-Мэдээллийг Y-Insight судалгааны байгууллагатай хамтран бэлтгэв-
Монгол Улс дахь хамгийн түгээмэл гэрийн тэжээвэр амьтад бол нохой, муур хоёр. Зөвхөн Улаанбаатар хотод нохойтой 100 мянган, мууртай 23 мянган айл өрх бий.
Гадаадын улс оронтой харьцуулахад Монгол дахь гэрийн тэжээвэр амьтдын эрүүл мэнд, амьдрах орчин, эздийн хариуцлага маш хоцрогдмол.
Хотын захын гэр хорооллын айлуудаас санамсаргүй байдлаар судалгаа авахад гэрийн тэжээвэр нохойн амьдралын орчин, хоол, оромж, нүд халтирам дүр зурагтай байна.
Мөн орон сууцны иргэд ч мэдлэг, чадвар дутмагаас санаатай болон санамсаргүйгээр амьтдын эрхийг зөрчих нь элбэг аж.
Иргэд мэдлэг, мэдээлэлгүй байгаа нь амьтан тэжээх хариуцлагын талаар, соён гэгээрүүлэх, боловсрол олгох чиг үүрэг бүхий байгууллага байхгүйтэй зарим талаараа холбоотой.
Жишээ нь нохойгоо гадаа салхилуулахгүй байх, олон цагаар түгжиж орхиж явах, орооны улиралд уяатай нь ганцаарыг нь байлгах гэх мэт асуудлууд түгээмэл байдаг.

Улаанбаатар хотын гэр хорооллын нохойтой айлын талаас илүү нь амьтнаа вакцинжуулалтад хамруулаагүй, эмнэлгийн үйлчилгээ аваагүй зэрэг эрүүл мэндийн асуудалд огт санаа тавьдаггүй гэж хариулж байгаа нь маш доогуур үзүүлэлт юм.
Эзэнтэй нохдын бүртгэл, эмчилгээ, худалдах, үржүүлэх, татвар хураамж авах, хориглох торгох хэм хэмжээнүүд, эздийн хариуцлагыг дээшлүүлэх, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангах зэрэг маш олон процесс дээр зохицуулалтын хууль дүрэм, журам үгүйлэгдэж байна.
Тэгвэл "Азтай савар амьтанд хайртай залуус" ТББ-ын захиалгаар Y-Insight судалгааны байгууллагын хийсэн Монгол Улс дахь тэжээвэр амьтдын нөхцөл байдлын суурь судалгааны тайлангаас харахад гэрийн тэжээвэр амьтны тоо жилээс жилд өсөх хандлагатай байна.
Нийслэлд хэрэгжиж буй “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, арчлах, золбин нохой, муур устгахад мөрдөх журам”-н хэрэгжилт сул байгаагаас иргэд дээрх замбараагүй үржил, худалдаалах явц даамжирч байна.
Нохой, муурын үржлийг зөв менежментээр зохицуулахгүй бол тоо хэмжээ нь маш хурдтай үрждэг. Иргэд ашиг олох зорилгоор замбараагүй үржүүлэгт оруулж, худалдаалж байна.
Тиймээс нэгдсэн хууль дүрэм албан ёсоор гаргаж, хуулийн хяналт, хэрэгжилтийг ханган, бүртгэлжүүлэлтийг сайжруулан, зохих татварыг хэрэгжүүлэх, үржүүлэг, худалдаалах явдалд хяналт тавих нэгдсэн дата мэдээллийн санг хөгжүүлэн, зөв менежментээр явах шаардлага гарч ирж байна.
Золбин гэж нэрлэгдэж байгаа эзэнгүй нохой, муур нь ихэвчлэн эздийн замбараагүй үржүүлэг, гудамжинд гаргаж хаях зэрэг хариуцлагагүй үйлдлүүдээс шалтгаалж олширч байгаа бөгөөд энэ хариуцлагагүй байдлыг хязгаарлах, хянах эрхзүйн орчин байхгүй, байгаа журам нь хангалттай түвшинд үйлчлэхгүй байгаа нь асуудлыг даамжруулж байна. Түүнчлэн гэрийн тэжээвэр амьтантай болон тэжээхээр төлөвлөж байгаа иргэдийг соён гэгээрүүлэх, хариуцлагыг нь ухамсарлуулан, ойлгуулах ажлуудыг тогтмол хийх шаардлага гарч ирж байна.
Нохой, муурын үржлийг зөв менежментээр зохицуулахгүй бол тоо хэмжээ нь маш хурдтай үрждэг. Иргэд ашиг олох зорилгоор замбараагүй үржүүлэгт оруулж, худалдаалж байна. Худалдаж авч буй шинэ эздэд ямар ч шалгуургүйгээр худалдаалдаг бөгөөд тэдний багагүй хувь нь гэрийн тэжээвэр амьтнаа бусдад бэлэглэх, гудамжинд гаргах зэрэг хариуцлагагүй эзэд байдаг.
Зарим оронд хотын төвд тэжээхэд тохиромжгүй нохойн үүлдэр, хотын төв гудамжаар явах нохойн өндөр, жингийн дээд хязгаарыг хүртэл заасан бий.
Дэлхий дахинд иргэдийн 57% нь буюу насанд хүрсэн иргэдийн тал нь гэрийн тэжээвэр амьтантай гэсэн судалгаа байдаг. Тэжээж буй амьтны 33% нь нохой, 23% нь муур, 12% нь загас, 6% нь шувуу тус тус эзэлдэг байна.

Хамгийн их гэрийн тэжээвэр амьтантай өрхөөр Австрали улс нэрлэгддэг байна. Нийт өрхийн 60% нь гэрийн тэжээвэр амьтантай ба 83% нь тэжээж байсан туршлагатай гэж судалгаагаар гарчээ. Харин хоёрдугаарт АНУ ордог. Хамгийн их нохой тэжээдэг улсаар Аргентин, Бразил, Мексик улс тэргүүлдэг бол муураар ОХУ, Франц, Америк улсууд тэргүүлдэг байна. БНХАУ-д загас тэжээх нь элбэг ба Турк улсад шувуу тэжээх нь бусад улсуудтай харьцуулахад өндөр байдаг аж.
Дэлхийг бүс нутгаар хувааж үзвэл Ази тив одоогоор хамгийн бага гэрийн тэжээвэр амьтантай боловч 2020 онд хамгийн өндөр буюу 9.3 хувиар өссөн байна.
Дэлхий дахинд одоогоор нохойн 350, муурын 38 төрлийн үүлдэр бий. Дэлхийд хамгийн их тоологдсон үүлдэр:
Нохой |
Зураг |
Муур |
Зураг |
Labrador Retriever |
|
Ragdoll |
|
French Bulldog |
|
Exotic Shorthair |
|
German Shepherd |
|
Maine Coon |
|
Golden Retriever |
|
Persian |
|
Bulldog |
|
British Shorthair |
|
Европ тив нь гэрийн тэжээвэр амьтанд онцгой анхаардаг ба гэрийн тэжээвэр амьтдын сайн сайхан байдлыг дэмжих, тэднийг эмчлэх, хамгаалах наад захын стандартыг хангах зорилгоор Европын Зөвлөлийн байгуулсан гэрээ байдаг. Гэрээг 1992 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн 24 улсын хамран хүчин төгөлдөр хэрэгжүүлж байна.
Амьтны эрхийг ноцтойгоор зөрчсөн тохиолдлуудад улс орнуудын хууль тогтоомжоос шалтгаалан өөр өөрөөр шийтгэл оногдуулдаг. Жишээлбэл 2012 онд Их Британид амьтанд харгис хэрцгий хандсан гэсэн зүйл ангиар 160.0 мянган хэргийг шалгаж, 4,168 хүнд шүүх гэм буруутай болохыг тогтоожээ. Итали улсад муур, нохойгоо гудамжинд хаясан хэн боловч 1 жилийн хугацаатай, 10 мянган еврогийн торгууль оногдуулдаг. Гүрж Улсын Эрүүгийн хуулийн дагуу амьтанд харгис хэрцгий хандвал нэг жил хүртэл хугацаагаар, Казахстанд 6 сар хүртэл, Испанид нэг жил хүртэл, Латви улсад 4 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэгддэг.
Швед улсад 2010 оноос эхлэн гэрийн тэжээвэр амьтныг бүртгэлд хамруулсан байх шаардлагыг эздэд нь тавьдаг болсон бөгөөд түүний дагуу эздийн амьтандаа харгис хэрцгий хандах, хараа хяналтгүй орхих зэрэг хариуцлагыг тодорхойлох боломж бий болсон юм. Энэ хуулийн хүрээнд амьтдад харгис хэрцгий хандах, хараа хяналтгүй орхих тохиолдолд хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах, цаашлаад амьтан эзэмшихийг тодорхой хугацаагаар эсвэл насан туршид нь хориглох болсон. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд бүсийн түвшинд тусгай байцаагч, комисс хяналт тавьдаг байна.
АНУ
АНУ-ын гэрийн тэжээвэр амьтантай өрхийн 36% нь амьтдадаа төрсөн өдрөөр нь тусгайлан бэлэг бэлддэг, 10 гэр бүлийн 9 нь нохойгоо гэр бүлийн гишүүнээ гэж үздэг, талаас илүү хувь нь өөрийн орон сууц дотроо хамт амьдардаг гэж хариулсан нь хүн болон гэрийн тэжээвэр амьтны харилцаа ямар түвшинд хүртэл хөгжиж байгааг тод харуулж байна.
АНУ-д улс даяар мөрдөгддөг үндсэн хуульд заасан амьтны тухай зүйл заалт цөөн. Амьтны эрхийг хамгаалах тухай хуульд (1966) худалдах зорилгоор үржүүлж, энтертайнмент олон нийтийн арга хэмжээнд ашиглах, био анагаах ухааны судалгаанд ашиглах болон арилжааны зорилгоор тэжээхтэй холбоотой арчилгаа, эмчилгээний ерөнхий стандартыг тогтоожээ. АНУ-ын амьтны эрхийг хамгаалах тухай ихэнх хуулийг мужийн түвшинд баталдаг буюу мужийн хэмжээнд дүрмийн үйлчлэх хүрээ өөр байдаг.
2019 оны 11-р сард Конгрессоос баталсан амьтны эрхийг хамгаалах тухай хуулиар (PACT) амьтдыг алах үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх болсон. Калифорни мужийн 2018 оны 11-р сард баталсан амьтны эрхийг хамгаалах хууль нь Дэлхийд хамгийн сайн хууль, тогтоомжуудын нэг болсон. Түүнчлэн 2019 оны 10-р сард Калифорни муж нь амьтны үслэг эдлэл худалдаалахыг хориглосон хууль гаргасан анхны муж болсон байна (2023.01.01-ний өдрөөс хэрэгжинэ). АНУ-д амьтны эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хуулийн зүйл заалтыг олон нийтэд ойлгуулах, сурталчлах үүргийг яам нь хариуцдаг.
АНУ нь амьтны эрхийг хамгаалах үзүүлэлтээрээ D үнэлгээ авдаг хэдий ч гэрийн тэжээвэр амьтан болон зэрлэг амьтны эрхийг хамгаалах хамгаалах үзүүлэлтээрээ F, E үнэлгээтэй байдаг нь амьтныг үржүүлэх, худалдаалахтай холбоотой хууль дүрэм журам сул байдагтай холбоотой юм. (Жил бүр улсын хэмжээнд 6.5 сая амьтан амьтан хамгаалах төвд очиж түүний 1.5 саяыг нь унтуулдаг)
ОХУ
ОХУ улс нь 2018 оны 12-р сарын 27-нд гэрийн тэжээвэр амьтныг хамгаалах хуультай болсон (2019.12.27-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан). Энэхүү хуулийн төслийг ОХУ-ын парламентын доод танхим буюу Төрийн Дум анх 2010 онд санаачилснаас хойш найман жилийн дараа батлагдсан юм. Уг хууль нь амьтдад хариуцлагатай, ёс зүйтэй, хүнлэг байдлаар хандах хандлагыг бий болгох зорилготойгоос гадна гэрийн тэжээвэр амьтдыг тэжээх, асран халамжлах үндсэн зарчмуудыг тусгажээ. Түүнчлэн ямар ч шалтгаанаар амьтныг алахыг хориглосон бөгөөд эзэнгүй амьтдыг барьж авч, вакцинжуулж, ариутгаж, үржлийг нь хааж, бичил чип хийсний дараа нь суллах ёстой. Хуульд заасан бас нэг онцлог нь амьтдыг зугаа цэнгэлийн зорилгоор хооронд нь зодолдуулахыг хориглосон байна. Амьтны эрхийг хамгаалах зүйл заалтаас гадна гэрийн тэжээвэр амьтныг замын хөдөлгөөний бүс, орон сууц, нийтийн эзэмшлийн газрууд, амралт зугаалгын газар, тоглоомын талбай болон спортын талбайд сул чөлөөтэй, хараа хяналтгүйгээр явуулахыг хориглож, зөвшөөрөлгүйгээр үржүүлэгт оруулах, арилжаалахыг мөн хоригложээ. Мөн гэрийн тэжээвэр аюултай үүлдрийг жагсаалтыг тодорхойлж, тухайн аюултай үүлдрийн гэрийн тэжээвэр амьтныг хэрхэн тэжээх зүйл, заалтуудыг оруулж өгсөн байна.
