gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Эдийн засаг

Монгол яагаад дэлхийн хамгийн аз жаргалгүй орон болов?

А.Эрхэмбаяр
Эдийн засаг
2023-05-03
4242
Twitter logo
А.Эрхэмбаяр
4242
Twitter logo
Эдийн засаг
2023-05-03

Монгол Улсын 3 сая иргэний нэг та аз жаргалтай амьдарч байна уу? Бид аз жаргалтай байгаа эсэхээ хэрхэн тодорхойлж, юугаар хэмжих вэ? /2021 оны судалгаа/

Британийн "New Economics Foundation" байгууллагаас хүн төрөлхтний аз жаргалыг хэмжихийн тулд "Happy Planet Index" буюу Аз жаргалын индексийг 2006 оноос санаачлан судалжээ. Хүний амьдралын сайн сайхан байдал нь байгальд үзүүлдэг нөлөө, эргээд түүнээсээ хүртэх үр шимийг энэ судалгаагаар тодорхойлдог.

Монгол хүний аз жаргалын индекс 2016-2019 оны хооронд илт өссөн ч Катартай зэрэгцэн дэлхийн хамгийн аз жаргалгүй орноор нэрлэгджээ. Яагаад?

Үүнд экологийн ул мөр буюу бидний байгалийн нөөц ашиглалт их байгаа нь нөлөөлжээ. Бэлчээрийн даац хэтэрч, цөлжилт эрчимжиж байгаа нь монголчуудын үлдээж буй экологийн сөрөг үр дагавар бөгөөд экологийн ул мөр өндөртэй орнуудын тоонд зүй ёсоор багтав.

Монгол Улсын "Happy Planet Index" 2016 онд 14 байсан нь Чад, Люксембург, Того, Бенин зэрэг орны араас орох доогуур үзүүлэлт байв. 2019 онд 24 болон нэмэгдсэн ч Катарын араас орох доогуур үзүүлэлт болжээ. 2016 оны судалгаанд багтаагүй Катарын индекс 24 байжээ. Манайхаас бага байсан дээрх таван орны индекс 30-аас дээш гарч нэмэгдсэн байна.

Аз жаргалын индексийг тооцоолохдоо

  • "Сайн сайхан байдал",
  • "Дундаж наслалт",
  • "Тэгш бус байдал",
  • "Экологийн ул мөр"-ийг харгалзан үздэг.

Экологийн ул мөрийг хүн төрөлхтний байгалийн нөөцөө ашиглаж буй хэмжээнээс шалтгаалан тодорхойлдог ба Монгол АНУ, Канад, Катар, АНЭУ, Эстони зэрэг орны араас өндөрт тооцогдож байна.

Дэлхийн орнуудын экологийн ул мөр /Зургийн эх сурвалж: Wikipedia/

Аз жаргалын индекс бага байх нь хүний хөгжлийн индекстэй ч уялдаатай. Хүний хөгжлийн индексийг тооцохдоо "Эрүүл амьдрал", "Мэдлэг боловсрол", "Амьжиргааны түвшин" гэсэн хүчин зүйлсийг багтаадаг байна. Амьжиргааны түвшнээр тухайн байршил, нийгмийн хүрээнд хамаарах орлого, үйлчилгээний хүртээмжийг тодорхойлдог.

Монголын хувьд дараах гурван хүчин зүйлээс хамаарч хүний хөгжлийн индекс 2017 оноос хойш таван жилийн хугацаанд 0.002 нэгжээр буурчээ. 2021 онд 0.739 болсон байна. Энэ нь аз жаргалын индексээр бага Катар, Беларусь, Боливи, Өмнөд Судан зэрэг оронтой ижил хэмжээгээр буурсан тоо юм. Манай улс Хүний хөгжлийн индексээр Эквадор, Алжир, Азербайжан зэрэг орны араас 84-р байрт бичигдэж байна.

Хүний хөгжлийн индексийг тодорхойлдог нэг чухал хүчин зүйл нь мэдлэг боловсрол. Манай улсын боловсролдоо хандуулах анхаарал суларсан нь тус индексийг доош унахад нөлөөлжээ.

2018 онд манай улс ДНБ-ийхээ 6.17%-ийг боловсролд зарцуулжээ. Үүгээрээ дэлхийд эхний 20-т бичигддэг байв. Харин 2021 онд буюу ердөө дөрвөн жилийн дараа 4.94% болон буурч 34-р байр руу ухарчээ. Тэгээд ч зогсохгүй ийнхүү ДНБ-д эзлэх хэмжээг 1.23% хувиар бууруулсан нь дэлхийд 1-т бичигдэх тааруу үзүүлэлт юм. Монгол Улсын ДНБ 2021 онд 15.3 тэрбум ам.доллар байв.

Бидэнтэй ижил боловсролын санхүүжилтээ танасан орнуудаар Төв Ази, Африкийн буурай Бутан, Замби, Эсватини болон Узбекистан зэрэг орон удаалж байна.

