“Цогтын цагаан байшин: Түүх, соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 27-ны өдөр ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд боллоо. “Цогт тайжийн өргөө орд” сангаас зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт тус аймгийн удирдлагуудаас гадна түүхч, судлаачид, соёлын өвийг сэргээн засварлах мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцов.
Цогтой тэмцэгч, эх оронч, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Цогж хунтайжийн мэндэлсний 440 жилийн ой тохиосон ч цар тахлын улмаас ойг тэмдэглэж, арга хэмжээ зохион байгуулж чадаагүй. Энэхүү хэлэлцүүлэг бол уг ойн хүрээнд хийж буй ажлын нэг юм хэмээн тус сангийн тэргүүн Ч.Нэргүй онцлов.
Булган аймгийн нутаг дэвсгэрт түүх, соёлын олон дурсгал байдаг бөгөөд энэ бүхэндээ түшиглэн түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой хэмээн үзжээ. Тиймээс тус аймаг 2022 оныг Аялал жуулчлалын жил болгон зарлажээ. Булган аймгийн нутагт дэвсгэрт түүх соёлын олон дурсгал байдгаас:
- Цогтын цагаан байшин
- Чин толгойн хэрэм
- Шороон бумбагар
- Хар бухын балгас дөрөв нь улсын хамгаалалтад байдаг.
Эдгээр дурсгалаас эхний ээлжинд Цогтын цагаан байшингийн хадгалалт хамгаалалтыг жишиг болгон хийхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд 2022 онд Цогтын цагаан байшинг хашаажуулах, бэхжүүлэхэд орон нутгийн төсвөөс 79 сая төгрөг төсөвлөсөн. Тендерт нь орон нутгийн нэг компани шалгарсан. 5-р сарын 12- ноос ажилдаа орно хэмээн Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ мэдээлэл өгөв.
Тус төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Нэргүй, Би Булган аймгийн Дашинчилэн суманд төрж, өссөн. Цогт хунтайжийн бариулсан “Цогтын цагаан байшин” хэмээх дурсгал Дашинчилэн сумын нутагт байдаг. Тиймээс нутагтаа байгаа биетэй бодитой соёлын дурсгалыг сэргээн тохижуулж, байдал төрхийг нь алдуулахгүйгээр хадгалж хамгаалахсан гэж хүсдэг. Олон түмэнд энэ дурсгалаа ойлгуулж, бахархлыг төрүүлэхсэн гэж олон жил бодсон.
2011 онд Цогт тайжийн мэндэлсний 430 жилийн ой тохиоход би Булган аймгийн Дашинчилэн сумын Засаг даргаар ажиллаж байв. Тэр үед Цогт тайжийн мэндэлсний ойг орон даяар тэмдэглэхээр хөөцөлдөөд амжилт олоогүй юм. Сүүлд нь аймгийнхаа ИТХ-д санал оруулж, аймгийн төв талбайд морьт хөшөөг нь босгуулж, талбайг Цогт хунтайжийн нэрэмжит болгуулсан. Цогт тайж бол Монголын ард түмэн бахархах ёстой алтан ургийн хааны сүүлчийн залгамж халаа гэж үздэг.
Соёлын өвийг сэргээн засварлах үндэсний төвийн Авран хамгаалах газрын дарга Г.Анхсанаа, 2021 оны зургаадугаар сард Цогтын цагаан байшингийн хаалга нурах эрсдэлтэй байгаа тул сэргээн засварлах шаардлагатай гэж манай байгууллагад хандсан. Бид 7-р сард газар дээр нь очиж тандалт судалгаа хийж, товч тайлан гаргасан. Энэ дурсгалыг түүх, археологийн талаас нь түлхүү судалсан юм билээ. XIX-ХХ зууны үед авсан гадны судлаачдын зургууд ч байдаг.
2017-2018 онд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс малтлага судалгаа хийсэн. Харин хадгалалт, хамгаалалт, бэхжүүлэлт, сэргээн засварлалтын талаар ямар нэг судалгаа хийгээгүй байна. Бид 2021 оны барилгын архетуктурын хэмжилтийн зураг хийж, бэхжүүлэлт хийхэд шаардагдах хэмжээст зургуудыг гаргасан. Мөн түүхэн олдворуудаас материалын дээжийн шинжилгээг хэд хэдэн газраас нь авсан. Жишээлбэл, 2017-2018 оны малтлагаас гарсан байшингийн дээврийн нүүрний хэсгийн ваар нь материал, сийлбэрийн хувьд Хархориноос олдсон ваартай адилхан байсан. Тэгэхээр Хархорины дурсгалуудтай ямар нэг байдлаар холбоотой гэх таамаглал төрүүлж байна.
2021 оны аравдугаар сарын сүүлчээр нурах дөхсөн аркан хаалгыг бэхжүүлэх модон бэхэлгээ хийсэн. Хоёр удаа очиж ажилласны дараа архитектурын үүднээс хэмжилт хийж, баримтжуулах ажил хийх шаардлагатай. Мөн материалын судалгааг нарийвчлан хийх шаардлагатай юм гэлээ.