Тус хууль батлагдахаас өмнө эзэнгүй нохдыг устгах уриалга гарч иргэд бөөнөөр нь хэд хоног дараалан буудаж алж устгадаг байсан бөгөөд хотын иргэдийг зэрлэгшсэн гэж үздэг байсан. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд амьтадтай зүй бусаар ханддаг ч ямар ч шийтгэл хүлээхгүй эсвэл зөөлөн шийтгэл хүлээдэг байсан.
Амьтантай зүй бусаар хандсан насанд хүрээгүй хүүхдүүдийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлийн 2-р хэсэгт (санаатайгаар амьтанд харгис хэрцгий хандах) зааснаар хүүхдүүдийг 300 мянган рублиэр торгох, эсвэл шоронд хоёр жил хорих ял шийтгэл оногдуулдаг бөгөөд ОХУ-д жил бүр хэдэн зуун хүнийг энэ зүйлийн дагуу шүүдэг байсан хэдий ч хэргийг ихэвчлэн мөрдөн байцаалтын шатанд хаасан. Ял шийтгэл оногдуулсан дийлэнх тохиолдолд энэ нь эрх чөлөө, эрх зүйн чадамжийг хязгаарлалгүйгээр ялимгүй торгууль оногдуулахаар хязгаарлагддаг байсан. Жишээлбэл: 2015 онд энэ зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн 86 хүнээс ердөө 2 нь эрүүгийн шийтгэл хүлээлгэсэн байна.
Тус хууль батлагдахаас өмнө Дэлхийн амьтдыг хамгаалах индексийн үнэлгээгээр ОХУ нь F бүлгийн орнуудын сүүлээсээ хоёрдугаар байранд ордог байжээ. Хууль батлагдсаны дараагаар дээрх үзүүлэлт D болж өссөн бөгөөд түүн дотор гэрийн тэжээвэр амьтан болон зэрлэг амьтны эрхийг хамгаалах үзүүлэлт дээр өндөр буюу С үнэлгээтэй болсон байна.
БНХАУ
Хятад улс үндэсний хэмжээний гэрийн тэжээвэр амьтны эрхийг хамгаалах тухай хууль байдаггүй. 2006 оны лабораторийн амьтдад энэрэнгүй хандах журам нь зөвхөн туршилтад ашигладаг амьтдаар хязгаарлагддаг бөгөөд амьтны эрхийг хамгаалахтай холбоотой Мал аж ахуйн амьтадтай харьцах стандартад хамаарах “Мал аж ахуйн тухай хууль” (2015), БНХАУ-ын "Хүн Амыг Хамгаалах Тухай Хууль"-д ховордсон зэрлэг амьтны эрхийг хамгаалах зүйл, заалтууд зэрэг хууль, тогтоомжууд үйлчилж байна.
2017 онд Хятад улс зэрлэг амьтны эрхийг хамгаалах хуульдаа нэмэлт өөрчлөлтийг оруулснаар зааны соёоны худалдаанд хориг зэрэг амьтны эрхийг хамгаалах асуудал дээр дэвшилт гарсан. Гэрийн тэжээвэр амьтныг эрхийг хамгаалах хууль байдаггүй хэдий ч Хятадын мал эмнэлгийн эмч нарын нийгэмлэг болон ХАА яамны дэмжлэгтэйгээр гэрийн тэжээвэр амьтантай харьцах журам боловсруулж, тус журмыг Хотын захиргаанаас гэрийн тэжээвэр амьтныг вакцинжуулах, бичил чип хийх зэрэг ажлууд хийгддэг.