Ийнхүү боловсролын санхүүжилтийг танасан нь 2019 онд дэгдсэн цар тахалтай холбоотой гэж хэлж болох юм. Учир нь цар тахлаас хойш дэлхий дахины эдийн засаг хямарсан нь үнэн. Гэхдээ чухал салбарын хөрөнгө оруулалтыг багасгаж байгаа эрх баригчдын шийдвэр байгаа онохгүй байсныг тоо хэлж байна.

Тодруулбал, Дэлхийн банкны судалгаагаар 2017-2021 оны хооронд манай улсын Засгийн газраас гаргаж буй шийдвэр, зохицуулалтын чанар буюу "Regulatory Quality" 0.089 индексээр муудаж үр дүнд нь угаас хасахтай байсан Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажлуудын үр ашигтай байдал 0.2 индексээр буурсан байна.

Эрх баригчдын оновчгүй шийдвэр нь засаг, захиргаандаа найдах иргэдийн итгэлийг багасгадаг бөгөөд үүнийг дагаад улс төрийн тогтворгүй байдал үүсдэг аж.

Дэлхийн банкнаас гаргадаг улс төрийн тогтвортой байдлын судалгаагаар манай улс 2017 онд 0.82 оноотой Дани, Словакийн ард бичигдэж байсан бол 2021 онд 0.65 оноотой болон буурч Өмнөд Солонгос, АНЭУ-тай зэрэгцсэн байна. Оноо зэрэгцсэн Өмнөд Солонгос 2017 онд 0.29 оноотой байсан ба 0.4 индексээр ахиулж чадсан бол манай улс 0.2 индексээр буурсан юм.

Түүнчлэн улс төрийн тогтворгүй байдлыг дагаад авлигын хяналт, зохицуулалт сулардаг нь судалгаанаас ажиглагдаж байна. Манай улсын авлигын хяналт мөн жилүүдэд 0.08 индексээр суларч Балба, Эль Сальвадор, Нижер зэрэг оронтой ижил болжээ.

Засгийн газрын үйл ажиллагааг тодорхойлох дээрх гурван буурсан үзүүлэлт дундаас хамгийн ихээр унасан нь "Regulatory quality" юм. Тус индексийг тодорхойлохдоо хувийн хэвшлийг дэмжиж буй Засгийн газрын бодлого, түүний хэрэгжилтийг тооцдог.

Ийнхүү буурсан нь монгол дахь санхүүгийн эрх чөлөө хумигдсантай холбоотой. 2018-2021 оны хооронд санхүүгийн эрх чөлөө хамгийн ихээр буурсан орнуудыг Монгол Улс тэргүүлж байна.

Санхүүгийн эрх чөлөө гэдэг нь хувь хүн бүрийн өөрийн эд хөрөнгийг удирдан зарцуулах үндсэн эрх юм. Өөрөөр хэлбэл хүмүүс хүссэнээрээ хөдөлмөрлөж, үйлдвэрлэх, хэрэглэх, хөрөнгө оруулах эрх чөлөөтэй байхыг хэлнэ. Санхүүгийн эрх чөлөөтэй оронд засгийн газраас дээрх эрх чөлөөг бүрэн эдлүүлж хязгаарлах, дарамт шахалт учруулахаас сэргийлдэг.

АНУ-д төвтэй консерватив судалгааны “Heritage Foundation” байгууллагын судалгаагаар манай улс дахь санхүүгийн эрх чөлөө 2018 онд 100-аас 60 байсан бол 2021 онд 50 болж буурсан байна. Ийнхүү 10 индексээр буурсан нь дэлхийд хамгийн сайнгүй үзүүлэлт бөгөөд Өмнөд Солонгос (70-60), Эстони (80-70), Мальт (60-50) зэрэг улс мөн адил 10 индексээр буурчээ.

Мөн энэ хугацаанд манай улсын эдийн засгийн өсөлт өндөр хувиар буурчээ. Тодруулбал Дэлхийн банкны 2018 оны судалгаагаар иргэдийн бодит орлогоор тооцоолдог эдийн засгийн өсөлт 7.74 байсан бол 2022 онд 1.42 болж буурсан байна. Ийнхүү 6.32 индексээр буурсан нь дэлхийд 8-д орох тааруу үзүүлэлт.

Түүнчлэн ДНБ-ий жилийн өсөлт 2018-2021 оны хооронд 0.9 индексээр буурч, улмаар нэг хүнд ногдох ДНБ-ий худалдан авах чадвар 647 ам.доллараар буурсан байна.

Энэ тоо Үндэсний статистикийн хорооны мэдээллээр батлагдаж байна. Тодруулбал 2015 оноос хойш ДНБ-ий нийт хэмжээ өссөн ч өсөлтийн хувь өөрчлөгдөөгүй бөгөөд зарим онуудад 2018, 2019, 2020 онуудад дараалан буурчээ.

Тухайн нийгэм аз жаргалтай, сайн сайхан байгаа эсэхийг тодорхойлохдоо дээр дурдсан, холбоо хамаарал бүхий тоо баримтуудыг үндэслэдэг. Аз жаргалтай нийгмийг бүтээхийн тулд улс орнууд нийгмийн энгийн хэрэгцээ, зохистой харилцах нөхцөлийг бүрдүүлж хүчирхэг, тогтвортой эдийн засаг, сайн засаглал цогцлоохыг хичээдэг байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан