Аялал, амралт зугаалгын улирал эхэллээ.
Бид байгалийн сайханд аялангаа, үр хүүхдээ агаарт гаргаж, сонин содон зүйлс харж, очиж үзээгүй газартаа зочлон амрахыг чухалчилдаг. Нэг үгээр байгалиас таашаал авч, дурсамж бүтээхээр гэр бүл, найз нөхөдтэйгөө явдаг.
Гэхдээ нөгөө талдаа зарим нь тэрхүү шагшин биширч, мэлмий баясгаж буй байгаль дэлхийгээ хайрлах, аялаад буцахдаа яг тэр хэвээр нь үлдээхээ мартаж, сүйтгэх нь бий. Харин зарим нь мэдээж хариуцлагатай аялагч байж, үйлдлээ үр хүүхдэдээ үлгэрлэж дараагийн сайн аялагчийг бэлдэж байдаг. Тэдний зарим нь замдаа таарсан бусдын хогийг ч түүж, хогийн цэгт хаядаг.
Тэгвэл хариуцлагатай аялагч гэж чухам хэн бэ, бид аялахдаа юуг анхаарах ёстой болон аяллаа хэрхэн төлөвлөвөл зохистой талаар хүргэе.
Аяллаа урьдчилан төлөвлөж бэлдэх. Аяллыг хэдий чинээ эртнээс төлөвлөнө, төдий чинээ амжилттай, сайхан болно. Цаг агаар, төсөв мөнгө, автомашин, эмийн сан, очоод буудаллах газартаа захиалга өгөх гээд эртнээс аяллыг эртнээс төлөвлөх нь чухал.
Отоглож буудаллах газраа зөв сонгох. Манайхан голд хэтэрхий ойрхон буудгаас бол хүүхэд орж эндэх эрсдэлийг бий болгодог. Тиймээс голоос дор хаяж 70-100 метрийн зайд буудаллах хэрэгтэй. Ингэх нь мөн зураг авч, харагдах талаасаа ч ойрхон байснаасаа илүү сайхан харагддаг.
Хүүхдэдээ бусдадаа тавих хараа хяналтаа сайжруулах. Хол замд явахаар бөөнөөрөө сууж байхдаа эсвэл загас барих, тогоо барих, өөр зүйлд сатаарах зэрэг үйлдлүүд гардаг учир энэ үед хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулж болохгүй. Учир нь нүд ирмэхийн зуур тэд ус руу, түүдэг гал руу орох, өндөр юман дээр гарах эрсдэлтэй. Мөн томчууд бусдадаа ч хараа хяналт тавихад илүүдэхгүй.
Хогоо хаяхгүй байх. Хогны асуудал жилийн жилд л яригддаг. Гялгар уут, архины шил, ундааны сав, 00-ын цаас, нойтон салфетка, хорхогны яс гээд төрөл бүрийн хогоо ил задгай хаядаг. Тиймээс аялагчид байгальд нэг ч хог үлдээлгүй, хогоо буцааж авч явах нь энэхүү зарчмуудын нэг чухал хэсэг. Нэг үгээр та аялж байхдаа байгальд өөрийн мөрнөөс өөр юу ч үлдээх ёсгүй.
Гал түлэхдээ анхаарал болгоомжтой байх. Ер нь аяллаар явахдаа заавал гал түлэх ёсгүй. Гэхдээ гал түлж, түүдэг асаасан тохиолдолд аюулгүй байдлыг сайн хангаж, гал алдахгүй байх хэрэгтэй. Бүлээн нурмыг орхиж явалгүй, усаар заавал хангалттай сайн шүршиж аюулгүй болгох ёстой.
Байгалийн зүйлсийг байгальд нь үлдээ. Тухайн нутгийн чулууг дурсгал болгож авах, цэцэг түүх тохиолдол элбэг. Энэ нь ч буруу үйлдэл юм. Та тухайн нутгийн сайхныг яг тэр чигээр нь таалж, мэдрээд яг хэвээр нь буцаагаад үлдээх хэрэгтэй. Тэрхүү байгалийн гоо үзэсгэлэнг бид энэ насандаа хараад өнгөрөх зүйл биш юм. Энэ сайхан зүйлийг та бидний үр хүүхэд, ирээдүйд тэдний хүүхдүүд ч тэр хэвээр нь мөн харах ёстой. Тиймээс байгальд байгаа зүйлсийг тэр чигээр нь үлдээх нь маш чухал.
Бусад аялагчдад хүндэтгэлтэй хандах. Та мэдээж тэнд ганцаараа очоогүй, өөр аялагчид бий. Тиймээс харилцан бие биеэ хүндэтгэх хэрэгтэй. Би л хээр байгаа гэсэн шиг орилж хашхиран, дуу хөгжим хангинуулах нь бусад аялагчдад тааламжгүй байдаг. Мөн ямарваа нэгэн зүйлд олноороо дугаарлаж байгаа бол бусдыгаа хүндэтгэн эгнээ дарааллын дагуу үйлчлүүлэх хэрэгтэй.
Зэрлэг амьтдад ээлтэй хандах. Хэрэв зэрлэг амьтантай таарвал үргээхгүй байх, шархадсан болон амьтны үр төл олбол байгаль хамгаалагчид мэдэгдэх хэрэгтэй. Харин тэднийг хэт удаан барьж, хүүхдээр ноолуулж болохгүй. Мөн тэдний зургийг авахдаа утасныхаа болон камерын гэрэлтэй тохируулгаас зайлсхийх хэрэгтэй.
Хариуцлагатай аялагч та өөрийн аяллын туршлагаас сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.