Дүгнэлт: амьтны эрхийг хамгаалах асуудал нь Хятадын аль ч яамны албан ёсны эрх үүрэгт ордоггүй, гэрийн тэжээвэр амьтны эрхийг хамгаалах хууль хангалттай түвшин үйлчилдэггүй зэргээс шалтгаалан ерөнхий үнэлгээ E үнэлгээтэй байдаг.
ВЬЕТНАМ
Вьетнам улс амьтны эрхийг хамгаалах чиглэлээр "Амьтны Эрүүл Мэндийн Тухай” (2015) болон “Мал Аж Ахуйн Тухай” (2018) хуулиар зохицуулагддаг. Тус хуулиуд нь амьтантай зүй бус, харгис, хэрцгий хандахыг хориглосон байдаг бөгөөд хуулийн гол заалтууд нь хүний эрх, эрүүл мэндтэй холбоотой байдаг.
Вьетнам улсын амьтны эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж нь хүний эрүүл мэнд, гэрийн тэжээвэр амьтан тэжээхтэй холбоотой харилцааг зохицуулахад зорьсон байдаг тул тус улсад амьтны эрхийг хамгаалах асуудал хязгаарлагдмал байдаг.
Тус хуулийн заалтуудад амьтанд “харгис, хэрцгийгээр хандах”-ыг хориглосон байдаг боловч хүнлэг бус, хэрцгий хандлага нь яг юу болохыг нарийвчлан тайлбарлаагүй байдаг. Амьтны эрхийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг арчлах, өсгөх, тээвэрлэх, нядлах үйл ажиллагааг зохицуулах нэмэлт удирдамж, журам байхгүй байна.
Олон улсын амьтны эрхийг хамгаалах байгууллагын судалгаагаар Вьетнамын хууль тогтоомж, амьтны эрхийг хамгаалах талаар баримтлах хууль, журам нь “Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага”-ын амьтны эсэн мэнд, сайн сайхан байлгах стандартыг дагаж мөрдөхгүй байгаа нь тогтоогджээ.
Вьетнам улс нь ХАА салбарын амьтад болон энтертайнмент чиглэлээр амьтны эрхийг хамгаалах хууль тогтоомж сул, төрийн хяналт, оролцоо сул, амьтны эрхийг хамгаалах стандартыг хангадаггүй зэргээр ерөнхий үнэлгээгээрээ F үнэлгээтэй байдаг.
Хүн төрөлхтөн амьтан үрчлэн авах, гэр бүлийн гишүүнээ гэж үзэх, найзаа гэж харах хандлага улам бүр тэлсээр байгааг олон статистик, тоо баримтууд харуулж байна. Хотжилт, айл өрхийн орлогын түвшин нэмэгдэхийн хирээр ойрын жилүүдэд улам бүр гэрийн тэжээвэр амьтдын тоо улам өсөх ба тэр чинээгээрээ шийдвэрлэх асуудлууд, шинэ боломжууд гарсаар байх болно. Гэрийн тэжээвэр амьтдын арчилгааны зах зээл дэлхий дахинд томоохон бизнесийн зах зээл болж чаддаг ба жил бүр хурдацтай өссөөр байна. Ялангуяа хоол, эрүүл мэндийн зардал томоохон зах зээлийг бүрдүүлж байна.
Олон улсын амьтны эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын хийсэн судалгаа, тайланд Ази тивээс манай орноос бусад нь бараг бүгд хамрагдаж байна. Гэрийн тэжээвэр амьтдыг хамгаалах хууль дүрэм гаргаж түүнийгээ хэрэгжүүлсний дараагаар богино хугацаанд бодитой үр дүн гарч байгааг хөрш орнуудын жишээ дэлхий дахинд харуулж байна.
Уг хариуцлагыг нэмэгдүүлэхэд төрийн бус байгууллагуудын оролцооноос гадна эрх зүйн орчин шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж буй.
Эдгээр нөхцөл байдалд үндэслэн "Азтай савар амьтанд хайртай залуус" ТББ-аас санаачлан тэжээвэр амьтадтай холбоотой байгууллагуудын төлөөллөөс санал авч "Тэжээвэр амьтны хуулийн төсөл"-ийг эхлүүлээд байна.