Д.БҮДСҮРЭН: ЦОГТ ХУНТАЙЖ ГУРВАН ХАТАН, ТАВАН ХҮҮТЭЙ БАЙСАН
Төмөр замын дээд сургуулийн багш Д.Бүдсүрэн “Цогт хунтайжид холбогдох түүхэн баримтын эх бичгийн судалгаа”-г хийж, 2011 онд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр, Цогт хунтайжид холбогдох эх бичгийн судалгаа гэвэл монгол хэл дээрх сурвалжуудад энэ хүний талаар харилцан адилгүй эерэг, сөрөг баримтууд байдаг. Цогт хунтайжийн зохиосон бичээсүүд байдаг. Эдгээрээс дараах дөрвөн бичээсийг онцолж үзэх хэрэгтэй.
Нэгдүгээрт, Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг Дуутын хар чулууны эх бичээс бол Цогт хунтайжийн цээжээр зохиосон 17 мөртийн долоон бадаг шүлгээс бүтсэн дурсгал.
....Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд
Уулын модонд явагч араатан хоёрын
Ахуй бие нь ангид боловч
Алан идэхийн агаар нэгэн буй... гэсэн долоон бадаг шүлгийг 1621 онд Хангай хааны ууланд ав хийж яваад өндөр уулын оройд гарч зүүн зүгт хараад Халуут авга эгчээ машид их санагалзан цээжээр хэлснийг хамт явсан Эрх хиа бичиж авсан. Үүнээс хойш гурван жилийн дараа 1624 онд Дайчин хиа, Гүенбаатар нар хаданд сийлж үлдээсэн. Энэ бол монголчуудын XVII зууны үеийн уран зохиол, яруу найргийн бодит жишээ бөгөөд эндээс гүн ухааны өнгө аясыг ч тодруулан харах боломжтой.
Хоёрдугаарт, Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Цогтын цагаан байшингаас 200-гаад метрийн зайд байдаг гэрэлт хөшөөнд зүүн талдаа 48 мөр түвд бичээстэй, баруун талдаа 23 мөр монгол бичээстэй дурсгал бий. Энд Цогт хунтайжийн түүх, удам судрыг 1601-1617 онд Цогт хунтайжийн Сэтгэшгүй чандмань тэргүүт зургаан сүмийг барьж байгуулсан тухай хөшөөнд сийлсэн байдаг.
Гуравдугаарт, Цагаан байшингаас уруудаад 25 км-т одоогийн Төв аймгийн Заамар сумын нутагт Бичигт шургуулгын бичээс гэж бий. Ланз үсэг, түвд хэл, нангиад, монгол дөрвөн төрлөөр бичсэн байна.
Дөрөвдүгээрт, Цогт хунтайжид холбогдох бас нэг дурсгал нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт орших Амар хиагийн бичээсийг мөн дээрх дөрвөн үсгээр бичсэн нь бий. Амар хиагийн бичээс нь Дуутын хадны бичгээс үг үсгийн зөрүүгүй байгаа нь нэг бичээсийн хоёр хувилбар юм болов уу? гэж дүгнэсэн байдаг. Эдгээр дурсгалас харахад Цогт хунтайжийн зохиосон болон үлдээсэн дурсгалуудаас түүнийг соён гэгээрүүлэгч, бичиг үсгийн өндөр чадвартай хүн болох нь харагдана. Мөн эдгээр зохиолууд нь түүний гүн ухааны өнгө аяс, улс төрийн үзэл баримтлалыг тодруулж өгдөг онцлогтой.
Миний хувьд түвд, монгол сурвалжаар Цогт хунтайжид холбогдох мэдээллийг тодруулан үзсэн. Мөн сурвалжийн мэдээнд үндэслэн Цогт хунтайжийн удмыг судлаад, Цогт хунтайж гурван хатантай, таван хүүтэй байсан гэх мэтээр удам судрыг нь тодруулан гаргаж ирсэн. Шар тууж, Асрагч нэртийн түүх гэх мэт XVII зууны үеийн сурвалжуудад Цогт хунтайжийн намтрыг дурьдсан байдаг. XVIII-XIX зууны Монголын Манжид эзлэгдсэн үеийн сурвалжуудад Цогт хунтайжийн үйл хэргийг буруушааж, шашинд сүсэггүй, шарын шашны эсрэг тэмцэл өрнүүлсэн, урван тэрсэлсэн гэх мэтээр дүгнэсэн байдаг. Тэдгээр сурвалжийн мэдээг авахдаа ямар хүн тэр сурвалжийг зохиосон, цаг үе нь ямар байсан гэх мэтээр харж үзэж, дүгнэх ёстой юм гэлээ.
Улсын тусгай хамгаалалттай дурсгалд багтдаг тодорхой эвдэрч, сүйдэж өнгө төрхөө алдах эрсдэлтэй байгаа түүх, соёлын дурсгал болох Цогтын цагаан байшинг хадгалж, хамгаалж үлдэх талаар Булган нутгийнхан болон түүхч, судлаачид, соёлын өвийг сэргээн засварлагч мэргэжлийн хүмүүс санал нэгдэн ажиллахаар болов.