gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.19
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.19
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.19
Валютын ханш
$ 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улсын арслан Э.Оюунболд өөрийг нь давсан аймгийн начин Ё.Улсболд руу дайрчээ

Б.Чимэг
Спорт
2022-07-12
323
Twitter logo

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд улс, аймгийн аварга, арслан цолтон тэргүүлсэн  хүчит 1024 бөх зодоглож байна.

Улсын арслан Э.Оюунболд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн начин Ё.Улсболдыг зодох гэж дайрчээ. Түүний хажууд байсан хүмүүс болиулж байгаа бичлэг цахим орчинд тарлаа.Э.Оюунболд гурвын даваанд өвдөг шороодсон юм. 

Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит бөхийн барилдааны гурвын давааны барилдаан үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд “Үндэсний их баяр наадамд оролцож байгаа бөх, уяач, харваач нь наадамчин олон, баяр наадмаа хүндэтгэн, төрийн ёслол, зан уламжлалыг чанд сахина” хэмээн заасан. Гэвч  хүчит бөхийн хоёрын даваанд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх, Улсын харцага Б.Одгэрэл Увс аймгийн Давст  сумын харьяат, "Сүлд" спорт хорооны бөх, Цэргийн начин Э.Мөнх-Эрдэнэтэй учраа таарч, барилдах үедээ нүүр рүү нь хүчтэй цохисон юм.

Улсын арслан Э.Оюунболд Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж буй сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр "Олон түмний нүдэн дээр муухай үйлдэл гаргасандаа ард түмнээсээ уучлал гуйж байна. Би аавтайгаа 2014 онооос хойш наадсан. Би өчигдөр аавынхаа 49 хоногийг хурааж дууссан. Монголын ард түмэн над руу маш их дайрч байгаад их бухимдаж байна. Би цолоо өгсөн. Хэргээ хүлээсэн.  Бүх өр төлөөсөө өгсөн. Хийгээгүй хэргийг минь давтсаар байгаад хүлээлгэсэн. Энэ их хэл амыг дийлэхгүй байна. Өнөөдөр би Ё.Улсболдыг давсан ч Үндэсний бөхийн холбоо миний эсрэг байна. Дахин барилд гэхэд нь би за л гэсэн. Нэгийн даваанд унасан бөх дахин гарч барилдаж байна.

Мөн Допингийн холбоог шалгахгүй юм. Маш олон залуу хохирч байна.  Би олон гуйсан. Би ард түмний өмнө гарч хэрүүл хийдэггүй.  Ард түмэн биднийг шүүх эрхтэй. Хараал жатга гэж байдаг бол би дийлэхгүй. Би буруу зүйл хийгээд байгаа юм биш. Намайг хойр жилийн турш гүтгэлээ. Үндэсний бөхийн холбооны тэргүүн Магалжав аль талд ажиллаад байна вэ? Би дөрвөн жил барилдсангүй. Одоо надаас юу хүсээд байна вэ? Би гомдож байна. Монголд Арбитрын шүүх байгаагүй бол миний эрхийг арван жил хасах байв. Намайг зааланд ч барилдуулсангүй. Сэтгэл санаагаараа маш их хохирол. Монголд ганцхан надаас допинг илрээгүй. Би хэд хүртлээ чадна, тэр болтлоо барилдана. Энэ жил миний бэлтгэл их сайн байсан. Ер нь шороотой бөхөд л унадаг юм. Би өнөөдөр үнэхээр өөрийгөө барьж дийлсэнгүй" гэв.   

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан