Их Британийн хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгслөө. Тэрээр хаан ширээнд 70 жил суусан юм.
Түүний хүү ханхүү Чарльз III Чарльз хаанаар өргөмжлөгдөв. Тэрээр хааны гэр бүлд асар их уй гашуу тохиолоо гэж мэдэгджээ.
Мягмар гарагийн өглөө эмч нар хатан хааны эрүүл мэндийн байдалд санаа зовж байгаагаа илэрхийлсний дараа хатан хааны бүх хүүхдүүд, мөн түүний ач, хаан ширээг залгамжлагч ханхүү Уиллиам нар хатан хааны Шотланд дахь Балморал ордонд цугларчээ. Удалгүй түүний дүү Харри мөн Балморалд очсон байна.
Букинхэмийн ордноос "Хатан хаан өнөөдөр үдээс хойш Балморал хотод таалал төгсөв. Хаан, хатан хоёр өнөөдөр Балморалд үлдэж, маргааш Лондон руу буцна" гэж мэдэгджээ.
III Чарльз хаан "Цог жавхлант эрхэм дээдэстэн, хайрт ээжийгээ алдсанд гүнээ гашуудаж байна. Энэ гарз улс орон даяар, хаант улс, Хамтын нөхөрлөлийн орнуудад гүн гүнзгий мэдрэгдэх болов уу" гэв. Тэрбээр "Хатан хаан дэлхий даяар бусдын хайр хүндэтгэлийг хүлээж байсан нь манай гэр бүлийг бага ч атугай тайвшруулах болно" гэжээ.
Их Британи болон Хамтын нөхөрлөлийн 14 орны шинэ хааны хувьд III Чарльз оршуулгын ёслолын зохион байгуулалтыг удирдан ажиллах аж.
Энэ мягмар гарагт хатан хааны томилсон Их Британийн шинэ Ерөнхий сайд Лиз Трасс хатан хааны таалал төгссөн тухай мэдээ манай ард түмнийг болон дэлхий дахиныг асар хүчтэй цочирдууллаа гэжээ. Ерөнхий сайд Трасс хатан хааныг "Орчин үеийн Британийг босгосон тулгын чулуу" гэж нэрлээд, II Элизабетийн ачаар энэ улс үнэхээр агуу болсон гэжээ. Тэрээр "Хатан хааны шударга үнэнч зан бидэнд үлгэр дуурайл болж байсан" гэв.