gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -28
  • Зурхай
     1.18
  • Валютын ханш
    $ | 3562₮
Цаг агаар
 -28
Зурхай
 1.18
Валютын ханш
$ | 3562₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -28
Зурхай
 1.18
Валютын ханш
$ 3562₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ажлын тайлан хэмээх бэлэг тараах ажиллагаа

Д.Төгөлдөр
Улс төр
2023-02-06
59
Twitter logo

УИХ-ын чуулган өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлээр завсарлаж, хаврын чуулган хүртэл гишүүд тойрогтоо ажиллаж эхэллээ. Тэгвэл сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд УИХ-ын гишүүдийн тойргийнхоо ахмадуудад өгдөг гарын бэлгийн "ажиллагаа" эхэллээ.

Цагаан сарын өмнөхөн УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо ахмадуудад гарын бэлэг гэж ул боов, цаг тооны бичиг, аяга, чихэр жимс зэргийг тарааж, "хүндэтгэл" үзүүлдэг уламжлал тогтоод удаж буй.

Чихэр, жимсний ажиллагаа буюу УИХ-ын гишүүдийн бэлэг тараалтын салхийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хагаллаа. Ж.Ганбаатар гишүүн нэгдүгээр сарын сүүлийн амралтын өдрүүдэд Улаанбаатар паласт Баянгол дүүргийн настан буурлуудыг хүлээн авч уулзаж, өөрийнхөө хийсэн ажлыг тайлагнав. Үүний дараа цагаан сарын бэлэг хэмээн Ахмад цайн улаан уутанд хийсэн печень, ногоон цай, сүү, даршилсан ногоо, ажлын тайлан бүхий сэтгүүл тараав.

Энэ талаар тэрбээр "Оргил худалдааны төв анх Баянгол дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд иргэдтэй уулздаг уламжлалтай. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө уулздаг байсан. Үүсгэн байгуулсан компаниудаасаа жилд 200-500 сая, зарим жилд нэг тэрбум төгрөгийн ногдол ашиг авдаг. Төрөөс хулгай хийгээгүй учир өөрийнхөө олсон мөнгөөрөө юу хийх нь миний хэрэг. Мөн сонгогчид маань ажлын тайланг давхар сонсож байна" гэдэг байр суурийг илэрхийллээ.

Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ууттай чихэр, Их тайга цай, Л.Тэрбиш зурхайчийн гаргасан цаг тооны бичгийн хамт цагаан сарын бэлэг болгон тараасан бол Ж.Сүхбаатар бээлий, ууттай чихэр, шокалад зэргийг өгчээ. Шинээр сонгогдсон Х.Ганхуягийг хувьд өөрийн твиттер хуудаснаа уламжлалыг дагаж буйгаа мэдэгдэхийн сацуу намынхаа ахмадуудтай гар хоосон уулзах эсэхийг эсэргүүцэгчдээс ам асуусан байлаа.

    Ж.Сүхбаатар гишүүн бэлэг тараах асуудлаар "Бэлэг тараах нь хуулиар хориглогдоогүй. Харин бэлэг тараахдаа төсвийн хөрөнгийг ашигласан уу гэдэг нь хориотой. УИХ-ын гишүүнээр ажиллахад зардал өндөр гэдгийг нуугаад байх юм байхгүй. Төсвийн хөрөнгөөр авч өгөх боломж байхгүй. Тиймээс миний хувьд өөрийн боломжиндоо таруулж, тодорхой хэмжээний хүмүүст бэлэг тараадаг. Гэхдээ ганц баримталдаг зарчим бол зохистой хязгаарыг давж болохгүй" гэлээ.  

    Харин Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүд болох Г.Занданшатар, Д.Ганбат, А.Адъяасүрэн нар эдгээр өдрүүдэд тойргийнхаа ахмадуудыг хүлээн авч уулзаж байна. Хонгор нутгаас сонгогдсон гурван гишүүн энэ жил сар шинийн бэлгэнд бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө өгч харагдана лээ.

    Энэ мэт сар шинээр ахмадуудаа "эргэдэг" уламжлал олон нийтийн сүлжээний хэрэглэгчдээс багагүй шүүмжлэл хүртээд буй. Иргэдийн боломж, саналыг гарын бэлгээр худалдаж авдаг улстөрчдийн явуургүй арга, түүний нь гар тосон авдаг сонгогчтой байгаа цагт Монгол хөгжихгүй, ядуурсаар байна хэмээн өөрсдийн цахим хуудсанаа бичсээр байна.

    "УИХ-ЫН ГИШҮҮН ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД ЯМАР НЭГЭН ЭД БЭЛГИЙН ЗҮЙЛ ТАРААХГҮЙ БАЙХААР ХУУЛЬЧИЛНА"

    Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар УИХ-ын гишүүн дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн эд, бэлгийн зүйл тараахгүй гэж хуульчилж, Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж өргөн барих талаар өнгөрсөн оны өдийд мэдээлж байсан.

    УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хэвийн боов, бэлгийн зүйл тарааж, санал худалдаж авдаг энэ зүйл хавтгайрлаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48.1-т ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийн дуусталх хугацаанд ямар нэгэн эд бэлгийн зүйл тарааж болохгүй гэсэн зохицуулалт байдаг. Одоогийн хуулиар бол та юм тарааж болно гэсэн зохицуулалт байгаа юм. Тиймээс хуулийн хязгаарлалт хийх хэрэгтэй.

    УИХ-ын гишүүн дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн эд бэлгийн зүйл тараахгүй гэж хуульчлах. Хэрвээ тараасан тохиолдолд дахин сонгогдох эрхгүй болох бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн ерөнхий зохицуулалтыг хуульд оруулахаар санал болгож байгаа. Энэ заалт нь зөвхөн УИХ-ын гишүүд биш, шат шатны сонгогддог албан тушаалтнуудад хамаатай. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд энэ агуулга хамаарна" гэж мэдэгдэж байсан. Гэтэл сүржин эхэлсэн мэдэгдэл тэгэсгээд дарагдсан юм. 

    Уг нь УИХ-ын гишүүдийн ажил аливаа баяр, сонгуулийн өмнө хэвийн боов, ууттай чихэр тараах биш юм. Харин тэр хэрэгцээгээ өөрөө хангаж чадахуйц орлоготой, ажилтай Монголыг бий болгоход хувь нэмрээ оруулах хууль тогтоол батлах, бодлого төлөвлөх, Засгийн газрыг хянах, гүйцэтгэх засгийг чиглүүлэх ГОЛ үүрэгтэй. Даанч тэд маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэсэн байдлаар ханддаг.

    Төгрөгийн ханш суларч, цаас болж буй энэ үед инфляцын эсрэг дорвитой арга хэмжээ авбал ахмад, хөгшид гэлтгүй залууст барьсан хамгийн том бэлэг болно доо. 

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан