Баянзүрх дүүрэг хөгжлийн төвөөс дүүргийн зорилтот бүлгийн 5000 хүүхдийг баярлуулах "Хүслийн уут" аяныг эхлүүлжээ.
Аянд төр, хувийн хэвшлүүд нэгдэж амралтын өдрүүдээр өвлийн өвгөний хамт хандиваар цугларсан бэлгүүдийг эхний ээлжний 1200 хүүхдэд хүргээд байна. Хүүхдүүдэд чихэр, амттанаас илүү өвлийн хүйтэнд өмсөх дулаан хувцас, гутал, хөнжил зэргийг бэлэглэжээ.
"Хүслийн уут" аян он дуустал үргэлжлэх бөгөөд, цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.