компани жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгалыг заавал хамтад нь хийх шаардлага тавихгүй байгаа. Иймд иргэд бусад компанийг сонгон үйлчлүүлж дээрх хоёр даатгалыг дангаар хийлгэх боломжтой" гэлээ.
Тухайлбал, "Монгол даатгал" ХХК дээрх хоёр даатгалыг заавал хамтад нь хийлгэх шаардлага тавьж буй юм байна. Тус компаниас тодруулахад "Компанийн дотоод журмын дагуу ийм шаардлага тавьж буй. Бусад даатгалын компаниуд өмнөх шигээ энгийн үйлчилгээ үзүүлж байгаа" гэдэг мэдээллийг өглөө.
Жолоочийн даатгалын тухай хуульд "Даатгуулагч нь даатгагчаа сайн дураараа чөлөөтэй сонгох эрхтэй" гэж заасан бий. Тээврийн хэрэгслийн төрлөөс шалтгаалан 12-53 мянган төгрөгийн суурь хураамжаас тооцсон даатгал төлдөг. Харин албан журмын даатгал болон тээврийн хэрэгслийн даатгалд хамтад нь хамрагдвал автомашины зах зээлийн үнэлгээнээс хамааран дунджаар 200-300 орчим мянган төгрөгийн төлбөр төлөх тооцоолол байна.
Даатгалын үйлчилгээ нь жолоочийн хариуцлагын албан журмын болон тээврийн хэрэгслийн гэсэн хоёр төрөлтэй. “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал” нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага бол "Тээврийн хэрэгслийн даатгал" нь өөрийн эд хөрөнгөө даатгаж буй хэлбэр юм.