Гал унтраах техникийн олон төрөлт спортын насанд хүрэгчдийн 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчид өнөөдөр Узбeкстан улсыг зорилоо.
Тэмцээн довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр энэ сарын 29-өөс ирэх аравдугаар сарын 5-ны өдрүүдэд Самарканд хотноо болж, аваргуудаа шалгаруулна.
Турк улсын Измир хотноо 2017 онд зохион байгуулагдсан Гал унтраах техникийн олон төрөлт спортын 13 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Байлдааны тархалт”-ын төрөлд шигшээ багийн тамирчид 27:08 секундын амжилтаар хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.