ЯПОН УЛС ГАДААДААС 14 МЭРГЭЖЛЭЭР НИЙТ 345150 АЖИЛТАН АВАХААР БОЛСОН
Япон улс цагаачдад цаг үргэлж хаалттай хандаж ирсэн. Дэлхийн гурав дахь том эдийн засаг, их наймын гишүүн өндөр хөгжилтэй Япон улс хүн амын хэт хөгшрөлтөөс үүдэн түүхэндээ анх удаа гадаадын ажиллах хүчинд ялангуяа, мэргэжил харгалзахгүй “хар ажилчдад” хаалгаа нээх гэж байна. Энэ оны аравдугаар сарын байдлаар Япон улсын хүн ам 126.4 сая болсон ба энэ нь найм дахь жилдээ хүн ам нь дараалан буурсан үзүүлэлт юм.
Мөн 65 ба түүнээс дээш настай иргэдийн хүн амд эзлэх хэмжээ 27.7 хувьд хүрч нэмэгджээ. Дэлхийн эрүүл Мэндийн Байгууллага 65-аас дээш настны хүн амд эзлэх хувь долоон хувиас хэтэрвэл “хөгширч байгаа нийгэм”, 14 хувийг давбал “хөгширсөн нийгэм”, 21 хувиас дээш бол “хэт хөгширсөн нийгэм” гэж нэрлэдэг байна. Тиймээс тус улс хэт хөгширсөн үндэстэнд тооцогдож буй.
Энэ бүхнийг тоочих болсон шалтгаан нь хүн амын хөгшрөлтөөсөө болж тус улс ажиллах хүчний бодлогоо зөөлрүүлсэнтэй холбоотой. Харин тэр зөөлөн бодлогын ашгийг түрүүлж хүртэх боломжтой орнуудын тоонд Монгол Улс багтсан явдал.
Энэ оны аравдугаар сарын байдлаар Япон улсын хүн ам 126.4 сая болсон ба энэ нь найм дахь жилдээ хүн ам нь дараалан буурсан үзүүлэлт юм.
Тус улсын “Nikkei” сонинд бичсэнээр “Япон улсад шинэ төрлийн виз олгож, гадаадаас 14 мэргэжлээр нийт 345150 ажилтан авахаар болсон. Эдгээр ажилчныг Вьетнам, Хятад, Филиппин, Индонез, Тайланд, Мьянмар, Камбож, Балба, Монгол гэсэн есөн орноос авах юм.
Өмнө нь Японд дадлагажигчаар ажиллаж байсан хүмүүс шинэ визээр тав хүртэл жил ажил эрхлэх боломжтой. Мөн Японд шаардлагатай нарийн мэргэжлийн тусгай зөвшөөрөл аваагүй хүмүүст ч энэ визийг авах давуу тал үүсч байна. Шинэ визээр ирсэн хүмүүс шаардлага багатай, дундаж түвшний ажил эрхлэх боломж бүрдэнэ” хэмээн бичжээ.
Японы Ерөнхий сайд шинзо абэгийн энэ бодлого 98 хувь нь зөвхөн япон үндэстнээс бүрддэг тус улсын үндсэрхэг үзлээс болж багагүй шүүмжлэл, саад тотгортой тулгарсан нь бий. Гэвч Япон төдийгүй бусад улс оронд “абэномиксын бодлого” хэмээн алдаршаад буй түүний эрс шийдэмгий бодлого, стратегийн нэг хэсэг болсон энэ шийдвэрээ тэрбээр улсынхаа парламентын дээд, доод танхимаар батлуулж чадлаа.
Ийнхүү Япон улс үүдээ нээлээ, харин Монгол Улс үүнд бэлэн үү. Энэ сарын 25 буюу хоёр хоногийн өмнө Монголын гадаад харилцааны яамнаас “Японы парламентаар батлагдсан гадаадын иргэн харьяатын багц хуулийн хүрээнд Япон улс эдгээр есөн оронтой ирэх гуравдугаар сард тусгайлсан гэрээ байгуулахаар болсон” хэмээн мэдэгдлээ.
Гэхдээ гэрээ байгуулангуут монголчууд чемоданаа чирээд Япон явчихна гэсэн үг биш. Япон хэлний мэдлэгийн түвшин, хэт хатуу биш ч мэргэжлийн тодорхой шалгуур, гадаадад ажиллах хүч гаргах талаарх манай Засгийн газрын бодлого нөлөөлж таарна.
Есөн оронтой ирэх гуравдугаар сард тусгайлсан гэрээ байгуулна
Гэвч гадаад харилцааны яамны мэдэгдлийг эс тооцвол энэ талаар манай Засгийн газар барьж буй тодорхой бодлого, бэлтгэл ажлыг эхлээгүй байна.
Бид энэ талаар тодруулахаар эхлээд ХНХЯ-ыг зорилоо. Тус яамны ажиллах хүчний шилжих хөдөлгөөний бодлого, зохицуулалт, гадаадаас ажиллах хүч авах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Үржинбадамтай уулзсан юм.
-Одоогоор Монгол Улс Япон руу ур чадварын дадлагажигч гаргаж байгаа. Ийм эрхтэй хэчнээн байгууллага байдаг вэ?
-Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлүүлэхэд ХНХЯ-наас тусгай зөвшөөрөл олгодог. Энэ хүрээнд Япон улсын эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай манайх санамж бичгийн хүрээнд хамтран ажилладаг. Өнөөдрийн байдлаар 30 гаруй байгууллага Япон руу ур чадварын дадлагажигч зуучилж байна.
-Тухайн байгууллагуудыг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ?
-Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хуульд зааснаар тухайн байгууллагын бүрдүүлэх материалыг хуульд заасан байдаг. Үүний дагуу материалаа бүрдүүлж, ХНХЯ-нд хандсаны үндсэн дээр хянаж шийдвэрлэдэг.
-Нэг байгууллага ойролцоогоор жилд хэчнээн ажилтныг Япон руу гаргадаг юм бол?
-Янз бүр байдаг. Хоёр жилийн хугацаанд 80 гаруй хүнийг Япон руу гаргасан байгууллага ч бий. Тухайн байгууллагын үйл ажиллагаанаас хамаарна.
-Япон руу явахыг хүссэн хүмүүст ямар шаардлага тавьдаг вэ?
-Байгууллага бүрийн тавих шаардлага өөр. Гэхдээ яамнаас тусгай зөвшөөрөл авах үедээ ямар чиглэлээр материал бүрдүүлж өгсөн, түүнийхээ дагуу ажиллах ёстой.
Тодруулбал, тухайн хүний нас, эрүүл мэндийн байдал, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, тухайн ажил мэргэжлээрээ Монголд ажиллаж байсан байх зэрэг шаардлага тавигддаг. Мөн япон хэлтэй байх ёстой.
-Тэгвэл ямар мэргэжилтэй хүмүүсийг илүү их авдаг вэ?
-Барилга, зам гүүр, машин засвар, хөдөө аж ахуй болон мал аж ахуйн чиглэлээр их гардаг.
-Хэдий хугацаанд ажиллах боломжтой вэ?
-Гурван жилийн гэрээ байгуулдаг. Энэ хугацаанд сайн ажилласан хүмүүс үргэлжлүүлэн хоёр жил сунгаж ажиллах боломжтой.
-Ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгал төлдөг үү?
-Хуулийн хүрээнд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд хамрагдана. Тэнд даатгалд хамрагдаж байсан бол Монголдоо буцаж ирэхээр төлсөн шимтгэлээ буцааж авдаг.
Монголоос барилга, үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалан, сувилахуй гэх мэт чиглэлээр хүмүүс их явдаг.
Салбарын яамны мэргэжилтэн ийн хариулав. Харин удахгүй хэрэгжих Японы ажиллах хүчний зөөлөн бодлогын хүрээнд ХНХЯ ямар бодлого баримтлахаа тодорхойлоогүй байна. Гэхдээ ирэх оны нэгдүгээр сарын дундуур ирэх Японы төлөөлөгчидтэй уулзаж, хэлэлцсэний дараа бодлогоо тодорхойлохоор бэлтгэж буй аж.
Харин бид дараа нь Японд ажиллах хүч гаргах эрхтэй, зуучлалын компанийг зорив. Компанийнхаа нэрийг нийтлүүлэхийг хүсээгүй нэгэн захирал “2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс гадаад ажилтны таван жилийн хугаацаа нь дуусахаар үргэлжлүүлэн таван жилээр сунгадаг болох шинэ хууль хэрэгжиж эхлэх юм.
Монголоос барилга, үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалан, сувилахуй гэх мэт чиглэлээр хүмүүс их явдаг. Энэ жил 700 орчим хүн явсан ба жил ирэх тусам улам нэмэгдэж байна” хэмээн ярилаа.
ТЭГВЭЛ ЯПОНД ГАРЧ АЖИЛЛАХЫН ТУЛД МОНГОЛЧУУД ЯМАР ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЭХ ЁСТОЙ ВЭ?
Юуны түрүүнд хэлний мэдлэг шаардлагатай. Гэхдээ өөрийгөө танилцуулчихдаг, ойр зуур харилцан ярилцдаг, нөгөө хүнийхээ яриаг анхан шатны түвшинд ойлгодог байх ёстой гэнэ.
Мөн ажлын ур чадвар. Япон руу явж байгаа хүмүүсийн ихэнх нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байдаг аж. Өдөр тутмын харилцан ярих чадвартай хүмүүс ердөө 2-3 сарын дотор явах боломжтой гэнэ. Гэхдээ материал бүрдүүлж байх хугацаандаа явуулж буй газартаа хэлний бэлтгэлд сурч болдог ба Япон улсаас сонгон шалгаруулалт зарлан хэлний түвшинг шалгадаг байна.
Түүнчлэн материал бүрдүүлэлтээс гадна хоёр шатны газраас зөвшөөрөл авах ёстой. Энэ нь ур чадварын дадлага хийх төлөвлөгөөний зөвшөөрөл буюу оршин суух зөвшөөрөл аж. Мөн зуучлагч байгууллагаас хамаарч, дунджаар 3-4 сая төгрөг зарцуулан арлын орныг зорин ажиллаж болдог байна.